Номын сан
119-р хичээл: 3 Нифай 8–10


119-р хичээл

3 Нифай 8–10

Оршил

Аврагчийн төрөлтийн тэмдгийг харснаас хойш гучин гурван жил өнгөрч, нифайчууд лемен үндэстэн Самеулын Аврагчийн үхлийн талаар бошиглосон тэмдгүүдийг харж эхэлсэн. Хэдийгээр олон тэмдэг өгөгдсөн ч эргэлзээ болон сөргөлдөөнүүд хүмүүсийн дунд бий болсон. Дараа жил нь Самеулын бошиглол биелсэн. Өргөн цар хүрээтэй сүйрлийн шалтгаан болсон их шуурга, газар хөдлөлтүүд мөн бусад гамшгийн дараа уг нутгийг гурван өдөр харанхуй бүрхэв. Сүйрлээс амьд гарсан хүмүүс харанхуйд Есүс Христийн дуу хоолойг сонссон. Тэрээр тэднийг наманчилж, Түүн рүү ирэхэд урьсан. Харанхуй сарнисны дараа хүмүүсийн гашуудал Есүс Христийн баясал болон магтаал руу эргэсэн.

Заах зөвлөмж

3 Нифай 8:1–18

Асар их сүйрлээр лемен үндэстэн Самуелын бошиглол биелж, Есүс Христийн үхлийн дохио болдог

Хичээлээ дараах асуултаар эхэл:

  • Аврагчийн Хоёр дахь ирэлт ойр байгааг үзүүлсэн ямар нэг тэмдэг аль хэдийн улиран тохиосон гэдгийг мэдэж байна уу? (Tа сайн мэдээний сэргээлт, бошиглогч Елиагийн ирэлт, сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж байгаа гэх зэрэг олон бошиглол биелсэн буюу биелж байгаа гэдгийг онцлохыг хүсч болно.)

  • Та нарт ямар нэгэн зүйлийг Аврагчийн Хоёр дахь ирэлт ойртож байгаагийн тодорхой тэмдэг байна гэж мэдвэл ямар сэтгэгдэл төрөх вэ?

Бид Есүс Христийг нифайчуудад айлчлахын өмнөхтэй адил цаг үед амьдарч байгаа гэдгийг тайлбарла. Нифайчууд лемен үндэстэн Самуелын бошиглосон Есүс Христийн үхэл болон амилалтын дохио болсон тэмдгүүдийг харж байсан шиг бид ч Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгийг хүлээн харах хэрэгтэй.

Суралцагчдыг 3 Нифай 8:3–4-ийг чимээгүй уншаад тэмдгүүдийн тухай зарим нифайчуудын ялгаатай мэдрэмжүүдийг тодорхойлохыг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс. (Хэдийгээр хүмүүс тэмдгүүдийг “маш ихээр идэвхийлэн” харж байсан ч тэдний дунд “агуу эргэлзээ хийгээд сөргөлдөөнүүд” байсаар байсан.)

  • 3 Нифай 8:3–4-т дүрслэн хэлсэн нөхцөл байдал өнөөгийн дэлхийн нөхцөл байдалтай ямар байдлаараа адилхан бэ?

  • Бидний эргэн тойрныхноос олонх нь эргэлзэж байсан ч бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?

Суралцагчдаас хүчтэй шуурга, газар хөдлөлт эсвэл бусад гамшигтай учирч байсан эсэхийг нь асуу. Суралцагчдыг хариулж байхад тэднийг энэ тохиолдлынхоо турш болон дараа нь ямар сэтгэгдэлтэй байснаа хуваалцахад урь.

Нэг суралцагчийг 3 Нифай 8:5–7-г чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Есүс Христийг төрснөөс хойш 34 жилийн дараа тохиолдсон зүйлийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас 3 Нифай 8:8–18-ыг чимээгүй уншин, хотуудын оршин суугчдад тохиолдсон зүйлийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаар юу олж мэдсэнийг нь тайлагнуул. Суралцагчдад Лемен үндэстэн Самуел эдгээр зүйлсийг бошиглосон гэдгийг сануул (Хиламан 14:20–27). Бошиглогчдын үгс бүгд биелэгдэх болно мөн Бурхан ёс бусчуудыг үйлийнх нь учир хариуцлага хүлээлгэх болно гэдгийг онцлон хэл.

3 Нифай 8:19–25

Уг нутгийг гурван өдрийн турш харанхуй нөмөрдөг

Хар салхи болон газар хөдлөлтийн дараа бүх нутгийг гурван өдрийн турш харанхуй нөмөрсөн гэдгийг тайлбарла. Өрөөн дэх гэрлийг түр зуур унтраа. Тэгээд суралцагчдаас агуй эсвэл цонхгүй өрөө гэх мэт огт гэрэлгүй харанхуй газар тэднийг байж үзсэн эсэхийг асуу.

  • Тийм газарт байхад та нарт ямар мэдрэмж төрсөн бэ?

Газар нутгийг гурван өдрийн турш бүрхсэн харанхуй нь гэрэл унтраах юмуу цонхгүй газар руу орох үеийн харанхуйгаас ялгаатай байсан гэдгийг онцол. Суралцагчдыг 3 Нифай 8:19–23-ийг чимээгүй уншин, нифайчуудын мэдэрсэн харанхуйг дүрсэлсэн үгсийг олж мэдэхийг хүс. (Хариултууд нь “өтгөн харанхуй,” “харанхуйн утаа,” “харанхуйн манан” болон “гэрэл огт байхгүй” байж болно.)

Суралцагчдыг 3 Нифай 8:23–25-ыг чимээгүй уншаад сүйрлээс амьд гарсан нифайчуудад үзүүлсэн харанхуйн нөлөөг олж мэдэхийг хүс. Суралцагчдаар юу олж мэдсэнийг нь тайлагнуул.

3 Нифай 9:1–14

Харанхуйд, Есүс Христ сүйрлээс амьд гарсан тэдгээр хүмүүсийг наманчилж, Түүн рүү ирэхэд урьдаг

Дараах асуултуудыг самбар дээр бич. Суралцагчдыг 3 Нифай 9:1–12-ыг чимээгүй уншин, дараах асуултуудын хариултуудыг олж мэдэхийг хүс.

Энэ сүйрэл яагаад болсон бэ?

Сатан энэ сүйрэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн бэ?

Энэ нь Сатаны тухай болон тэрээр өөрийгөө дагагч хүмүүст хэрхэн ханддаг тухай юу заасан бэ?

Ангийнханд 3 Нифай 9:13–14-ийг чангаар уншиж өг. Цааш нь хамтдаа суралцагчдаас шүлгийг дагуулан харж, сүйрлээс хэлтрүүлэгдсэн хүмүүст өгсөн Аврагчийн урилгыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас Аврагчийн дуу хоолойг хав харанхуйд сонсож байгаа нифайчуудыг төсөөлөхийг хүс. Тэд устгагдсан хүмүүсээс “илүү зөв шударга байснаас, [тэд] хэлтрүүлэгдсэн” ч наманчилж мөн өөрчлөгдөх хэрэгтэй хэвээр байсан (3 Нифай 9:13; 10:12-ыг үзнэ үү).

  • Аврагчаас ирсэн энэхүү урилгыг нифайчууд сонсоод ямар мэдрэмжтэй байсан гэж та нар бодож байна вэ? Яагаад?

Нэг суралцагчийг Далын ахлагч С. Скотт Грөүгийн хэлсэн дараах үгийг уншихад урь:

“Есүс Христ бол бидний бодгалийн Агуу Эдгээгч мөн. …

“Биднийг нүгэл үйлдэхэд Сатан “та нар өнгөрсөн хүмүүс” гэж хэлдэг бол Гэтэлгэгч маань ямар ч буруу зүйл хийсэн бай бидэнд гэтэлгэлийг санал болгодог (“Цагаатгалын гайхамшиг,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 109).

3 Нифай 9:13 дээрх—Түүнд ирж мөн эдгээгд—гэсэн Аврагчийн урилга нь бидний хүн нэг бүрд өгөгдсөнийг батал. Аврагчийн биднийг эдгээхийн тулд Өөрт нь ирж, нүглүүдээ наманчилж мөн хөрвөгд гэсэн урилгыг бид хүлээн авах ёстой. Суралцагчдаас өөрсдийнх нь амьдралд Аврагчийн эдгээх хэрэгтэй ямар талууд байгааг бодохыг хүс. Тэгээд тэднийг дараах асуултын хариултыг дэвтэр юм уу судар судлах тэмдэглэлдээ бичихэд урь:

  • Аврагчийн эдгээлтийг амьдралдаа хүлээн авахын тулд та нар юу хийх хэрэгтэй вэ?

3 Нифай 9:15–22

Аврагч Өөрийн золиослолоор дамжуулан Мосегийн хууль гүйцэлдсэнийг тунхагласан

3 Нифай 9:19-ийг чангаар унш. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Есүс Христ Тэрээр нифайчуудаас хүлээн авахгүй хэмээн хэлсэн зүйлийг олж мэдэхийг хүс. Суралцагчдад нифайчууд энэ цаг үед Мосегийн хуулийн дагуу амьдардаг байсныг сануулах шаардлагатай байж болно. Мосегийн хуулийн хэсэг болгон Их Эзэн хүмүүстээ Цагаатгалаараа дамжуулан Аврагчийн өргөх золиослолын бэлгэдэл ба дүрслэл болгон амьтнаар өргөл өргөхийг тушаасан.

Суралцагчдыг 3 Нифай 9:20-ийг чимээгүй уншаад Аврагч нифайчуудад одоо юуг золиослол болгон өргө хэмээн хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаар юу олж мэдсэнийг нь тайлагнуул.

  • “Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийн” золиослолоор өргөл өргө гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

  • Аврагч Өөрт нь харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй ирсэн хүмүүст ямар адислалуудыг амладаг вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон “харууссан зүрх”, “гэмшсэн сэтгэл” гэсэн үгийн талаар бодох нэг аргыг заасан тухай тайлбарла. Суралцагчдад эдгээр хэлц үгсийг ойлгоход нь туслахын тулд ахлагч Кристоффэрсоны ашигласан үгсийг сонсохыг хүсэн, дараах мэдэгдлийг унш.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Та нар Их Эзэнд харууссан эсвэл наманчилсан зүрхтэй болон гэмшсэн эсвэл дуулгавартай сэтгэлийн бэлэг барьж болно. Үнэндээ, энэ нь та хэн болох мөн хэн болж байгаагаа үзүүлсэн—өөрөө өгч байгаа бэлэг юм.

“Та нарт болон та нарын амьдралд бохир юм уу зохисгүй зүйл байна уу? Та нар хэзээ үүнээсээ сална, тэр нь Аврагчид барих бэлэг юм. Амьдралд тань дутагдаад байгаа сайн хэвшил юм уу шинж чанар байна уу? Та нар үүнийг хүлээн аваад зан чанарынхаа нэг хэсэг болгох үедээ Их Эзэнд бэлэг барьж байдаг (“Чи нэгэн цагт дахин эргэж (When Thou Art Converted),” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 12).

  • Ахлагч Кристоффэрсон “харууссан зүрх” гэсэн үгийг ойлгоход бидэнд туслах ямар үг ашигласан бэ? (Наманчлагч.) Наманчилсан зүрхтэй байна гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та нар бодож байна вэ?

  • Ахлагч Кристоффэрсон “гэмшсэн сэтгэл” гэсэн үгийг ойлгоход бидэнд туслах ямар үг ашигласан бэ? (Дуулгавартай байдал.) Та дуулгавартай сүнстэй хэн нэгнийг хэрхэн дүрслэх вэ?

Суралцагчдыг 3 Нифай 9:21–22-ыг чимээгүй уншаад биднийг Аврагч дээр хэрхэн ирж болохыг тодорхойлсон Түүний тодорхойлолтыг олж мэдэхийг хүс. Тэднээр юу олж мэдсэнийг нь тайлагнуул. Жаахан хүүхдийн зургийг өргөж харуул, энэ нь гэр бүлийнхнээсээ байж болно.

  • Та нар бяцхан хүүхдийг Аврагч руу ирж байна гэдгийг хэрхэн төсөөлж байна вэ? Энэ нь биднийг Аврагч дээр хэрхэн ирэх ёстойг ойлгоход та нарт хэрхэн туслах вэ?

Дараах өгүүлбэрийг самбар дээр бич:

Хэрэв бид Христэд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр ирвэл Тэр биднийг …

Суралцагчдаас самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бичих аргыг тодорхойлохын тулд 3 Нифай 9:13–15, 19–22-ыг дүгнэн харахыг хүс. Тэднийг олж мэдсэнээ тайлагнахад урь. (Хариултууд нь Тэр биднийг эдгээж (3 Нифай 9:13-ыг үзнэ үү), бидэнд мөнх амьдралыг өгч (3 Нифай 9:14-ийг үзнэ үү) мөн биднийг хүлээн авна (3 Нифай 9:22-ыг үзнэ үү) гэх зэрэг байж болно. Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх өгүүлбэрийг гүйцээ: Xэрэв бид Христэд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр ирвэл Тэр биднийг хүлээн авч, биднийг эдгээж мөн бидэнд мөнх амьдралыг өгөх болно.

3 Нифай 10

Их Эзэн тахиа дэгдээхийнүүдээ цуглуулдгийн адилаар Өөрийн хүмүүсийг цуглуулдаг

Хүмүүс Аврагчийн дуу хоолойг сонссоныхоо дараа гайхширалд автан, олон цаг чимээгүй байсан гэдгийг тайлбарласнаар 3 Нифай 10:1–3-ыг товчлон өгүүл. Тэгээд Тэр хүмүүст хандан дахин ярив.

Цөөн суралцагчийг ээлжлэн 3 Нифай 10:4–6-г чанга уншихад урь. Энэ шүлгүүдэд Аврагч гэрээт хүмүүс нь болох Израилийн угсааныхны тухай ярьсан гэдгийг онцол.

  • Аврагч ямар байдлаар дэгдээхийгээ аюулаас хамгаалдаг тахиатай адил байна вэ? Аврагч яагаад Израилийн бүх угсааг цуглуулж мөн хамгаалаагүй вэ? (Тэд Түүнд ирэхгүй байв.)

  • Аврагч наманчилж мөн Түүнд эргэж ирсэн хүмүүст юу амласан бэ? (Тэр тэднийг тахиа дэгдээхийнүүдээ цуглуулж байгаа шиг цуглуулна.)

Суралцагчдыг дараах асуултын хариултыг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихэд урь. (Tа энэ асуултыг самбар дээр бичих эсвэл суралцагчид бичиж авч болохоор удаан уншиж болно.)

  • Та нар хэзээ Аврагчийн халамж болон хамгаалалт хүлээн авах урилгыг мэдэрч байсан бэ?

Нэг суралцагчийг 3 Нифай 10:9–11-ийг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Аврагчийг хүмүүст хандан ярьсны дараа тохиолдсон зүйлийг олж мэдэхийг хүс. Tа, Аврагч Өөрт нь харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр ирсэн бүх хүнд нигүүлсэнгүй байх болно гэсэн гэрчлэлээр хичээлээ дуусгаж болно. Та мөн дараагийн хичээл дээр суралцагчид хүмүүс рүү очих Аврагчийн айлчлал болон тэдний хүн тус бүрд Түүний хэрхэн тохинуулсныг ярилцана гэдгийг тайлбарлаж болно.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

3 Нифай 9:2. “Чөтгөр хөхөрч, мөн түүний элчүүд баясах ажгуу”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс биднийг нүгэл үйлдэхэд чөтгөр ямар хариу үйлдэл үзүүлдгийг ийн заасан:

Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө. [2 Нифай 2:25.]

“Заримдаа бид Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрийг баясгалантай байгаасай хэмээн хүсдэгийг мартдаг. Бид ердөө л уруу таталт болон нүгэлд бууж өгснөөр тэрхүү баяр баясгалангаас холддог. Бууж өгөх нь Сатаны биднийг хийгээсэй гэж хүсч байгаа зүйл юм.

“Би нэг удаа ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллыг хол газар дагаж явах боломжтой болсон юм. Бид Христийн сүсэгтнүүдээр хавчигдаж байсан хүмүүсийн бунхан—болсон газар доорх агуй гэх мэт уг нутгийн янз бүрийн газруудаар аялсан билээ. Биднийг тэр газрын харанхуй, нарийн шаттай газар ирэхэд ерөнхийлөгч Кимбалл надад мартагдахын аргагүй нэгэн хичээлийг заасан юм. Тэр миний хүрэмний хормойноос татаад ‘чөтгөр Аврагчийн маань нэрийг бариад юу хийдэг нь миний сэтгэлийг дандаа зовоодог юм’ гэв. Тэгээд тэрээр ‘Робэрт, чөтгөр чамайг мөн намайг нүгэл үйлдтэл хэзээ ч баясгалантай байж чадахгүй’ гэж хэлсэн юм.

“Би энэ тайлбарыг бодож мөн судруудыг судалж байхдаа ерөнхийлөгч Кимбалл юу гэх гээд байсныг ойлгож эхэлсэн билээ. Бидний гэм нүгэл чөтгөрийг инээлгэж, харуусал маань түүнд хуурамч баясгаланг авчирдаг.

“Хэдийгээр чөтгөр инээж байгаа ч түүний хүч хязгаарлагдмал юм. Зарим нь ‘Чөтгөр надаар үүнийг хийлгэчихлээ’ гэсэн хуучны цэцэн үгийг санаж байгаа байх. Өнөөдөр би дайсан биднээр юуг ч хийлгүүлж чадахгүй гэж туйлын тодорхой байдлаар хэлэхийг хүсч байна. Судруудад хэлсэн шиг тэр бидний үүдэнд хэвтэж мөн өдөр бүр биднийг дагадаг. Бид гадагшаа гарах бүрдээ, шийдвэр гаргах болгондоо түүний замаар уу эсвэл Аврагчийн замаар явах уу гэдгээ сонгодог. Хэрэв бид чөтгөрт яв гэж хэлбэл тэр зайлшгүй явна. Бид түүнд зөвшөөрөхгүй л бол тэр бидэнд нөлөөлж чадахгүй бөгөөд тэр үүнийгээ ч мэддэг! Тэр бидний сүнс болсон оюун ухаанд болон биест маань нөлөөлж чадах цорын ганц үе нь бид түүнийг зөвшөөрөх үед л юм. Өөрөөр хэлбэл, бид түүний уруу таталтад бууж өгөх ёсгүй!” (“Өөрсдийнхөө өмнөөс үйлдэх нь: Сонгох эрхийн бэлэг ба түүний адислалууд (To Act for Ourselves: The Gift and Blessings of Agency),” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 5–6).

3 Нифай 9:19–20. “Харууссан зүрх болоод гэмшсэн сэтгэл”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл Их Эзэнд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр өргөл барина гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг

“Жинхэнэ, хувийн золиослол хэзээ ч мал тахилын ширээн дээр тавих байгаагүй. Оронд нь энэ бол бид өөрсдийн дотор тахилын ширээн дээр малаа гаргаж тавиад шатаана гэсэн үг юм! Тэр нь л ‘Их Эзэн[дээ] … харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр золиослол өргөх’ юм гэж дүрсэлсэн (D&C 59:8)” (“Бурханлаг бус зүйлсээс өөрөө татгалз (Deny Yourselves of All Ungodliness),” Ensign, 1995 оны 5-р сар, 68).