71-р хичээл
Алма 5:1–36
Оршил
Сүмд дотоодын маргаан, ёс бус байдал заналхийлж байхад (Алма 4:9–11-ийг үзнэ үү), Сүмийг хүчирхэгжүүлэхэд Алма хүч чармайлтаа төвлөрүүлэхийн тулд шүүгчийнхээ суудлыг орхижээ. Тэр “тэдний эсрэг шударга гэрчлэлийг үзүүлснээр” (Алма 4:19) Нифайн хүмүүсийг итгэлд нь эргүүлэх номлолоо эхэлсэн. Алма Зарахемлагийн хүмүүст Их Эзэн тэдний өвөг дээдсийг бие махбодын болон сүнсний боолчлолоос чөлөөлснийг сануулснаар номлолоо эхэлжээ. Тэр тэднийг Бурханы үгэнд итгэж, зүрх сэтгэлийнхээ сүнслэг байдалд дүгнэлт өгснөөр эцсийн шүүлтийн өдөрт бэлтгэхийг урамшуулан дэмжсэн юм.
Заах зөвлөмж
Алма 5:1–14
Алма эцгийнхээ болон түүнийг дагасан хүмүүсийн хөрвөлтийн тухай өгүүлсэн нь
Өөрчлөлт гэдэг үгийг самбар дээр бич. Хүмүүс гадаад төрх болон зан чанараа өөрчилж болох арга замуудын тухай жишээнүүдийг хуваалцахыг суралцагчдаас хүс. Хүмүүст тохиолдсон энэ өөрчлөлтүүдийн зарим нь юу руу хөтөлж, мөн юу авчирч болохыг тайлбарлахад тэднийг урь.
Нифайчуудын дунд газар авч эхэлсэн ёс бус явдлын талаар Алма санаа зовж байсныг суралцагчдад сануул. Хэрэв тэд өөрчлөгдөхгүй бол хийсэн гэрээнүүдийнхээ амлагдсан адислалуудыг алдах болно гэдгийг тэр мэдэж байсан. Тэр шүүгчийн суудлаа орхиод өөрийгөө хүмүүст үйлчлэх, тэднийг наманчлалд дуудахад зориулсан. Тэр Зарахемлагийн хүмүүст зааснаар эхэлсэн билээ.
Хэдэн суралцагчийг Алма 5:3–6-г ээлж дараалан чанга уншихад урь. Алма хүмүүст заахдаа онцгой ач холбогдол өгсөн үйл явдлуудыг хайж олохын тулд хамтдаа уншихыг суралцагчдаас хүс.
-
Алмагийн эцэг болон түүнийг дагасан хүмүүсийн боолчлол, чөлөөлөлт ба хөрвөлтийн цэдгийг сонсох нь Алмагийн хүмүүст хэрхэн тусалж болох байсан бэ?
-
Алма 5:7-г хар. Энэ шүлэгт өгүүлснээр Алмагийн эцэг болон түүний хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
Самбар дээр зүрх сэтгэлийн өөрчлөлт гэж харагдахын тулд өөрчлөлт гэдэг үгийг зүрх сэтгэлийн гэдэг үгийн ард нэмж бич.
-
“Зүрх сэтгэлийн өөрчлөлт” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та боддог вэ? (Суралцагчдад энэ асуултад хариулахад нь туслахын тулд та тэдэнд Далын ахлагч Жэралд Н.Лунд судар дээрх зүрх сэтгэл гэдэг үг ихэнхдээ “жинхэнэ, дотоод хүн” гэсэн санааг илэрхийлдэг гэж заасныг хэлж болно [“Understanding Scriptural Symbols,” Ensign, 1986 оны 10-р сар, 25].)
-
Зүрх сэтгэлийн өөрчлөлт болон хичээлийн эхэнд бидний ярилцсан өөрчлөлтийн хооронд ямар ялгаа байна вэ?
Алма 5:7–9, 14 дээр Алма зүрх сэтгэлийн өөрчлөлт ямар байхыг дүрслэн харуулсан олон янзын үг хэллэг ашигласныг тайлбарла. Зүрх сэтгэлийн өөрчлөлт бол … адилхан юм гэж уншихаар самбар дээр хэллэгийг нэмж бич.
Алма 5:7–9, 14-ийг дор бүрнээ чимээгүй уншихдаа Алма зүрх сэтгэлийн өөрчлөлтийг юутай адилтган дүрсэлснийг хайж олохыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахад урь. Суралцагчдын хэлсэн өгүүлбэрүүдийг самбар дээр нэмж бич. (Таны жагсаалт дараах байдалтай байж болно: Зүрх сэтгэлийн өөрчлөлт гэдэг нь … гүн нойрноос сэрэх; гэрлээр гэрэлтүүлэгдэж, гинжнээс суллагдах; бодгаль тань баясалд тэлэн; гэтэлгэгч хайрыг магтан дуулах; та Бурханаас төрж; Их Эзэний дүр төрхийг царай төрхөндөө хүлээж авахтай адил юм.)
-
Самбар дээр жагсаасан дүрслэлүүдтэй зүрх сэтгэлийн өөрчлөлт хэр зэрэг адилхан байна вэ?
-
Зүрх сэтгэлийн өөрчлөлт хүний үйлдлүүдэд хэрхэн илэрдэг вэ? Заримдаа хүний дүр төрхөнд зүрх сэтгэлийн өөрчлөлт нь хэр зэрэг мэдэгддэг вэ? (Та суралцагчдаас “[Их Эзэний] дүр төрхийг царай төрхөндөө хүлээн авсан” гэж боддог хэн нэгний гадаад төрх байдал, зан төлөвийг дүрслэхийг хүсэж болно.)
Нэг суралцагчаас Алма 5:10-ыг чанга уншихыг хүсээд ангийг Алмагийн хүмүүсээс асуусан гурван асуултыг олоход урь. (Та суралцагчдад эдгээр асуултыг тэмдэглэхийг санал болгож болно.) Энэ асуултуудыг унших нь суралцагчдыг дараагийн шүлгүүдээс Алма болон түүний хүмүүсийг зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдрэхэд хүргэсэн хүчин зүйлүүдийг хайж олоход нь тусална.
Нэг суралцагчийг Алма 5:11–13-ыг чанга уншихыг уриад Алмагийн эцэг болон түүний дагалдагчдын зүрх сэтгэлд юу хүчит өөрчлөлт авчирсныг хайж олохыг суралцагчдаас хүс. (Бурханы үгэнд итгэх тэдний итгэл нь өргөн утгаараа Бурханд Өөрт нь итгэх тэдний итгэл юм. Та бас Алма 5:5, 7-д дурдсан Бурханы үгийн нөлөөг онцлон тэмдэглэхийг хүсэж болно.)
-
Та Бурханы үгэнд итгэх болон зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдрэх хоёрын хооронд ямар холбоог харж байна вэ? (Суралцагчдад дараах зарчмыг тодорхойлоход нь тусал: Бид Бурханы үгэнд итгэж, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрч чадна. Абинадай болон Алмагийн тунхагласан Бурханы үг нь Есүс Христээр дамжин ирсэн гэтэлгэл дээр төвлөрдөг болохыг онцлон хэл [Мозая 16:4–9; 18:1–2-ыг үзнэ үү].)
Хэн нэгэн зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрсэн гэдгийг илэрхийлэх өөр нэг арга нь тэднийг дахин төрсөн гэж хэлэх юм гэдгийг тайлбарла. “Бурханаас төрөх” эсвэл “дахин төрөх” гэдэг нь Есүс Христийг хүлээн авч, Түүний шавийн хувиар шинэ амьдралаа эхлэхэд тухайн хүний мэдэрч байгаа өөрчлөлтийг хэлж байгааг ойлгоход нь суралцагчдад тусал. Зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдрэх эсвэл дахин төрөх нь ихэнх тохиолдолд аажмаар явагддаг үйл явц гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгсийг унш:
“Энэхүү хүчит өөрчлөлт яагаад надад илүү хурдан гарахгүй байгаа юм бол? гэж өөрөөсөө асууж болно. … Бидний ихэнхэд өөрчлөлт алгуураар, цаг хугацаа улиран өнгөрөх явцад гардаг. Дахин төрөх нь … үйл явдал гэхээс илүү үйл явц юм. Энэ үйл явцад оролцох нь мөнх бус байдлын гол зорилго юм” (“Дахин төрөх,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 78).
-
Та Бурханы үгийн дагуу амьдрахыг хичээн чармайхдаа зүрх сэтгэлдээ өөрчлөлт гарсныг хэзээ мэдэрсэн бэ?
-
Зүрх сэтгэлийн өөрчлөлтийн үр дүнд ирдэг мэдрэмжүүд ба үйлдлүүдийг та хэрхэн дүрслэх вэ?
-
Та семинарын энэ жилд Мормоны Номыг судалснаар зүрх сэтгэл тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Суралцагчдад дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ Бурханы үгийн дагуу амьдрахыг илүү чухалчлахын тулд өөрсдийн хийж болох нэг буюу хоёр зүйлийн тухай бичих хэдэн минут гаргаж өг.
Алма 5:15–36
Алма тэнгэрийн хаант улсад ороход зүрх сэтгэлийн өөрчлөлтийг шаарддаг хэмээн заасан нь
Суралцагч бүрд дараах хүснэгттэй тараах материалыг өг эсвэл тэд уг хүснэгтийг хуулж авч болохын тулд самбар дээр тавьж үзүүл.
Зүрхний бичлэг нь бидний зүрхний үйл ажиллагааг үнэлж, шалгахын тулд эмч нарын зарим үед ашигладаг хүснэгт гэдгийг тайлбарла. Энэ нь хүмүүст эмчилгээ хэрэгтэй байгаа асуудал болон нөхцөлүүдийг олж тогтооход тусалдаг.
Алма Бурханы үг түүний эцгийг болон бусдыг зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдрэхэд хөтөлсөн тухай заасныхаа дараа хүмүүсээс зүрхнийхээ байдалд дүгнэлт өгөхөд нь туслах асуултуудыг асуусан гэдгийг суралцагчдад тайлбарла. Алма 5:14-ийг чимээгүй уншихдаа Алма хүмүүсээс асуусан гурван асуултыг олоход суралцагчдыг урь. (Та асуултуудыг тэмдэглэхийг суралцагчдад санал болгож болно.)
Алма зүрхнийхээ нөхцөл байдлыг бодож үзэхэд нь өөрийн хүмүүст туслах хэдэн асуултыг асуусан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг хэдэн минутын турш сүнслэг зүрхний бичлэгийн дээр жагсаасан судрын хэсгүүдийг судалж, эргэцүүлэн бодоход урь. Тэднийг судрын хэсэг бүрийн асуултуудын дагуу хэр зэрэг хариулж байгааг хамгийн сайн дүрсэлсэн хүснэгтийн дөрвөлжин дээр тэмдэг тавихыг дэмж. (Зарим шүлэгт нэгээс илүү асуулт байгааг анхааруул.) Энэ үйл ажиллагаа хувийн шинжтэй учраас суралцагчдаас хариултаа ангийнхантайгаа хуваалцахыг хүсэх хэрэггүй.
Суралцагчдыг зүрхний бичлэгээ дуусахад тэднийг Алма 5:29–31-ийг дор бүрнээ чимээгүй уншихдаа Алма хүмүүсээ зүрх сэтгэлээ дүгнэхэд нь туслахаар асуусан цөөн асуултуудыг хайж олоход урь. (Та суралцагчдад асуултуудыг өөрсдөдөө зориулан бага зэрэг өөрчлөхийг санал болгож болно: “Би атаархдаг уу?” “Би бусдыг шоолдог уу?” “Би бусдыг хавчдаг уу?”)
Цөөн суралцагчийг Алма 5:17–18, 20–25-ыг ээлж дараалан чанга уншихад урь. Суралцагчдаас шүүлтийн өдөрт бэлтгэхийн тулд бидний зүрх сэтгэл өөрчлөгдөх ёстой шалтгаануудыг олохыг хүс. Суралцагчдад зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрснээр бид өөрсдийгөө тэнгэрийн хаант улсад байр хүлээн авахад бэлтгэдгийг ойлгоход нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Та Бурханы өмнө шүүгдэхээр зогсохдоо ямар байдалд байхыг хүсч байгааг дүрслэхэд Алма ямар үгс болон хэллэг ашигласан байна вэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулах үед та тэдний анхаарлыг Алма 5:16, 19-д хандуулж болно.)
-
Зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдрэх нь таныг тэнгэрийн хаант улсад байр хүлээн авахад бэлтгэхэд тань одоо хэрхэн туслах вэ?
Дараах асуултуудыг самбар дээр бич. (Та өгүүлбэрүүдийг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичиж болно.)
Нэг суралцагчаас ангийн бусад хүүхдүүд самбарт бичсэн асуултуудын хариултуудыг олж байх хооронд Алма 5:33–36-г чанга уншихыг хүс. Суралцагчдыг олсон хариултуудаа хуваалцахад урь.
Суралцагчдад бичих хэдэн минут өгснөөр хичээлээ дуусга. Алма 5:1–36-аас нэг шүлэг эсвэл нэг өгүүлбэрийг сонгохыг тэднээс хүс. Сонгосон шүлэг эсвэл өгүүлбэр нь тэдэнд ямар хамаатай болохыг, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан зүрх сэтгэлийн өөрчлөлтийг эрэлхийлэхдээ үүнд санал болгосон зүйлийг тэд хэрхэн хийж чадах тухай бичихийг тэднээс хүс. Хэрэв бид зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрч, зөв шударга ажил үйлсээ үргэлжлүүлсээр байвал бид Бурханы хаант улсад ороход бэлтгэгдэнэ гэдгийг гэрчил.