Номын сан
95-р хичээл: Алма 38


95-р хичээл

Алма 38

Оршил

Шиблон эцэг Алматайгаа зорамчуудын дунд номлогчоор үйлчлэв ( Aлмa 31:7-г үзнэ үү). Алма энэ номлолын дараа хэдийгээр хавчигдаж байсан ч туйлбартай бөгөөд итгэлтэйгээ харуулсанд Шиблонд баярласнаа илэрхийлсэн. Алма бас Аврагчийн чөлөөлөх хүчний тухай Шиблонд гэрчилж, Шиблон сайн мэдээг заах хүч чармайлтаа үргэлжлүүлэхэд нь зөвлөгөө өгчээ.

Заах зөвлөмж

Алма 38:1–3

Алма Шиблоны итгэлтэй байдалд баярласнаа илэрхийлсэн нь

Хэрэв та суралцагчдыг өмнөх хичээлийн төгсгөл дэх гэртээ хийх үйл ажиллагааг хийхийг урьсан бол тэдэнд эцэг эхээсээ эсвэл итгэж найддаг өөр хэн нэгэн насанд хүрэгчээс асуухыг хүссэн хоёр асуултыг сануул.

  • Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь танд хэрхэн тусалсан бэ?

  • Та надад өсвөр насандаа илүү ухаалаг байхад туслах ямар зөвлөгөө өгөх вэ?

Суралцагчдыг үйл ажиллагаанаас олсон туршлагаа бусадтайгаа хуваалцахыгхүс. Суралцагчдыг хуваалцсаны дараа, дараах асуултыг асуу:

  • Энэ туршлага Их Эзэний зарлигуудыг сахих таны хүсэлд хэрхэн нөлөөлсөн бэ?

Алма 38-д хүү Шиблондоо өгсөн Алмагийн зөвлөгөө байдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Алма 38:1–3-ыг чанга уншихад урь. Суралцагчдыг Алма Шиблоны талаар ямар мэдрэмжтэй байсан мөн яагаад гэдгийг дүрсэлсэн өгүүлбэрүүдийг олж мэдэхийг хичээн дагаж уншихыг хүс. Олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахыг суралцагчдаас хүс.

  • Бид Aлмa 38:2–3-аас зөв шударга хүүхдүүд эцэг эхдээ үзүүлж болох нөлөөний тухай юу мэдэж болох вэ? (Суралцагчдын хариултууд янз бүр байж болно. Өсвөр насныхан зарлигуудыг сахихдаа тууштай, итгэлтэй байвал эцэг эхдээ агуу баяр баясгаланг авчирна гэсэн үнэнийг тэд хэлэх хэрэгтэйг анхаар.

  • Таны гаргасан сайн шийдвэр эсвэл сайн мэдээний дагуу амьдрах таны хүч чармайлтын ачаар эцэг, эх тань хэзээ баяр баясгаланг мэдэрсэн бэ?

  • Зарлигуудыг сахих таны хүч чармайлт эцэг, эхтэйгээ харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

Гэр бүл дэх хүүхдүүдийн зөв шударга сонголтууд танай гэр бүлд хэрхэн нөлөөлсөн тухай жишээг хуваалцахыг та хүсч болно.

Aлмa 38:4–9

Алма Аврагчийн чөлөөлөх хүчийг гэрчилсэн нь

Алма Шиблонд тэд хоёулаа Аврагчийн чөлөөлөх хүчийг мэдэрснийг сануулсныг тайлбарла. Дараах хүснэгтийг самбар дээр зур эсвэл тараах материал болгон бэлдээд суралцагчдыг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ хуулж авахыг хүс.

Шиблон (Алма 38:4–5)

Алма (Алма 38:6–8)

Тэр юунаас чөлөөлөгдсөн бэ?

Тэр яагаад чөлөөлөлтийн адислалыг хүлээн авсан бэ?

Бид энэ туршлагаас юу сурч болох вэ?

Хүснэгтийг ангиараа бөглөх буюу суралцагчдад хоёр хоёроороо хамтдаа бөглөхийг даалга. Суралцагчдыг асуултуудад хариулахдаа хүснэгтэд жагсаасан судрын хэсгүүдэд хандуул. Тэднийг Их Эзэн Шиблон ( Aлмa 38:2–3-ыг үзнэ үү) Aлмa (Moзая 27; Aлмa 36-г үзнэ үү) хоёрыг чөлөөлсөн тухай өмнө нь мэддэг байсан зүйлүүдээ нэгтгэхийг урамшуулан дэмж. Суралцагчдыг хүснэгтээ бөглөсний дараа сурсан зарчмуудаа ярилцахад нь тэдэнд туслах дараах асуултуудыг асуу:

  • Бид Шиблоны туршлагаас юу сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр зарчмуудыг тогтоож болно. Тэд дараах үнэнийг тогтоох ёстойг анхаар: Хэрэв бид бүх зүйлсийг тэвчээртэйгээр, Бурханд итгэх итгэлтэйгээр туулбал Тэрээр биднийг сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрүүдээс чөлөөлж, эцсийн өдөр биднийг өргөх болно.

  • Бид Алмагийн туршлагаас юу сурч болох вэ? (Суралцагчдын хариулт өөр өөр байж болох ч бид гэм нүглийнхээ уучлалыг авч, бодгальдаа амар амгаланг олохын тулд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Түүний нигүүлслийг эрэлхийлэх ёстой гэсэн зарчмыг хэлэх ёстойг анхаар.)

Нэг суралцагчийг Алма 38:9-ийг чанга уншихад урь. Алма хүүгээсээ Аврагчийн талаар мэдээсэй хэмээн хүссэн зүйлийг олж мэдэхийг хичээн, дагаж уншихыг суралцагчдаас хүс.

  • Есүс Христ бол “[бидний] аврагдаж чадах … цорын ганц зам эсвээс арга мөн” гэдгийг мэдэх нь бидэнд яагаад чухал вэ?

  • Та ямар арга замаар Аврагчийн хүчээр чөлөөлөгдсөнөө мэдэрсэн бэ? (Та суралцагчдад энэ асуултыг хариулахыг хүсэхээсээ өмнө эргэцүүлэн бодох хугацаа өгөхийг хүсч болно.) Та тэрхүү чөлөөлөлтийг эрэлхийлэн юу хийсэн бэ?

Суралцагчдад өөрсдийнхөө хувийн сорилт бэрхшээлүүддээ Их Эзэний тусламжийг хэрхэн эрэлхийлж болох тухай эргэцүүлэн бодох хугацааг өг.

Алма 38:10–15

Алма сайн мэдээг заах, зөв шударга зан төлөвийг хөгжүүлэхийг Шиблонд үргэлжлүүлэн зөвлөсөн

Алма Шиблоныг сайн мэдээг үргэлжлүүлэн зааж, бусдад үйлчлэхэд нь түүнд туслах зан чанаруудыг хөгжүүлэхийг урамшуулан дэмжсэн. Шиблонд өгсөн Алмагийн зөвлөгөө нь үйлчлэх, заах, бусдад сайнаар нөлөөлөх хүсэлтэй хүмүүст хамаатай юм. Суралцагчдыг ялангуяа тэдэнд ашиг тустай зөвлөгөөг олж мэдэхийг хичээн, Алма 38:10–15-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно.

Хичээлийн төгсгөлд судлах удирдамжийн нэг хувийг суралцагчдад өг. Тэд зааварчилгааг ашигласнаар зөв шударга зан төлөвийг хөгжүүлэх бидний хүч чармайлт биднийг заах болон бусдад үйлчлэхэд хэрхэн бэлтгэдгийг харж чадна гэдгийг тайлбарла. Тэднийг удирдамжийн зүүн баганан дахь Алмагийн зөвлөгөөний нэг хэсгийг сонгоод баруун баганан дахь холбогдох үйл ажиллагааг хийхэд урь. (Хэрэв та энэ судлах удирдамжийн хуулбарыг хийж чадахгүй бол ангийг ярилцлагад удирдах болон судлах удирдамж дахь мэдээллийг ашиглан, үйл ажиллагааг тохируулан өөрчил.)

Судлах удирдамж дахь суралцах үйл ажиллагаануудын нэгийг хийх хангалттай цагийг суралцагчдад олгосны дараа тэдний цөөн хэдээс нь үйл ажиллагаанаас юу сурсан, үүнийг амьдралдаа хэрэгжүүлэхээр хэрхэн төлөвлөж байгаа талаар хуваалцахыг хүс. Хэрэв та суралцагчдад судлах удирдамжийн хувийг өгсөн бол үүнийг гэр рүүгээ авч яван, Шиблонд өгсөн Алмагийн зөвлөгөөг илүү сайн судлахыг урамшуулан дэмж.

Алма 38:10–12-ыг судлах удирдамж

Доор жагсаасан Алмагийн зөвлөгөөний өөр өөр хэсгүүдийг шалгаад өөрөө энэ зөвлөгөөний дагуу улам төгөлдөржихийг хүсч байгаа нэг зөвлөгөөг сонго. Энэ зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлэхэд тань туслах, үүнд тохирох сурах нэг үйл ажиллагааг хий.

Алмагийн зөвлөгөө

Сурах үйл ажиллагаанууд

“Бүх зүйлд хичээнгүй мөн өөрийгөө захирах чадвартай бай” (Aлмa 38:10).

Хичээл зүтгэл нь байнгын, нягт нямбай, ухамсартай хүч чармайлт юм. Биеэ барих чадвар гэдэг нь “бүх зүйлд хичээнгүй, өөрийгөө захирах чадвартай бай” гэсэн үг юм (Кент Д.Ватсон, “Бүх зүйлд тэвчээртэй хандах нь,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 11-р сар,43). Судар судлах тэмдэглэлдээ сайн мэдээг зааж, бусдад үйлчлэхэд дээрх хоёр чанар яагаад хэрэгтэй байдаг талаар бич. Мөн та амьдралдаа илүү хичээнгүй, өөрийгөө захирах чадвартай байх шаардлагатай зүйлүүд мөн эдгээрийг сайжруулах нь илүү үр өгөөжтэй заах, бусдад үйлчлэхэд өөрт тань хэрхэн тусалж болохыг бич.

“Бардамналд хөөрөхгүйгээ мэд; … сагсуурахгүй байхаа мэд” (Aлма 38:11).

Бардамналын нэг тал нь Бурханд биш харин өөртөө илүү их итгэж найдах явдал юм. Бардамналын бас нэг нотолгоо хүн өөрийгөө бусдаас илүү хүчтэй, илүү чухал гэж боддог явдал мөн. Сүмийн гишүүн дуудлагадаа бардам байвал түүнд юу тохиолдохыг судар судлах тэмдэглэлдээ бич. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс “Үнэнч шавь нар сагсуурал, бардамналаар бус харин өөртөө итгэх даруухан итгэлээр ярьдаг” гэж заажээ (“Христэд итгэгчийн зориг: Шавь байхын үнэ цэнэ,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 82). Сайн мэдээг “өөртөө итгэх даруухан итгэлээр” заадаг, өөрийн таних хэн нэгний тухай бод. Энэ хүний тухай, бас түүний сургаал өөрт тань хэрхэн нөлөөлсөн тухай судар судлах тэмдэглэлдээ бич. Мөн бардамналаас зайлсхийхийг эрэлхийлэх нэг юм уу хоёр аргын тухай бич.

“Зоригийг хэрэглэ, гэвч бүү дээрэлх” (Алма 38:12).

Бурханы үйлчлэгч хэрхэн зоригийг харуулж болохыг ойлгохын тулд төлөөлөгч Паулын үгийг Филиппой 1:14 (Шинэ Гэрээн дэх) -өөс унш. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фауст бид дээрэлхүү байхаас хэрхэн зайлсхийхийг ийн заажээ: “Бид [номлогчийн ажилд] … чанга дуугаар, тулгасан, хайхрамжгүй байдлаар хандаж болохгүй гэдэгт би итгэдэг” (Жэймс П.Белл, In the Strength of the Lord: The Life and Teachings of James E. Faust [1999], 373). Хүн дээрэлхэлгүйгээр хэрхэн зоригтой байж чадах тухай судар судлах тэмдэглэлдээ бич. Дээрэлхэлгүйгээр зоригтой байх тухай зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэх тодорхой арга замуудын тухай бич. Мөн энэ зөвлөгөө та нарыг заах болон бусдад үйлчлэхэд амжилт олоход тань хэрхэн туслах тухай бич.

“Бүх хүслээ хазаарла” (Алма 38:12).

Хазаарла гэдэг нь хориглох, удирдах, хянах гэсэн утгатай. Хүсэл гэдэг нь сэтгэлийн хүчтэй хөдөлгөөн юм. Дараах асуултуудыг эргэцүүлэн бодоод хариултыг нь судар судлах тэмдэглэлдээ бич: Хүслээ хазаарлах нь бидэнд яагаад чухал гэж та боддог вэ? Хүслээ хазаарлах нь хайраар дүүргэгдэхэд тань хэрхэн туслах вэ? Та Алмагийн зөвлөгөөг даган, хүслээ хазаарлахын тулд юу хийх вэ?

“Залхаг байдлаас татгалз” (Алма 38:12).

Гурамсан судрын цагаан толгойн үсгийн дарааллаарх сэдвүүдийн жагсаалтад “Залхуу, залхуу хойрго байдал” тайлбарт жагсаасан судрын хэсгүүдийг нэгтгэн дүгнэ. Залхуу байх гэсэн нь юу гэсэн утгатай болон залхуу байхын эсрэг тал нь юу болох тухай зөвлөгөөг эрж хай. Жагсаалтан дахь хоёр шүлгийг сонгож аваад судал. Судар судлах тэмдэглэлдээ сонгож авсан шүлгүүдээсээ юу сурсан тухайгаа бич. Залхаг байдлаас татгалзах зөвлөгөө нь таныг үр өгөөжтэй зааж, бусдад үйлчлэхэд тань хэрхэн туслах тухай бич. Эцэст нь, та залхаг байдлаас татгалзах тодорхой аргуудаа бич.

Хэвлэх