Гэрээр судлах хичээл
Мормоны үгс–Moзая 6 (11-р. хэсэг)
Оршил
Энэхүү хичээл нь суралцагчдад хаан Бенжамин нас барахаасаа гурван жилийн өмнө өөрийн хүмүүст хандан заасан зүйлсийг ойлгоход нь туслах болно. Хаан Бенжамин өөрийн хүмүүст Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, хэрхэн нүглийнхээ ангижралыг хадгалах тухай заасан.
Заах зөвлөмж
Мормоны үгс
Нифай, Мормон хоёр Бурханд итгэх итгэлээ илэрхийлдэг
Суралцагчдаас 1 Нифай 9:2–3-ыг уншихыг хүсч, Нифай хоёр хэсэг ялтсуудыг бүтээх зарлиг хүлээн авсан гэдгийг тэдэнд сануул. Судрын энэ хэсэгт ариун нандин зүйлсийг голчлон тэмдэглэж, “эдгээр ялтсууд” гэж бичсэн нь Нифайн бага ялтсуудыг хэлж байгааг ойлгоход нь тусал. Нэг суралцагчаас 1 Нифай 9:4-ийг чанга уншихыг хүс. Суралцагчдаас үүнийг унших явцдаа их ялтсуудын зорилгын тухай олохыг хүс (хаадын хаанчлал ба хүмүүсийн дайн тулааны тухай цэдэг).
Мормон их ялтсуудыг эмхэтгэж байхдаа бусад цэдгүүдийн дундаас бага ялтсуудыг нээж олсон гэдгийг суралцагчдад сануул. Тэрээр учрыг нь сайн ойлгоогүй ч Ариун Сүнсээр өдөөгдөн, бага ялтсуудыг өөрийн эмхэтгэлд оруулдаг (Мормоны үгс 1:7-г үзнэ үү).
Ангийнхны нэг хэсгийг 1 Нифай 9:5–6-г уншаад яагаад Нифайд бага ялтсуудыг хийх тушаал өгснийг олохыг хүс. Үлдсэн суралцагчдыг Мормоны үгс 1:6–7-г уншаад яагаад Мормон бага ялтсуудыг эмхэтгэлдээ оруулах болсныг олохыг хүс. Тэднийг хариулсны дараа Нифай болон Мормоны энэ судруудын хэсэг нь тэдэнд Их Эзэний тухай юу зааж байгааг асуу. (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох хэдий ч тэд Их Эзэн бүхнийг мэддэг гэсэн ойлголтыг илэрхийлэх ёстой.)
-
Нифай, Мормон хоёрын дурдсан ирээдүйн “ухаалаг зорилго” гэдэг нь юу вэ? (1828 онд Мормоны Номын гар бичмэлийн 116 алдагдсан хуудсыг бага ялтсууд орлох болно гэдгийг Их Эзэн мэдэж байсан. Суралцагчдын судлах удирдамжийн 6-р хэсгийн эхний өдрийг үзнэ үү.)
-
Их Эзэн бүхнийг мэддэг гэдэг ойлголт нь танд ирээдүйд хүлээн авах сүнслэг өдөөлтийг дагах итгэлийг хэрхэн өгөх вэ?
Та энэ сэдэв дээр илүү их цаг гаргах хэрэгтэй гэж мэдэрвэл суралцагчдаас Сүнсний өдөөлтийг дагаж хийсэн зүйлийнхээ учрыг дараа нь ойлгосон туршлагаасаа хуваалцахыг хүсч болно.
Moзая 1
Хаан Бенжамин хүмүүсийг цуглуулахыг хүсдэг
Нифайн бага ялтсууд нь Лихайн тохинууллаас эхлээд хаан Мозая тэрээр Нифай болон Зарахемлагийн хүмүүсийг нэгтгэсэн мөн Мозаягийн хүү Бенжамин хаант улсаа зөв шударгаар захирах хүртэлх нифайчуудын түүхийг хамарсан. Хаан Бенжаминд ариун нандин цэдгүүдийг өгсөн. (Oмнаи 1: 23, 25-ыг үзнэ үү.)
Амьдралынхаа төгсгөл үед хаан Бенжамин, хүү Мозаягаасаа ард түмнээ цуглуулахыг хүсдэг. Суралцагчдаас Moзая 1:10–11-ийг уншаад хаан Бенжамин яагаад хүмүүст хандан ярихыг хүссэн болохыг олж мэдэхэд урь. (Тэрээр Мозаяг дараагийн хаан хэмээн зарлаж мөн хүмүүст нэр өгөхийг хүссэн.)
Moзая 2–6
Хаан Бенжамин Аврагчийн Цагаатгалын тухай өөрийн хүмүүст заадаг
Хаан Бенжамин өөрийн хүмүүст хандан үг хэлж байгаа зургийг үзүүл (62298; Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009] 74-р зураг). Moзая 2:12–19-ийг ангийнханд уншиж өг. Таныг уншиж байх хооронд хаан Бенжамины зан төлөвийн тухай өгүүлбэр гарвал гараа өргөхийг тэднээс хүс. Тэднийг гараа өргөхөд уншихаа түр хүлээж, хаан Бенжамины ямар зан төлөвийг олж мэдсэн болохыг нь асуу.
Та тэднээс Moзая 2:17-д өгүүлсэн үйлчлэлийн тухай юу сурсан болохыг нь асууж болно. (Тэдний хариулт нь бид бусдад үйлчлэх үедээ Бурхандаа үйлчилдэг гэсэн зарчмыг агуулсан байх ёстой.) Та тэднээс төгс эзэмших судрын хэсэг болох Moзая 2:17-г чээжээр уншихыг хүсч болно. Суралцагчдаас бусдад үйлчилснээр Бурханд үйлчилсэн тухай туршлагаасаа хуваалцахыг хүс.
Самбар эсвэл цаасан дээр судрын дараах хэсгийг бич. Хариултуудыг хаалтанд бүү бич. Суралцагч бүрд судрын нэг хэсгийг нэгтгэн дүгнэхийг даалга. Суралцагчдад хаан Бенжамины номлол нь “хүмүүний үрсэд аврал … зөвхөн Төгс Хүчит Их Эзэн, Христийн нэрээр ирдэг” гэсэн үгс дээр төвлөрсөн болохыг сануул (Moзая 3:17). Судрын хэсэг бүр энэхүү үгсийн тухай ямар нэг зүйлийг заадаг.
-
Moзая 2:20–25, 34. (Бурханд өртэй гэдгээ ухаарах үед бид илүү их талархах сэтгэлтэй болдог.)
-
Moзая 3:7–11, 17–18. (Биднийг нүглээс маань аврахын тулд Есүс Христ зовж тарчилсан. Бид нүглээ наманчлан, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх аваас нүглээсээ уучлагдах болно.)
-
Moзая 3:12–16, 19–21. (Бид Ариун Сүнсний таталтад автагдах үед Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эгэл хүнээ орхиж, гэгээнтэн болж чадна.)
-
Moзая 4:5–8, 19–21, 26. (Бид Бурханы өмнө өөрсдийгөө даруусган, Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэх аваас нүглийнхээ ангижралыг хадгалж чадна.)
Суралцагчдад хангалттай цаг өгсний дараа хичээл дээр сурсан зүйлсээ тайлагнах боломжийг олго. Үүний дараа хэд хэдэн суралцагчаас зарчмуудаас нэгийг нь сонгон тайлбарлаж, үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар асуу.
Нэг суралцагчаас Moзая 4:1–3-ыг чанга уншихыг хүс. Үлдсэн суралцагчдыг дагаж уншаад хаан Бенжамины хэлсэн үгэнд хүмүүс хэрхэн хариулсныг олохыг хүс. Үүний дараа өөр нэг суралцагчаас Moзая 5:1–2, 5–8-ыг чанга уншихыг хүс. Бид Их Эзэний нэрийг өөрсөд дээрээ хэрхэн авдаг талаар олж мэдэхийг тэднээс хүс. Суралцагчид бид ариун нандин гэрээнүүдийг хийснээр Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ хүлээн авдаг гэдэг зарчмыг ойлгосон эсэхийг магадал. Гэрээнүүдийг хийх тухай заах нь хаан Бенжамин хүмүүсээ цуглуулах нэг шалтгаан байсан гэдгийг тэдэнд сануул. Тэрээр мөн хүү Мозаягаа өөрийн хүмүүсийн дээр хаан байхаар томилон адисалдаг (Moзая 6:3-ыг үзнэ үү).
Хичээлийн төгсгөлд тэднээс баптисм хүртэхдээ Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцах суралцагч байгаа эсэхийг асуу. Дараах асуултуудын тухай тунгаан бодохыг тэднээс хүс:
-
Хаан Бенжамины хэлсэн үгэнд гарсан зарчмуудыг та хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?
-
Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь таны хувьд ямар утга учиртай вэ?
Та Есүс Христэд итгэн, Түүний Цагаатгалд найдсанаар ирдэг баяр баясгалангийн тухай гэрчлэлээ хуваалцаж болно.
Дараагийн хэсэг (Moзая 7–17)
Энэ нь таныг үхэлд хүргэх аюултай байсан ч та Есүс Христийн талд зогсож чадах уу? гэж суралцагчдаас асуу. Дараагийн долоо хоногт тэд бошиглогч Абинадайн сургаалаас судална гэдгийг хэл. Энэ нь түүнийг үхэлд хүргэх аюултай байсан ч Абинадай өөрийн захиасыг нифайчуудад хүргэхийг хүссэн. Тэрхүү захиасыг олж уншихад нь суралцагчдыг урамшуулан дэмж.