Гэрээр судлах хичээл
Алма 25–32 (18-р хэсэг)
Оршил
Энэ хичээлийг Бурханы мутар дахь зэмсэг болоход нь суралцагчдад туслах үйл ажиллагаагаар эхэл. Гэхдээ, хичээлийн ихэнх хэсэг нь Алма 30–32-д харуулсан хуурамч санаануудад итгэж үйлдсэнээс ирэх үр дагавруудыг Бурханы үгэнд итгэж үйлдэхтэй харьцуулахад анхаарал төвлөрүүлнэ.
Заах зөвлөмж
Алма 25–29
Олон лемен хүнийг сайн мэдээнд хөрвөхөд Аммон болон Мозаягийн хөвгүүд Их Эзэнийг алдаршуулав
Алма 26-д цэдэглэгдсэнээр, Аммон болон түүний ах дүүс Их Эзэний ажилд олсон амжилтандаа баярласан. Суралцагчдаар Алма 26:1–4, 11–13-ыг уншуулан, Аммон болон түүний ах дүүс юуг, хэрхэн биелүүлснийг олуул. Суралцагчдад энэ шүлгүүд нь дараах зарчмыг заасныг сануул: Бид өөрсдийгөө даруусгавал Их Эзэн биднийг хүчирхэгжүүлж, биднийг Өөрийн мутар дахь зэмсэг болгоно.
Aлмa 30
Корихор Христийн сургаалаар тохуурхав
Суралцагчдад ургамлын нэг үрийг үзүүл. Өөрийн дуртай ургамлын үрээс бий болдог зүйлийн жишээнүүдийг жагсаан бичихийг тэднээс хүс. Суралцагчдын дурдсан зарим ургамал, жимс, хүнсний ногооны эсрэг тэсрэг байдал болгон үр нь гашуун эсвэл бүр хортой жимс ургуулдаг, бусад сайн ургамлуудыг хөнөөдөг ургамал ч байж болно гэдгийг сануул.
Санаа, итгэл гэдэг үгсийг самбар дээр бичээд, асуу: Санаа, итгэл хоёр нь үртэй хэрхэн адилхан байж болох вэ?
Суралцагчдыг Алма 30–32-ыг өнөөдөр ангид судалж, ярилцах үеэр дараах хуурамч санаануудын үр дагаврыг Бурханы үгийг дагахын үр дагавруудтай харьцуулна гэдгийг тайлбарла.
Корихор ямар хүн байсныг тайлбарлахыг суралцагчдаас хүс. Тэднийг Алма 30:12–18, 23-ыг уншин, Корихорын заасан хуурамч санаануудыг олж мэдэхэд урь. Тэдэнд унших цаг гаргаж өгсний дараа, тэднийг хэн нэгний шашны итгэлд онцгой аюултай байж болно гэж бодож байгаа Корихорын хоёр буюу гурван хуурамч санааг самбар дээр эсвэл хуудас цаасан дээр бичихэд урь. Дараа нь дараах асуултуудыг асуу:
-
Эдгээр санаа ямар үйлдлүүдэд хүргэж болох вэ? (Суралцагчдыг хариулах үед, үйлдэл рүү хөтөлдөг аливаа санаа нь ургамал болон ургаж байгаа үртэй адил юм гэдгийг хэл.)
-
Алма 30:18-д өгүүлснээр Корихорын сургаал хүмүүсийг юу хийхэд хүргэсэн бэ? (Суралцагчдыг хариулах үед, Сатан биднийг нүгэл үйлдүүлэхээр уруу татахын тулд хуурамч сургаалуудыг ашигладаг гэдгийг онцлон тэмдэглэ.)
Нэг суралцагчийг Корихорт юу тохиолдсоныг товчхон ярихад урь. (Суралцагчдад тусламж хэрэгтэй бол тэднийг Aлмa 30-р бүлгийн тоймыг ашиглах буюу Aлмa 30:52–53, 59–60-ыг уншихад урь.)
Aлмa 31
Алма зорамчуудын урвалтыг залруулах номлолыг удирдсан нь
Суралцагчдад зорамчууд хуурамч санаануудад итгэсний улмаас хуурамч, урвалтын дадал зуршлуудад унасан гэдгийг сануул. Бид Алма 31:5-аас хэрэв бид Бурханы үгийг судалбал энэ нь биднийг зөв зүйлс хийхэд хөтөлдөг гэдгийг мэддэг.
Алма 32
Алма зорамчуудын ядууст итгэлээ хэрхэн хөгжүүлэхийг заасан нь
Зорамчуудын ихэнх нь Бурханы үгийг хүлээн авахаас татгалзсан ч Алма ядуусын дунд амжилт олсныг суралцагчдад сануул. Тэр тэдэнд итгэлээ хэрхэн хөгжүүлэхийг заасан. Суралцагчдаар төгс эзэмших судрын хэсэг Алма 32:21-ийг нэгтгэн, дүгнэлт хийлгэ. Тэднээс энэ шүлгүүд итгэлийн талаар юу зааж байгааг тайлбарлахыг хүс.
Алма итгэлийг хөгжүүлэх үйл явцын тухай заахдаа үр ашигласныг суралцагчдад сануул. Дараа нь дараах асуултуудыг асуу:
-
Алма 32:28 дахь ямар өгүүлбэр үрийг эсвэл энэ тохиолдолд Бурханы үгийг сайн гэдгийг заасан бэ?
-
Бид Бурханы үгийг зүрх сэтгэлдээ ургах боломжийг олговол энэ нь бидэнд ямар нөлөө үзүүлэх вэ?
Алма зорамчуудад үгийг турших буюу үүнд итгэж мөн үүн дээр үйлдсэнээр зүрх сэтгэлдээ тарихыг уриалсныг суралцагчдад хэл. Алма хүмүүст зүрх сэтгэлдээ ямар “үгийг” суулгахыг онцгойлон хүссэнийг олж мэдэхийг хичээн, Алма 33:22–23-ыг уншихад тэднийг урь. Та суралцагчдыг эдгээр шүлгийг Алма 32:28-ын дэргэд харьцуулах заалт болгон бичихэд урамшуулан дэмжихийг хүсч болно.
Бурханы үгэнд итгэж, үүн дээр үйлдсэнээр бидэнд ирэх шагналуудыг олж мэдэхийн тулд Алма 32:28–29, 31, 37, 41–43-ыг суралцагчдаар уншуул. Суралцагчдыг хариулах үед дараах зарчим тодорхой байхад анхаар: Хэрэв бид өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы үгэнд итгэх итгэлээ хичээнгүйлэн арчилбал Есүс Христ болон түүний сайн мэдээнд бидний итгэх итгэл ба гэрчлэл өснө.
Алма 32-т Алмагийн дүрсэлж хэлсэн туршилтыг дагаснаар амьдралдаа ирэх үр дүнгийн талаар суралцагчдыг судрын тэмдэглэлийнхээ—4-р хичээлийн даалгаврын 4-т өгөгдсөн хариултаа хуваалцахад урьж, хичээлээ дуусга.
Дараагийн хэсэг (Алма 33–38)
Наманчлалаа хойшлуулахын аюул юу вэ? Амюлек энэ асуултад хариулж, сэрэмжлүүлэг өгсөн. Мөн Алма амьдралынх нь төгсгөл ойртох үед хөвгүүдийнхээ хоёрт нь зөвлөгөө өгсөн билээ. Тэрээр Бурханы эсрэг тэмцэгчээс Бурханы төлөө тэмцэгч болж өөрчлөгдсөн хөрвөлтийнхөө тухай мөн гэм буруугаас болон гэм нүглийнхээ шаналлаас чөлөөлөгдөхдөө ямар мэдрэмжтэй байсан тухай тодорхой өгүүлжээ.