Номын сан
Хичээл 23: 2 Нифай 2 (Хэсэг 1)


23-р хичээл

2 Нифай 2 (1-р хэсэг)

Оршил

2 Нифай 2 нь нас барахаасаа өмнө Лихайн өгсөн сургаалуудын үргэлжлэл юм. Лихай хүү Иаковтаа шууд хандан, Их Эзэн бидэнд тохиолдсон зовлон зүдгүүрийг адислал болгон хувиргах чадвартай юм хэмээн гэрчилжээ. Тэрээр бүх хөвгүүндээ хандан, Адамын Уналт яагаад зайлшгүй шаардлагатай байсан болон энэ нь хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлсөн тэрчлэн Есүс Христийн Цагаатгалын хэрхэн шаардлагатай байгаа тухай заасан юм. (Лихай бас сонгох эрхийн тухай сургаалыг тэдэнд заажээ. Энэ сургаалыг дараагийн хичээлээр үзэх болно.)

Заах зөвлөмж

2 Нифай 2:1–4

Лихай бэрхшээл сорилтууд болон адислалуудын тухай Иаковт ярьсан нь

2 Нифай 2 нь өнөө үед суралцагчдын амьдралд ямар хамаатайг ойлгоход нь тэдэнд туслахын тулд хүнд бэрхшээл зовлон тохиолдсон, таньдаг хэн нэгнийхээ тухай бодохыг тэднээс хүс. Тэр хүнд урам хайрлаж, дэмжлэг үзүүлэх талаар бодоход тэднийг урь. Энэ талаарх бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахад бэлтгэхийг тэднээс хүс.

2 Нифай 2 нь хүндрэл тохиолдсон нэг хүүдээ Лихайн ярьсан цэдгийг агуулдгийг тайлбарла. 2 Нифай 2:1–ийг чимээгүй уншихад суралцагчдыг урь. Лихай аль хүүдээ (Иаков) сургамж өгснийг болон хүүгийнх нь асуудалд юу нөлөөлснийг (ах нарынх нь бүдүүлэг байдал) олохыг тэднээс хүс. 2 Нифай 2:2–3-ыг чимээгүй уншихад суралцагчдыг урь. Их Эзэн Иаковын төлөө юу хийснийг дүрсэлсэн үгс болон өгүүлбэрүүдийг судартаа тэмдэглэхийг та суралцагчдад зөвлөж болно.

Олсон өгүүлбэрүүдээ хуваалцахыг тэднээс хүс. Их Эзэн бидэнд тохиолдсон зовлон зүдгүүрийг адислал болгон хувиргаж чадна гэдгийг ойлгоход суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг асуу.

  • “Зовлон бэрхшээлийг чинь адислал болгон хувиргах” гэсэн нийлмэл үг танд хэрхэн хамаатай вэ? (Ариулан адислах гэдэг үг ямар нэг зүйлийг ариун болгох гэсэн утгатай. Харин энэ тохиолдолд “адислал болгон хувиргах” гэсэн утгатайг тайлбарлах хэрэгтэй.)

  • Та өөртөө тохиолдсон зовлон бэрхшээлийг Их Эзэн адислал болгон хувиргасныг харсан уу?

2 Нифай 2: 2:5–25

Лихай хөвгүүддээ Уналт болон Есүс Христийн Цагаатгалын тухай заасан нь

Лихай Иаков болон бусад хөвгүүндээ Адам Ева хоёрын Уналтын тухай заасныг тайлбарла. “Уналт” гэдэг үг бол Едений цэцэрлэгт хориглогдсон жимсийг идсэний улмаас Адам, Ева хоёрт болон тэдний үр удамд бий болсон нөхцөлийг заадаг гэдгийг та тайлбарлах хэрэгтэй байж болно.

  • Их Эзэн Едений цэцэрлэгт Адам, Ева хоёрт ямар сонголт хийх боломж олгосон бэ? (Тэр тэдэнд хориглогдсон жимсийг идэх буюу идэхгүй байх сонголт хийхийг зөвшөөрсөн.)

  • 2 Нифай 2:15-д өгүүлснээр Их Эзэн яагаад тэдэнд энэ сонголтыг өгсөн бэ? (“Өөрийн мөнхийн зорилгуудыг хүмүүний зорилгод гүйцэлдүүлэхийн тулд.” Та энэ нийлмэл үгийг судартаа тэмдэглэгээ хийхэд нь суралцагчдыг урамшуулан дэмжиж болно:

  • Бидэнд зориулсан Бурханы мөнхийн зорилгууд гэж юу вэ? (Мөнх амьдралд хүрч, Түүнтэй адилхан болох боломжийг бидэнд олгох. Та энэ тухай тэмдэглэлийг судрууд дээрээ “мөнхийн зорилгууд” гэсэн нийлмэл үгийн дэргэд тэмдэглэхэд нь суралцагчдыг дэмжиж болно. Та бас тэднээр Мосе 1:39-ийг уншуулж болно.)

Дараах хүснэгтийг самбар дээр байрлуулахдаа доод талын хоёр хайрцгийг хоосон орхи. (Энэ хүснэгтийг судрын тэмдэглэлдээ эсвэл хичээлийн дэвтэртээ хуулж авахыг суралцагчдад зөвлөх хэрэгтэй.)

Уналт байгаагүй бол

Уналтын ачаар

Бүх юмс бүтээгдсэн тэр байдлаараа үлдэх байсан (2 Нифай 2:22-ыг үзнэ үү).

Адам, Ева хоёр үр хүүхэдгүй байх байсан (2 Нифай 2:23-ыг үзнэ үү).

Адам, Ева хоёр баяр баясгалан, гай зовлон, сайн ба мууг ялгаж мэддэггүй гэнэн цайлган байдалдаа үлдэх байсан (2 Нифай 2:23-ыг үзнэ үү).

Адам, Ева хоёрыг дэлхийд ирж, газар хагалж амьдруулахын тулд цэцэрлэгээс хөөсөн (2 Нифай 2:19-ийг үзнэ үү).

Адам, Ева хоёр бүх дэлхийн гэр бүл болсон үр хүүхдүүдийг төрүүлсэн (2 Нифай 2:20-ийг үзнэ үү).

Адам, Ева хоёр болон тэдний үр удмынхан мөнх бус амьдралаар амьдарч, гай зовлон, баяр баясгалан, сайныг болон нүглийг үйлдэх боломжтой болсон (2 Нифай 2:23, 25).

Бид биеийн болон сүнсний үхлийн эрхшээлд байдаг (2 Нифай 9:6; Хиламан 14:16-г үзнэ үү).

Нэг суралцагчийг самбарын өмнө гарч, ангийнхандаа бичээч болж үйлчлэхийг хүс. 2 Нифай 2:19–25-ыг чимээгүй судлахдаа (1) хэрэв Адам, Ева хоёр хориглогдсон жимсийг идээгүй буюу унаагүй бол ямар үр дагаврууд гарч болох байсныг (2) Уналтаас ямар үр дагаврууд гарсныг мэдэхийг хүс. Суралцагчдын хариултуудыг самбарт бичихийг бичээчээс хүс. Дээр дурдсан өгүүлбэрүүд ( хожуу нэмэгдэх биеийн болон сүнсний үхлийн тухай мэдээллээс бусад нь) хариултууд байж болно.

“Уналт байгаагүй бол” гарчгийн доорх өөрсдийн хариултуудыг нэгтгэн дүгнэхэд суралцагчдыг урь.

  • Едений Цэцэрлэг дэх нөхцөл нь Адам, Ева хоёрт Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд өсч хөгжихөд хэрхэн саад болж байсан бэ? (2 Нифай 2:22–23-ыг үзнэ үү.)

“Уналтын ачаар” гарчгийн доорх жагсаалтыг нэгтгэн дүгнэхийг суралцагчдаас хүс. Бид Адам, Ева хоёрын үр удам учраас Уналтын дараа тэдэнд ирсэн тэр нөхцөлүүдийн эрхшээлд байдгийг суралцагчид ойлгосон байх ёстойг анхаар (2 Нифай 2:21-ийг үзнэ үү).

  • “Газар хагалж” гэдэг нэр томьёо нь Адам, Ева хоёр Едений Цэцэрлэгээс хөөгдөж, хоолоо олж идэхийн тулд хөдөлмөрлөх ёстой болсныг хэлж байгаа юм. Ажил хөдөлмөр Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд өсч хөгжихөд бидэнд хэрхэн тусалдаг гэж та боддог вэ?

  • Үр хүүхэдтэй болсон нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болоход Адам, Ева хоёрт хэрхэн тусалсан бэ? Ямар байдлаар гэр бүлүүд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд чухал байдаг вэ?

  • Баяр баясгалан, гай зовлон аль алийг нь биеэр үзэх боломж Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд өсч хөгжихөд бидэнд хэрхэн тусалж болох вэ?

Эдгээр асуултыг ярилцсаны дараа Адам, Ева хоёрын Уналт нь Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлвлөгөөний салшгүй хэсэг байсныг онцлон тэмдэглэ.

2 Нифай 2:25 бол төгс эзэмших судрын хэсэг гэдгийг хэл. Судрын энэ хэсэгт тэмдэглэгээ хийхэд нь та суралцагчдыг дэмжиж болно. Энэ шүлэг богинохон учраас та суралцагчдад үүнийг чээжлэхэд нь тусалж болно.

Уналт бидэнд өсөлт хөгжлийн замыг нээсэн ч бас өвчин эмгэг, зовлон зүдгүүр, гэм нүгэл, үхэл хагацлыг дэлхийд авчирсныг тайлбарла. Энэхүү үнэний тухай ойлголтоо гүнзгийрүүлэхэд суралцагчдад туслахын тулд 2 Нифай 9:6-г чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Дараа нь Хиламан 14:15–17-г чанга уншихыг өөр нэг суралцагчаас хүс. Эдгээр шүлэгт дүрсэлсэн Уналтын үр дагавруудыг эрж олохыг суралцагчдаас хүс.

  • Эдгээр шүлэг Уналтын тухай юу зааж байна вэ? (Уналт нь бие махбодын буюу биеийн үхэл, сүнсний үхэл буюу Бурханы оршихуйгаас тусгаарлагдах нөхцөлийг авчирсан билээ. Самбар дээрх “Уналтын ачаар” гарчгийн доор Бид биеийн болон сүнсний эрхшээлд байдаг гэж бич.

Самбар дээр жагсаасан Уналтын үр дагавруудыг суралцагчид биеэрээ хэрхэн мэдэрдэг тухай эргэцүүлэн бодоход тэдэнд туслахын тулд дараах асуултуудыг дотроо тунгаан бодоход тэднийг урь. (Асуултуудыг аажуухан уншиж, суралцагчдад бодох цаг гаргаж өгөхийн тулд асуултуудын хооронд зогсолт хий)

  • Энэ амьдрал дахь гай зовлонгийн шалтгаан нь юу вэ?

  • Үхэл яагаад авралын төлөвлөгөөний чухал хэсэг байдаг вэ?

  • Сорилт бэрхшээл, гай зовлон яагаад бидэнд сурч боловсрох болон өсч хөгжихөд тусалж болох вэ?

Бид Уналтын үр дагавруудыг ойлгосноор Есүс Христийн Цагаатгал яагаад бидэнд хэрэгтэйг ойлгох болно гэдгийг тайлбарла. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний хэлсэн дараах үгсийг унш:

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Хүн өлсөх хүртлээ юм идье гэж боддоггүй шиг, өөрт нь Христ яагаад хэрэгтэйг мэдэх хүртлээ Христийн авралыг хүсдэггүй.

“Уналтын сургаал болон бүх хүн төрөлхтөнд үзүүлсэн үүний нөлөөг ойлгож, хүлээн авах хүртлээ хэн ч өөрт нь Христ яагаад хэрэгтэйг зохих ёсоор ойлгож мэддэггүй. Энэхүү амин чухал сургаалыг Мормоны Номоос өөр нэг ч ном ийнхүү сайн тайлбарлаагүй юм” (“The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, 1987 оны 5-р сар, 85).

Эдгээр асуултыг тунгаан бодох хангалттай цаг гаргаж өгсний дараа Аврагчийн зургийг суралцагчдад үзүүл. Цагаатгалаар дамжуулан Есүс Христ биднийг Уналтын үр дагавруудаас болон гэм нүглээс гэтэлгэдэг тухай гэрчлэлээ хуваалц.

2 Нифай 2:5–10, 21, Aлма 7:11–13-аас ээлжлэн чанга уншихыг хэдэн суралцагчаас хүс. Аврагч биднийг Уналтын үр дагаврууд болон гэм нүглээс гэтэлгэхийн тулд юу хийснийг харуулсан өгүүлбэрүүдийг олохыг суралцагчдаас хүс. (Та шүлэг 9-тэй холбогдуулан, “өмгөөлөх” гэдэг үгийг тайлбарлах хэрэгтэй байж мэднэ. Энэ үг өөр хүн буюу өөр хүмүүсийн өмнөөс гуйх гэсэн утгатай юм. ) Олсон өгүүлбэрүүдээ нэгтгэн дүгнэхэд суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг асуу:

  • Аврагч Цагаатгалаар дамжуулан биднийг биеийн үхлээс гэтэлгэх болно гэдгийг эдгээр шүлэгт ямар өгүүлбэрүүд буюу нийлмэл үгс харуулж байна вэ?

  • Ямар өгүүлбэрүүд буюу нийлмэл үгс Аврагч биднийг сүнсний үхлээс (Бурханы оршихуйгаас тусгаарлагдах) гэтэлгэх болно гэдгийг харуулж байна вэ?

  • Ямар өгүүлбэрүүд буюу нийлмэл үгс Аврагч биднийг гэм нүглээс гэтэлгэж чадна гэдгийг харуулж байна вэ?

  • Ямар үг, өгүүлбэрүүд Аврагчийг бидэнд өвчин зовлон зэрэг хүнд сорилтын үед бидэнд тусалж чадна гэдгийг харуулж байна вэ?

2 Нифай 2:7–9, 21-д өгүүлснээр бид Цагаатгалаар дамжин ирэх бүх адислалыг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ? (Та шүлэг 7-той холбогдуулан “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй хүн” гэдэг бол даруухан бөгөөд Бурханы хүслийг дагахад бэлэн байдаг хүн гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж мэднэ. Ийм хүн нүглийнхээ төлөө гүнзгийгээр зовон шаналж, наманчлах чинхүү хүсэлтэй байдаг.)

Эдгээр асуултыг ярилцсаны дараа, даалгасан асуултуудыг чимээгүй уншихдаа тэдэнд онцгой хамаатай үг, өгүүлбэрүүдийг олуул. Хос хосоороо болж, сонгож авсан өгүүлбэрүүдээ бие биетэйгээ хуваалцахыг суралцагчдаас хүс. Эдгээр нийлмэл үг яагаад тэдэнд хамаатай болохыг хуваалцахад тэднийг урь.

Уналт яагаад Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний амин чухал хэсэг байдгийг ангийнхандаа товчхон тайлбарлаж өгөхийг нэг юм уу хоёр суралцагчаас хүс. Дараа нь Есүс Христийн Цагаатгал биднийг Уналтаас хэрхэн гэтэлгэдэг тухай санаа бодлоо хуваалцахыг тэднээс хүс.

төгс эзэмших судрын сэдэвТөгс эзэмших судар—2 Нифай 2:25

Анхааруулга: Сайн мэдээг заахад 2 Нифай 2:25-ыг ашиглахад нь суралцагчдад туслахын тулд дараах үйл ажиллагааг хийхийг бод. Өнөөдрийн хичээлийн сэдэв, хичээлийн материалын хэмжээнээс шалтгаалан та энэ үйл ажиллагааг илүү их цагтай байх өөр үед ашиглаж болно.

2 Нифай 2:25-ыг ашиглан Уналтын сургаалын тухай хичээл бэлтгэхэд суралцагчдыг урь. Тэд энэ хичээл гэр бүлийн үдэш юм уу эсвэл өөр ямар нэг үйл ажиллагаан дээр зааж болно. Хичээл заасныхаа дараа энэ туршлагынхаа тухай бэлтгэж ярихыг хэдэн суралцагчаас хүс. Цаг гарвал заах хичээлдээ хичээлийн үеэр бэлтгэхийг тэдэнд зөвшөөр.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

2 Нифай 2:15. Хориглосон жимс

Их Эзэн Адам, Ева хоёрт хориглосон жимсийг идэхийн үр дагавруудын талаар заасны дараа тэдний сонгох эрхэнд хүндэтгэлтэй хандсан юм. Бурхан ийн хэлжээ, “Чи өөрийнхөө төлөө сонгож болно” (Moсе 3:17). Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Адам, Ева хоёрт хориглосон жимсний талаар өгсөн Их Эзэний зааврыг ойлгоход бидэнд ийн тусалсан юм:

Их Эзэн уг модны жимснээс идэхийг хориглосноо Адамд яагаад хэлснийг Библийн шастирт тодорхой өгүүлээгүй ч Эхлэл 2:17-үз, бидэнд бүрэн эхээрээ хүрч ирсэн Мосегийн номонд үүнийг тодорхой өгүүлсэн байдаг Moсе 3:17-г үзнэ үү. Хэрэв Адам цэцэрлэгт байсан чигээрээ үлдэхийг хүсвэл жимсийг идэхгүй байж болно, гэвч жимсийг идэж, үхлийг үзэхийг хүсвэл үүнийг чөлөөтэй сонгож болно гэдгийг Их Эзэн Адамд хэлсэн билээ (Answers to Gospel Questions, эмхэтгэсэн Жозеф Фийлдинг Смит Бага,5 боть [Answers to Gospel Questions, эмхэтгэсэн Бага Жозеф Фийлдинг Смит, 5 vols.(1957-66), 4:81].)

2 Нифай 2:14, 25–26. Бүтээлт, Уналт ба Цагаатгал

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки заахдаа:

“Бүх үеийн туршид байсан эсвээс бүх үүрд мөнхөд байх … хамгийн чухал үйл явдлууд бол Бүтээлт, Уналт ба Цагаатгал юм.

“Бид бүх зүйлсийн биет бүтээлтийг ойлгохоосоо өмнө энэхүү мөнхийн гурван үнэн —Бүтээлт, Уналт ба Цагаатгал нь хэрхэн хоорондоо холбогдож, авралын нэгдмэл нэг төлөвлөгөөг бүрдүүлдгийг мэдсэн байх ёстой. Аль нь ч дангаараа орших боломжгүй. Нэг нь нөгөө хоёртойгоо салшгүй нягт холбоотой юм. Иймээс энэ гурван үнэнийг гурвууланг нь мэдэхгүйгээр эдний алиных нь ч тухай үнэнийг мэдэх боломжгүй юм.

“… Цагаатгал чухамдаа Уналтаас үүдэлтэйг санагтун. Адамын зөрчлийн төлөөсийг Христ төлсөн юм. Хэрэв Уналт байгаагүй бол Цагаатгал хийгээд үүнээс улбаатай үхэшгүй байдал, мөнх амьдрал байхгүй байх байсан юм. Тийнхүү, Цагаатгалын ачаар аврал ирсэн нь баттайн адилаар аврал нь Уналтын улмаас ирсэн билээ” гэжээ (“Christ and the Creation,” Ensign,1982 оны 6-р сар, 9).

2 Нифай 2:24. “Бүх зүйл бүхнийг мэдэгч түүний мэргэн ухаанаар хийгдсэн билээ”

Адам, Ева хоёрын Уналт Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний хэсэг байсныг ерөнхийлөгч Бригам Янг заасан юм:

[Адам, Ева хоёр] Бурхан болон түүний удирдамжийг шууд эсэргүүцсэн хэрэг үү? Үгүй ээ. Үгүй ээ, тэд Их Эзэний зарлигийг зөрчсөн бөгөөд тэрхүү зөрчлөөр дамжин дэлхийд нүгэл ирсэн юм. Тэднийг тэрхүү зарлигийг зөрчинө гэдгийг Их Эзэн мэдэж байсан бөгөөд ингэхийг ч тэрээр төлөвлөгөөнд оруулсан ажээ” (Discourses of Brigham Young, эмхэтгэсэн Жон А.Видцөү [1954], 103).