Гэрээр судлах хичээл
Иаков 5–Oмнаи (10-р хичээл)
Оршил
Энэ хичээлээр суралцагчид Иаков 5-д өгүүлсэн Их Эзэний хайрын тухай тунгаан бодох боломжтой болно. Хэрэв танд хангалттай цаг байвал Иаков 5-д бичсэн Их Эзэний үйлчлэгч болох тэдний үүргийн тухай зааж болно. Бусад хүмүүс итгэлийг нь шүүмжилж, асууж шалгаах үед суралцагчид хариулахад нь туслах үнэнүүдийг Иаков 7 -оос олж ярилцана. Тэдэнд Иносын номоос сурч ойлгосон зүйлсээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа ангийнхандаа ярих боломжийг олго. Мөн суралцагчид Христэд ирэхийг урьсан Омнаин урилгад хэрхэн анхааралтай хандах талаар өөрсдийн бэлдсэн үгийг хуваалцаж болно. Хэрэв та тэднээр үг хэлүүлэхийг хүсвэл тэдэнд урьдчилан хэлж, ангийнхантайгаа хуваалцахаар бэлтгэхэд урьж болно.
Заах зөвлөмж
Иаков 5–6
Бидний авралын төлөө Их Эзэний хийдэг шаргуу хөдөлмөрийг харуулахын тулд Иаков чидуны моддын ёгтлолыг эш татсан
Чидуны моддын ёгтлолд мөчрүүд нь талбайгаар нэг тараан хаягдсан байсныг суралцагчдад сануул. Энэ нь дэлхий даяар тархсан Бурханы гэрээт хүмүүс—Израилийн гэрийн бүх гишүүдийг төлөөлсөн юм. Яваандаа талбайн бүх мод өмхөрсөн (Иаков 5:46-г үзнэ үү). Энэ нь Их урвалтын үеийг төлөөлж байна гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг Иаков 5:61–62-ыг дор бүрээ уншиж, Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд (Өөрийн бошиглогчдод) моднуудыг дахин сайн үр жимстэй болоход нь туслахын тулд ямар заавар өгсөн тухай олохыг хүс. Дараа нь дараах асуултуудыг асуу:
-
Эдгээр “үйлчлэгчид” гэдэг нь хэнийг хэлж байна вэ? (Сүмийн удирдагч, номлогчид ба бүх гишүүн.)
-
Эдгээр үйлчлэгчийг дуудсан цаг үе нь яагаад онцгой байсан бэ?
Эдгээр хүчин чармайлт нь Израилийг цуглуулахыг төлөөлж байгаа гэдгийг цухас дурд. Тэд ч гэсэн Их Эзэний талбайд хөдөлмөрлөхөөр дуудагдсан үйлчлэгч гэдгээ ойлгоход нь туслахын тулд Далын ахлагч Дийн Л.Ларсэны хэлсэн дараах үгсийг уншиж өг. “Талбай дахь сүүлчийн ажилчид” гэж хэн болохыг олж мэдэхийг суралцагчдаас хүс.
“[Одоо] үе бол Их Эзэн ба түүний үйлчлэгчид үнэний захиасыг дэлхийн бүх хүнд мөн эртний Израилийн үр удмынханд хүргэхийн тулд агуу хүчин чармайлт гаргах цаг юм. …
“Энэхүү агуу үйлсийн үндэс суурь нь тавигдсан дэлхийд та нар ирсэн. Сайн мэдээ сүүлчийн удаа сэргээгдсэн байна. Дэлхийн бараг өнцөг булан бүрд Сүм байгуулагдсан. Сүүлчийн агуу үзэгдэл тавигдахад тайз бэлэн болсон байна. Та нар бол хамгийн гол дүр нь юм. Та нар бол талбай дахь сүүлчийн ажилчид мөн. … Энэ үйлчлэлийн төлөө та нар сонгогдсон юм” (“A Royal Generation,” Ensign, 1983 оны 5-р сар, 33).
Дараах асуултуудыг асуу:
-
Ахлагч Ларсэн талбайд дуудагдсан үйлчлэгчид буюу “сүүлчийн ажилчид” гэж хэнийг хэлсэн бэ?
-
Их Эзэнд үйлчилж, бусдыг “сайн үр жимс” авчрахад туслах ямар боломжууд та нарт байдаг вэ?
Ангиараа хамтдаа Иаков 5:71-ийг чанга унш. Их Эзэн Өөртэй нь хамт хөдөлмөрлөсөн хүмүүст юу амласан болохыг олж мэдэхийг суралцагчдаас хүс. Тэднээс Их Эзэнд үйлчлээд, адислагдсан туршлагаасаа хуваалцахыг хүс.
Иаков 7
Иаков Шеримтэй тулгарахдаа мөн нифайчуудыг Их Эзэн рүү эргүүлэхдээ Их Эзэнд найдвараа тавьдаг
Тэмдэглэл: Иаков 7-оос бид Иаков Христийг үгүйсгэгч Шерим гэгчээс Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хамгаалж байгаа талаар суралцана. Хэдийгээр энэ хичээл нь Иаков, Шерим хоёрын түүх дээр төвлөрөөгүй ч та суралцагчдыг уг түүхийг мөн Иаковын жишээнээс сурсан үнэнээ нэгтгэн дүгнэхийг хүсч болно. Ялангуяа гэрчлэл маань илчлэлт ба жинхэнэ сүнслэг туршлагууд дээр тулгуурлавал бидний итгэл хэзээ ч ганхахгүй гэсэн үнэнийг та онцлон тэмдэглэж болно.
Инос
Инос нүглээс уучлагдсаныхаа дараа бусдын төлөө мөн тэдний авралын төлөө залбирдаг
Энэхүү графикийг самбарт эсвэл цаасан дээр зур. Суралцагчдаас энэ зураг нь Иносын түүхтэй хэрхэн холбогдож байгааг асуу.
Суралцагчдыг гурван бүлэг болгон хуваарил. (Танай анги цөөхөн суралцагчтай бол нэг бүлэгт нэг хүүхэд байж болно.) 1-р бүлгээс Инос 1:4–6-г уншиж, Иносын залбирлаас сурч болох үнэний талаар тайлбарлахад бэлдэхийг хүс. 2-р бүлгээс Инос 1:9–10-ыг уншиж, уг хоёр шүлэгт гарч буй Иносын залбирлын тухай тайлбарлахыг хүс. 3-р бүлгээс Инос 1:11–14-ийг уншиж, уг гурван шүлэгт гарч буй Иносын залбирлын тухай тайлбарлахыг хүс. Дараа нь бүлэг бүрээс нэг гишүүн гарч ирж, бэлдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Суралцагчдаас судар судлах тэмдэглэлийнхээ 3 дахь өдрийн 9-р даалгаврыг товчлон дүгнэхийг хүс. Мөн цөөн хэдэн суралцагчаас Иносын номноос сурсан үнэнүүдээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар хуваалцахыг хүс.
Жером ба Омнаи
Цэдэг хөтлөгчид нифайчуудын зовлон зүдгүүр ба адислалуудын талаар бичсэн
Бөмбөрцгийн баруун хязгаарт нүүдэллэн очсон олон бүлэг хүний тухай суралцагчид тань асуувал та суралцагчийн гарын авлагад байгаа Oмнаи 1:1−30-ийн тухай материал болон Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Антони В.Айвинсийн хэлсэн үгээс тэдэнтэй ярилцаж болно.
Христэд ирэх талаарх бэлдсэн үгээ хянахыг суралцагчдаас хүс (4 дэх өдрийн 4-р даалгавар ). Хэрэв цаг байвал та цөөн хэдэн суралцагчаас бэлдсэн үгээ хэлэхийг хүсч болно. Хэрэв та суралцагчдаас үг хэлэхийг урьдчилан хүссэн бол хичээлийн цагаасаа тэдэнд ярих цаг үлдээх хэрэгтэй.
Суралцагчдыг оролцоход нь талархахаа бүү мартаарай. Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн хайрын тухай мөн бид цэвэр зүрх сэтгэлтэйгээр Христэд ирвэл Түүний хаант улсад аврагдах болно гэдгийг баталж, гэрчлэлээ хуваалц.
Дараагийн хичээл (Мормоны үгс–Moзая 6)
Дараагийн хичээлд суралцагчид хаан Бенжамин дээр Бурханы тэнгэр элчүүд ирж, өөрийн хүмүүст юу хэлэхийг нь зааж буй тухай унших болно (Moзая 3). Хаан Бенжамин эдгээр үгсийг зүрх сэтгэлдээ хүчит өөрчлөлтийг мэдэрсэн өөрийн хүмүүст дамжуулсан билээ.