146-р хичээл
Ифер 4–5
Оршил
Их Эзэн Моронайд Жаредын ахын үзэгдлийг цэдэглэн лацдахыг тушааж, хүмүүс Жаредын ах шиг итгэлтэй болсон цагт эдгээр бичээсүүдийг тэдэнд илчлэх болно хэмээн тайлбарласан юм. Моронай хожмын үед Мормоны Ном үнэнийг гэрчлэх гурван гэрчийн тухай бошиглосон билээ.
Заах зөвлөмж
Ифер 4:1–7
Моронай Жаредын ахын үзэгдлийн талаар бүрэн цэдгийг бичиж лацадсан нь
Суралцагчдад өөрсдөд нь болоод гэр бүлд нь онцгой үнэ цэнэтэй, бага насны хүүхдүүдийг үүнээс хол байлгах ямар нэг юмыг бодож олохыг хүс. Жишээ нь, та өөрийнхөө ямар нэг үнэтэй нандин юмыг үзүүлж болох буюу дүрслэн ярьж болно.
-
Та яагаад үүнийг хүүхдэд өгч болохгүй гэж бодож байна вэ?
-
Үүнийг хүүхдэд найдаж өгөхөөс өмнө түүнд юуг зааж сургах хэрэгтэй вэ?
Сайн мэдээний үнэнүүд Их Эзэнд үнэ цэнэтэй гэдгийг тайлбарла. Тэрээр тэднийг бүгдийг нь бидэнтэй хуваалцахыг хүсдэг ч, эдгээрийг хүлээн авахад бэлэн болохыг биднээс хүсэн хүлээдэг. Суралцагчид Ифер 4-ийг энэ хичээлээр судлахдаа, Их Эзэнээс үнэнийг хүлээн авахад тэднийг бэлтгэн, туслах зарчмуудыг хайж олохыг урамшуулан дэмж.
Нэг суралцагчийг Ифер 4:1–5-г уншихад урь, ангийнхнаас дагуулан харж, Их Эзэн Моронайд юуг бичиж лацдахыг тушаасныг олохыг хүс.
-
Юуг “лацдахыг” Моронайд тушаасан бэ?
Моронай, Жаредын ахын цэдгийг Мормоны Номын лацадсан хувь хэмээн ихэвчлэн нэрлэж оруулсныг тайлбарла. (Та энэ гарын авлагын төгсгөл дэх хавсралтад буй Мормоны Номын эх сурвалж гэдэг нэртэй хүснэгтийг үзүүлж болно. )
-
Жаредын ахын харсан зүйлийг Моронай хэрхэн дүрсэлсэн бэ? (Ифер 4:4-ийг үзнэ үү.)
Их Эзэн Жаредын ахад юуг харуулсан тухай илүү их зүйлсийг суралцагчдад мэдэхэд нь туслахын тулд Ифер 3:25–26 болон 2 Нифай 27:8–10-ыг чимээгүй уншихад урь. Тэгээд дараах асуултуудыг асуу:
-
Ифер 3:25–26-д өгүүлснээр, Их Эзэн Жаредын ахад юуг үзүүлсэн бэ?
-
2 Нифай 27:10-т өгүүлснээр Мормоны Номын лацадсан хувилбарт юу ордог вэ?
Нэг суралцагчийг Ифер 4:6–7-г чангаар уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Жаредын ахад илчлэлт ирэхээс өмнө ямархуу байдалд байх ёстой, юуг мэдсэн байх ёстойг олохыг хүс. Судраас олсон зүйлсээ тэмдэглэхийг суралцагчдад урамшуулж болно.
-
Та ямар нөхцөл байдлыг олж мэдсэн бэ?
-
Та нар энэ шүлгээс илчлэлт хүлээн авах ямар зарчмуудыг сурч болох вэ? (Бид наманчилж Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлснээр, нэмэлт адислалуудыг хүлээн авч болно гэдгийг ойлгоход тэдэнд тусал).
-
Бид нэмэлт илчлэлтүүдийг хүлээн авахын тулд яагаад наманчилж, цэвэр ариун болох шаардлагатай гэж та боддог вэ?
Ифер 4:7-д “ … бүр Жаредын ахын үйлдсэн лугаа адил … итгэлээ хэрэглэх” гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд тэднийг дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэлдээ Жаредын ах Их Эзэнд итгэлээ харуулсан олон аргуудаас санаж байгаагаа жагсаан бичихэд урь. Та мөн Ифер1–3-аас энэ жагсаалтыг харж болохыг санал болгож болно. Тэдэнд уншиж бичих хангалттай цаг өгсний дараа цөөн суралцагчийг олсон зүйлсээ хуваалцахад урьж, эдгээр жишээ яагаад тэдэнд онцгой сэтгэгдэл төрүүлснийг тайлбарлахыг хүс.
Хичээлийн эхэнд тэдний бодсон үнэт зүйлийн тухай мөн үүнийг хүүхдэд найдан өгч болохгүй нөхцөлийг сануул. Иймэрхүү маягаар, Их Эзэн хүүхдүүддээ Өөрийн бүх үнэнийг илчлэхийн өмнө тэдэнд тодорхой шаардлага тавьдгийг гэрчил. Тэр биднээс сүнслэг бэлэн байдал болон итгэлээ үзүүлэхийг шаарддаг.
Ифер 4:8–19
Их Эзэн бидэнд цаашдаа илчлэлт хүлээн авахын тулд юу хийх ёстойг заасан нь
Нэг даавууг өргөн харуул. Их Эзэн илчлэлт хүлээн авах зарчмуудыг заасан тухай тайлбарла. Тэр зарчмуудыг заахдаа, гивлүүрийг дурдсан. Гивлүүр бол ямар нэг юмыг хаахын тулд ашиглагддаг хөшиг буюу даавуу юм.
Суралцагчдыг Ифер 4:15-ыг чимээгүй уншиж, гивлүүр гэдэг үг орсон өгүүлбэр олохыг хүс.
-
Их Эзэн ямар төрлийн гивлүүрийг дурдсан бэ? (“Итгэлгүй байдлын гивлүүр”) Итгэлгүй байдал нь яагаад гивлүүртэй адил вэ?
-
Тасдах гэдэг үг урах, хуваах гэсэн утгатай. “Итгэлгүй байдлын гивлүүрийг тасдах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна?
Нэг суралцагчийг Ифер 4:8-г чангаар уншихыг, нөгөөг нь Ифер 4:11-г, бас өөр нэг суралцагчийг Ифер 4:15-ыг тус тус чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, юу биднийг илчлэлт авахад саад болдог, юу бидний “итгэлгүй байдлын гивлүүрийг” тасдан хаяж, илчлэлт хүлээн авахад илүү дөхөм болгодгийг олж мэдэхэд урь.
-
Ифер 4:8-д “Их Эзэний үгийн эсрэг мэтгэлцэх” гэсэн нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?
-
Ифер 4:8-д өгүүлснээр, Их Эзэний үгийн эсрэг мэтгэлцвэл, ямар үр дагаврууд бидэнд ирэх вэ?
-
Ифер 4:11-д өгүүлснээр, Их Эзэний үгэнд итгэснээр бидний хүлээн авдаг адислалуудын нэг нь юу вэ?
Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич:
Дараах өгүүлбэрийг гүйцээхдээ эдгээр шүлгүүдээс юу сурснаа ашиглахыг суралцагчдаас хүс. Суралцагчдын хариулт өөр өөр байж болох ч, дараах зарчмыг олж мэдэхэд нь тусал: Бид Их Эзэний үгэнд итгэх юм бол, Тэр биднийг цаашид илчлэлтээр адислах болно. Энэ зарчмыг самбар дээр бич. Та мөн суралцагчдыг энэ судрыг Ифер 4:11-ийн дэргэд бичихийг урамшуулж болно.
Энэ зарчмыг хэрэглэхэд нь суралцагчдад туслахын тулд асуу:
-
Их Эзэн бидэнд илүү олон адислалыг өгөхөөс өмнө бид өмнө нь хүлээн авсан үнэнүүддээ яагаад итгэх хэрэгтэй гэж та боддог вэ?
Их Эзэний үгэнд итгэх итгэлээ хөгжүүлсэн дараах жишээнүүдийг самбарт бичихийг нэг суралцагчаас хүс: хувиараа судраас суралцах, Ариун Сүнсний шивнээг дагах, орон нутгийн Сүмийн удирдагчдын үгийг дагах, семинарын ангид судруудыг судлах, хожмын үеийн бошиглогчдын үгсийг дагах.
Их Эзэний үгэнд итгэх итгэлээ харуулан, цаашдын удирдамжийг олж авахад эдгээр аргуудын аль нэг нь тэднийг хэрхэн хөтөлснийг тунгаан бодоход суралцагчдыг урь. Цөөн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь.
Самбар дээр бичсэн зарчмыг дахин дурд. Их Эзэний үгэнд итгэх та нарын итгэлийг дараах жишээнүүд хэрхэн үзүүлдгийг чимээгүй тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Жишээнүүдийг нэг нэгээр нь 1-10 хүртэл дугаарлаж бич. 10-рт орсон жишээ нь тэдний хамгийн сайн хийдэг зүйл юм. Суралцагчдыг дэвтэртээ, эсвэл судрын тэмдэглэлдээ Их Эзэнээс аль хэдийн хүлээн авсан, итгэлийг нь илүү харуулдаг нэг аргынхаа тухай бичихийг урь. Самбарт бичсэн зарчмын талаарх гэрчлэлээ хуваалц, мөн суралцагчдыг бичсэн зорилгоо хэрэгжүүлэхэд нь урамшуул.
“Их Эзэний үгэнд итгэх” гэсэн үгсийг самбараас арилга. Их Эзэн илчлэлт хүлээн авах нэмэлт зарчмуудыг заасныг онцол. Суралцагчдаас Ифер 4:13–15-ыг уншихыг хүс.
Суралцагчдад унших цаг өгсний дараа тэдэнд өгүүлбэрийг нөхөх аргуудыг санал болго. Тэдний хариултанд дараах зарчмууд орж болно: Бид Их Эзэнд ирвэл Их Эзэн биднийг цаашид илчлэлтээр хангах болно. Хэрэв бид даруухнаар залбирах юм бол, Их Эзэн бидэнд цаашид илчлэлтүүд өгөх болно.
Дараах асуултуудыг асууж, суралцагчдад эдгээр зарчмыг илүү сайн ойлгоход нь тусал.
-
Их Эзэнд ирэх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна? (Хариултанд Түүний үгсийг судлах, зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлэх, наманчлах, Түүнд дуулгавартай байж, дагах зэргийг багтааж болно.)
-
“Харууссан зүрх, гэмшсэн сэтгэл” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Даруу байх, наманчилж, Их Эзэний хүслийг хүлээн авдаг байх).
Илчлэлт хүлээн авахын тулд эдгээр зарчмыг хэрхэн нэгтгэж болохыг тунгаан бодоход суралцагчдыг урь.
Ифер 4:17–19-ийг дүгнэж ярихдаа, Мормоны Ном ирэх нь Бурхан хожмын үеийн ажлаа эхэлсний дохио болно хэмээн тунхагласныг тайлбарла. Тэрээр мөн бүх хүмүүсийг Өөртөө ирж наманчлахыг урьсан.
Ифер 5
Моронай гурван гэрч ялтсуудыг харж, гэрчлэх болно хэмээн мэдэгджээ
(Сайн мэдээний уран зургийн цуглуулга-аас Иосеф Смитийн зургийг олж ав. [2009 он], дугаар 92). Нэг суралцагчаас Ифер 5:1–3-г чангаар уншихыг хүс. Ангийнхныг судрыг дагуулан харж, энэ бол одоогоос 1400 гаруй жилийн өмнө Моронай түүнд шууд хандан бичсэн зөвлөмж гэдгийг мэдэж, Мормоны Номыг орчуулах нь Иосеф Смитэд ямархуу байсныг төсөөлөхийг хүс.
-
Моронай “лацадсан” ялтсуудынхаа тухай юу гэж хэлсэн бэ?
-
Ифер 5:2–3-т өгүүлснээр, энэ ялтсуудаар юу хийх онцгой боломж Иосефт олдсон бэ?
Мормоны Номын гурван гэрчийн нэрийг мэдэх эсэхийг нь суралцагчдаас асуу. (Тэдэнд тусламж хэрэгтэй бол, Мормоны Номын өмнөх “Гурван гэрчийн гэрчлэл”-ийг уншихыг хүс.) Гурван гэрч дээр нэмэгдэн алтан ялтсууд үнэн бодитойг харсан Бурхан тэргүүтний гишүүдийг оролцуулан, (Ифер 5:4-г үз.), Моронай (Ифер 5:6-г үз.), Иосеф Смит, мөн бусад Найман гэрч гэрчилснийг та тайлбарлаж болно.
-
Та ялтсуудыг хараагүй ч, ямар замаар Мормоны Номын гэрч болж болох вэ? Мормоны Номын талаарх таны гэрчлэл бусдад хэрхэн нөлөөлж болох вэ?
Энэ хичээлийн төгсгөлд цөөн суралцагчийг Мормоны Номын талаар гэрчлэлээ хуваалцахад урь.