Номын сан
Гэрээр судлах 28-р хэсэг


Гэрээр судлах хичээл

4 Нифай 1Mормон 8:11 (28-р хэсэг)

Гэрээр заах багшид зориулсан ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Та суралцагчдын 4 Нифай 1Moрмон 8:11 (28-р хэсэг )-ийг судлах үедээ сурсан дараах сургаал ба зарчмуудын хураангуйг хичээл дээр заах шаардлагагүй. Та эдгээр сургаал, зарчмаас зөвхөн хэсэгчлэн зааж болно. Суралцагчдынхаа хэрэгцээг олж тогтоохдоо Ариун Сүнсний өдөөлтийг дагана уу.

1 дэх өдөр (4 Нифай 1)

Суралцагчид Аврагчийг зочилсны дараа 200 гаруй жилийн турш нифайчуудын дунд байсан нөхцөл байдлуудын талаар суралцахдаа тэд Их Эзэнд хөрвөгдсөн байхын төлөө хүмүүс хамтдаа ажиллах үед нэгдмэл мөн аз жаргалаар дүүрэн байдагт суралцсан. Тэд мөн бардамнал хагаран бутаргаж, хамгийн агуу гэм нүгэлд хөтөлдөг гэдгийг мэдсэн.

2 дахь өдөр (Moрмон 1–2)

Мормоны зөв шударга амьдралын үлгэр жишээнээс суралцагчид хэрсүү мөн ажиглан үйлдэхдээ түргэн байх зан чанарын талаар суралцсан. Бид бүр гэм нүгэлт нийгэм дунд ч зөв шударга амьдрахыг сонгож болно гэдгийг тэд сурсан. Нифайн хүмүүсийн гэм нүгэлтэй байдлын жишээнээс суралцагчид дараах зарчмуудыг ойлгож авсан: Гэм нүгэл ба итгэлгүй байдал нь Их Эзэний бэлгүүд болон Ариун Сүнсний нөлөөнөөс холдуулдаг. Хэрэв нүглийнхээ төлөө харамсах бидний харуусал биднийг наманчлалд хүргэвэл энэ нь биднийг Христэд даруу зүрх сэтгэлтэйгээр ирэхэд хөтөлдөг. Харин нүглийн үр дагавруудын төлөөх харуусал биднийг зэмлэлд (эсвэл мөнх амьдрал руу тэмүүлэх дэвшил хөгжлийг зогсоодог) аваачдаг.

3 дахь өдөр (Moрмон 3–6)

Их Эзэний нифайчуудад тэвчээртэй хандсан талаар судалж байхдаа суралцагчид Их Эзэн бидэнд нүглээ наманчлах хангалттай боломжуудыг өгдөг гэдгийг суралцсан. Гэвч нифайчууд наманчлахаас татгалзаж, леменчүүдээс өс хонзон санахаар эрэлхийлсэн. Их Эзэн өс хонзон эрэлхийлэгчдийг зэмлэдэг учраас Мормон нифайчуудын их цэргийг удирдахгүй байхыг сонгодог. Нифайчуудын шаргуу өс хонзон авахыг эрэлхийлсний үр дагавар нь суралцагчдад Бурханы шүүлт гэм нүгэл дээр буух болно гэдгийг ойлгоход нь тусалсан. Мормон өөрийн хүмүүсийн бүрэн устгалыг биеэр үзэж, тэдний уналтанд гашуудан харуусдаг.

4 дэх өдөр (Moрмон 7:1–8:11)

Мормон леменчүүдийн үр удамд хандан, өөрийн цэдгийг дуусгадаг. Суралцагчид Их Эзэн Түүний сайн мэдээний зарчмууд болон ёслолуудыг хүлээн авсан бүх хүнд гэтэлгэлийг санал болгодгийг мэдэж авсан. Мормон нас барж, Моронай нифайчуудын устгалын нөхцөл байдлын талаар бичдэг. Моронайн үлгэр жишээнээс суралцагчид ганцаар байсан ч итгэлтэй үлдэх ёстой гэдгийг сурсан.

Оршил

Энэ хичээлд суралцагчид нифайчуудын устгалын талаар дүгнэн үзэх ба Мормоны өөрийн хүмүүсийг “Есүсийн мутарт тэврэгдэж” (Moрмон 5:11) байхыг хүссэн хүслийн талаар суралцана. Суралцагчид өөрсдийн амьдралд Их Эзэний тэврэлтийг хэрхэн урих талаар суралцана. Нифайчуудын наманчлахаас татгалзсан байдлаас суралцагчид хүмүүс наманчлахгүй байхад ямар үр дүнд хүрдгийг ойлгох болно.

Заах зөвлөмж

4 Нифай 1Moрмон 4

Нифайн хүмүүс зөв шударга ба аз жаргалтай байдлаас гэм нүгэлд унадаг

Суралцагчдаас энэ долоо хоног тэд нифайчуудын хэдэн жилийн түүхийг үзсэнээ олж тогтоохыг хүс. Тэдэнд бүлгийн товч дүгнэлт хэсгээс эсвэл 4 Нифай 1 бa Moрмон 8 дээрх хуудасны доод булангаас үүнийг олоход нь тусал (Эдгээр бүлэг бараг 400 жил буюу нифайчуудын түүхийн гуравны нэгээс илүүтэйг хамарсан).

Ангийн нэг хэсгийг судар ба судар судлах тэмдэглэлээ ашиглан, 4 Нифай 1 дээрээс нифайчуудын аз жаргалын талаар юу суралцсанаа дүгнэхийг хүс. Нөгөө хэсгийг Moрмон 1–2 ба өөрсдийн судар судлах тэмдэглэлийг aшиглан, Мормон гэж ямар хүн байсныг мөн яагаад тэр тийм их гайхалтай байсныг дүгнэхийг хүс. Хэсэг бүрээс суралцсан зүйлээ товч дүгнэхийг хүс. Дараа нь бүлгүүдийг өөрсдийн товч дүгнэлтийг бусадтайгаа хуваалцахад урь.

Суралцагчдаас асуу: Эдгээр бүлгийг судалснаар ямар үнэн суралцсан болон яагаад энэ нь та нарт чухал ач холбогдолтой вэ?

Мормоны нифайчуудыг тулаанд өөрсдийгөө сүнслэгээр бэлтгэхэд нь туслах гэсэн зүтгэлийг үл харгалзан тэд наманчлан, Их Эзэн рүүгээ эргэхээс татгалздаг. Тэдний гэм нүглийн үр дүн болж тэд өөрсдийн хүчинд орхигддог ба леменчүүд тэдний дээр давуу хүчийг олж эхэлдэг (Moрмон 3–4-ийг үзнэ үү).

Moрмон 5:8–24

Мормоны Номын цэдэг хүмүүсийг Есүс Христэд итгэхэд ятган итгүүлэхээр бичигдсэн гэдгийг Мормон тайлбарладаг

Тэд хэн нэгний буруу сонголтын үр дагаврыг харан харамсаж байсан эсэхийг нь суралцагчдаас асуу. Өөрийн хийсэн сонголтын сөрөг үр дагаврын учир зовж шаналж байгаа хэн нэгний төлөө харамсан гашуудсан туршлагаасаа хуваалцаж болно. Хожмын үеийн хүмүүс нифайчуудын устгалын талаар уншаад гашуудан харамсах болно хэмээн Мормон бичсэн гэдгийг тайлбарла.

Суралцагчдыг Moрмон 5:10–11-ийг дор бүрнээ уншиж, нифайчууд баяр баясгалантай байж болох байсан талаар Мормон юу гэж хэлснийг олохыг хүс. Суралцагчдыг хариулсны дараа дараах асуултуудыг асуу:

  • “Есүсийн мутарт тэврэгдсэн” байх гэдэг юу гэсэн үг вэ? (Тэврэгдсэн гэдэг үг нягт баттай эсвэл аюулгүй эсвэл тэврүүлсэн байх гэсэн утгатай гэдгийг хэлж болох юм.)

  • Moрмон 5:11 дээр өгүүлсэнчлэн ийм тэврэлтийг хүлээн авахын тулд бид юу хийж чадах вэ? (Наманчлалаар дамжуулан бид “Есүсийн мутарт тэврэгдсэн” байж чадна. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Нэг суралцагчаас Далын ахлагч Кэнт Ф.Ричардсын хэлсэн дараах үгсийг уншихыг хүс. Эсвэл та өөрөө уншиж болно. Ангийнхныг “Есүсийн мутарт тэврэгдэж” байна гэдэг ямар утгатайг олж сонсохыг хүс.

“Ирсэн бүхэн ‘Есүсийн мутарт тэврэгдэх’ болно. [Moрмон 5:11.] Бүх сүнс Түүний хүчээр эдгээгдэж чадна. Бүх зовлонг Тэрбээр нимгэлэх болно. Түүгээр бид ‘[өөрсдийн] сэтгэл санааны амралтыг олж” чадна. [Maтай 11:29.] Бидний мөнх бус байдлын нөхцөл байдал тэр даруй өөрчлөгдөхгүй байж болно. Гэвч бидний өвчин, сэтгэлийн зовиур, шаналал, айдас Түүний амар тайван болон эдгээлтийн гаварт дарагдах болно” (“Цагаатгал бүх өвчнийг эдгээдэг,” Ensign эсвэл Лиахонa 2011 оны 5-р сар, 16).

Суралцагчдыг наманчлалын үр дүнд “Есүсийн мутарт тэврэгдэж” байгаа мэт болсон цаг үеийнхээ талаар бодохыг урь. Мөн тэднээс Түүний мутарт тэврэгдсэн байхын тулд одоо тэд юу хийх шаардлагатай талаар тунгаан бодохыг хүс. Наманчлалын үр дүн болох тайвшрал болон хамгаалалтын талаар гэрчлэлээ хуваалц.

Moрмон 5 дээрх бас нэгэн зарчмыг үзүүлэхийн тулд устай саванд үйсэн бөглөө эсвэл өөр ямар нэгэн хөвөгч зүйл хий. Хоёр юм уу гурван суралцагчийг урьж, тэднийг өөр чиглэлд хөвүүлэхийг хүс. Үйсэн бөглөө явах чиглэлээ өөрөө удирдаж чадаж байгаа эсэхийг тэднээс асуу. Үргэлжлүүлэн суралцахдаа энэ үйсэн бөглөө хэрхэн нифайчуудтай адил төстэйг ажиглан харахыг хүс.

Самбар дээр: Бид наманчлалаас татгалзах үед … гэж бич. Тэгээд ангийнхныг нифайчуудын наманчлахаас татгалзсан үр дүнг олж мэдэх үед нэг суралцагчаас Moрмон 5:2, 16–19-ийг чанга уншихыг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ ашиглан, самбар дээрх өгүүлбэрийг гүйцээн бичихийг хүс. Тэднийг хариултаа хэлэх хооронд шүлэг дээрх зарим үгс ба хэллэгүүдийг ойлгоход нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:

  • 16-р шүлэг дээр “дэлхийд Христ болон Бурхангүйгээр” байх гэдэг ямар утгатай вэ? (Есүс Христэд итгэх итгэлгүй эсвэл Тэнгэрлэг Эцэг ба Тэдний нөлөө ба удирдамжгүй амьдрах.)

  • “Салхинд туугдах будааны хальс лугаа адил” байх гэсэн нь юу гэсэн утгатай вэ? (Moрмон 5:16). (Будааны хальс гэдэг нь өвс буюу үйрүүлэх үед салхинд хийсэн алга болох үр тарианы гадна хальс гэдгийг тайлбарла.)

  • Хэрэв та нар далбаа зангуугүй, эс бөгөөс түүнийг жолоодох юу ч үгүй онгоцтой далайд гарвал ямар байх вэ? Энэ нөхцөл байдал хэрхэн нифайчуудын нөхцөл байдалтай ижил төстэй байна вэ?

Moрмон 5 нь биднийг наманчлахаас татгалзах үед Сүнс холдон зайлж, бид Их Эзэний удирдамжийг алддаг гэдгийг заадаг болохыг тайлбарла. Өмнө нь бичиж эхэлсэн үгсийг бөглөхийн тул уг зарчмыг самбар дээр бич. Суралцагчдаас энэ зарчмыг мэдэрсэн үеийнхээ талаар тунгаан бодохыг хүс.

Дараах асуултыг асуун, самбар дээр бичсэн хоёр зарчмын эрс тэс ялгааг ойлгуулж болох юм: Самбар дээр бичсэн хоёр үнэнээс харахад наманчлахын үр дүн наманчлахаас татгалзсаны үр дүнгээс хэрхэн ялгаатай байна вэ?

Суралцагчдыг Moрмон 5:22–24-ийг дор бүрнээ уншиж, Мормон бид бүгдийг түүний цаг үеийн нифайчуудтай адилхан болохгүйн тулд юу хийхийг хүссэнийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ тодотгон тэмдэглэхийг хүсч болох юм.

Самбар дээр бичсэн хоёр үнэний талаар гэрчлэлээ хуваалц.

Moрмон 6:1–8:11

Өөрийн хүмүүсийн устгалыг биеэр үзсэний дараа Мормон леменчүүдийн үр удмынханд хандан бичээд, дараа нь өөрийн хүү Моронайг ганцаар үлдээн нас бардаг

Суралцагчдыг нифайчуудын сүүлийн сүйрлийн талаар шаардлагатай бол Moрмон 6–8-р бүлгийн тоймыг ашиглан, товч дүгнэхэд урь.

Суралцагчдыг Moрмон 7:10-ыг дор бүрнээ уншин, нас барахынхаа өмнө Мормоны бичсэн сүүлийн үгсийн талаар тунгаан бодохыг хүс.

Дараагийн хэсэг (Moрмон 8:12Ифер 3)

Моронай Есүс Христтэй ярьж, бидний өдрийг урьдчилан харсан. Моронай бидэнд юуг анхааруулдаг вэ? Жаредын ах мөн агуу итгэлтэй хүн байсан. Тэр Есүс Христийг харж, Түүнтэй нүүр тулан ярилцсан. Моронай, Жаредын ах нарыг Христийг харж, ярьсныг мэдэх нь тэдний үгсэд итгэхэд хэрхэн тусалж байна вэ?