Чөлөөт өдөрт зориулсан зөвлөмж
Суралцагчийн үүргийн талаар өдөр тутам заах багш нарт зориулсан удирдамж нь хичээлийн жилийн 36 долоо хоног буюу 180 өдөр хичээллэхэд тулгуурласан болно. Энэхүү гарын авлага нь заах материалаар хангаагүй 20 өдөртэй ба 160 өдөр тутмын хичээлийг багтаасан. Эдгээр 20 “чөлөөт өдрийг” дараах зүйлсийг оролцуулан үр дүнтэй зорилго ба үйл ажиллагаануудыг хийхэд ухаалгаар ашиглах ёстой:
-
Өдөр тутмын хичээлүүдийг зохицуулах нь. Тодорхой нэгэн хичээлийг илүү үр дүнтэй заахын тулд танд нэмэлт цаг шаардлагатай болж болно. Мөн та зарим хичээлийн төгсгөлд байгаа нэмэлт заах санаануудыг ашиглахыг эсвэл тодорхой судрын хэсэг эсвэл сайн мэдээний сэдвээр суралцагчийн асуултуудад хариулах цаг гаргахыг хүсч болох юм. Чөлөөт өдрүүд хичээлийн хуваарийг тань хэвээр хадгалах, судруудыг дэс дараатай заах үүргээ гүйцэлдүүлэх боломжийг танд олгох болно.
-
Төгс эзэмших судрын хэсгүүд болон үндсэн сургаалууд. Та мөн уг гарын авлагын хавсралтад байгаа төгс эзэмших судрыг давтах үйл ажиллагаануудыг ашиглахыг хүсч болно. Та ангийнхаа суралцагчдын онцгой хэрэгцээ, сонирхолд нийцсэн нэмэлт төгс эзэмших судрыг давтах үйл ажиллагаануудыг зохиож болно. Суралцагчдадаа үндсэн сургаалуудын талаарх ойлголтыг нь давтуулан, гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд та чөлөөт өдрийн үйл ажиллагаануудаас сонгон ашиглаж болно. Жилийн эхэнд үндсэн сургаалуудын үнэлгээг(ҮСҮ) хэрэгжүүлэхдээ чөлөөт өдрийг ашиглаж болно. ҮНҮ нь суралцагчид Сүмийн зарим үндсэн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх талаар хэрхэн ойлгож, итгэж байгааг нь үнэлж, тайлбарлахын тулд багш нарт туслах зорилготой юм. И ба С-ын вэбсайт дээр үндсэн сургаалуудын үнэлгээ болон бусад үнэлгээг хайхдаа (si.lds.org) үнэлгээ гэсэн түлхүүр үгийг ашигла. ҮСҮ-ний тайлан нь уг үнэлгээг хэрэгжүүлсэн багш нарт суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад дүн шинжилгээ хийхэд мөн тэдний хэрэгцээнд илүү сайн нийцүүлэн заахад тусална.
-
Өмнөх материалаа дахин харах нь Энэ нь суралцагчдад өмнөх хичээлүүд эсвэл судрын тодорхой нэг номоос сурсан зүйлээ хэсэг хугацааны дараа эргэн харахад тустай. Та суралцагчдадаа өмнөх хичээлээс аль нэг үнэнийг тайлбарлах мөн энэ нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлснийг хуваалцах боломж олгож болно. Мөн та өмнөх хичээлүүдийг дүгнэн ярилцах асуулт хариултууд эсвэл үйл ажиллагаануудыг зохион явуулж болно.
-
Чөлөө авахад зөвшөөрөл өгөх нь Сургуулийн үйл ажиллагаа эсвэл хурал цуглаан, олон нийтийн үйл ажиллагаа, цаг агаар ба бусад саатлын улмаас хичээл цуцлах эсвэл хичээлийн цагийг багасгах шаардлага гарч болно. Иймэрхүү завсарлагуудад чөлөөт өдрүүдийг ашиглаж болно.