Номын сан
130-р хичээл: 3 Нифай 21–22


130-р хичээл

3 Нифай 21–22

Оршил

Есүс Христ нифайчуудад заахаа үргэлжлүүлэхдээ Тэрээр хожмын өдрүүдэд Мормоны Ном урагш авчрагдах нь Тэр Израилийн цугларалт эхэлсний мөн хүмүүстэйгээ хийсэн гэрээгээ гүйцэтгэсний тэмдэг байх болно гэдгийг тайлбарласан. Өөрийн агуу хайрыг гэрээт хүмүүстээ зориулсныг чухалчилснаар Аврагч гэрээт хүмүүсийн сэргээлтийн тухай Исаиагийн бошиглолуудыг эш татсан.

Заах зөвлөмж

3 Нифай 21:1–11

Есүс Христ Мормоны Ном урагш авчрагдах нь хожмын өдрүүд дэх Израилийн цугларалтын тэмдэг байх болно гэдгийг заасан.

Хичээлийн өмнө дараах тэмдгүүдийг самбар дээр зур (эсвэл амьдардаг газарт тань элбэг тохиолддог өөр бусад тэмдгийг ашигла).

тэргэнцэртэй хүний тэмдэг
зам хөндлөн гарах тэмдэг
гарах тэмдэг
хоёр салаа замын тэмдэг

Суралцагчдаас тэмдэг бүр ямар утгатайг олж тогтоохыг хүс. Дараа нь дараах асуултуудыг асуу:

  • Тэмдгүүдийг юунд ашигладаг вэ? (Биднийг бэлтгэх, сануулах болон зааварчлахад.)

  • Яагаад тэмдгүүд нь зохих байдлаараа тавигдаж мөн тэмдэг дээрх захиасууд ойлгоход амар байх нь чухал вэ?

Суралцагчдад судрууд ихэвчлэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний биелэлтийн талаар биднийг бэлтгүүлж, сэрэмжлүүлж, мөн бидэнд зааварчилдаг тэмдгүүдийн тухай гардаг гэдгийг сануул. Суралцагчдыг 3 Нифай 21:1–2, 7тэмдэг гэсэн үгийг хайж олохын тулд гүйлгэн уншихад урь. Та уг үгийг эдгээр шүлгүүд дээр таарах бүрд нь тэмдэглэхийг санал болгож болно. Дараа нь тэднээс 1-р шүлгийг дотроо анхааралтай уншихыг хүс.

  • Их Эзэн энэ тодорхой тэмдгийг өгөх болно хэмээн яагаад хэлсэн бэ? (Тэгснээр хүмүүс Тэр Израилийн угсааг цуглуулж байгааг мэдэх болно.)

Суралцагчдыг 3 Нифай 21:1–7-г чимээгүй уншаад тэднийг “эдгээр зүйлүүд” болон “эдгээр ажлууд” гэсэн үгсийг анхаараад эдгээр үгс нь юуг төлөөлүүлж байгааг бодоход урь.

  • Аврагч нифайчуудад хандан ярьж байхдаа “та нарт миний тунхаглаж байгаа … эдгээр зүйл”-ийн талаар ярьсан (3 Нифай 21:2). Нифайчуудад хандан Түүний хэлсэн үгс хаана тэмдэглэгдсэн бэ? (Мормоны Номонд.)

  • Эдгээр шүлгийн дагуу Бурхан гэрээнүүдээ хожмын өдрүүдэд биелүүлж байгаа нэг тэмдэг нь юу вэ? Суралцагчдад дараах үнэнийг олж тогтооход нь тусал [үүнийг самбар дээр бич]: Мормоны Номын урагш ирсэн явдал нь Бурхан хожмын өдрүүдэд Израилыг цуглуулснаар гэрээгээ биелүүлж байгаагийн тэмдэг юм.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг уншихад урь. Ангийнхнаас хүмүүсийг Их Эзэний ажилд цуглахад Мормоны Ном тусалдаг арга замуудыг сонсохыг хүс.

Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Мормоны Ном бол энэ ажлын гол цөм юм. Үүнд цугларалтын сургаалыг тунхагладаг. Энэ нь хүмүүсийг Есүс Христийн тухай суралцаж, Түүний сайн мэдээнд итгэж мөн Түүний Сүмд нэгдэхэд нөлөөлдөг. Үнэндээ, хэрэв Мормоны Ном байхгүй бол амлагдсан Израилийн цугларалт улиран тохиохгүй байсан” (“The Gathering of Scattered Israel,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 80).

  • Эдгээр арга замаар Мормоны Ном та нарт хэзээ тусалсан бэ? Эдгээр арга замаар Мормоны Ном бусад хүмүүст тусалсныг та нар хэзээ харж байсан бэ?

Нэг суралцагчийг 3 Нифай 21:9-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас “агуу хийгээд гайхамшигт байх ажил” гэсэн үгийг анзаарахыг хүс. Энэ үг нь Мормоны Номыг урагш авчрах зэргийг багтаасан Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийг хэлж байгааг онцол.

  • Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн талаарх агуу болоод гайхамшиг нь юу вэ?

Иосеф ах

3 Нифай 21:9 “нэгэн хүмүүнийг” илэрхийлж байгааг онцол. Суралцагчдаас энэ хүн хэн болох талаар бодохыг хүс. Иосеф Смитийн зургийг үзүүл (магадгүй Иосеф ахын юм уу Анхны үзэгдлийн зураг байж болно [ Сайн мэдээний уран зургийн цуглуулга (2009) 87-р дугаар буюу 90-р дугаар]). Суралцагчдад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд уг хүнийг Иосеф Смит хэмээн тодорхойлсон (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon (Христ ба Шинэ гэрээ: Мормоны Номын Мессиа захиас) [1997], 287–88-ыг үзнэ үү). Суралцагчдыг 3 Нифай 21:10–11-ийг чимээгүй уншаад шүлгүүд дээрх тодорхойлолтод бошиглогч Иосеф Смит хэрхэн тохирч байгааг эргэцүүлэн бодоход урь.

  • Бурхан Иосеф Смитээр дамжуулан Түүний “мэргэн ухаан чөтгөрийн башир аргаас илүү агуу” гэдгийг хэрхэн үзүүлсэн бэ?

  • 3 Нифай 21:11-ийн дагуу Иосеф Смитээр дамжуулан авчрагдсан Христийн үгсэд итгээгүй хүмүүст юу тохиолдох вэ? (Тэд гэрээнүүдийн дагуу ирэх адислалуудаас “тусгаарлагдах” болно. )

3 Нифай 21:12–22:17

Аврагч наманчлаагүй хүмүүсийн сүйрэл ба наманчилж Түүн дээр эргэн ирсэн Түүний хүмүүсийн сэргээлтийн талаар ярьдаг

Аврагч эцсийн өдөр Түүнд үл итгэж мөн наманчлаагүй хүмүүст сэрэмжлүүлэг өгсөн гэдгийг тайлбарласнаар 3 Нифай 21:12–21-ийг товчлон дүгнэ. Тэр тэдний материаллаг эд хөрөнгө, хот, бэхлэлт, шулмын аргуудыг устгана гэж хэлсэн. Тэр мөн тэд Түүний гэрээт хүмүүсээс тусгаарлагдах болно гэж хэлсэн.

Суралцагчдыг 3 Нифай 21:22, 25–28-ыг чимээгүй уншаад хожмын өдрүүдэд нүглээ наманчилж, Аврагчийн үгийг сонссон хүмүүст ирэх адислалууд болон хариуцлагуудыг олж мэдэхэд урь.

Суралцагчдаас 3 Нифай 21:12–22, 25–28 дахь сургаалыг хэрхэн дүгнэж болохыг асуу. Нэг суралцагчийг самбарт өөрсдийн хариултуудыг бичихэд урь. Тэгээд бид наманчилж мөн Аврагчийн үгийг сонссоноор Түүний гэрээт хүмүүсийн нэг хэсэг болон цуглардаг гэдгийг онцлон, бүх хариултыг самбар дээр товчлон бич. (Та энэ үнэнийг самбар дээр бичихийг хүсч болно.)

Самбар дээр эсвэл зурагт хуудсан дээр майхан зур (та үүнийг хичээл эхлэхээс өмнө хийж болно). Есүс Христ зуу зуун жилийн тэртээ бошиглогч Исаиад бичихийг урамшуулж байсан бошиглолыг эш татсан гэдгийг тайлбарла. Энэ бошиглолд Исаиа Сүмийг гэрээнүүд болон адислалуудтай нь майхантай зүйрлэсэн.

майхан
  • Майханд хоргодсон байхын зарим нэг ашиг тус нь юу вэ? (Хариултууд нь майхан шуурга болон нарнаас сүүдэрлэх хамгаалалт болдог зэрэг байж болно.)

  • Христ хэрхэн майхантай адил байна вэ?

Нэг суралцагчаас 3 Нифай 22:2-ыг чанга уншихыг хүс.

  • Энэ “майхан” яагаад хожмын өдрүүдэд өргөжиж мөн бөхлөгдөх хэрэгтэй вэ? (Олон хүн Сүмд нэгдэж эсвэл Их Эзэнтэй хийсэн гэрээндээ эргэж ирсэн учраас.) Та нар майхныг өргөтгөж мөн гадаснуудыг бөхлөгдөхөд туслахын тулд юу хийж чадах вэ? (Суралцагчдыг энэ асуултын хариултууд дээрээ үйлдэхэд урамшуул.)

Энэ адилхан бошиглолд Исаиа өөр нэг ёгтлолыг ашигласан гэдгийг тайлбарла. Тэр Израилийн угсааг нөхөр нь Их Эзэн болох эхнэртэй зүйрлэсэн. Нэг суралцагчийг 3 Нифай 22:4–5-ыг чанга уншихад уриад ангийнхнаас эхнэрүүдэд зориулсан тайтгарлын үгсийг олж мэдэхийг хүс.

  • 3 Нифай 22:4 дээр та нар тайвшруулах ямар үгсийг харж байна вэ? (Хариултууд нь “чи ичгүүр болгогдохгүй” болон “чи … залуугийнхаа [ичгүүрийг] шившгийг санахгүй” зэрэг байж болно.) “Эр нөхөр” нь “Гэтэлгэгч, Израилын Ариун Нэгэн” гэдгийг мэдэх нь яагаад тайтгарал болдог вэ? (3 Нифай 22:5).

  • Энэ шүлгүүд нь биднийг нүгэл үйлдэхэд Аврагчийн хариулттай хэрхэн төсөөтэй байна вэ?

Суралцагчдыг 3 Нифай 22:7–10-ыг чимээгүй уншаад, эргэж ирсэн гэрээт хүмүүстэйгээ хийсэн Аврагчийн амлалтуудыг олж мэдэхэд урь.

  • Өөрт нь эргэж ирсэн хүмүүст Аврагч юу амласан бэ?

  • Эдгээр шүлгээс Их Эзэний тухай бидний сурсан зарим үнэн нь юу вэ? (Суралцагчид энэ асуултад цөөн хэдэн ялгаатай хариултуудыг хуваалцаж болно. Тэд дараах үнэнийг олж тогтоосон гэдгийг батал: Их Эзэн мөнхийн сайхан сэтгэл хийгээд нигүүлслийг Өөрт нь эргэж ирсэн хүмүүст үзүүлдэг. Та энэ үнэнийг самбар дээр бичиж болно. Та суралцагчдад үүнийг судар дээрээ 3 Нифай 22:7–10-ын дэргэдэх зайнд бичихийг санал болгож болно.)

Суралцагчдыг 3 Нифай 22:4–10-ыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг унших талаар бод.

Ахлагч Жэффри Р.Холланд

“Хэдийгээр үргүйдэл болон итгэлгүй байдал байсан ч нөхөр (Христ) өөрийн сүйт бүсгүйгээ (Израиль) сэргээн босгож мөн гэтэлгэдэг. Иехова сүйт хархүү ба Израиль сүйт бүсгүйн төсөөлөл нь Их Эзэн болон түүний бошиглогчдоор Бурхан ба гэрээний хүүхдүүдийн хоорондох харьцааг дүрслэн үзүүлэхээр сударт хамгийн түгээмэл хэрэглэгдсэн зүйрлэл юм.

“… Зарим тохиолдолд Христ Израилийг ухарч няцсанд нь бүрэн эрхтэйгээр уурладаг байсан ч энэ нь богино хийгээд түр зуурын—‘бяцхан хором төдий’ байсан. Өрөвдөх сэтгэл болон нигүүлсэл үргэлж ялан дийлдэг байв. Уулс хийгээд толгод алга болж болно. Агуу далайн ус хуурай болж болно. Хамгийн санаанд багтамгүй зүйлс дэлхий дээр болж болох ч Их Эзэний сайхан сэтгэл болон амар амгалан хэзээ ч түүний гэрээт хүмүүсээс авагдахгүй. Тэрээр тэнгэрлэг тангаргаар тэдэнтэй мөнхөд хилэгнэхгүй хэмээн андгай тавьсан” (Christ and the New Covenant, 290).

  • Аврагчийн нигүүлсэл болон сайхан сэтгэлийн ямар баталгааг та нар амьдралдаа харсан бэ? (Суралцагчид хэт хувийн юм уу нууцлаг аливаа зүйлсээ хуваалцах хэрэггүйг ойлгосон байх хэрэгтэй.)

  • Аврагчийн нигүүлсэл болон сайхан сэтгэлийн тухай мэдлэг нь бидний гэрээндээ итгэлтэй байхад хэрхэн нөлөөлж чадах вэ?

Аврагч нифайчуудад зөв шударга хүмүүсийг хүлээж байгаа адислалуудыг заахаа үргэлжлүүлсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдыг 3 Нифай 22:13–17-г чимээгүй уншаад ялангуяа өөрсдөд нь утга учир бүхий амлагдсан нэгэн адислалыг олж мэдэхэд урь. Бид амлагдсан адислалуудын талаар уншиж байхдаа Их Эзэний хүмүүс зөв шударга байдалд байгуулагдаж мөн ёс бусчуудыг ялах болно гэдгийг мэддэг.

Энэ хичээл дээр ярилцсан үнэнүүдийн талаар гэрчлэн, хичээлээ дуусга. Суралцагчдыг Их Эзэн тэдэнд өгөхийг хүсдэг адислалуудын шаардлагыг хангасан байхаар өнөөдөр хийж чадах нэг зүйлээ дэвтэр дээрээ юм уу судар судлах тэмдэглэлдээ гурав, дөрвөн өгүүлбэрт багтаан бичихэд урь.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

3 Нифай 21:12–13. “Хөвчийн амьтдын дундах арслан лугаа адил”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки 3 Нифай 20:16 дээрх сургаалуудаас эш татан, дараах мэдэгдлийг хийсэн. Түүний сургамж тайлбарууд нь 3 Нифай 21:12–13-т мөн хэрэглэгдэж болно.

“Нифайчуудад Их Эзэний хэлсэн эдгээр үгс нь Mика 5:8–9-өөс эш татагдсан бөгөөд Хоёр дахь ирэлтээр ёс бусчуудыг сүйтгэх хоосрол хийгээд сүүлчийн шатаалтын заалтууд болно. Христийн даруу дагагчид болох цөөн хэдээс бусад Харийнхан үл наманчилна. Тэд өөрсдийн ой гутам байдалд согтуурч, сэргээгдсэн сайн мэдээний эсрэг нүгэл үйлдэн мөн тэд зөв шударга хүмүүсийг—энд тэднийг Иаковын угсааны үлдэгдэл гэжээ—өдрийг тэсч гарч байхад Их Эзэний ирэлтийн гэрэл гэгээнд шатаагдах болно. Мөн тэгээд бошиглолын төсөөллөөр залуу арслан хонин сүрэг дунд байгаа юм шиг Израилын үлдэгдэл дайснуудаа ялах болно” (The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 248).

3 Нифай 21:22. “Би өөрийн сүмийг тэдний дунд байгуулах болно”

Израилын цугларалт нь хүмүүст Есүс Христэд итгэж мөн Түүний сүмийн нэг хэсэг болсноор улиран тохиолдоно (1 Нифай 15:14–16; 2 Нифай 9:1–2; 3 Нифай 5:20–26; 21:22; Moрмон 9:36–37-г үзнэ үү). Ахлагч Брүс Р.Макконки ийн заасан:

“Хэн ч Цовдлогдсон Нэгнийг хүлээн автлаа израилчуудтай хамт цуглуулагдахгүй. Одоогийн иудейчүүдийн цугларалт нь улс төрийн болох бөгөөд сүнслэг бус юм. Энэ нь бошиглолд хэлэгдсэн Израилын цугларалт биш юм.

“Израилын цугларалт нь дэлхийн бүхий л гадаргуу дээрх цорын ганц үнэн хийгээд амьд сүм болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдэх явдал юм” (A New Witness for the Articles of Faith [1985], 564, 565; мөн 511, 519–520-р хуудсуудыг буюу The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 229-ийг үзнэ үү).

3 Нифай 21:22–25. Шинэ Иерусалим

Даниэл Х.Ладлов Шинэ Иерусалим хотыг хэн барихыг тодруулсан:

“Хожмын өдрүүд дэх ‘Шинэ Иерусалим’ нь Америк тив дээр (1) ‘Иаковын угсааны үлдэгдэл,’ (2) ‘гэрээнд орж … Иаковын энэхүү үлдэгдлийн дунд тоологдох’ Харийнхан, мөн (3) ‘Израилын угсаанаас ирэх болгоноор’ баригдах болно. 3 Нифай 21:22–25.3 Нифай 21:22–25. Мөн 3 Нифай 20:22; Ифер 13:1–12-ыг уншина уу.)”(A Companion to Your Study of the Book of Mormon [1976], 281).

3 Нифай 22:2. “Гадсаа бөхлөгтүн”

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон гадас гэдэг ухагдахууны 3 Нифай 22:2 дээр болон бусад судрын хэсгүүдэд хэрэглэгдсэн утга учрыг тайлбарласан:

Гадас гэдэг ухагдахуун нь бэлэгдлийн илэрхийлэл юм. Оюун санаандаа олсоор татагдаж, олон тооны гадсаар газарт бат бөх бэхлэгдсэн асар том майхныг зураглан төсөөл.

“Бошиглогчид хожмын өдрүүдийн Сионыг дэлхийг бүрхсэн агуу том майхантай адилтгадаг. Тэр майхан нь гадаснуудад бэхлэгдсэн олсоор дэмжигддэг. Тэдгээр гадаснууд нь мэдээж дэлхий даяар тархсан янз бүрийн газар зүйн байгууллагууд юм. Одоогийн байдлаар Израил Сионы янз бүрийн гадаснуудад цугларч байгаа билээ” (“Strengthen Thy Stakes,” Ensign, 1991 оны 1-р сар, 2).