Номын сан
Гэрээр судлах 23-р хэсэг


Гэрээр судлах хичээл

Хиламан 10–16 (23-р хэсэг)

Гэрээр заах багшид зориулсан ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Тэд Хиламан 10–16 (23-р хэсэг)-г судлах үед суралцсан сургаал ба зарчмуудын дараах тойм хичээлийн тань хэсэг болон заагдах албагүй. Зааж байгаа хичээл тань эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөхөн хэд дээр төвлөрдөг. Суралцагчдын хэрэгцээний талаар тунгаан бодохдоо Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Хиламан 10)

Хиламан 10 Нифайн сүнслэг хүчний талаар илүү их суралцах боломжийг суралцагчдад өгнө. Суралцагчид түүний жишээнээс Их Эзэний зүйлсийг тунгаан бодох нь биднийг илчлэлт хүлээн авахад бэлтгэдэг гэдгийг сурсан. Биднийг Их Эзэний хүслийг хувийн хүслийнхээ өмнө тавих үед Тэрээр бидэнд адислал болон үүрэг хариуцлагыг итгэн өгдөг гэдэгт тэд суралцсан. Нифай Их Эзэний тааллыг өөрийн хүслийн өмнө тавих үед Их Эзэн түүнд лацдан холбох хүчийг өгсөн.

2 дахь өдөр (Хиламан 11–12)

Суралцагчид нифайчуудын 14 жилийн түүхийг судлахдаа тэд төлөв даруу байдал ба наманчлалаар дамжуулан бардамнал ба устгалаас зайлсхийж чадна гэдэгт суралцсан. Хэрэв бид анхаарал болгоомжгүй байх юм бол нөхцөл байдал маань биднийг Их Эзэнээ мартахад хүргэнэ. Хүмүүст туслахын тулд энэ алдаанаас зайлсхийж, Их Эзэнийг санахад тэднийг өдөөн, Тэрээр Өөрийн хүмүүсийг зэмлэдгийг Нифай заасан.

3 дахь өдөр (Хиламан 13–14)

Бошиглогчид Бурхан тэдний зүрх сэтгэлд илчилсэн захиасуудыг ярьдаг гэдгийг леменчүүдийн бошиглогч Самуел бидэнд харуулсан. Суралцагчид түүний бошиглолын сэрэмжлүүлгүүдийг судлахдаа хэрэв бид Их Эзэний бошиглогчдыг үгүйсгэх юм бол харамсал, харууслыг амсах болно гэдэгт суралцсан. Самуел хүмүүсийг Есүс Христэд итгэхийг ухуулан, Их Эзэн хүмүүсийг Түүнд итгэхэд нь туслахын тулд тэмдгүүд ба гайхамшгуудыг өгдгийг гэрчилсэн.

4 дэх өдөр (Хиламан 15–16)

Их Эзэн нифайчуудыг элбэг дэлбэгээр адисалсан бөгөөд хэрэв тэд наманчлахгүй бол тэдэнд тулгарах Бурханы шүүлтүүдийг Самуел тэдэнд ойлгуулахыг хичээсэн. Үүнээс суралцагчид хэрэв хүмүүс сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсныхаа дараа итгэлгүй болох юм бол тэд агуу зэмлэлийг хүлээн авах болно гэдгийг мэдэж авсан билээ. Суралцагчид нифайчуудын Самуелд хандсан хандлагаас бид Их Эзэний гэрчийг үгүйсгэх аваас Сатанд зүрх сэтгэлээ эзэмдүүлэх болно гэдгийг мэдэж авсан.

Оршил

Хиламан 10–16 дээр наманчлалыг тунхаглах нь бошиглогчдын үүрэг зорилго гэдгийг онцлон тэмдэглэсэн. Энэ долоо хоногийн турш суралцагчид бошиглогч Нифай, Лемен болон Самуелын үнэнч шударга байдлын талаар суралцах боломжтой байв. Тэд хоёул сүнслэг тунхаглалуудыг хүлээн авч, зөрүүд нифайчуудын дунд номлох эрх мэдэлтэй байсан юм. Хүмүүсийн зүрх сэтгэл хатуурсан байсан ч тэд хоёул наманчлалыг тунхагласан. Аз жаргалыг алдас үйлдсэнээр биш, Есүс Христийн тунхагласан зарчмуудын дагуу амьдарснаар олно гэдгийг тэд заасан.

Заах зөвлөмж

Хиламан 10–16

Хиламан, Самуел нар итгэлтэйгээр хүмүүст номлодог

Суралцагчдаас тэд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд заасан жишгүүдийг дэмжсэнээрээ найз нөхдийнхөө дунд нэр хүндгүй болох нөхцөл байдалд орж байсан эсэхийг асуу. Хэдэн суралцагчийг урин, туршлагаасаа хуваалцаж, мэдэрч мөн суралцсан зүйлийнхээ талаар хэлэхийг хүс.

Суралцагчдад Хиламан 10–16 нь бүр хүмүүст нэр хүндээ алдсан ч Их Эзэний жишгүүдийн төлөө баттай зогссоор байсан хоёр хүний үлгэр жишээний талаар өгүүлдгийг хэл. Суралцагчдыг ижил төстэй нөхцөл байдлуудад орох үед нь өөрсдөд нь тусалж болох Нифай ба лемен үндэстэн Самуелын үлгэр жишээнээс суралцсан зүйлсийнхээ талаар тунгаан бодоход урь.

Самбар дээр эсвэл цаасан дээр дараах бүдүүвчийг зур:

Нифай ба лемен үндэстэн Самуел нарын хоорондох ижил төстэй байдлууд

Нифай (Хиламан 10:1–5, 12, 15–16)

Самуел (Хиламан 13:1–6; 16:1–2)

Суралцагчдаас бүдүүвчинд жагсаасан шүлгүүдийг хайж, Нифай ба Самуелын хоорондох төстэй байдлуудыг олж мэдэхийг хүс. Хэдэн суралцагчийг бүдүүвчийн хоосон зайнд эдгээр ижил төстэй зүйлсийг жагсаан бичихэд урь. Жагсаалтад дараах зүйлсийг оруулж болно: хүмүүс эсэргүүцсэн; Их Эзэний дуу хоолойг сонссон; Их Эзэний удирдамжийг тэр даруйдаа дагасан; тэдний зүрх сэтгэлд хандсан Их Эзэний үгсийг ярьсан; нифайчуудад хэрэв тэд наманчлахгүй бол устгагдана гэдгийг анхааруулсан; тэд Түүний захиасыг хүргэж болохын тулд Бурханы хүчээр хамгаалагдсан.

Суралцагчдын олж мэдсэн ижил төстэй зүйлсийг жагсаан бичсэний дараа нэг суралцагчаас Хиламан 10:4-ийг чанга уншихыг хүс. Дараа нь асуу:

  • Нифайн шантаршгүй байдлын зарим шалтгаан нь юу байсан бэ?

  • Самуел өөрийн шантаршгүй байдлаа хэрхэн үзүүлсэн бэ? Бид ийм цуцашгүй байдлыг хэрхэн төлөвшүүлэх вэ?

Нэг суралцагчаас ангийнхандаа энэ цуцашгүй байдлыг хэрхэн төлөвшүүлэх талаар бидэнд заасан Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллийн өгсөн дараах мэдэгдлийг уншихыг хүс:

“Хэрэв бид Есүс болон Түүний ажил дээр төвлөрөх юм бол бидний баяр баясгалан ба хатуужил хоёул өсөн нэмэгдэх болно. … Нифай хувиа хичээн, ‘өөрийн хүслийг’ эрэлхийлээгүй харин түүний оронд Бурханы хүслийг эрэлхийлсэн. Энэ нь түүнийг шантаршгүй хичээл зүтгэлтэй болгож, цуцашгүй эрч хүчээр хангасан. Нифай аль чиглэлд явахаа, тийм ээ, Бурханы зүгт гэдгээ мэдэж байсан” (If Thou Endure It Well [1996], 116).

Асуулт:

  • Ахлагч Максвэллийн хэлсэнчлэн бид цуцашгүй, хичээнгүй үйлчлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

  • Хиламан 10:4 дээр ямар үг хэллэг Нифайн “Бурханы зүг харсан” эсвэл өөрөөр хэлбэл Бурханы хүссэнийг хийхээр төвлөрсөн байсныг үзүүлж байна вэ?

  • Хиламан 13:3–5 дээр ямар үг хэллэг Самуел Бурханы хүслийг өөрийнхөөсөө дээр тавьсныг үзүүлж байна вэ?

  • Бид Нифай ба Самуелын туршлагаас ямар үнэнийг суралцаж болох вэ? (Нэг боломжийн хариулт суралцагчдын энэ долоо хоногт хувиараа суралцсан үнэнд тусгагдаж болох юм: Бид Их Эзэний хүслийг өөрийнхөө хүслийн өмнө тавихад Тэрээр бидэнд итгэн, адислал ба үүрэг хариуцлагаа өгдөг.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн ярьсан Бурханы хүслийг өөрийнхөө хүслийн өмнө тавьсан 12 настай охины тухай дараах түүхийг унш:

“Бид Их Эзэний хүсэл ба Их Эзэний цаг хугацаанд бүрэн итгэлгүйгээр Их Эзэнд итгэх жинхэнэ итгэлийг олж чадахгүй. Бид ийм итгэлтэй болж, Их Эзэнд бүрэн найдсан цагт өөрсдийнхөө амьдралд жинхэнэ хамгаалалтыг олдог. …

“Би ийм итгэл ба найдварыг олсон нэгэн охины тухай уншсан. Олон сарын турш түүний ээж нь хүнд өвчтэй байлаа. Эцэст нь, итгэлтэй эцэг нь эхнэрийнхээ дэргэд хүүхдүүдээ цуглуулан дуудаж, тэдэнд ээж нь нас барж байгаа тул салах ёс гүйцэтгэхийг хэлжээ. Арванхоёр настай охин нь эсэргүүцэн:

“‘Аав аа, би ээжийгээ үхүүлэхийг хүсэхгүй байна. Би түүнтэй хамт эмнэлэгт зургаан сарын турш байсан; нэг бус удаа та түүнд адислал өгч, түүний өвдөлт арилан, тайвшран унтдаг байсан шүү дээ. Би таныг ээжийн толгой дээр гараа тавин, түүнийг эдгээгээсэй гэж хүсч байна.’

“Аав нь буюу ахлагч Хибэр Ж.Грант зүрх сэтгэлдээ ээжийнх нь цаг ирсэн гэдгийг мэдэрснээ хүүхдүүддээ хэлсэн байв. Хүүхдүүдээ явсных нь дараа тэрээр эхнэрийнхээ орны өмнө өвдөг сөхрөн суужээ. Хожим нь тэр өөрийн залбирлыг эргэн санахдаа: ‘Би Их Эзэнд, Түүний мутарт амьдрал, үхэл байдгийг хүлээн зөвшөөрснөө хэлсэн. … Гэвч би эхнэрээ таалал төгсөх үед болон үүгээр бага хүүхдүүдийнхээ итгэлд нөлөөлөх хүч чадлаар дутсан гэж бодож байгаагаа Их Эзэнд хэлсэн.’ Тэрээр охиндоо ‘ээж нь үхэх хэрэгтэй нь Их Эзэний бодол санаа болон таалал байсан гэдэг мэдлэгийг’ өгөөч хэмээн Түүнээс гуйсан аж.

“Нэг цагийн дотор ээж нь нас барав. Ахлагч Грант хүүхдүүдээ ээжийнх нь өрөөнд эргэн дуудаж, тэдэнд хэлэхэд түүний зургаан настай хүү [Хибэр гэж нэрлэдэг] чарлан уйлж эхэлжээ. Арванхоёр настай эгч нь түүнийг энгэртээ тэврээд: ‘Битгий уйл, Хибэр; энэ өрөөнөөс гарсны дараа Их Эзэний дуу хоолой надад, ээж тань үхэх нь Их Эзэний таалал биелэгдэх ёстойнх гэж хэлсэн’ гэж хэлжээ (Брайнт С.Хинкли, Хибэр Ж.Грант: Агуу удирдагчийн амьдрал дахь онцгой үйл явдлууд (Highlights in the Life of a Great Leader,) Солт Лэйк хот: Deseret Book Co., 1951, 243–44-р хуудсууд).

“Бид энэ охин шиг ийм итгэл, найдварыг үзүүлэх юм бол амьдралд маань тохиох чухал үйл явдал бүрд хүчтэй хэвээр үлдэх болно” (“Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл (Faith in the Lord Jesus Christ,)” Ensign, 1994 оны 5-р сар, 100).

Асуулт:

  • Ерөнхийлөгч Хибэр Ж.Грант болон түүний гэр бүлийн-хэнд Их Эзэний хүслийг өөрсдийнхөө өмнө тавихад юу тусалсан бэ?

  • Бурханд итгэж, Түүний хүслийг өөрийнхөө хүслийн түрүүнд тавих шаардлагатай үе та нарт тохиолдож байсан уу? (Хэдэн суралцагчийг урьж, туршлагыг нь ангийнхантайгаа хуваалцахад урих талаар бодоорой. Тэдэнд хэт хувийн эсвэл нууцлаг зүйлээ хуваалцах хэрэггүй гэдгийг сануулаарай.)

Бид Бурханд найдаж, Түүний тааллыг өөрийнхөө хүслийн өмнө тавих үед хүнд хэцүү цаг мөчүүдийн турш Тэрээр биднийг дэмжин түших болно гэдгийг суралцагчдад ойлгуул.

Нифайн номлолын чухал хэсэг нь хүмүүст Бурханаа санаж, өөрсдийн нүглүүдийг наманчлахад нь тусалсан явдал гэдгийг тайлбарла. Гэвч тэд өөрсдийн зүрх сэтгэлийг хатууруулсаар байсан бөгөөд түүнийгээ засч залруулахыг хүсээгүй.

Ангийнхныг хоёр бүлэг болгон хуваарил. Нэг бүлгээс Хиламан 10:15–18; 11:3–10-ыг, нөгөө бүлгээс Хиламан 11:30–37; 12:1–3-ыг уншихыг хүс. (Эдгээр эшлэлийг самбар дээр бич.) Бүлэг бүрээс Их Эзэн Өөрийн хүмүүсийг зэмлэсэн шалтгааны талаар хэлэлцэхэд бэлтгэхийг хүс. Суралцагчид янз бүрийн өөр шалтгаан дурдаж болох ч тэд Их Эзэнийг санаж байхыг ятгахын тулд Тэрээр Өөрийн хүмүүсийг зэмлэдэг гэдгийг хэлсэн эсэхийг баталгаажуул.

  • Их Эзэн хүмүүсийн анхаарлыг татахын тулд ямар маягаар зэмлэсэн бэ?

  • Хиламан 12:3 дээр өгүүлсэнчлэн олон хүн Их Эзэн өөрсдийг нь зэмлэхгүй бол Түүнийг санахгүй байсан. Яагаад ийм байгаа гэж бодож байна вэ?

Нэг суралцагчаас Хиламан 15:3-ыг чанга уншихыг хүс.

  • Их Эзэний зэмлэл хэрхэн хайрынх нь илрэл болдог вэ?

Суралцагчдаас энэ долоо хоногийн 2 дахь өдрийн 5 дахь даалгаврынхаа хариултыг хуваалцахыг хүс. Та даруу төлөв байдал мөн наманчлалаар дамжуулан бид бардамнал болон устгалаас зайлсхийж чадах ба хэрэв бид анхаарал болгоомжгүй байх юм бол нөхцөл байдал маань биднийг Их Эзэнээ мартахад хүргэдэг гэдгийг давтаж болно.

Дараагийн хэсэг (3 Нифай 1–11)

Суралцагчдын дараагийн даалгаварт тэд Гадиантоны бүлгийн эсрэг агуу дайнд тулалдахаар цугларсан бүхэл нифай үндэстний цугларалтын талаар унших болно. Нифайчууд гэм нүгэлт дээрэмчдийг хэрхэн ялах боломжтой байсан бэ? Суралцагчид мөн Иерусалимд Есүс Христийг үхэх үеэр Америкт асар хүчтэй сүйрэл ирсэн талаар унших болно. Харанхуй нөмөрсөн үед хүмүүс Есүс Христийн дуу хоолойг сонсдог. Дараа нь амилсан Аврагч тэдэнд биечлэн номлохоор ирдэг. Суралцагчдаас хэрэв тэд тэнд байсан бол юу мэдрэх байсныг асуу.

Хэвлэх