Гэрээр судлах хичээл
3 Нифай 23–30 (27-р хэсэг)
Оршил
3 Нифай 23–30-д үнэ цэнэтэй олон зарчим байдаг ч хичээлийн эхний хагаст суралцагчид 3 Нифай 24–25-аас Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх талаар сурч болох зүйл дээр илүү их анхаарлаа төвлөрүүлнэ. Хичээлийн хоёр дахь хагас нь суралцагчдыг 3 Нифай 27-д Есүс Христийн шавь байх гэдэг нь ямар утгатай үг болох, тэд Түүнтэй хэрхэн илүү адил байж чадах зэргийг ойлгоход туслах зарчмууд дээр төвлөрнө.
Заах зөвлөмж
3 Нифай 23–26
Амилсан Есүс Христ нифайчуудад судруудыг тайлбарладаг
Суралцагчдыг цаг хугацааны турш хянамгай бэлтгэлийг шаардсан үйл явдлын жишээнүүд өгөхөд урь. (Жишээнд холын зайн уралдаан, хөгжмийн концерт, эсвэл драмын жүжиг зэргийг оруулж болно.) Суралцагчдаас шаардлагатай бэлтгэлгүйгээр эдгээр үйл явдалд оролцохыг хичээсэн хэн нэгэнд юу тохиолдож болохыг дүрслэн хэлэхийг хүс.
Нэг суралцагчийг 3 Нифай 24:2-ыг чанга уншихад уриад дараа нь ангийнхнаас бошиглогч Малахигийн зөгнөн хэлсэн ямар үйл явдлын талаар бодсоныг асуу. Суралцагчдыг “түүний ирэлтийн өдөр” нь Есүс Христийн Хоёр дахь ирэлт хэмээн тогтоосны дараа тэднийг Малахигийн асуусан “Гэвч хэн түүний ирэлтийн өдрийг тэсвэрлэж, мөн түүнийг хүрч ирэхэд хэн зогсоогоороо үлдэж чадах билээ?” гэсэн асуултыг тэмдэглэхэд урь:
Энэ нь яагаад хожмын өдөр амьдрах тэдгээр хүмүүсийн бодож байх чухал асуулт вэ? гэсэн асуултыг асуу.
Нэг суралцагчийг аравны нэгээ төлөх нь биднийг Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд хэрхэн тусалж болохыг тайлбарласан Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах үгийг чангаар уншихад урь:
“Бид аравны нэгийн бүрэн төлөгч байх болон дагах хичээл зүтгэлдээ гуйвшгүй байх шийдвэрийг одоо гаргаснаар итгэлдээ хүчирхэгжиж, цагийн явцад бидний зүрх сэтгэл зөөлөрнө. Энэ нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидний зүрх сэтгэлд ирж байгаа өөрчлөлт бөгөөд мөнгө эсвэл эд хөрөнгөнөөсөө өргөхөөс илүү хожмын өдрүүдэд Их Эзэний аравны нэгийн бүрэн төлөгчдийг хамгаалах амлалтыг боломжтой болгож өгдөг. Хэрэв бид одоо аравны нэгийг бүрэн төлж, үүнийг хийхдээ гуйвшгүй байх үүрэг хүлээвэл өөрсдийгөө энэ хамгаалалтын адислалд чанаржина гэдэгтээ итгэлтэй байж чадна” (“Сүнслэг бэлтгэл: Эрт эхэлж, гуйвшгүй бай (Spiritual Preparedness: Start Early and Be Steady),” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 40).
Ерөнхийлөгч Айрингийн хэлснээр аравны нэг төлөх нь биднийг Аврагчтай уулзахад хэрхэн бэлтгэх вэ? гэсэн асуултыг асуу.
Нэг суралцагчийг 3 Нифай 25:5–6 дээрх Елиагийн ирэлтийн талаарх Малахигийн бошиглолыг чанга уншихад урь. Тэдэнд энэ бошиглолын гүйцэтгэл тэдэнд хэрхэн нөлөөлөхийг илүү сайн ойлгоход туслахаар нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг уншихад урь:
“Елиагийн сүнсний талаар сурч, үүнийг мэдрэхийг сүмийн залуучуудаас би хүсч байна. …
“Та үүнийг хийх аваас таны зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно. Абрахам, Исаак болон Иаков нартай хийсэн амлалтууд та нарын зүрх сэтгэлд суух болно. … Та өвөг дээдсээ илүү хайрлаж, тэдэнд илүү ихээр талархах болно. Аврагчийн талаарх таны гэрчлэл илүү гүн гүнзгий, бат бөх болно. Та нар өсөн нэмэгдэж буй дайсны нөлөөнөөс хамгаалагдах болно гэдгийг би та нарт амлаж байна. Та энэхүү ариун нандин ажилд оролцож, үүнийг хийх хүсэлтэй болсноор залуу насандаа мөн амьдралынхаа турш хамгаалагдах болно” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 26–27).
Та нар гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажлыг хийх үед сүнслэг байдлаараа хүчирхэгжсэн ямар туршлагатай байсан бэ? гэсэн асуултыг асуу.
3 Нифай 27–30
Есүс Христ Өөрийн сүмийн нэр болоод гол шинж чанарыг илчилж, шавь нарынхаа зөв шударга хүслүүдийг хүндэтгэдэг. Мормон Аврагчийн нифайчуудын дундах тохинууллын бичээсээр дуусгав
Бошиглогч Иосеф Смитийн өгсөн дараах мэдэгдлийг самбар дээр бич (та үүнийг хичээл эхлэхээс өмнө болон хичээлийн энэ үе хүртэл юмаар бүтээж болно). Нэг суралцагчаас мэдэгдлийг чанга уншихыг хүс. (Энэ мэдэгдэл Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит номд бий [2007], 49.)
Бошиглогч Иосеф Смитийн тунхагласан шиг Аврагч нифайчуудад Түүний сайн мэдээний цөм нь Түүний гэтэлгэгч золиослол хэмээн заасан гэдгийг тайлбарла. (Дараах үнэнийг самбар дээр бич: Есүс Христийн сайн мэдээний үндэс бол Тэрээр Цагаатгалыг гүйцэлдүүлснээрээ Эцэгийнхээ хүслийг биелүүлсэн явдал юм.
Суралцагчдаас 3 Нифай 27-г чимээгүй унших үедээ Аврагчийн энэ сургаалыг заасан үгсийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн судрын хэсгүүдээ хуваалцахыг хүс.
3 Нифай 27:16–20-д бид Аврагчийн Цагаатгалын хүчийг амьдралдаа хэрхэн урьж болох тухай Түүний сургаалуудыг агуулдаг гэдгийг тайлбарла. Дараах өгүүлбэрийг самбар дээр бич: Хэрэв бид … тэгвэл бид. … Суралцагчдыг 3 Нифай 27:20-ийг тэд самбар дээрх хоосон зайнуудыг бөглөхөд ашиглах үгс болон үг хэллэгийг хайж олохыг хичээн, чимээгүй уншихад урь. Энэ зарчмыг дагах нь биднийг Есүс Христийн үнэн шавь нар байхад хэрхэн туслах вэ? гэсэн асуултыг асуу.
Ангийнханд шавь байхын хамгийн чухал сорилт хийгээд оргил үеийн талаар 3 Нифай 27:21, 27 дээр байдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг эдгээр шүлгийг чимээгүй уншихад урь. Тэднийг уншиж байх хооронд дараах мэдэгдлийг самбар дээр бич: Их Эзэн Есүс Христ шавь нараа Түүний ажлыг хийж … болохыг хүлээдэг.
Суралцагчдаас 3 Нифай 27:27-оос уншсан дээрээ тулгуурлан энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээхийг нь асуу. (Суралцагчдыг хариулж байхад самбар дээрх өгүүлбэрийг дараах өгүүлбэрийн адилаар гүйцээ: Их Эзэн Есүс Христ шавь нараа Түүний ажлыг хийж, Түүн шиг болохыг хүлээдэг.) Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын хэлсэн дараах үгийг чангаар унш.
“Бидний дуурайж болох Есүсийн үйлдсэн зарим зүйлийг бодоцгооё.
“1. Есүс ‘сайныг үйлдэж явсан.’ [Үйлс 10:38.] Хэрэв бид өдөр бүр эдгээр боломжийг эрж хайж байвал—гэр бүлийн гишүүн, найз мөн огт танихгүй хүнд ч—ямар нэгэн сайн зүйлсийг хийж чадна.
“2. Есүс бол хоньдоо манаж мөн алдагдсан хүмүүсийн төлөө санаа тавьдаг Сайн Хоньчин байсан. Бид ганцаардсан мөн идэвх султай хүмүүсийг эрж хайж, тэдэнтэй нөхөрлөж чадна.
“3. Есүс ядуу, уяман өвчтэй нэгэн гэх мэт олонд өрөвдөх сэтгэлээр ханддаг байсан. Бид ч бас өрөвдөх сэтгэлтэй байж чадна. Мормоны Номон дээр ‘гашуудах тэдний хамт гашуудахыг’ бидэнд сануулсан байдаг. [Moзая 18:9.]
“4. Есүс тэнгэрлэг номлолынхоо болон Эцэгийнхээ агуу ажлын талаар гэрчлэлээ хуваалцсан. Бидний хувьд бид бүгд ‘ямар ч цагт … Бурханы гэрчлэгч болж’ чадна. [Moзая 18:9.]” (“Discipleship,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 21).
Суралцагчдыг хосуудад эсвэл жижиг бүлгүүдэд хуваарил. Хосууд эсвэл бүлэг бүрийг ерөнхийлөгч Жэймс И.Фаустын хэлсэн дөрвөн саналыг амьдралдаа хэрэгжүүлэх хоёр, гурван аргыг бичихэд урь.
Тэднийг дууссаны дараа хос эсвэл бүлэг бүрийг ээлжлэн жагсаалтаасаа нэг санааны талаар хуваалцахад урь. Самбар дээр бид хэрхэн Аврагчийн ажлуудыг хийж мөн Түүнтэй илүү адил болж чадах талаар тэдний санаануудыг бич. Суралцагчдыг ирэх долоо хоногийн турш эдгээр санаанаас нэг, хоёрыг хэрэгжүүлэхийг дотроо чимээгүй амлахад урь. Хэрэв бид Аврагчид итгэлээ хөгжүүлбэл бүгд Түүнтэй адил болж чадна гэсэн гэрчлэлээ хуваалц.
Дараагийн хэсэг (4 Нифай 1–Moрмон 8)
Суралцагчдыг дараагийн хэсгийг судалж байхдаа дараах асуултуудад хариулт эрэлхийлэхэд нь урамшуул: Хүмүүс амар амгалан болон хөгжил дэвшлээс хэрхэн хилэнцэт байдал руу орж чадах вэ? Нифайчууд дэлхий дээр амьдарч байсан хамгийн их хөгжиж дэвжсэн мөн аз жаргалтай хүмүүс байснаа хэрхэн бүрмөсөн ёс бус хүмүүс болсон бэ? Мормоны сүүлчийн үгс нь юу байсан бэ?