Гэрээр судлах хичээл
3 Нифай 11:18–16:20 (25-р хэсэг)
Оршил
Энэ хичээл дээр суралцагчид зөрчилдөөн нь тэдний Ариун Сүнсийг мэдрэх чадварт хэрхэн нөлөөлдгийг бодож үзэх болно. Тэд мөн өөрсдөд нь сайн жишээ үзүүлсэн хүмүүсийг дурсаж чадах бөгөөд тэд бусдын жишээ болон хэрхэн илүү сайн үйлчилж чадах талаар тунгаан бодох болно.
Заах зөвлөмж
3 Нифай 11:18–41
Есүс Христ баптисм хүртээх дэг жаягийг үзүүлж, зөрчилдөөнийг буруушаан мөн Өөрийн сургаалыг тунхагладаг
Самбар дээр зөрчилдөөн гэдэг үгийг бичээд суралцагчдаас энэ үгийг тодорхойлохыг хүс (маргаан, зөрчил эсвэл арцалдаан).
Суралцагчдыг маргаан үүсгэж болох нөхцөлүүд эсвэл үйл ажиллагаануудыг самбар дээр товч жагсаан бичихэд урь. (Та ангийнхныг хариултаа өгч байхад нэг суралцагчаар бичүүлж болно.) Энэ үйл ажиллагааг хийж байхдаа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн “дайсны арга барилууд” хэмээн нэрлэсэн “маргаан, хэлэлцүүлгийг” урамшуулж болох зүйлээс зайлсхий (The Lord’s Way (Их Эзэний аргаар) [1991], 139).
Суралцагчдад 3 Нифай 11-ээс тэд Есүс Христ ариун сүмийн дэргэд цугласан нифайчуудад айлчилсан талаар уншдаг гэдгийг сануул. Нэг суралцагчийг 3 Нифай 11:28-ыг чанга уншихад уриад ангийнхнаас зарим нифайчуудын маргаж байсан сэдвийг олж тогтоохыг хүс. (Суралцагчдыг энэ шүлгийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд та зөрчилдөөнүүд гэсэн үг нь маргаан юм уу үл зөвшилцөл гэсэн утгатайг тайлбарлах хэрэгтэй байж болно.)
Асуу: Та нар бусадтай сайн мэдээний тухай ярилцахдаа маргаан юм уу зөрчилдөөнөөс зайлсхийх нь яагаад чухал гэж бодож байна вэ?
Самбар дээр дараахыг бич: Зөрчилдөөний сүнс нь Бурханаас бус, харин … Нэг суралцагчийг 3 Нифай 11:29–30-ийг чанга уншихад уриад суралцагчдаас зөрчилдөөний сүнс хаанаас ирдгийг олж тогтоохыг хүс. Тэдний олж мэдсэн үнэн дараах байдлаар илэрхийлэгдэж болно: Зөрчилдөөний сүнс нь Бурханаас бус, харин чөтгөрөөс юм. Та суралцагчдад энэ үнэнийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.
Асуу: 3 Нифай 11:29–30 дээрх Аврагчийн сургаалыг санах нь та нарт зөрчилдөөн бүхий нөхцөл байдалд байх үед тань хэрхэн туслах вэ? (Та самбар дээр бичсэн тодорхой нөхцөлүүдийг онцлох юм уу суралцагчдыг хэн нэг нь мэтгэлцэхийг хүсч байгаа сайн мэдээний гол санаануудын талаар бодохыг хүсч болно.)
Суралцагчдад зөрчилдөөний нэгэн чухал үр дагаврыг ойлгоход нь туслахын тулд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын хэний ч дараах үгийг унших юм уу үзүүл: “Зөрчилдөөн байвал хэний ч буруугаас үл хамааран Их Эзэний Сүнс холдон одно” (“What I Want My Son to Know before He Leaves on His Mission (Хүүгээ номлолд гарахынхаа өмнө мэдээсэй гэж миний хүсдэг зүйлс),” Ensign, 1996 оны 5-р сар, 41).
Та суралцагчдад энэ мэдэгдлийг судар дээрээ юм уу судраас сурах тэмдэглэлдээ тэмдэглэхийг санал болгож болно.
Асуу: Зөрчилдөөнөөс болж Их Эзэний Сүнс явсныг ер нь та нар мэдэрч байсан уу? Энэ нь хэрхэн мэдрэгдсэн бэ?
3 Нифай 11:30 дахь зөрчилдөөний талаар Аврагчийн хэлсэн үгсийг онцол: “Иймэрхүү зүйлүүд зайлуулагдах ёстой нь миний сургаал бөлгөө.” Дараа нь дараах асуултуудыг асуу:
-
Бид зөрчилдөөн болон маргааныг хэрхэн зайлуулж чадах вэ?
-
Бид хэрхэн бусадтай үл зөвшилцөх мөн зөрчилдөхөөс зайлсхийх вэ?
-
Та нар зөрчилдөөнийг даван туулах, түүнээс зайлсхийх хүчин чармайлт гаргасныхаа төлөө адислагдсанаа ямар байдлаар мэдэрч байсан бэ?
Та зөрчилдөөнийг даван туулах, түүнээс зайлсхийх хүчин чармайлт гаргасныхаа төлөө адислагдсан туршлагаасаа хуваалцаж болно. Суралцагчдыг самбар дээрх жагсаалт руу анхаараад тэдний ихэнхдээ маргааныг мэдэрдэг нэг нөхцөлийг сонгож авахад урь. Тэдэнд энэ нөхцөлд зөрчилдөөнийг даван туулах, түүнээс зайлсхийхийн тулд хэрхэн эрэлхийлж болох зорилго бичих хугацаа өг.
3 Нифай 12–16
Есүс Христ хүүхдүүддээ төгс төгөлдөр рүү урагшлахад туслах зарчмуудыг заадаг
Суралцагчдыг босож зогсоод 3 Нифай 12:48-ыг чээжээр хэлэхэд урь. Тэд төгс эзэмших судрын хэсгээ чээжээр төгс сайн хэлж чадахын тулд та тэднийг хоёр удаа давтуулах хэрэгтэй байж болно. Суралцагчдаас судраа ашиглан, 3 Нифай 12:1–12-т дурдагдсан өөрсдийн илүү ихээр хөгжүүлэхийг найдаж байгаа төгс байдлын шинж чанаруудын заримыг заахыг хүс.
Бага хэмжээний давс халбаган дээр тавиад суралцагчдаас юу болохыг таахыг хүс. Тэгээд нэг суралцагчийг урагш гарч ирээд тухайн зүйлийг амсаж үзээд тодорхойлоход урь. Уг суралцагчийг тухайн зүйл нь давс гэдгийг тодорхойлсны дараа ангийнхнаас давсны ашиг тусыг жагсаан бичихийг хүс. Тэднийг хариулах үед давс нь хоол хүнсний нэмэлт байгаад зогсохгүй махыг муудахаас хамгаалдаг хадгалагч бодист ашиглагддаг гэдгийг тодруулж өг.
Суралцагчдыг 3 Нифай 12:13-ыг унших үедээ Аврагч давсыг хэнтэй харьцуулсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг хариулж байх үед Аврагч зөвхөн тэр өдөр ариун сүм дээр цугласан олонд төдийгүй Түүний гэрээнд баптисм хүртсэн бүх хүнд хандсан гэдгийг тайлбарла.
Асуу: Есүс Христийн дагагчдын хувьд ямар арга замаар бид давстай адил байх вэ? (Бид бусдад сайнаар нөлөөлснөөр хүмүүсийг хамгаалж юм уу аврахад мөн дэлхийг сайжруулахад тусалдаг.)
3 Нифай 12:13 дахь aмт гэдэг үг нь зөвхөн давсны амтыг хэлээд зогсохгүй мөн химийн бодис шиг үйлчлэлтэй гэсэн утгатай юм.
Нэг суралцагчаас давс хэрхэн амтаа алддаг талаар Далын ахлагч Карлос Е.Асайгийн хэлсэн дараах үгийг уншихыг хүс.
“Давс нь цаг хугацаанаас болж амтаа алддаггүй. Амт нь холимог болон бохирдолтоос болж алдагддаг. Үүнтэй адилаар … хүний мөн чанар нь түүнийг оюун санаагаа цэвэр бус бодлуудаар бохирдуулж, үнэнийг үл ярьснаар амаа бузарлаж, ёс бус зүйл хийн хүчээ буруу ашигласнаас болж холддог (“Salt of the Earth: Savor of Men and Saviors of Men (Дэлхийн давс: Хүмүүний амт ба Хүмүүний Аврагчид),” Ensign, 1980 оны 5-р сар, 42).
Асуу: Бид бусдад сайнаар нөлөөлөхийн тулд яагаад цэвэр байхыг хичээх хэрэгтэй вэ?
Суралцагчдад гар чийдэн үзүүл. Үүнийгээ асаан, суралцагчдыг 3 Нифай 12:14–16-г унших үедээ Аврагч дэлхийн хүмүүст Өөрийн гэрээний үүргийн тухай цаашид заахдаа гэрлийг хэрхэн ашигласан талаар хайж олоход урь. Тэднийг уншихын өмнө тогоо гэдэг нь сав гэдгийг тайлбарлах хэрэгтэй.
Асуу: Гэрээгээ сахидаг сүмийн гишүүд нь хэрхэн бусдын гэрэл байж болох вэ?
Гэрлийг сагс юм уу биеийн алчуураар бүтээгээд дараах асуултуудыг асуу:
-
Зарим ямар арга замаар бид гэрлээ юмаар бүтээхээр уруу татагддаг вэ?
-
3 Нифай 12:16-гийн дагуу Аврагч яагаад биднийг бусдад зөв шударга жишээ болоосой хэмээн хүссэн бэ? Бид зөв шударга жишээ үзүүлснээр бусдад Тэнгэрлэг Эцэгийг алдаршуулахад тусална. Та суралцагчдад энэ зарчмыг судрын хажуу талд бичих санал болгож болно.)
-
Хэний зөв шударга үлгэр жишээ та нарыг Тэнгэрлэг Эцэгтээ ойртон очиж, сайн мэдээгээр амьдрах хүслийг тань хүчирхэгжүүлэхэд тусалсан бэ?
Суралцагчдыг зөв шударга үлгэр жишээ байхыг сонгосноор дэлхийн давс болоод гэрэл мэт байхад урамшуул.
Аврагч нифайчуудад зарлигуудыг зөв шударгаар дагасны төлөө ирэх жинхэнэ шагнал нь тэднийг хоёр нүүр гаргалгүй мөн зүрх сэтгэлээ дэлхийн эд баялаг юм уу шагналуудад тавилгүй шүтэн бишрэх үед ирнэ хэмээн үргэлжлүүлэн заасан гэдгийг тайлбарла. Дараах судрын заалтуудыг самбар дээр бич: 3 Нифай 13:22; 13:31–33; 14:7–8; 15:9; 16:13. Суралцагчдыг эдгээр судрын хэсгийг судлаад бид хэрэв зүрх сэтгэлээ зөв шударга амьдрахад хандуулбал Тэнгэр дэх Эцэгийн маань бидэнд амласан зарим шагналыг тодорхойлоход урь. Хангалттай хугацааны дараа тэднийг юу олж мэдсэнээ тайлагнахад урь.
Суралцагчидтай тэднийг зөрчилдөөнөөс зайлсхийж, дэлхийд зөв шударга жишээ байхыг чармайвал Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ хоёр тэдэнд тусалж мөн адисална гэсэн гэрчлэлээ хуваалц.
Дараагийн хэсэг (3 Нифай 17–22)
Суралцагчдад тэд 3 Нифай 17–22-оос судалж байх үедээ Есүс Христ нифайчуудын хүүхдүүдтэй хамт байхдаа уйлсан тухай унших болно гэдгийг хэл. Тэднийг дараах асуултуудад хариулт олж мэдэхэд урамшуул: Тэрээр тэдний төлөө юу хийсэн бэ? Есүс нифайчуудад тохинуулж байхдаа өөр ямар гайхамшгуудыг үзүүлсэн бэ?