Номын сан
127-р хичээл: 3 Нифай 18


127-р хичээл

3 Нифай 18

Оршил

Есүс Христ нифайчуудын дундах Өөрийн тохинууллын эхний өдрийг дуусаад ариун ёслолыг гүйцэтгэсэн. Тэрээр тэдэнд ариун ёслолоос хүртэж, Эцэгт ямагт залбирч мөн бүх хүнтэй нөхөрсөг байхыг тушаасан. Аврагч дуулгавартай дагагч тэдгээр хүмүүст агуу адислалуудыг амласан. Тэр Нифай үндэстэн арванхоёр шавьдаа сүм дэх үйлчлэлийнх нь талаар зааварчилгааг өгсөн. Тэнгэр рүү дээшлэн одохоосоо өмнө Тэрээр тэдэнд Ариун Сүнсний бэлгийг өгөх хүчийг өгсөн.

Заах зөвлөмж

3 Нифай 18:1–14

Есүс Христ нифайчуудад ариун ёслолыг гүйцэтгэв

Нэг суралцагчийг Далын ахлагч Жэралд Н.Ландын хэлсэн дараах үгийг уншихад урь. (Суралцагчдад Кзенкуш гэдэг нэрийг “ЗЕН-куш” гэж дууддагийг хэл.) Ангийнхныг ахлагч Ландын дурдсан шиг ууланд авирах нь ямар байхыг төсөөлөхөд урамшуул.

“Хэсэг хугацааны өмнө нэгэн анагаахын сэтгүүл дээр ууланд авирах талаар сонирхолтой нийтлэл гарсан. …

“Нийтлэл нь авирах сургалт явуулдаг Зенкуш гэдэг хүний тухай юм. … Зенкуш ярилцлагадаа оролцогчдод ууланд авирах олсоор хамгаалах тогтолцоог дүрсэлж байлаа. Энэ нь авирагчид өөрсдийгөө унахаас хамгаалах тогтолцоо юм. Нэг авирагч аюулгүй байрлалд очоод ихэвчлэн өөрийнхөө биеийг ороон олсыг бусад авирагчдад зориулан аюулгүй болгоно. ‘Та олсоор хамгаалагдсан’ гэдэг нь ‘Би таныг барьчихлаа. Хэрэв ямар нэгэн юм тохиолдвол би таныг унахаас зогсооно’ гэсэн үг юм. Энэ бол ууланд авирах үеийн хамгийн чухал хэсэг юм. Одоо нийтлэлд дараагаар нь юу тохиолдсоныг анзаар: ‘Олсоор хамгаалах нь Зенкушт авирах талаар хамгийн сайхан хийгээд муухай дурсамжийг авчирчээ. Зенкуш нэгэн удаа гурван механик холбоосыг мулт татан, олсныхоо хамгаалалтыг ирмэг рүү алдаж, өндөр хавцлаас унажээ. Бүргэд шиг сууж сунгасан гарынхаа хүчээр уналтыг зогсоосон олс хамгаалагч [Дон] түүнийг газраас 10 тохой зайд зогсоожээ. “Дон миний амийг аварсан” гэж Зенкуш хэлдэг. “Та нар тиймэрхүү залууд хэрхэн хариулах вэ? Түүнд Зул сарын бэлэг болгон хэрэглэсэн өлгөх олс өгөх үү? Үгүй ээ, чи түүнийг санана. Чи түүнийг ямагт санана”’ [Eric G. Anderson, “The Vertical Wilderness,” Private Practice, 1979 оны 11-р сар, 21; цохон тэмдэглэлт нэмэгдсэн болно]” (“The Grace and Mercy of Jesus Christ,” in Jesus Christ: Son of God, Savior, ed. Paul H. Peterson, Gary L. Hatch, and Laura D. Card [2002], 48).

  • Ууланд авирагч өөрийнх нь амийг аварсан хүнд материаллаг бэлэг өгөх нь талархлаа илэрхийлэх зохимжгүй арга гэж яагаад үзсэн гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг 3 Нифай 18:1–7-г чимээгүй унших үедээ Аврагч нифайчуудаас Өөрийг нь санахын тулд хийхийг хүссэн зүйлийг олж мэдэхэд урь. (Та суралцагчдад 3 Нифай 18:7 дээрх дурсан санах болон санах гэсэн үгсийг тэмдэглэхийг санал болгож болно.) Суралцагчдыг олж мэдсэнээ тайлагнасны дараа тэднээс дараах асуултуудыг асуу:

  • Ариун ёслолоос хүртэх нь Аврагчийн бидний төлөө хийсэн золиослолыг дурсан санахад хэрхэн туслах вэ?

  • 3 Нифай 18:7-гийн дагуу талхыг хүртсэнээр нифайчууд юу санах байсан бэ?

Суралцагчдад 3 Нифай 11:14–15-ыг эргэн харах хугацаа өг. Дараа нь дараах асуултуудыг асуу:

  • Аврагчийн биеийг санах нь ялангуяа нифайчуудын хувьд яагаад тийм чухал байсан бэ?

  • Хэдийгээр та нар нифайчуудын адил Аврагчийн биен дээрх сорвийг хараагүй ч ариун ёслолын талхыг Аврагчийн “биеийг төлөөлөн дурсаж” хүртэх нь яагаад бидэнд ч бас чухал вэ? (C ба Г 20:77).

  • Аврагчийг ямагт дурсан санаж байхын тулд та нар юу хийж чадах вэ?

Дараах үгийг самбар дээр бич: Бид ариун ёслолоос хүртсэнээр Тэнгэрлэг Эцэгтээ … гэрчилдэг.

Суралцагчдыг 3 Нифай 18:8–11-ийг чимээгүй унших үедээ самбар дээрх өгүүлбэрийг гүйцээх үгс болон өгүүлбэрийг хайж олоход урь. Цөөн хэдэн суралцагчаас олж мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс. (Суралцагчид өгүүлбэрийг ийм байдлаар гүйцээж болно: Бид ариун ёслолоос хүртсэнээр Эцэгтээ Есүс Христийг ямагт дурсан санана гэдгээ гэрчилдэг. Өөрөөр дараах хариулт боломжтой байж болно: Бид ариун ёслолоос хүртсэнээр Тэнгэрлэг Эцэгтээ Аврагчийн бидэнд тушаасан бүх зүйлийг хийх хүсэлтэйгээ гэрчилдэг.

Суралцагчдад Аврагчийг дурсан санахад бидэнд тусалдаг ариун ёслолын үүргийн тухай ойлголтоо гүнзгийрүүлж, хүндэтгэхэд туслахын тулд дараах асуултуудын заримыг юм уу бүгдийг нь ашигла.

  • Ариун ёслолын үеэр бид Аврагчийн амьдрал болон тохинууллын тухай ямар ямар үйл явдлыг санаж болох вэ? (Хариултуудад Түүний үхэл болон гэтэлгэгч золиослол, даруухан төрөлт, гайхамшгууд ба сургаалууд, бусдад хандсан хайрын халамж мөн Тэнгэрлэг Эцэгтээ хүлцэнгүй байх зэрэг багтаж болно.)

  • Хэдийгээр ариун ёслол хүртэхэд зарцуулах хугацаа нь бага ч энэ ёслолыг бэлдэж мөн оролцох үр дүн нь мөнхийн юм. Ариун ёслолыг хүртсэнийхээ дараа болон долоо хоногийн үлдсэн өдрүүдийн турш Аврагчийг ямагт санахын тулд бид юу хийж чадах вэ?

  • Ариун ёслолыг хүртэхдээ бидний өгч буй чин сэтгэл болон анхаарал биднийг Аврагчийг долоо хоногийн турш санаж байхад хэрхэн тусалдаг вэ?

  • Хэрэв бид Түүнийг санахгүй бол ариун ёслол ямар утга учиртай байх вэ?

  • 3 Нифай 18:7, 11-ийн дагуу ариун ёслолыг хүртэж, Түүнийг дурсан санасан тэдгээр хүмүүст Аврагч юу амласан бэ? (Бид ариун ёслолоос хүртэж мөн Аврагчийг ямагт дурсан санавал Түүний Сүнс бидэнтэй хамт байна.)

Нэг суралцагчаас 3 Нифай 18:12–14-ийг, өөр нэг суралцагчаас Хиламан 5:12-ыг чангаар уншихыг хүс. Цааш нь үлдсэн суралцагчдаас шүлгийг дагуулан харж, хоёр судрын хэсгийн хоорондох холбоог эргэцүүлэн бодоход урь.

  • Ариун ёслолыг тогтмол хүртэх нь Есүс Христийн суурь дээр амьдралаа барихад тань хэрхэн туслах вэ?

Суралцагчдад Есүс Христийг илүү сайн санахад нь туслахын тулд дараагийн долоо хоногийн өдөр бүр дэвтэр, судар судлах тэмдэглэл эсвэл хувийнхаа тэмдэглэлийн дэвтэр дээр Аврагчийг санахын тулд хийсэн зүйлээ бичихэд урь. Тэднийг ариун ёслолын турш тэдэнд төрсөн бодлынхоо талаар болон Аврагчийг дурсан санах нь үг бодол болон үйлсэд хэрхэн нөлөөлдгийг бичихэд урамшуул.

Дараагийн цөөн хэдэн хичээлийн турш суралцагчдыг өдөр бүр бичихээ үргэлжлүүлэхийг урамшуулан, эргэн шалга. Долоо хоногийн турш та тэднийг Аврагчийг санан дурсахын тулд хийж буй зүйлээ тэмдэглэх цөөн хэдэн минут хичээлийн эхэнд гаргаж өгч болно.

3 Нифай 18:15–25

Есүс нифайчуудад Эцэгтээ үргэлж залбирч мөн ойр ойрхон уулзаж байхыг заадаг

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Хос бүрийг 3 Нифай 18:15–21-ийг хамтдаа уншин, Аврагч уруу таталтыг эсэргүүцэхийн тулд юу хийгээсэй гэж заасныг олж мэдэхэд урь. Тэднийг уншиж дуусах үед уруу таталтыг хэрхэн ялах талаар эдгээр сургаалуудыг товчилж нэг өгүүлбэр хамтрагчдаар бичүүл. Хэд хэдэн хамтралаас бичсэн зүйлээ хуваалцахыг хүс. (Суралцагчид товчлон хэлэхдээ өөр өөр үг ашиглаж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байх ёстой: Хэрэв бид сэрэмжтэй байж, Эцэгтээ ямагт залбирвал Сатаны уруу таталтуудыг эсэргүүцэж чадна.)

  • 3 Нифай 18:18 дахь сэрэмжлэх гэдэг үг ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (Сүнслэг байдлаараа сонор, сэрэмжтэй буюу хамгаалалттай байх.)

  • Та нар уруу таталтыг эсэргүүцэхэд сэрэмжилж мөн залбирах нь хоёулаа яагаад чухал гэж бодож байна вэ?

3 Нифай 18:15, 20–21 нь төгс эзэмших судрын хэсэг гэдгийг онцол. Та суралцагчдад үүнийг хайж олоход хялбар байлгах үүднээс ялгаж тэмдэглэхийг санал болгож болно.

  • Хэрэв бид сэрэмжтэй байж, Эцэгтээ ямагт залбирвал Сатаны уруу таталтуудыг эсэргүүцэж чадна.

Суралцагчдыг дараах асуултуудад дэвтэр дээрээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ хариулан бичихэд урь. (Та асуултуудыг самбар дээр бичих эсвэл суралцагчид өөрсдөө бичиж болохын тулд удаан уншиж өгч болно.)

  • Залбирах нь та нарыг Сатаны уруу таталтын эсрэг зогсоход хэрхэн тусалсан бэ?

  • Хувийн залбирлаа сайжруулахын тулд та юу хийж чадах вэ?

  • Гэр бүлтэйгээ залбирснаар та нар ямар адислалуудыг олж харсан бэ?

  • Та нар гэр бүлээ тогтмол бөгөөд утга учиртай гэр бүлийн залбирал хийхэд туслах юуг хийж болох вэ?

Цаг гарвал цөөн хэдэн суралцагчаас бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүсэх талаар бод.

Суралцагчдаас Аврагчид ойртож очиход нь туслахыг хүссэн хэн нэгэн хүний тухай бодохыг хүс. Дараах зарчмыг самбар дээр бичээд суралцагчдыг бичиж авахад урамшуул: Бид бусдад үйлчилснээр тэднийг Христэд ирэхэд нь тусалж чадна. Суралцагчдыг 3 Нифай 18:22–24-ийг чимээгүй уншихад урь.

  • Бусдыг Түүн дээр ирэхэд туслахын тулд Аврагч биднээс юу хийгээсэй гэж хүссэн бэ? (Бид бусдыг сүмийнхээ цуглаанаас холдуулах ёсгүй бөгөөд тэдний төлөө залбирах ёстой.)

  • Аврагч бол бидний дэлхийн өмнө гэрэлтүүлж байх гэрэл хэмээн Тэрээр хэлсэн. Бидний хүн тус бүр маань Аврагчийн гэрлийг хадгалан, амьдралаа хэрхэн авч явж чадах вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн дараах мэдэгдлийг чанга унш: Зөв шударга амьдарвал бидэнд юу тохиолдоно хэмээн ахлагч Хэйлс хэлснийг суралцагчдыг сонсоход урь.

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Хэрэв биднийг дагаж байгаа хүмүүс Аврагчийг дагаж болохоор бид гэрлээ гэрэлтүүлбэл Есүст таатай байхгүй гэж үү? Баптисмын хаалгаар орж мөнхийн амьдрал руу хөтлөх нарийн болон давчуу зам дээр гарах, баяртайгаар гэрлийг хайн яваа тэдгээр хүмүүс бий (2 Нифай 31-ийг үзнэ үү). Та нар тэднийг боомт руу аюулгүй удирдах тэр гэрэл нь байх уу?” (“That Ye May Be the Children of Light” [Бригам Янгийн Их Сургуулийн галын дэргэдэх ярилцлага дээр хэлсэн үг, 1996 оны 11-р сарын 3], 8, speeches.byu.edu).

  • “Хэрэв биднийг дагаж байгаа хүмүүст Аврагчийг дагаж болохоор бид гэрлээ гэрэлтүүлбэл Есүст таатай байхгүй гэж үү” гэдэг асуултын тухай бодохдоо та нар юу бодож байна вэ?

Бид бусдын төлөө залбирах, сүмийн цуглаанд оролцоход нь тэднийг урих, Христийнхтэй адил жишээнүүдийг үзүүлэх гэх мэт аргаар бусдад тохинуулж чадна гэдгийг тайлбарла. Цөөн суралцагчийг Аврагчийн гэрлийг өндөрт өргөснөөр хэн нэгнийг Түүн дээр ирэхэд тусалсан туршлагаасаа хуваалцахад урь.

3 Нифай 18:26–39

Аврагч шавь нартаа бүх хүмүүст нөхөрлөлийг дэлгэрүүлэхийг заадаг

Аврагч олон түмэнд ярьсныхаа дараа Өөрийн сонгосон арванхоёр шавь руу эргэн, тэдэнд сүмийн ажил хэргийг хэрхэн хөтөлж, удирдахыг тайлбарласнаар 3 Нифай 18:26–39-ийг товчлон дүгнэ. Суралцагчдыг 3 Нифай 18:32-ыг чимээгүй уншаад итгэлээсээ холдсон хүмүүст хэрхэн хандах талаар олж мэдэхэд урь.

  • Бид итгэлээ орхисон хүмүүст тохинуулахаа үргэлжлүүлэх нь яагаад чухал вэ?

Та Бурханы хүүхдүүдийн нэгэнд тохинуулж тусалсан мөн уг хүнийг Христэд ирэхэд тусалсан туршлагынхаа талаар хуваалцахыг бод.

Төгс эзэмших судар—3 Нифай 18:15, 20–21

Тайлбар: Энэ хичээлийн хугацаанаас хамааран та дараах төгс эзэмших судрын үйл ажиллагаагаар дараагийн хичээлийг эхлүүлэхийг хүсч болно. Эсвэл дараагийн хичээл дээр төгс эзэмших судрын хэсгийг давтахад илүү цаг гарвал энэ үйл ажиллагааг ашиглаж болно.

Хэдэн минут зарцуулан, суралцагчдыг 3 Нифай 18:15, 20–21-ийг чээжлэхэд нь тусал. Нийт гурван шүлгийг самбар дээр бичээд суралцагчдаар чанга хэлүүлэн давтуул. Суралцагчдыг бүх шүлгийг цөөн хэдэн удаа уншсаны дараа тэднийг бүхэл хэсгийг чээжээрээ хэлж байхад шүлгийн хэсгүүдийг самбар дээрээс арилгаж эхэл. Бүх үгийг самбараас арилгатал энэ үйлдлийг давт.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

3 Нифай 18:15. Үргэлж залбир

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А. Бэднар “үргэлж залбир” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг хэлсэн:

“Бидний оройн залбирал нь өглөөний залбирал дээр тулгуурлагдан, үргэлжлэл нь болдог. Бидний үдшийн залбирал нь бас маргааш өглөөний үр өгөөжтэй залбирлын бэлтгэл юм.

“Өглөө, оройн залбирал—тэрчлэн эдгээрийн хоорондох бүх залбирал—нь хоорондоо холбоогүй, салангид, тусдаа үйл явдлууд биш, харин тухайн өдрийн турш, долоо хоног, сарын турш, тэр ч байтугай, олон жилийн турш хоорондоо нягт холбоотой байдаг. Энэ бол ‘үргэлж залбир’ (Лук 21:36; 3 Нифай 18:15, 18; C ба Г 31:12) гэсэн судруудын зөвлөгөөг бид хэрхэн биелүүлдгийн жишээ мөн. Ийм утга учиртай залбирал бол Бурхан Өөрийн итгэлтэй хүүхдүүдэд зориулан нөөцөд хадгалсан хамгийн дээд адислалуудыг хүртэх зэмсэг юм” (“Үргэлж залбир,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 42).

3 Нифай 18:21. Гэр бүлдээ залбир

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фауст гэр бүлийн залбирлын хүчийн талаар ийнхүү ярьжээ:

“Гэр бүлийн залбирал нь хүчтэй бөгөөд тулгуурын нөлөөтэй юм. Дэлхийн Хоёрдугаар Дайны харанхуй өдрүүдэд Английн Ливерпүл хотын залуухан эцэг Патэй ахын жижигхэн гэрийн гадна 225 килограмм жинтэй бөмбөг унасан ч дэлбэрээгүй. Түүний эхнэр нас барсан учир тэрээр таван хүүхдээ ганцаараа өсгөж байжээ. Тэрээр энэ ихэд санаа зовним тэр үед гэр бүлийн залбирал хийхээр тэднийг хамтад нь цуглуулсан. Тэд бүгд … үнэхээр чин сэтгэлээсээ залбирсан бөгөөд тэднийг залбирч дуусахад хүүхдүүд нь “Аав аа, бид зүгээр байх болно. Бид өнөө шөнөдөө гэртээ зүгээр байх болно оо” гэжээ.

“‘Тэгээд тэд унтсан бөгөөд аймшигт бөмбөг хаалганых нь яг гадна газарт хагас булаатай байна гээд төсөөл дөө. Хэрэв энэ нь тэсэрсэн бол магадгүй бараг дөч тавин байшинг сүйтгэж хоёр юм уу гурван зуун хүн алагдах байсан.

“‘Дараа өдрийн өглөө … тэр хавийн оршин суугчид бараг тэр чигээрээ дөчин найман цагийн дотор нүүлгэн шилжүүлэгдэж, тэсрэх бөмбөгийг эцэст нь зайлуулжээ.

“‘Эргэн очих замдаа Патэй ах тэсрэх бөмбөг аюулгүй болгох ангийн удирдагчаас “Та нар юу олов?” гэж асуужээ. Глаузер ах аа, та ямар судар хуваалцах гэж байна?

“‘“Ноён Патей, бид танай гэрийн гадна байсан тэсрэх бөмбөгийг авахад тэр юу юугүй дэлбэрэх гэж байсныг мэдсэн. Үүнд ямар нэгэн буруу зүйл огт байгаагүй. Бид үүнийг яагаад тэсрээгүйд нь бүр гайхаж байна’” гэжээ. [Andre K. Anastasiou, Чуулганы Илтгэл, 1946 оны 10-р сар, 26.] Гэр бүлүүд хамтдаа залбирахад гайхамшигт зүйлс тохиолддог” (“The Lifeline of Prayer,” Ensign, 2002 оны 5-р сар, 61).

Хэвлэх