118-р хичээл
3 Нифай 6–7
Оршил
Нифайчууд Гадиантоны дээрэмчдээс гайхамшигтайгаар чөлөөлөгдсөнийхөө дараа гурван жилийн турш амар амгалан байсан. Гэвч хүмүүсийн дунд бардамнал, анги давхаргын ялгаа болон хавчлагууд өссөн. Зарим нь Их Эзэнд итгэлтэй хэвээр үлдсэн ч олон хүн нууц бүлэглэлд орсон байна. Нууц бүлэглэлүүдийн улмаас ерөнхий шүүгч алагдаж, Нифайн засгийн газар устгагдав. Хүмүүс овгуудад хуваагдаж, өөрсдийн удирдагчдыг томилов. Нифай хүмүүст агуу хүч болон эрх мэдэлтэйгээр тохинуулав.
Заах зөвлөмж
3 Нифай 6:1–18
Хөгжил цэцэглэлтийн үеийн дараа нифайчууд бардам болж, сүм нурсан
Ангид хичээл орохоос өмнө дараах асуултуудыг самбар дээр бич. Суралцагчдыг тэдгээрт хариулаад, хариултуудаа тайлбарлахыг хүс.
Суралцагчдыг 3 Нифай 6-г судалж байхдаа эдгээр асуултын тухай үргэлжлүүлэн бодоход урамшуул. Нифайчууд болон леменчүүд Гадиантоны дээрэмчдийг ялсны дараа нутагтаа амар амгаланг тогтоож мөн хөгжиж эхэлснийг тайлбарласнаар 3 Нифай 6:1–9-ийг товчлон өгүүл. Гэвч богино хугацааны дараа тэдний амар амгалан болон хөгжилд заналхийлсэн.
Нэг суралцагчийг 3 Нифай 6:5, 10–12-ыг чанга уншихад уриад, ангийг хүмүүсийн амар амгалан, хөгжилд юу заналхийлж эхэлснийг олж мэдэхийг хүс.
-
Хүмүүсийн амар амгалан, хөгжилд заналхийлэхээр юу тохиолдож эхэлсэн бэ?
-
Та нар сургууль, олон нийтийн дунд эсвэл улс орондоо баялгууд эсвэл мэдлэгийг хуримтлуулах нь адил төстэй асуудалд хүргэж байсныг харсан уу? Хэрэв тийм бол ямар байдлаар?
Самбарын голоор хоёр багана байхаар босоо шугам тат. Нэг баганын дээр Бардам нөгөө баганын дээр Даруу байдал гэж бич. Суралцагчдыг 3 Нифай 6:13–14-ийг уншин, баялгууд болон суралцахад хүмүүсийн хэрхэн хандсан хандлага нь тэднийг хувааж эхэлснийг харуулах үгс, өгүүлбэрийг олж мэдэхэд урь. (Та зэмлэл буюу хараал зүхэл гэдэг нь ууртайгаар шүүмжлэх эсвэл хэн нэгнийг дээрэлхэн ярих гэсэн утгатайг тайлбарлах хэрэгтэй байж болно.) Суралцагчдыг уншиж дуусахад тэднийг олж мэдсэн үгс, өгүүлбэрээ самбар дээр тохирох багананд нь бичихэд урь.
-
Та нар 3 Нифай 6:13 дээр бардам хүмүүсээр хавчигдаж байсан зарим нь өөрсдөө бардам хариулж байсан ямар тохиолдлыг харж байна вэ?
-
Та нар яагаад “уцаарыг уцаараар” (шүүмжлэлийг шүүмжлэлээр) хариулах нь бардам байдлыг үзүүлж байна гэж боддог вэ?
-
Хөрвөгдсөн леменчүүд энэ цаг үед хэрхэн хариулсны юу нь та нарын сэтгэлийг хөдөлгөсөн бэ?
-
Бид 3 Нифай 6:13–14-өөс ямар зарчмуудыг сурч чадах вэ? (Суралцагчдын хариултууд өөр байж болох ч тэд дараах зарчмыг тодорхойлсон байна: Бид нөхцөл байдлаасаа үл хамааран даруу бөгөөд итгэлтэй байхыг сонгож чадна.)
Суралцагчдыг самбар дээрх даруу төлөв хариултуудыг жагсаасан багана руу харуул. Дараах асуултуудыг асуу:
-
Аливаа нөхцөлд өөрсдийгөө даруу мөн итгэлтэй үлдэхэд туслахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ? (Суралцагчдын хариултуудыг самбар дээр ”Даруу байдал” гэсэн багананд жагсаан бич.)
-
Та нарт нөхцөл байдлаасаа үл хамааран даруу болон итгэлтэй байхыг сонгохын сайн жишээ гэж санагддаг нэг хүний тухай бод. Энэ хүн хэрхэн даруу байдлын жишээ болж байна вэ?
Ихэнх нифайчууд бардам байдлаа наманчлаагүйгээс тэдний нөхцөл байдал муудсан гэдгийг тайлбарла. Цөөн суралцагчийг ээлжлэн 3 Нифай 6:15–18-ыг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, хүмүүсийн бардамнал Сатаныг тэдэнд нөлөөлөхийг хэрхэн зөвшөөрч байгааг олж мэдэхийг хүс.
-
Эдгээр шүлэг нь бардамнал ба биднийг уруу татах Сатаны хүчний хоорондох харьцааны тухай юу заадаг вэ? (Суралцагчдыг хариулах үед дараах үнэнийг тодорхойлоход нь тэдэнд тусал: Бид бардам байхдаа Сатанд өөрсдийгөө уруу татах болон илүү нүгэл үйлдэхэд удирдах хүчийг өгдөг. Та тэднийг энэ зарчмыг судар дээрээ эсвэл дэвтэр юмуу судар судлах тэмдэглэлдээ бичихэд урамшуулж болно.)
-
3 Нифай 6:15–18-ын дагуу энэ хүмүүсийн бардамналаас болж амсаж байгаа зүрх сэтгэлийн ёс бус өөрчлөлтийг ямар үгс болон хэлц үгсээр дүрсэлж байна вэ? (Тэднийг “хааш чиглүүлэхийг хүссэн тэр зүгт чиглүүлэх, мөн тэднээс [Сатаны] хүссэн юуг боловч алдсыг үйлдэх байдалд хүмүүс … орхигдсон байв.” Тэд “аймшигт ёс бус байдалд байв” мөн “Бурханы эсрэг санаатайгаар эсэргүүц[эж байгаа]” ажээ.)
-
Та нар Сатан бидэнд нөлөөлж чадах хэмжээнд бардамнал нь яагаад нөлөөлдөг гэж бодож байна вэ?
Суралцагчдын өгсөн хариултууд дээр нэмэлт болгон нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг уншихад урь. Суралцагчдаас ерөнхийлөгч Айринг бардамналын аюулуудын нэгийг юу гэж сэрэмжлүүлснийг сонсохыг хүс.
“Бардамнал бидний дотор Сүнсний зөөлөн дуу хоолойг сонсоход хэцүү болгодог чимээг үүсгэдэг. Тэгээд удалгүй, нэрэлхүү зангаас болж бид үүнийг бүр сонсохоо болино. Бид маш хурдан энэ нь бидэнд хэрэггүй гэж боддог” (“Prayer,” Ensign, 2001 оны 11-р сар, 16).
-
Сүнсний дуу хоолойг огт сонсохоо болих нь яагаад ийм аюултай вэ? (Суралцагчдад бид Ариун Сүнсний шивнээг үл тоовол чөтгөрийн уруу таталтад орохдоо илүү хялбар болдгийг ойлгоход нь тусал.)
Суралцагчдыг самбар дээрх даруу байдлын хариултуудын жагсаалт руу дахин хандуул. Тэднийг өөрсдөд нь хамгийн сайн тусална гэж бодож байгаа нэг хариуг сонгоход урь. Тэдэнд энэ саналыг сургууль болон гэртээ хэрхэн тэр даруй хэрэгжүүлж эхэлж чадах талаар бичих цөөн хэдэн минут өг.
3 Нифай 6:19–7:14
Нууц бүлэглэлүүд Нифайн засгийн газрыг устгаж, хүмүүс овгуудад хуваагддаг
Дараах цаг тооллын шугамыг самбар дээр хуулан зур:
Ангийг дөрвөн бүлэгт хуваарилаад бүлэг бүрд самбар дээрх судрын хэсгүүдийн нэгийг даалга. Суралцагчдаас даалгасан судрын хэсгээс нифайчуудын дунд тохиосон чухал үйл явдлуудыг олж мэдэхийг хичээн, чимээгүй уншихыг хүс. Суралцагчдад хангалттай хугацаа өгсний дараа бүлэг бүрээс нэг суралцагчийг цагийн тооллын хэсэгтэй нь хамаатайгаар дааж авсан судрын хэсэг дэх гол үйл явдлуудыг бичихэд урь (тухайн бүлгийн бусад суралцагч тусалж болно). Тэднийг дуусахад үйл явдлуудын жагсаалт нь нууц бүлэглэлүүд Нифайн засгийн газрыг унахад хүргэж, хүмүүсийг овгуудад хэрхэн тараасныг үзүүлдэг гэдгийг тайлбарла.
Цөөн суралцагчийг ээлжлэн 3 Нифай 6:27–30-ийг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, нууц бүлэглэлийг үндэслэгч болон үүний зорилгыг тодорхойлохыг хүс. Суралцагчдаас нууц бүлэглэлийн үндэслэгчийг (чөтгөр) тодорхойлсон үед нь асуу:
-
Нууц бүлэглэлийн зорилгыг аль үг болон өгүүлбэр дүрсэлсэн бэ? (Хариултууд нь “бүх зөв шударгын эсрэг нэгдэх,” Их Эзэний хүмүүсийг “устгах,” “улс орныхоо хууль мөн эрхийг үл ойшоох,” мөн “уг нутаг цаашид эрх чөлөөт бус” байх зэрэг байж болно.)
-
Бошиглогчдыг алсан хүмүүс шийтгэлээс хэрхэн зугтаасан бэ? (Мөн нууц бүлэглэлийн гишүүд болох тэдний найз нөхөд болон гэр бүл тэдний үйл хэргийг нууц байлгаж мөн үйлүүдийнхээ үр дагавруудаас зайлсхийхэд нь тэдэнд туслахаар нэгдсэн.)
-
Та нар үйлүүдийнхээ үр дагавраас зайлсхийх хүсэлтэй зарим нэг найз байгааг төсөөл. Оронд нь та нар тэдэнд сайн мэдээ болон жишгүүдийнх нь дагуу амьдрахад хэрхэн тусалж чадах вэ?
Цөөн суралцагчийг ээлжлэн 3 Нифай 7:1–8-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, нифайчуудын дундах эдгээр нууц бүлэглэлийн нөлөөний талаар олж мэдэхийг хүс. Чөтгөр зөв шударгыг устгаж, алдсыг ихэсгэхийг чармайсныхаа төлөө хүмүүсийг нууц бүлэглэлүүдэд оруулахаар уруу татдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдад нууц бүлэглэлүүдийн арга, шалтгууд нь ихэнхдээ нарийн, барихад амаргүй байдгийг ойлгоход нь тусал. Тэднийг ямар нэг байдлаар нууц бүлэглэлтэй адил бүлгүүд болон хувь хүмүүстэй харьцахаас зайлсхийхэд урамшуулан дэмж.
3 Нифай 7:15–26
Цөөн хүн итгэлтэй байсан цаг үед Нифай тохинуулахаа үргэлжлүүлж, зарим нь хөрвөгдсөн.
-
Та нар засгийн газар нь унасны дараах нифайчуудын дунд амьдарч байгаагаар төсөөлбөл өөрсдийгөө ямар сэтгэгдэлтэй байна гэж бодож байна вэ? Яагаад?
-
Та нар удирдуулж, чиглүүлэгдэхийн тулд хаашаа хандана гэж бодож байна вэ?
Цөөн суралцагчийг ээлжлэн 3 Нифай 7:15–20-ийг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, эдгээр нөхцөл байдалд Нифайг дагахыг хүсэх байсан гэж үзэх шалтгаануудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг нэг, хоёр шүлэг бүрийн дараа түр зогсоож, тэд яагаад Нифайг дагахаар урамшуулагдсан байж болох талаар тайлбарлахыг хүс.
-
Энэ удаад Нифайн хүмүүст өгсөн захиас юу байсан бэ? (3 Нифай 7:16-г үзнэ үү.)
-
Өнөөдрийн Сүмийн удирдагчид Нифайтай юугаараа адилхан бэ?
-
Та нар хэзээ Сүмийн удирдагч “хүчтэйгээр мөн агуу эрх мэдэлтэйгээр тохинуулсныг” харж байсан бэ? (3 Нифай 7:17).
Суралцагчдыг 3 Нифай 7:21–26-г чимээгүй уншин, хөрвөгдсөн тэдгээр нь Нифайг дагаж, гэм нүглээ наманчилснаар хэрхэн адислагдсаныг олж тогтоохыг хүс. Хэд хэдэн суралцагчийг юу мэдсэнээ тайлбарлахад урь.
-
Наманчилж мөн Нифайг дагасан хүмүүсийн жишээнээс бид ямар зарчмууд сурч чадах вэ?
Хэдий суралцагчид янз бүрийн үнэнүүдийг хуваалцаж болох ч дараах зарчмыг тодорхойлох ёстой: Бид наманчилж, Их Эзэний үйлчлэгчдийг дагавал Ариун Сүнсний нөлөөг хүлээн авна.
-
Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахын тулд наманчлал нь яагаад чухал вэ?
-
Их Эзэний үйлчлэгчдийг дагах нь яагаад биднийг Ариун Сүнсний удирдамжийг илүү хүлээн авамтгай болоход тусалдаг гэж та нар бодож байна вэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын хэлсэн дараах үгийг унш:
“Миний дүгнэлтээр сүнслэг удирдамжийн ихээхэн хэсэг нь бүгд … бошиглогч, үзмэрч, илчлэгчид байхаар дэмжигдсэн—Сүмийн ерөнхийлөгч, Тэргүүн Зөвлөл мөн Арванхоёрын чуулгатай зохицолтой байхаас шалтгаална. Хэрэв бид Сүмийн ерөнхийлөгч болон бусад бошиглогч, үзмэрч мөн илчлэгчтэй нийцтэй бус бол Их Эзэний Сүнстэй бүрэн нийцэлтэй байна гэдгийг хэрхэн хүлээхээ мэдэхгүй байна гэсэн үг” (“Called and Chosen,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 53).
-
Та нар Их Эзэний үйлчлэгчдэд дуулгавартай байхыг сонгосноор Ариун Сүнсний нөлөөг хэзээ мэдэрсэн бэ?
Суралцагчдыг өнөөдөр сурсан үнэнүүдээ амьдралдаа хэрэгжүүлэхээр юу хийж болох тухай хүлээн авсан сэтгэгдлүүдээ бичихэд урамшуул. Хэдийгээр нифайчуудын дунд байсан шиг зарим нь Их Эзэний зарлигуудын эсрэг амьдрахыг сонгосон ч бид даруухнаар Бурхан болон Түүний сонгосон үйлчлэгчдийг дагахаар сонгож болно.