Номын сан
134-р хичээл: 3 Нифай 28


134-р хичээл

3 Нифай 28

Оршил

Есүс Христийг Өөрийн арван хоёр Нифай үндэстэн шавиасаа тэд Түүнээс юу хүсч байгааг асуухад ес нь дэлхий дээрх тохинуулал нь дуусмагц Түүн рүү даруй эргэн очихыг хүссэн. Гурав нь дэлхий дээр үлдээд Түүний Хоёр дахь ирэлт хүртэл бодгалиудыг Түүнд авчрахыг хүссэн. Их Эзэн зөв шударга хүслүүдийг нь хоёуланг хүндэтгэсэн. Мормон Гурван нифайн тохинууллын зарим зүйлийг хангасан бөгөөд тэрээр мөн Их Эзэн Гурван нифай дэлхий дээр үлдэж чадахын тулд мэдрэх бие махбодын өөрчлөлтийн талаар түүнд илчилснийг хуваалцсан.

Заах зөвлөмж

3 Нифай 28:1–11

Есүс Христ Нифай үндэстэн шавь нарынхаа хүслүүдийг биелүүлдэг

Суралцагчдыг хэрэв Есүс Христ тэдэн дээр ирээд “та нар надаас юу хүсэх вэ?” гэж асуусан бол тэд юу гэж хариулах байснаа эргэцүүлэн бодоход урь. Тэднийг хариултуудаа дэвтэр дээрээ юм уу судар судлах тэмдэглэлдээ бичихийг хүс. Хэрэв тэд бичсэн зүйлээ хуваалцах үедээ таатай мэдрэмжтэй байвал тэдэнд үргэлжлүүлэх боломж өг.

Суралцагчдыг 3 Нифай 28:1–3-ыг чимээгүй унших үедээ Их Эзэн нифай үндэстэн есөн шавиасаа энэ асуултыг асуухад тэднийг юу гэж хариулсныг хайж олоход урь. Суралцагчдыг олж мэдсэнээ тайлагнасны дараа тэднээс асуу:

  • Аврагч эдгээр есөн шавийн хүслийн тухайд ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

Суралцагчдыг 3 Нифай 28:4–9-ийг чимээгүй уншаад үлдсэн гурван шавь нь Аврагчаас юу хүссэнийг олж мэдэхэд урь. Суралцагчдаар олж мэдсэнийг нь тайлагнуул. (Суралцагчдын анхаарлыг 3 Нифай 28:9 дэх дараах мэдэгдэлд хандуулах хэрэгтэй: “Хүмүүний бодгалийг надад авчирч болох болоосой хэмээн та нар хүссэн билээ.”)

  • Аврагч эдгээр гурван шавийн хүслийн тухайд ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

  • 3 Нифай 28:8–9-ийн дагуу Аврагч Гурван нифайд тэдний зөв шударга хүслүүд биелэгдэж болохын тулд ямар амлалт өгсөн бэ?

Нэг суралцагчийг 3 Нифай 28:10-ыг чанга уншихад уриад ангийнхныг Их Эзэний Гурван нифайд амласан адислалуудыг хайж олохыг хүс.

  • Их Эзэн Гурван нифайд юу амласан бэ? Бусдад үйлчлэх нь баяр баясгалан руу хөтөлж байсныг хэзээ та нар харсан бэ?

  • Та нар 3 Нифай 28:1–10-аас Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ? Энэ асуултад өгсөн суралцагчдын хариултууд нь Их Эзэн биднийг зөв шударга хүслүүдийн маань дагуу адисалдаг мөн Их Эзэн бусдыг Түүнд ирэхэд туслахыг биднийг хүсэхэд таалдаг гэдгийг багтааж болно:

Суралцагчдыг зөв шударга хүслийн ач холдогдлыг ойлгоход туслахын тулд дараах мэдэгдлийг унш:

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл

“Урт хугацааны туршид бидний шаргуу хүсэх зүйл бол яваандаа бидний хэн болох мөн мөнх амьдралд бидний хүлээн авах тэр л зүйл юм. …

“Тиймээс зөв шударга хүслүүд нь няцашгүй байх хэрэгтэй” гэж хэлсэн (“According to the Desire of [Our] Hearts,” Ensign, 1996 оны 11- сар, 21–22).

Ерөнхийлөгч Бригам Янг

“Селестиел хаант улсад суудалтай болохыг хүссэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс зөв шударгын бүх дайсантай өдөр бүр тулалдах хэрэгтэйгээ олж мэддэг” гэж заасан (“Remarks,” Deseret News, 1864 оны 12- сарын 28, 98).

  • Бид зөв шударга хүслүүдээ гүйцэлдүүлэхийн тулд яагаад өдөр бүр тэмцэлдэх ёстой гэж та нар бодож байна вэ?

  • Та нарын зөв шударга хүслүүдийн учир Их Эзэн та нарыг адисалсныг хэзээ та нар мэдэрсэн бэ?

Суралцагчдыг хичээлийн эхэнд бичсэн хүслүүд рүү нь хандуул. Эдгээр зөв шударга хүслээ биелэгдэх баталгаатай болгохын тулд өнөөдөр юу хийж эхлэх талаар цөөн өгүүлбэр бичихэд тэднийг урь.

3 Нифай 28:12–35

Мормон Гурван нифайн тохинууллыг дүрслэн үзүүлдэг

Нэг суралцагчийг 3 Нифай 28:12–16-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Аврагчийг Нифай үндэстэн шавь нараас холдон одоход тэдэнд юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс. Шавь нар хувиралт буюу бие махбодын түр зуурын өөрчлөлтийг мэдэрсэн гэдгийг тайлбарла.

  • 3 Нифай 28:15-ын дагуу шавь нар хувирах хэрэгтэй нэг шалтгаан нь юу вэ? (“Тэд Бурханы зүйлийг болгоож болох”-ын тулд.)

3 Нифай 28:17-гийн эхний хэсэгт бид Гурван нифайн тохинууллын тухай Мормоны өгсөн дүрслэлийг уншдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг 3 Нифай 28:17-г чимээгүй унших үедээ Мормон энэ цэдгийг бичиж байхдаа Гурван нифай үндэстний биеийн байдлын тухай юу мэдэхгүй байсныг олж мэдэхэд урь. (Хичээлийн төгсгөлд та суралцагчдад тэднийг Гурван нифай үндэстэнд тохиолдсон өөрчлөлтийн тухай мэдэж авах болно гэдгийг хэлж болно.)

Цөөн суралцагчийг ээлжлэн, 3 Нифай 28:18–23-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Гурван нифай хүнийг зөв шударга хүслүүдээ гүйцэлдүүлж чадахын тулд Их Эзэн тэднийг хэрхэн адисалсныг олж мэдэхийг хүс.

  • Тэдгээр Гурван нифай хүн бусдыг Аврагчид авчрах хүслээ гүйцэлдүүлэхийн тулд юу хийсэн бэ?

  • Тэднийг хүслээ гүйцэлдүүлж чадахын тулд Их Эзэн тэднийг ямар арга замуудаар адисалсан бэ?

Суралцагчдыг 3 Нифай 28:25–32-ыг чимээгүй унших үедээ Гурван нифай хүний тохинууллаас ашиг тусыг авч байсан мөн авах хүмүүсийг олж тогтооход урь. Та суралцагчдад олж мэдсэнээ тэмдэглэхийг санал болгож болно. (3 Нифай 28:27–28 Гурван нифайтай уулзсан хэмээн тунхагладаг хүмүүсийн түүхүүдэд итгэх мөн эдгээрийг хуваалцах тал дээр яагаад болгоомжтой байх ёстой нэг шалтгааныг үзүүлдгийг анзаар: Мормон Гурван нифайн үйлчилсэн хүмүүс “тэднийг мэдэх нь үгүй” гэж хэлсэн.)

3 Нифай 28:36–40

Мормон хувиргагдсан биетүүдийн мөн чанарын талаар мэдэж авдаг

Суралцагчдаас хэрэв тэд сайн мэдээний талаар асуулттай байсан эсвэл судраас ойлгохгүй байсан ямар нэгэн зүйл уншиж байсан эсэхийг нь асуу. Мормон Гурван нифайн хувиралтын талаар анх бичихдээ тэрээр тэднийг дэлхий дээр тохинуулж байхад бие махбодын байдалд гарах өөрчлөлтийг бүрэн ойлгохгүй байгаагаа хэлсэн гэдгийг сануул (3 Нифай 28:17-г үзнэ үү).

  • Сайн мэдээ эсвэл судрын хэсгүүдийн талаар асуулт гарахад та хэнд ихэнхдээ ханддаг вэ? Яагаад?

Суралцагчдыг 3 Нифай 28:36–37-г чимээгүй унших үедээ Мормон асуултынхаа хариултыг хайж олохын тулд юу хийснийг олж мэдэхэд урь.

  • Нэмэлт ойлголт хэрхэн авах тал дээр Мормоноос ямар зарчмыг бид сурч болох вэ? (Суралцагчид энэ асуултад өөрөөр хариулж болох ч дараах үнэнийг тусгасан байхад анхаар: Бид ойлголтоор дутах үедээ Тэнгэрлэг Эцэгээс асууж лавлан, зааварчилгаа хүлээн авах ёстой.)

  • Энэ зарчмыг үзүүлдэг ямар жишээ байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэгээс илүү агуу ойлголтыг хүсэх хэрэгтэй болох ямар нөхцөл байдал байдаг вэ?

Тусламжийн төлөө бидний залбирах ёстой цөөн нөхцөл байдлыг онцолсон ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын өгсөн дараах мэдэгдлийг унш:

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Биднийг сайн мэдээний үнэнүүдийг судалж тэгээд тэдгээрийн дагуу амьдрахаар эрэлхийлэхэд, сургууль, гэрлэлт, ажил, оршин суух газар, гэр бүлээ өсгөх, Их Эзэний ажилд бие биедээ туслах зэрэг амьдралын чухал асуудлуудыг шийдэхдээ түүний тусламжийг эрэлхийлэхэд, түүний өршөөл болон хийсэн бүгддээ үргэлжлүүлэн зааварчилгаа бөгөөд хамгаалалтыг эрэлхийлэхэд бидний хүн нэг бүрд түүний тусламж маш их хэрэгтэй байдаг. Бидний хэрэгцээний жагсаалт урт, жинхэнэ мөн чин сэтгэлийнх байдаг. …

“Амьдралынхаа туршид залбирсан залбирлуудаасаа би үнэнч, чин сэтгэлийн залбирлаас хайр, эрх мэдэл, мөн хүч ирдгийг мэднэ. Би Эцэгийнхээ бидний мөнх бус байдлын туршлагад туслах, бидэнд заах, биднийг удирдах, биднийг хөтлөхөд бэлэн байдгийг мэднэ. Тиймээс агуу хайраар Аврагч маань бидэнд хэлдэг, ‘Би нэгд хэлснээ би бүгдэд хэлдэг; … ямагт залбирагтун.’ (C ба Г 93:49.)” (“Pray Always,” Ensign, 1981 оны 10- сар, 3, 6).

  • Та нар залбирлын хүчинд итгэх итгэлээ хэрхэн өсгөж чадах вэ? Та нар болон та нарын гэр бүлүүд хэзээ залбирлын тань хариултыг хүлээн авсан бэ?

Суралцагчдыг сайн мэдээг ойлгохыг эрэлхийлж, амьдралын бэрхшээлүүдтэй учрахдаа залбирлаар Тэнгэрлэг Эцэгтээ хандахад урамшуул. Та нар сорилт болон асуултуудаа Тэнгэрлэг Эцэгт аваачсанаар амьдралд тань ирсэн адислалуудынхаа талаар гэрчил.

Гурван нифайн мэдэрсэн өөрчлөлтийг хувирах гэж нэрлэдэг гэдгийг тайлбарла. Их Эзэний зарим итгэлтэй үйлчлэгч дэлхий дээрх тохинууллаа үргэлжлүүлэхийн тулд хувиргагдсан. Мормон энэ өөрчлөлтийн талаар асуухаа үргэлжлүүлснээр хувиргагдсан биесийн мөн чанарын тухай сурсан.

Хувиргагдсан биес гэж самбар дээр бич. Нэг суралцагчийг 3 Нифай 28:37–38-ыг чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Гурван нифай үндэстний биед тохиосон өөрчлөлтийн талаар Мормоны юу мэдэж авсныг хайж олохыг хүс.

  • Мормон хувиргагдсан биесийн талаар юу мэдсэн бэ? (Нэг суралцагчийг бичээч болгож, бусад суралцагчийн хариултыг самбар дээр бичихийг түүнээс хүс. Хариултууд нь хувиргагдсан биес “үхлийг амсдаггүй,” тэд өвчнийг мэдэрдэггүй, тэд дэлхийн нүглүүдийн улмаас харамслыг мэдрэхээс бусдаар харамслыг мэдрэх нь үгүй зэрэг багтаж болно.)

  • Энэ өөрчлөлт тэдний биед яагаад хэрэгтэй байсан бэ? (Та суралцагчдаас 3 Нифай 28:6–7-г давтахыг хүсч болно. Тэд дэлхий дээр үлдэн, зөв шударга хүслүүдээ биелүүлж мөн Аврагчийн Хоёр дахь ирэлт хүртэл сүнснүүдийг Христ дээр авчрахаа үргэлжлүүлэхийн тулд энэ өөрчлөлт хийгдэх нь зайлшгүй байсан.

Суралцагчдыг 3 Нифай 28:39–40-ийг унших үедээ хувиргагдсан биесийн тухай нэмэлт мэдээлэл хайж олоход урь. Суралцагчдыг тайлагнаж байх хооронд өөр нэг бичээчээр тэдний хайж олсон зүйлсийг самбар дээр бичүүл. (Хариултууд нь хувиргагдсан биес Сатаны уруу таталтад автахгүй, тэд ариусгагдсан бөгөөд ариун, мөн “мөн дэлхийн хүч тэднийг барьж [чадахгүй] бол” гэх зэрэг байж болно.) Та хэдийгээр хувиргагдсан биес үхлийн өвчнүүдийг мэдрэхгүй ч тэд амилуулагдаагүй юм гэдгийг тайлбарлаж болно. Тэд мөнх бус байдлаас мөнх байдал руу хурдан—“нүд ирмэхийн зуур” өөрчлөгдөх Эцсийн өдөр ирэх хүртэл “агуу өөрчлөлтийг” хүлээн авахгүй (3 Нифай 28:8, 40-ийг үзнэ үү).

Ангид ярилцсан зарчим болон сургаалуудын талаар гэрчлэн, хичээлээ дуусга. Суралцагчдыг Сүнснээс хүлээн авсан өдөөлтүүд дээрээ үйлдэхэд урь.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

3 Нифай 28. Хувиргалт хийгээд хувиралт

Гурван нифай хувиргагдаж мөн хувирсан.

3 Нифай 28:13–17 дээр дурдагдсан хувиргалт гэдэг бол “гадаад төрх байдал болон мөн чанараа түр зуур өөрчилсөн хүмүүсийн нөхцөл байдал—энэ нь тэнгэрлэг хүмүүсийн оршихуй хийгээд алдар сууг олж болохын тулд тэд сүнсний илүү өндөр түвшинд өргөгдөнө гэсэн үг” (Guide to the Scriptures, “Transfiguration,” scriptures.lds.org; see also С ба Г 67:11; Moсе 1:11). Судрууд дээр хувиргагдсан Мосе (Moсе 1:9–11-ийг үзнэ үү); Есүс Христ, Петр, Иаков болон Иохан (Maтай 17:1–8-ыг үзнэ үү); Иосеф Смит (Иосеф Смитийн—Түүх 1:14–20-ийг үзнэ үү) зэрэг хүмүүсийн тухай өгүүлдэг.

Хувирсан хүмүүн биес бол “төгс байдалд амилах хүртлээ үхлийн шаналал хийгээд зовиурыг хэзээ ч амсахгүйгээр өөрчлөгдсөн хүмүүс юм” (Guide to the Scriptures, “Translated Beings,” scriptures.lds.org; мөн 3 Нифай 28:7–9, 20–22, 37–40-ийг үзнэ үү). Тэдний зорилго бол бодгалиудыг Христ дээр авчрах юм (3 Нифай 28:9-ийг үзнэ үү). Судрууд хувирсан Енох (Эхлэл 5:24; Еврей 11:5-ыг үзнэ үү), Moсе ( Aлма 45:19-ийг үзнэ үү), Елиа (Хаадын Дээд 2:11-ийг үзнэ үү), болон хайрт Иохан (Иохан 21:22–23; C ба Г 7-г үзнэ үү) зэрэг хүмүүсийн түүхийг агуулдаг.