Номын сан
135-р хичээл: 3 Нифай 29–30


135-р хичээл

3 Нифай 29–30

Оршил

Аврагчийн нифайчуудын дундах айлчлалын түүхээ дуусгасны дараа Мормоны Номын урагш ирэх нь Их Эзэн Израилийн угсаатай хийсэн гэрээгээ биелүүлж байгаагийн тэмдэг хэмээн Мормон тайлбарласан. Тэр мөн Бурханы ажлыг эсэргүүцэгч хүмүүс Бурханы шүүлтийн дор байна гэж сэрэмжлүүлсэн. Эцэст нь, тэр бүх хүмүүсийг наманчилж мөн Израилийн угсааны дунд тоологд гэсэн Аврагчийн урилгыг тэмдэглэсэн.

Заах зөвлөмж

3 Нифай 29

Их Эзэнийг Израилийн угсаатай хийсэн гэрээгээ хожмын өдрүүдэд биелүүлнэ гэдгийг Мормон гэрчилсэн

Ангид хичээл эхлэхээс өмнө самбар дээр дараах хүснэгтийг хуулбарлан зур (эсвэл суралцагч бүрд тараах материал бэлд):

  1. Харийнхан

  1. Хоёр утгатай: Их Эзэний гэрээ байгуулсан (1) Хуучин Гэрээний бошиглогч Иаковын үр удам (Израиль) (2) Бурхантай гэрээ байгуулсан Есүс Христэд үнэн итгэгчид

  1. Израилийн овог

  1. Сайн мэдээний адислал, санваарын эрх мэдэл, мөнхийн гэр бүлүүд болон өвийн нутгийн итгэлтэй хүмүүст өгсөн амлалт

  1. Эсэргүүцэх

  1. Хоёр утга: (1) Израиль бус буюу Иудей бус угсааны хүмүүс (2) сайн мэдээгүй хүмүүс

  1. Их Эзэний Израильтай хийсэн гэрээ

  1. Гүн гүнзгий уйтгар болон харамсал

  1. Халаг

  1. Үл тоох буюу үл хүндэтгэсэн байдлаар эсэргүүцэх

Хичээл эхлэхэд суралцагчдыг хүснэгтийн нэгдүгээр багана дахь үгсийг хоёрдугаар багана дахь зөв тодорхойлолттой тааруулахад урь (хариултууд: 1-в, 2-а, 3-д, 4-б, 5-г). Суралцагчдыг олж мэдсэнээ тайлагнаж байх хооронд тэднийг тодорхойлолт бүрийг ойлгож авахад нь анхаарлаа хандуул. Тодорхойлолтуудыг өгүүлбэр дэх үг юм уу өгүүлбэр бүрийг ашиглан, өөрсдийн үгсээр тайлбарлахад суралцагчдыг урин, та үүнийг хийж болно. Суралцагчдад эдгээр тодорхойлолт нь тэдэнд 3 Нифай 29–30-ийг илүү сайн ойлгоход тусална гэдгийг мэдэгд.

Аврагчийн нифайчуудад хийсэн айлчлалын талаар бичсэнийхээ дараа Мормон Их Эзэний хожмын өдрүүдэд амласан амлалтуудын биелэлтийн тухай бошиглосныг тайлбарла. Суралцагчдаас хэрэв тэд судруудаар, бошиглогчоор, Ариун Сүнсээр дамжуулан эсвэл санваарын адислалаар дамжуулан өгөгдсөн тэнгэрлэг амлалтын биелэлтийг мэдэрсэн эсэхийг нь асуу. Цөөн хэдэн суралцагчийг туршлагаасаа ярихад урь, гэвч тэдэнд хэт хувийн юм уу нууц туршлагуудаа хуваалцах хэрэггүйг сануул.

  • Зарим хүн яагаад Бурхан амлалтаа сахина гэдэгт эргэлздэг гэж та нар бодож байна вэ?

  • Бурхан амлалтуудаа сахидгийг та нар хэрхэн мэдэх вэ?

Тэгэхэд, тэгээд гэсэн үгсийг самбар дээр бич. Суралцагчдыг 3 Нифай 29:1–3-ыг чимээгүй унших үедээ самбар дээрх үгсийг хайж олохыг хүс. Эдгээр үгс нь тэдэнд Их Эзэн Израйльтай хийсэн гэрээнүүдээ хожмын өдрүүдэд биелүүлэхийг үзүүлсэн нэгэн үйл явдлыг олж тогтооход тусална гэдгийг тайлбарла. (3 Нифай 29:1 дээрх “эдгээр үгс” хэлц үгс нь Мормоны Номон дээрх бичээсүүдийг хэлж байгаа гэдгийг тайлбарлах нь тустай байж болно.)

  • Та нар эдгээр шүлгэн дээр бичиглэгдсэн бошиглолыг хэрхэн товчлон хэлэх вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгах ёстой: Мормоны Номын урагш гарч ирсэн нь Их Эзэн хожмын өдрүүдэд Израилийг цуглуулах Өөрийн гэрээг биелүүлж байгаагийн тэмдэг юм. Та суралцагчдыг 3 Нифай 29-ийн бүлгийн товчлол дахь энэ үнэнийг тэмдэглэхэд урамшуулж болно.)

Суралцагчдыг Мормоны Номоо дээш нь өргөхөд урь. Тэд гартаа Их Эзэн хүмүүсээ Өөрийн ирэлтийн төлөө бэлтгэж байгааг баталж чадах Мормоны бошиглолын биелэлтийг барьж байгааг тайлбарла. Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг уншихад урь:

Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Мормоны Ном нь Их Эзэн өөрийн гэрээт Израилийн хүүхдүүдийг цуглуулж эхэлсэн болохыг гэрчлэх бодит тэмдэг юм. …

“Тийм ээ, Их Эзэн мартаагүй ээ! Тэр биднийг болон дэлхий дээрх бусад хүмүүсийг Мормоны Номоор адисалсан. … Энэ нь биднийг Бурхантай гэрээ хийхэд тусалдаг. Энэ нь Түүнийг болон Түүний Хайрт Хүүг дурсан санахад биднийг уриалдаг юм. Мормоны Ном нь Есүс Христийн бас нэгэн гэрээ билээ” (“Гэрээнүүд,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 88).

  • Мормоны Ном нь Бурхан амлалтуудаа сахих болно гэдгийг гэрчилсэн баримт хэрхэн болж байна вэ?

Дараах асуултыг самбар дээр бич: Хожмын үеийн гэгээнтнүүд яагаад Их Эзэний Израилийн угсаатай хийсэн гэрээг сонирхдог вэ? Таныг Их Эзэний хүмүүстэйгээ хийсэн гэрээний нэг хэсэг болсон амлалтуудыг жагсаасан ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг уншиж байх үедээ энэ асуултын хариултуудыг олж сонсохыг суралцагчдаас хүс. (Та энэ мэдэгдлийн хувийг суралцагч бүрд өгөхийг хүсч болно.)

“Эхэлж Абрахамтай хийсэн, дараа нь Исаак, Иаковтай дахин баталсан Бурханы гэрээ онцгой ач холбогдолтой. Үүнд дараах … адислалууд орсон байдаг:

  • Есүс Христ нь Абрахамын удмаас төрөх болно.

  • Абрахамын үр удам нь тоолж баршгүй их болж, мөнхөд өсөн мөн санваарын эрхийг атгана.

  • Абрахам нь олон үндэстний эцэг болно.

  • Түүний үр удам амлагдсан газар нутгийг өвлөж авна.

  • Бүх үндэстэн түүний үр удмаар адислагдах болно.

  • Гэрээ нь мөнхийн байх болно—‘мянган үе удам’ дамжсан ч хэвээр хүчинтэй байх болно.

“Эдгээр гэрээний зарим нь биелэгдсэн бөгөөд бусад нь ч биелэгдэх болно. …

“Бидний зарим нь Абрахамын шууд удам, харин зарим нь түүний гэр бүлд үрчлэгдэн нэгдэж ордог. Их Эзэн биднийг ялгаварладаггүй. Их Эзэнийг эрэлхийлэн хайж, Түүний тушаалуудыг дагаснаар— бид хамтдаа эдгээр адислалыг хүлээн авах болно. …

“… Бригам Янг “Бүх хожмын үеийн гэгээнтэн энэ Сүмд элсэн орохдоо шинэ бөгөөд мөнхийн гэрээнд ордог” (“Гэрээнүүд,” 87–88; Teachings of Presidents of the Church: Бригам Янг-аас эш татсан болно [1997], 62).

  • Та нар ахлагч Нэлсоны хэлсэн үгээс сурсан зүйлээ ашиглан, самбар дээрх асуултад хэрхэн хариулах вэ? Суралцагчдын хариултууд ялгаатай байж болох ч тэд дараах үнэнийг тусгасан байхад анхаар: Хожмын үеийн гэгээнтнүүд Их Эзэний гэрээт хүмүүсийн хэсэг бөгөөд бид бүх үндэстэнг адислах үүрэг хүлээдэг.

  • Хожмын үеийн гэгээнтнүүд хэрхэн дэлхийн үндэстнүүдийг адислахаар эрэлхийлдэг вэ?

  • Тэднийг ийнхүү чармайхад Мормоны Ном ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Тохируулах үйл ажиллагаанаас эсэргүүцэх ба халаг гэсэн үгсэд ханд. Мормон хожмын өдрүүдэд Мормоны Номыг болон Их Эзэн хүмүүстэйгээ хийсэн гэрээгээ биелүүлэх бусад баталгааг эсэргүүцэх хүмүүс байх болно гэдгийг мэдэж байсныг тайлбарла. Суралцагчдыг 3 Нифай 29:4–9-өөс Аврагчийг болон Түүний ажлуудыг үгүйсгэгчдэд юу тохиолдохыг хайж олох зорилгоор чимээгүй уншихад урь. Суралцагчдыг олж мэдсэнээ тайлбарласны дараа та тэднийг судар дээрээ дараах үнэнийг бичихийг санал болгож болно: Есүс Христ болон Түүний ажлыг эсэргүүцэгчдэд харуусал, шаналал ирэх болно.

  • Харуусал нь яагаад Аврагч болон Түүний ажлыг эсэргүүцэгчдийн төрөлх үр дагавар байдаг вэ?

  • Их Эзэн хүмүүнд ярьж эсвэл гайхамшгийг үйлддэггүй гэх хэн нэгэнд та нар хэрхэн хариулах вэ?

  • Бид амьдралдаа Их Эзэн болоод Түүний ажлыг хэрхэн илүү сайнаар таньж мөн хүндэтгэж чадах вэ?

3 Нифай 30

Их Эзэн Харийнхныг наманчилж мөн Түүн рүү ирэхэд уриалдаг

Тааруулах үйл ажиллагаанаас Харийнхан гэсэн үгэнд ханд. Суралцагчдад 3 Нифай 30-д Мормон Харийнханд эсвэл сайн мэдээг сонсоогүй хүмүүст Есүс Христийн онцгойлон өгсөн урилгыг тэмдэглэх Их Эзэнээс ирсэн тушаалыг гүйцэтгэснийг мэдээл. Суралцагчдыг 3 Нифай 30:1–2-ыг уншаад, өөрсдийн олж чадах хэрээр Харийнханд өгсөн урилгуудыг хайж олоход урь. Суралцагчдыг олж мэдсэнээ тайлагнасны дараа асуу:

  • Эдгээр урилгын аль нь бусдыг нэгтгэн дүгнэж болно гэж та нар бодож байна вэ? (Христэд ирэх урилгад наманчлал, баптисм хүртэх, Ариун Сүнсийг хүлээн авах мөн Их Эзэний хүмүүсийн дунд тоологдох зэрэг орно.)

  • Хэрэв Харийнхан Есүс Христ дээр ирвэл Тэрээр тэдэнд ямар адислалуудыг амласан бэ? (Гэм нүглүүдийн өршөөл, Ариун Сүнсээр дүүргэгдсэн байх болон Түүний хүмүүсийн дунд тоологдох болно.)

  • Их Эзэний хүмүүсийн дунд тоологдох нь яагаад адислал вэ?

Дараах зарчмыг самбар дээр бич: Хэрэв бид Христэд ирвэл Түүний хүмүүсийн дунд тоологдох болно. Хэдийгээр 3 Нифай 30:2 нь Сүмийн гишүүн бус хүмүүст хандаж хэлсэн ч бид Есүс Христийн урилгыг Бурхантай хийсэн гэрээгээ сахих чармайлтаа хэмжихэд ашиглаж болно гэдгийг тайлбарла. Гэрээнүүд болон Их Эзэний зарлигуудыг сахиснаас ирдэг адислалуудаа гэрчил.

3 Нифайн давталт

Хэсэг хугацаа аваад суралцагчдад 3 Нифайн номыг давтахад нь тусал. Тэднийг семинар болон хувиараа судар судлах зэргээр энэ номоос сурч мэдсэн зүйлийнхээ талаар бодохыг хүс. Хэрэгтэй бол тэднийг санахад нь туслахын тулд 3 Нифайн зарим бүлгүүдийн товчлолыг богино хугацаанд давтахад урь. Хангалттай хугацааны дараа хэдэн суралцагчийг 3 Нифайгаас тэдэнд урам өгдөг байсан мөн Есүс Христэд илүү агуу итгэлтэй болоход тусалсан ямар нэгэн зүйлийн талаар хуваалцахад урь.

төгс эзэмших судрын тэмдэгТөгс эзэмших судрын дүгнэлт

Суралцагч бүрд юм бичээгүй хуудас цаас өг. Тэднийг Сүмийн гишүүн биш хүнд (төсөөлсөн юм уу тэдний мэддэг хэн нэгэнд) захиа бичихэд урь. Тэдэнд төгс эзэмших судрын хэсгээс захиа хүлээн авагчийг Христэд ирж, Түүний хүмүүсийн дунд тоологдоход урихад ашиглаж болох үнэнүүдийг эрэхийг санал болго. Цөөн тооны суралцагчаас бичсэнээ хуваалцахыг хүс.

Тайлбар: Энэ хичээлийн туршид энэ үйл ажиллагааг хийх цаг гаргаж өгч болно. Бусад төгс эзэмших судрыг давтах үйл ажиллагаануудыг энэ гарын авлагын арын хавсралтаас үзнэ үү.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

3 Нифай 30:1–2. Израилийн цугларалт

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл ийн заасан:

“Израилийн цугларалт нь үнэн сүмд нэгдэж мөн тэдний үнэн Бурханы тухай мэдлэгт ирэхээс тогтдог. … Тиймээс сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авсан, Их Эзэнийг өөрсдийн хэл дээрээ мөн амьдардаг газрынхаа үндсүүд дэх Гэгээнтнүүдтэй шүтэн бишрэхийг одоо эрэлхийлж байгаа, Израйлийн цугларалтын хуулиудыг дагадаг мөн хожмын өдрүүдэд Гэгээнтнүүдэд амласан бүх адислалуудыг өвлөгч аливаа хүмүүн юм” (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 439).