Номын сан
21-р хичээл: 1 Нифай 20–22


21-р хичээл

1 Нифай 20–22

Оршил

Нифай гэр бүлдээ заахдаа тэдэнд гуулин ялтсуудаас уншиж өгч, Израилийн тараагдалт, цугларалтын талаарх Исаиагийн бошиглолыг онцлов. Дараа нь тэрээр эдгээр бошиглолын талаарх ах нарынхаа асуултанд хариулав. Тэрээр эдгээр бошиглол нь тэдний гэр бүлд шууд хамааралтай болохыг тайлбарлав. Нифай Исаиагийн үгсийг давтаж, хэдийгээр тэд гэрээнүүдийнхээ дагуу амьдраагүй ч гэсэн Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүсийг цуглуулж, тэднийг хайрладаг бөгөөд наманчилж, Өөрт нь эргэж ирэхийг урьсан гэдгийг гэрчилсэн юм.

Заах зөвлөмж

1 Нифай 20

Их Эзэн Өөрийн хүмүүсийг зэмлэж, тэднийг Түүнд эргэж ирэхийг урьсан юм

Зураг
Исаиа Христийн төрөлтийн тухай цэдэглэсэн нь

Исаиа Христийн төрөлтийн тухай цэдэглэсэн нь (62339; Сайн мэдээний зургийн ном [2009], дугаар 22). Энэ зураг Христийн төрөлтийн тухай цэдэглэж буй бошиглогч Исаиаг харуулж байгааг тайлбарла. Тэднээс хэд нь Исаиагийн тухай сонсож байсныг асуу.

Бошиглогч Исаиа Иерусалимд амьдарч байсан ба Лихай болон түүний гэр бүл амлагдсан нутаг руу аянаа хөөхөөс хэсэгхэн хугацааны өмнө МЭӨ 740 оноос МЭӨ 701 он хүртэл хүмүүст бошиглож байсан гэдгийг тайлбарла. Нифай Исаиагийн үгсэд баясаж, гэр бүлдээ Исаиагийн бошиглолоос заав (1 Нифай 19:23; 2 Нифай 25:5-г үз). Исаиагийн бошиглол яруу найргийн хэлбэртэй, бэлгэ тэмдгээр дүүрэн болохоор зарим хүнд түүний сургаалыг ойлгоход хэцүү санагддаг. Гэсэн хэдий ч бид түүний үгсийг судалж, ойлгохыг хичээснээр адислалуудыг хүлээн авч чадна.

Нифай гэр бүлийнхэндээ заахдаа гуулин ялтсуудад багтсан Исаиагийн үгсээс уншиж өгсөн гэдгийг тайлбарла. Тэр “тэднийг Их Эзэн өөрсдийн Гэтэлгэгчид итгэхийг илүү бүрэн дүүрнээр ятгаж болно хэмээн” (1 Нифай 19:23; мөн 24-р шүлгийг үз) үүнийг хийсэн ажээ.

Нэг суралцагчийг 1 Нифай 20:1–2-г чангаар уншихад урь. Түүнийг уншихаас өмнө энэ судрын хэсэгт Исаиа гэрээнүүдээ сахихгүй байгаа баптисм хүртсэн хүмүүст хандан ярьдаг. Та дараах мэдээллийг холбосноор “Израилийн угсаа” гэдэг үгийн утгыг тайлбарлаж болно: Хуучин Гэрээ нь Исаакийн болон Абрахамын ач хүү Иаковын түүхийг багтаадаг. Их Эзэн Иаковт Израилийн нэрийг өгсөн юм (Эхлэл 32:28). “Израилийн угсаа” нэр томъёо нь Иаковын үр удам болон Их Эзэний гэрээт хүмүүсийг хэлдэг (Bible Dictionary, “Israel,” and “Israel, Kingdom of”-г үз).

Суралцагчдыг 1 Нифай 20:3–4, 8-г дотроо уншихыг урь. Тэднээс Израилийн угсаа Их Эзэнд үнэнч байгаагүйг харуулсан үгс, өгүүлбэрийг олохыг хүс. Суралцагчдаас олсон зүйлээ хуваалцахад урь.

Тахийлгахад хэцүү төмрийг харуул. Суралцагчдаас хэн нэгний хүзүү “төмөр шөрмөс” (1 Нифай 20:4) шиг байна гэдэг нь юу гэсэн үг болохыг асуу. Шөрмөс гэдэг нь булчин шөрмөсийг хэлж байгааг тайлбарла. Төмрийг амархан тахийлгаж болдоггүйтэй адилхан бардам хүн даруу байдалд доош толгойгоо бөхийлгөхгүй. “Төмөр шөрмөс” гэдэг үг нь Израилийн угсааны олон хүн бардамналаар дүүрснийг харуулдаг.

Нэг суралцагчаас 1 Нифай 20:22-г чангаар уншихыг урь.

  • Та яагаад ёс бус хүмүүст амар амгалан байдаггүй гэж бодож байна вэ?

Нифай Исаиагийн бошиглолоос ах нартаа хуваалцахдаа тэднийг “тэдгээр үгсийг өөрсөдтэйгөө адилтган” (1 Нифай 19:24) үзэхийг ятгасан гэдгийг суралцагчдад сануул.

  • Нифайн гэр бүлийн зарим гишүүн Исаиагийн наманчлалд дуудсан хүмүүстэй хэрхэн адилхан байна вэ?

Нэг суралцагчаас 1 Нифай 20:14, 16, 20-г чангаар уншихыг урь.

  • Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүсийг юу хэлж, хийгээсэй гэж хүссэн бэ? (Та мөн Вавилоныг мөн халдейчуудыг орхино гэдэг нь дэлхийн зүйлсийг ардаа орхиж, Их Эзэнд ирэх гэсэн үг гэдгийг тайлбарлах хэрэгтэй болж магадгүй.)

Суралцагчдаас өөрсдийн харсан Их Эзэнд ирж, дэлхийн зүйлсийг орхиж байгаа хүмүүсээс жишээ хуваалцахыг урь. Суралцагчдаас 1 Нифай 20:18-ыг олж, Их Эзэн Өөрт нь ирж, зарлигуудыг нь сахиж байгаа хүмүүст ямар адислалууд өгөхийг эрж олоход урь.

  • Амар амгалан хэрхэн гол мөрөнтэй адил байж болох вэ? Зөв шударга байдал хэрхэн далайн давалгаатай адил байж болох вэ?

Хэдэн суралцагчийг 1 Нифай 20-иос сурсан үнэнүүдээ дүгнэж хэлэхэд урьж болно. Хэдийгээр тэд өөр өөр үгсийг ашиглаж болох ч тэд Их Эзэн дуулгаваргүй хүмүүсийг наманчилж, Өөрт нь эргэж ирэхийг урьдаг гэдгийг ойлгосон эсэхийг нь баталгаажуул.

Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг уншихад урь: Суралцагчдыг энэ нь хэрхэн 1 Нифай 20-той холбогдож байгааг тунгаан бодоход урь.

“Сатан … биднийг уучлагдахаас өнгөрсөн гэж бодуулахыг хүсдэг (Илчлэлт 12:10-г үз). Биднийг нүгэл үйлдсэн л бол, замаа өөрчлөхөд нэгэнт оройтож, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил “буцах гарцгүй” болсон мэт бодохыг Сатан хүсдэг.

Есүс Христийн Цагаатгал бол нүглийн лайг залруулж, даван туулахад нь хүүхдүүддээ соёрхсон Бурханы бэлэг юм. Бурхан Өөрийн бүх хүүхдэд хайртай бөгөөд биднийг хайрлаж, найдвар тавихаа хэзээ ч зогсоохгүй. …

Христ биднийг аврахаар ирсэн билээ. Хэрэв бид буруу замаар орох юм бол нүгэл нь эргэх гарцгүй цэг биш юм гэдэг итгэлийг Есүс Христийн Цагаатгал бидэнд өгч чадна. Хэрэв бид өөрсдийнхөө авралын төлөөх Бурханы төлөвлөгөөг дагах юм бол аюулгүйгээр эргэж очих нь бүрэн боломжтой юм.

Аюулгүй эргэж очих зам үргэлж байдаг” (“Point of Safe Return,” Ensign мөн Лиахона, 2007 оны 5-р сар, 99, 101).

  • Ерөнхийлөгч Угдорфын захиас хэрхэн Исаиагийн захиастай адилхан байна вэ?

Их Эзэн дуулгаваргүй хүмүүсийг наманчилж, Өөрт нь эргэж ирэхэд урьдаг гэж гэрчил. Их Эзэн хүн нэг бүрийг хайрладаг бөгөөд биднийг Өөрт нь ирэхийг үргэлж урьдаг гэдгийг батал. Суралцагчдаас Их Эзэн Өөрт нь илүү бүрэн дүүрэн ирж болохын тулд тэднийг ардаа юуг орхи гэж урих байсан талаар тунгаан бодохыг хүс.

1 Нифай 21:1–17

Есүс Христ Өөрийн гэрээт хүмүүсийг мартахгүй гэж Исаиа бошигложээ

Суралцагчдын анхаарлыг бүлгийн товч тайлбарын эхний хоёр өгүүлбэрт хандуулснаар 1 Нифай 21:1–13-г товч дүгнэ: “Мессиа харийнханд гэрэл байж, хоригдлуудыг чөлөөлөх болно” мөн “Израилынхан эцсийн өдрүүдэд хүчтэйгээр цуглуулагдах болно”. 1–13-р шүлэгт Их Эзэний үгс Өөрийн хүмүүсийг хайрлах хайраа бүр Өөрөөс нь холдож, Өөрийг нь мартсан хүмүүсийг хүртэл хайрлах хайраа харуулсныг тайлбарла.

Самбар дээр Их Эзэн биднийг хайрладаг бөгөөд хэзээ ч мартахгүй гэж бич. Нэг суралцагчийг 1 Нифай 21:14-г чангаар уншихыг урь.

  • Яагаад хүмүүс заримдаа Их Эзэн тэднийг мартсан гэж боддог вэ?

Нэг суралцагчийг 1 Нифай 21:15–16-г чангаар уншихыг урь. Дараа нь дараах асуултуудаас хэдийг эсвэл бүгдийг нь асуу:

  • Исаиа Аврагчийг хөхүүл хүүхдийн эхтэй харьцуулан юу заасан бэ?

  • Сийлсэн гэдэг үг юуг илэрхийлж байна вэ? (Та бид ямар нэгэн зүйлийг мөнхөд, удаан хугацаанд байлгахын тулд чулуу эсвэл төмөр дээр сийлдэг гэдгийг онцолж болно.)

  • “[Аврагчийн] алган дээр” сийлэгдэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Ямар туршлага танд Их Эзэн таныг мартаагүй гэдгийг мэдэхэд тусалсан бэ?

Суралцагчид эдгээр асуултын тухай тунгаан бодож, нэг нэгнийхээ хариултыг сонссоноор Аврагчийн тухай гэрчлэх Ариун Сүнсийг мэдрэх болно. Аврагчийн хайрын тухай гэрчлэлээ хуваалц. Нифай биднийг Гэтэлгэгчид итгэхийг ятгаж, бидэнд найдвартай байхад туслахын тулд Исаиагийн бошиглолуудыг хуваалцсан гэдгийг суралцагчдад сануул.

1 Нифай 21:18–26; 22:1–22

Нифай Израилийн тараагдалт, цугларалтын тухай Исаиагийн бошиглолыг тайлбарлав

Хэдэн биет зүйлсийг (аяга гэх мэт) хамтад нь ширээ эсвэл сандал дээр тавь. Суралцагчдад эдгээр биет зүйлс хэсэг бүлэг хүмүүсийг төлөөлж байгааг хэл. Нифай, Израиль Аврагчийн эсрэг зүрх сэтгэлээ хатууруулсан учраас бүх үндэстний дунд тараагдана гэж заасан гэдгийг тайлбарла (1 Нифай 22:1–5-г үз). Ярих зуураа биет зүйлсийг ангийн өөр өөр хэсэгт байрлуул. Энэ нь Нифайд чухал сэдэв байсан гэдгийг тайлбарла. Түүний гэр бүл тараагдалтын нэг хэсэг байсан юм. Тэд Иерусалимд амьдарч байсан хүмүүсийн ёс бус байдлаас болж төрсөн нутаг болох Иерусалимаас гарч явсан юм.

Суралцагчдыг 1 Нифай 21:22–23 болон 22:6–8-г дотроо уншихыг урь. Тэднийг уншихаас өмнө 1 Нифай 21 нь Израилийн цугларалтын талаарх Исаиагийн бошиглолыг багтаадаг бөгөөд 1 Нифай 22 нь Исаиагийн бошиглолын талаар Нифайн заасан зүйлсийг багтаадаг гэдгийг тайлбарла.

  • 1 Нифай 22:7–8-д дурдсан “гайхамшигт ажил” нь юу вэ? (Сайн мэдээний сэргээлт)

  • Сайн мэдээг хуваалцах нь хэрхэн бусдыг өөрсдийн гар эсвэл мөрөн дээр зөөхтэй адилхан байдаг вэ?

Суралцагчдад Израилийн тараагдалт, цугларалтыг ойлгоход туслахын тулд та Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн дараах үгсийг уншиж өгч болно.

“Израиль яагаад тараагдсан бэ? Хариулт нь тодорхой; хариулт нь энгийн; үүний талаар ямар ч эргэлзээ байхгүй. Манай израиль хүмүүсийн өвөг дээдэс сайн мэдээг эсэргүүцэж, санваарыг бузарлаж, сүмээс татгалзсан учраас тараагдаж, хаант улсаас тусгаарлагдсан юм. …

Тэгээд Израилийн цугларалтанд юу багтаж байна вэ? Израилийн цугларалт нь Их Эзэн эртний сонгосон хүмүүсдээ өгсөн бүх зүйлд нь итгэж, хүлээн зөвшөөрч, эдгээрийн дагуу амьдарснаар хэрэгжих болно. Энэ нь сайн мэдээнд итгэж, Сүмд нэгдэж, хаант улсад ирснээр хэрэгждэг. … Энэ нь мөн томилсон газарт эсвэл сүсэг бишрэлийн газарт хамтдаа цугласнаар хэрэгждэг” (A New Witness for the Articles of Faith [1985], 515).

1 Нифай 22:9–12-г унш. Сударт гардагчлан Их Эзэн “мутраа харуулах” гэдэг нь Их Эзэн хүчээ харуулах гэсэн үг гэдгийг тайлбарла.

  • 1 Нифай 22:11-д Нифай Их Эзэн эцсийн өдрүүдэд хүчээ харуулахын тулд юу хийнэ гэж хэлсэн бэ?

  • Хүмүүсийг Сүмд цуглуулах нь тэднийг боолчлол, харанхуйгаас хэрхэн гаргадаг вэ?

Суралцагчдаас ангид тарааж тавьсан биет зүйлсийг нэг дор цуглуулахыг хүс. Цугларалт нь сүнслэгээр бас бие махбодоороо цугларна гэдгийг тайлбарла. Бид сайн мэдээг бусадтай хуваалцсанаар тэд баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч Их Эзэний Сүмд сүнслэгээр цуглардаг. Сүмийн эхэн үед шинэ хөрвөгчдөөс бие махбодоороо нэг газарт цугларахыг хүсдэг байжээ (жишээлбэл, Огайогийн Көртланд, Иллинойгийн Науву болон Ютагийн Солт Лейк). Өнөөдөр хөрвөгчдийг байгаа газар бүрдээ Сүм барьж, орон нутгийнхаа салбар, тойрог, гадаст цугларахыг урамшуулдаг.

  • 1 Нифай 22:25-д гарсанчлан Их Эзэнээр цуглуулагдсан хүмүүст ямар адислалууд ирдэг вэ? “Нэг сүрэг” байх болно гэж юу гэсэн үг вэ? (Та жалга гэдэг нь сүрэг хонь хоргодохын тулд цуглардаг газар гэдгийг тайлбарлаж болно.) “Бэлчээрийг олох” гэдэг нь юу гэсэн үг вэ?

Өнөөдөр Бурхан Сүмийн бүх гишүүдээс “дэлхийн дөрвөн зүгээс хүүхдүүдээ” (1 Нифай 22:25) цуглуулахад туслахыг хүсдэг. Их Эзэн хожмын өдрүүдэд сайн мэдээг сэргээж, Израилийг цуглуулахыг амласан гэж гэрчил.

  • Тэдгээр цугларсан хүмүүс (хөрвөгчид) өөрсдийг нь цуглуулсан хүмүүсийн (тэдэнтэй сайн мэдээг хуваалцсан) талаар юу гэж боддог тухай таны бодол?

  • Та Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцахын тулд юу хийж чадах вэ?

Нифай гэр бүлийн гишүүддээ Есүс Христэд итгэх илүү агуу итгэл, найдвартай болоход нь туслахын тулд Исаиаг эш татсан гэдгийг суралцагчдад сануул. Исаиагийн бошиглолууд болон Нифайн гэрчлэл бидэнд мөн адил арга замаар тусалдаг. Есүс Христ биднийг мартахгүй бөгөөд биднийг цуглуулахыг идэвхтэйгээр эрэлхийлдэг гэдгийг гэрчил.

1 Нифайн тойм

Суралцагчдаас энэ жил одоогийн байдлаар семинараас болон хувийн судлах цагаараа юу сурснаа эргэн санахыг урьснаар 1 Нифайг дүгнэх цаг гарга. Та мөн тэднийг 1 Нифайн бүлгийн оршлыг эргэн харахыг урамшуулж болно. Тэднээс өөрсдийг нь урамшуулсан эсвэл Есүс Христэд итгэх тэдний итгэлийг хүчирхэгжүүлсэн ямар нэгэн зүйлийг 1 Нифай номноос хуваалцахад бэлтгэхийг хүс. Хангалттай хугацааны дараа хэдэн суралцагчаас бодол санаа, мэдрэмжээ хуваалцахыг хүс. 1 Нифайд гарсан сургаалууд таны амьдралыг хэрхэн адисалсан тухай өөрийн нэг туршлагыг хуваалц.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

1 Нифай 21:15–16. Есүс Христ мартахгүй

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жеффри Р.Холланд 1 Нифай 21:15–16 дахь үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцжээ.

Тэрээр ямар ч эцэг эх өөрийн хүүхдэд үзүүлэх байсан хайрыг өөрийн хүмүүст үзүүлж, тэднийг тайтгаруулж, зовлонтой үед нь нигүүлслийг үзүүлдэг юм. Тэрээр ямар ч эцэг эх өөрийн хүүхдэд үзүүлэх байсан хайрыг өөрийн хүмүүст үзүүлж, тэднийг тайтгаруулж, зовлонтой үед нь нигүүлслийг үзүүлдэг юм. Үүнтэй адил Нифай ямар ч дэлхийн эцэг эхээс илүүтэйгээр бидэнд Исаиагийн үгсээр дамжуулан сануулгыг өгсөн билээ. Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж болох ч (as unlikely as any parent might think that could be) Христ өөрийн гэтэлгэсэн хүүхдүүдээ мөн Сион дахь авралын төлөө тэдэнтэй хийсэн гэрээгээ мартахгүй” (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 84).

1 Нифай 22:6–9. “Хүчирхэг үндэстэн” мөн “гайхамшигт ажил”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Марк Е.Петерсен 1 Нифай 22:7-д гардаг “хүчирхэг үндэстнийг Харийнханы дунд босгох” гэдэг нь Америкийн Нэгдсэн Улсыг хэлж байгаа гэж заажээ (“The Great Prologue” [address given at Brigham Young University, 1974 оны 9-р сарын 29]-г үз, 4, speeches.byu.edu).

1 Нифай 22:8-д Нифай хожмын өдрүүд дэх “харийнханы дунд[ах] гайхамшигтай ажил”-ын талаар дурдсан байдаг. Энэ агуу ажилд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт болон Бурханы гэрээг “дэлхийн бүх улс[ад]”(1 Нифай 22:9) авчрахад зайлшгүй шаардлагатай санваарын түлхүүрүүд ордог.

1 Нифай 22:7-д гарсан үйл явдлууд 1 Нифай 22:8–9-д гарсан үйл явдлуудын өмнө тохиох ёстой. 1800-аад оны эхээр дэлхийн ихэнх орнууд үндэснийхээ шашныг шүтдэг байлаа. Шашны эрх чөлөөг хуулиар зөвшөөрсөн, чөлөөтэйгөөр шүтэн биширч болох газар сайн мэдээ сэргээгдэх ёстой байлаа. Америкийн Нэгдсэн Улсын үндсэн хуульд оруулсан хамгийн анхны өөрчлөлт нь шашны эрх чөлөөний тунхаг байсан юм. Энэ болон бусад өөрчлөлтүүдийг 1791 оны 12-р сарын 15-нд баталж орчин цагийн дэлхийд шашны эрх чөлөөг байгуулахыг зөвшөөрсөн юм. Америкийн Нэгдсэн Улсын үндсэн хуульд эдгээр өөрчлөлт орсноос хойш 14 жилийн дараа буюу 1805 онд Иосеф Смит төрсөн билээ.

Хэвлэх