Хичээл 25
2 Нифай 3
Оршил
2 Нифай 3 нь хүү Иосефтоо хандаж хэлсэн Лихайн захиас үгсийг агуулдаг. Лихай Бошиглогч Иосеф Смитийн үүрэг, Мормоны Ном ирэх тухай болон сайн мэдээний cэргээлтийн талаар Египетийн Иосефын бошиглолыг дурджээ.
Заах зөвлөмж
2 Нифай 3:1-25
Лихай бошиглогч Иосеф Смитийн тухай Египетийн Иосефын бошиглолыг дурджээ
Хичээлээс өмнө дараах схемийг самбар дээр зур.
2 Нифай 3 дахь сургаалуудыг ойлгоход суралцагчдыг бэлтгэхийн тулд энэ бүлэгт эхний нэр нь адилхан дөрвөн хүний тухай гэрч байгаа гэдгийг тэдэнд хэл. Доорх судрын эшлэлүүдийг гүйлгэн харж, самбар дээрх хүн бүрийн дүрс нь хэнийг төлөөлж байгааг мэдэхэд суралцагчдыг урь. Суралцагчдыг хариуг олсон үед тэднээр уг нэрийг самбар дээр бичүүл. (Эхний хүн нь Лихайн хүү Иосеф юм. Хоёр дахь нь Есүс Христийг төрөхөөс өмнө ойролцоогоор 1,700 жилийн өмнө Египетэд худалдагдсан бошиглогч Иосеф юм. Гурав дахь нь бошиглогч Иосеф Смит. Дөрөв дэх нь Бага Иосеф Смит.)
Бошиглогч Иосеф Смитийн зургийг үзүүл (62161; Gospel Art Book [2009], no. 87). 2 Нифай 3-ын ихээхэн хэсэг нь бошиглогч Иосеф Смитийн тухай Египетийн Иосефын бошиглол дээр анхаарал төвлөрүүлдгийг суралцагчдад хэл.
2 Нифай 3:6–8-ыг ээлжлэн уншихад гурван суралцагчийг урь. Иосеф Смит болон түүний гүйцэтгэх ажлыг дүрслэхийн тулд Египетийн Иосефын хэлсэн үгс болон өгүүлбэрүүдийг олохыг ангийнхнаас хүс. (Египетийн Иосеф “миний хэвлийн үрс” гэдэг нийлмэл үгийг өөрийн үр удмынхны талаар хэлэхэд хэрэглэж байсныг та тайлбарлах хэрэгтэй.) Самбар дээрх Иосеф Смитийг төлөөлж буй дүрсийн доод талд суралцагчдын олсон үгс болон нийлмэл үгсийг жагсаан бич. Тэд “миний хэвлийн үрсээс сонгогдох үзмэрч,” “өндрөөр үнэлэгдэх болно,” “гэрээнүүдийн мэдлэгт тэднийг авчирна,” “би түүнийг өөрийн мэлмийд агуу болгоно” гэх мэт өгүүлбэрүүдийг олсон байх ёстой.
-
2 Нифай 3:6–8-ыг судалснаар та нар бошиглогч Иосеф Смитийн тухай юу мэдэв? Их Эзэн сайн мэдээний cэргээлтэд Өөртөө туслуулахын тулд бошиглогч Иосеф Смитийг тодруулсныг ойлгоход суралцагчдад тусал.)
2 Нифай 3:11–15-ийг чимээгүй уншихад суралцагчдыг урь. Бурхан бошиглогч Иосеф Смитээр дамжуулан ямар нэг ажлыг гүйцэлдүүлэх тухай өгүүлсэн өөр өгүүлбэрүүдийг олохыг тэднээс хүс. Эдгээр шүлгийг судлах хангалттай цаг гаргаж өгсний дараа олж мэдсэн зүйлийг нь тэднээс асуу. Тэдний хариултуудыг бошиглогч Иосеф Смитийг төлөөлсөн самбар дээрх дүрсийн доор бич. (Хариултууд нь “миний үгийг авчрах,” “сул доройгоос чадалтай болгогдоно,” “түүнийг устгахыг эрэлхийлэх тэд устгагдах болно,” “эцгийнхээ нэрээр…дуудагдах болно” гэсэн өгүүлбэрүүд байж болно.)
Сайн мэдээний Сэргээлтэд бошиглогч Иосеф Смитийн гүйцэтгэсэн үүргийг гүнзгийрүүлэн ойлгож, тунгаан бодоход суралцагчдад туслахын тулд 2 Нифай 3:11-ийг чанга уншихдаа, “миний үгийг авчрах хүч” гэсэн нийлмэл үгэнд онцгой анхаарал хандуул.
-
Иосеф Смитийн авчирсан Бурханы үгийн ямар жишээнүүд байдаг вэ? (Хариултуудад Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд, Иосеф Смитийн орчуулга болон бошиглогчийн Өөрийнх нь номлолууд орно.)
Энэ ярилцлагын явцад Египетийн Иосеф бошиглогч Иосеф Смит Мормоны Номыг авчрах болно хэмээн бошиглосныг онцлон тэмдэглэхэд анхаар. 2 Нифай 3:12 нь хоёр номын тухай дурдсан байдгийг та тайлбарлах хэрэгтэй байж мэднэ. Египетийн Иосефын үр удмынхны бичсэн ном нь Мормоны Ном, Иудейн үр удмынхны бичсэн ном нь Библи юм. Энэ тайлбарыг судартаа тэмдэглэн бичихийг та суралцагчдад зөвлөх хэрэгтэй.
Мормоны Ном, Библи хоёр “хамтран нэгдсэнээр” дэлхийд ямар нөлөө үзүүлэхийг дүрсэлсэн өгүүлбэрүүдийг 2 Нифай 3:12-ыг судалж, олоход суралцагчдыг урь. (Жишээ нь, суралцагчид “хуурамч сургаалуудыг бүрмөсөн үгүйсгэх,” “маргаан тэмцлийг намжаах,” “амар амгаланг тогтоох” гэсэн нийлмэл үгсийг олж болно.)
Мормоны Ном амьдралд нь хэрхэн нөлөөлснийг тунгаан бодоход суралцагчдад туслахын тулд дараах асуултыг асуу:
-
Мормоны Номын хүчийг та амьдралдаа хэдийд мэдэрсэн бэ? Эсвэл энэ ном найз нөхөд, гэр бүлийн гишүүдийн тань амьдралд хэрхэн нөлөөлснийг хэзээ харсан бэ?
2 Нифай 3:15-ыг чанга уншихад нэг суралцагчийг урь. “Миний хүмүүсийг авралд авчрах” гэдэг нийлмэл үгсэд онцгой анхаарал хандуулахыг суралцагчдаас хүс.
-
Мормоны Ном хүмүүсийг авралд авчрахад ямар замаар тусалдаг вэ?
-
Мормоны Ном таны амьдралд ямар өөрчлөлт гаргасан бэ?
Бошиглогч Иосеф Смитийн урьдчилан томилогдсон үүрэг зорилгыг ойлгож, талархалтай байхад нь суралцагчдад туслахын тулд ерөнхийлөгч Бригам Янгийн хэлсэн үгсийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс:
“Дэлхийн суурь тавигдахаас бүр өмнө Иосеф Смит энэ дэлхийн сүүлчийн эрин үед Бурханы үгийг хүмүүст хүргэн, Бурханы Хүүгийн санваарын түлхүүрүүд болон хүч чадлын бүрэн байдлыг хүлээн авах тэр нэгэн хүн болох ёстой нь үүрд мөнхийн зөвлөгөөнөөр хуульчлан тогтоогдсон юм. Их Эзэн мэлмийгээ түүн дээр, эцэг дээр нь бас өвөг эцэг дээр болон бүр цааш нь … Адам хүртэлх тэдний өвөг дээдэс дээр тогтоон харж байсан юм. Тэрбээр энэ гэр бүлийг, энэ удмынхныг тэрчлэн энэ хүнийг төрүүлсэн удам угсааных нь олон үеийг дээрээс харж байжээ. Тэрээр энэхүү эцсийн үед тэргүүлэхээр үүрд мөнхөд урьдчилан томилогдсон юм (Discourses of Brigham Young, эмхэтгэсэн Жон A.Видцөү [1954], 108).
Египетийн Иосеф, Иосеф Смитийг Мосетой зүйрлэснийг тайлбарлаж, 2 Нифай 3:16–24-ийг нэгтгэн дүгнэ. 2 Нифай 3:24-өөс бошиглогч Иосеф Смитийг дүрсэлсэн үг, өгүүлбэрүүдийг суралцагчдаар олуул. Олсон үг, өгүүлбэрүүдээ хуваалцах үед нь тэдний хариултуудыг самбар дээрх жагсаалтан дээр нэм.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгсийг унш. Бошиглогч Иосеф Смитээр дамжин илчлэгдсэн үнэнүүдийг сонсохыг суралцагчдаас хүс.
“Бусад бүх сүмээс биднийг ялгаатай болгодог бөгөөд залуу бошиглогчид [Иосеф Смит) илчлэлт болон ирсэн олон сургаал, практик үйл хэргүүдээс хэдхэнийг нь нэрлэхийг надад зөвшөөрнө үү. Эдгээр нь …
“Бурханы тухай мэдлэг. …
Мормоны Ном, …
“… сэргээгдсэн санваар, …
“… гэр бүлийн мөнх амьдралын төлөвлөгөө, …
бага насны хүүхэд гэм нүгэлгүй байдаг болон …
нас барагсдын авралын тухай агуу сургаал, …
хүмүүний мөнхийн чанар, …
“… орчин үеийн илчлэлтийн зарчим юм. …
“… 38 гаруйхан жил амьдарсан богинохон хугацаанд нь түүгээр дамжин зүйрлэшгүй их мэдлэг, үй олон бэлэг, сургаал ирсэн билээ” (“The Great Things Which God Has Revealed,” Ensign, Лиахона, 2005 оны 5-р сар, 80–83).
Ерөнхийлөгч Хинклигийн жагсаалтыг самбар дээрх жагсаалтан дээр нэмэхийг нэг суралцагчаас хүс.
Сургаал ба Гэрээ 135:3-ыг нэг суралцагчаар чанга уншуул. Хожим нь Сүмийн гурав дахь ерөнхийлөгч болсон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жон Тэйлор бошиглогч Иосеф Смитийг егүүтгэгдсэний дараахан эдгээр үгсийг бичсэн ажээ. Самбар дээрх жагсаалтан дээр нэмж болох үгсийг энэ шүлгээс олохыг суралцагчдаас хүс. Тэдний хариултыг жагсаалтан дээр нэм.
Самбар дээрх жагсаалтыг нэгтгэн дүгнэх цагийг суралцагчдад гаргаж өг. Бошиглогч Иосеф Смитийн тухай сурч мэдсэн зүйлийнхээ талаар тунгаан бодоход тэднийг урь. Дараах асуултуудаас нэгэнд нь судар судлах тэмдэглэлдээ буюу хичээлийнхээ дэвтэрт хариулах замаар бошиглогчийн тухай мэдсэн, мэдэрсэн зүйлээ тунгаан бодоход тэднийг урь:
-
Бошиглогч Иосеф Смитийн тухай гэрчлэлийг тань улам хүчтэй болгосон юуг та нар өнөөдөр мэдсэн буюу мэдэрсэн бэ?
-
Таны хувьд “агуу үнэ цэнэтэй” (2 Нифай 3:7 ) юуг Иосеф Смит хийж, зааж мөн сэргээсэн бэ?
Суралцагчдыг хосууд болгон хуваарил. Бошиглогч Иосеф Смитийн тухай гэрчлэлээ бие биентэйгээ хуваалцахад тэднийг дэмж. Хэрэв цаг гарвал зарим суралцагчаас гэрчлэлээ ангийнхантайгаа хуваалцахад дэмж. Бурхан Иосеф Смитийг Сэргээлтийг тохиолгон авчрахын тулд тодруулсан тухай өөрийн гэрчлэлийг хуваалц. Бошиглогч Иосеф Смит болон Мормоны Номын тухай гэрчлэлээ бусадтай, ялангуяа найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцах арга замуудыг залбирч, эрж хайхад суралцагчдыг урь.