Номын сан
37-р хичээл: 2 Нифай 27


37-р хичээл

2 Нифай 2:27

Оршил

Нифай Исаиагийн үгсэд олон удаа хандан Их Эзэн эцсийн өдрүүд “гайхамшигт ажил болон гайхамшгийг үйлдэх болно” хэмээн бошигложээ. Энэхүү агуу ажил нь Есүс Христийн сайн мэдээний cэргээлт байлаа. Нифайн нэн чухал нэг бошиглол бол Мормоны Ном ирэх тухай байлаа. Гэрчүүд Мормоны Номыг харж, үүний үнэнийг гэрчлэх болно хэмээн Нифай угтан хэлсэн юм. Тэр бас Мормоны Ном эцсийн өдрүүдэд Их Эзэний ажилд нэн чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ ном дэлхийд гайхамшигтай бэлэг болно хэмээн бошигложээ. (Анхааруулга: 2 Нифай 27 нь Исаиа 29-тэй маш ойролцоо юм. Библийн ХҮГ хэвлэлд Исаиа 29-ийн зүүлт тайлбарт энэ хоёр бүлгийг судлах ашигтай санаа байдаг.

Заах зөвлөмж

2 Нифай 27:1–5

Эцсийн өдрүүдэд дэлхий ёс бус явдлаар дүүрэх болно хэмээн Нифай бошиглосон юм.

Дараах зүйлүүдийг үзүүл: үнэр дарагчийн сав, шүдний оо, савангийн гэр. Эдгээр зүйл тус бүрдээ аль нэг асуудлыг шийдэх зориулалттайг тайлбарла. Эдгээр зүйл тус бүр ямар асуудлыг шийдэх зориулттай болохыг суралцагчдаас асуу. (Та бас өөр асуудлуудыг шийдэх зориулалт бүхий өөр юмсыг сонгон авч болно.)

2 Нифай 27 дахь Нифайн бошиглолууд өнөө үеийн асуудлуудын тухай өгүүлдгийг тайлбарла. Хүмүүс алдсуудынхаа улмаас сүнслэг байдлын хувьд бүдэрч, сүнсний харалган байдлаасаа зовж, бошиглогчдыг эсэргүүцэх болно гэдгийг тэр заасан юм. Бурхан эдгээр асуудлыг шийдэхийн тулд юу хийхийг Нифай бас бошигложээ.

2 Нифай 27:1–5-ыг ээлжээр чанга уншихад хэдэн суралцагчийг урь. Эцсийн өдрүүд дэх зарим асуудлыг дүрсэлсэн үг, өгүүлбэр уншсан судрын хэсгийг олохыг ангийнхнаас хүс. Олсон үг, өгүүлбэрүүдээ хуваалцахыг хэдэн суралцагчаас хүс. Эдгээр өгүүлбэрт дүн шинжилгээ хийхэд суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг асууж болно:

  • “Жигшүүрт хэргүүдэд согтуурах болно” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна?

  • 2 Нифай 27:3-т, эцсийн өдрүүд дэх зарим хүний хоол идэж байна хэмээн зүүдэлсэн ч сэрсэн хойноо гэдэс нь хоосон байгааг мэдэрсэн өлсгөлөн хүнтэй эсвэл ууж байна гэж зүүдэлсэн ч сэрсэн хойноо цангасан хэвээр байгаа хүнтэй адилтган зүйрлэжээ. Бид энэ туршлагаас юу сурч болох вэ? (Зүүдэндээ идэж, уух нь өлсгөлөн буюу цангааг тайлдаггүй , юуг ч шийддэггүй, сэрсний дараа өлсгөлөн буюу цангаа нь хэвээр байдаг.) Үүн лүгээ адил, “Сионы Уулын эсрэг тулалддаг” хүмүүсийн хүсэл биелэгдэхгүй тэд, өөдтэй зүйл юуг ч хийж чадахгүй юм.

  • “Та нар нүдээ аньсан байна” гэсэн өгүүлбэр юу гэсэн утгатай гэж та нар боддог вэ?

2 Нифай 27:1–5 дахь сайн мэдээний үнэнүүдийг олоход суралцагчдад туслахын тулд эдгээр шүлгээс сурч мэдсэн зүйлээ хураангуйлан дүгнэхэд тэднийг урь. Тэдний хариултыг самбар дээр бич. Эцсийн өдрүүдэд олон хүн алдсаар дүүрч, бошиглогчдыг эсэргүүцэх болно гэдгийг суралцагчид ойлгосон байх ёстойг анхаар.

  • Энэ бошиглолыг болон түүний биелэлтийг мэдэх нь яагаад чухал гэж та боддог вэ?

2 Нифай 27:6–23

Нифай Мормоны Ном ирэх тухай бошиглосон нь

2 Нифай 27:6–7-г чимээгүй уншихад суралцагчдыг урь. Эцсийн өдрүүдэд хүмүүсийн сүнслэг байдлын асуудлуудыг шийдэхэд туслахын тулд Их Эзэний хангах нэг зүйлийг эрж олохыг тэднээс хүс.

  • Их Эзэн юугаар хангах вэ?

  • Тэр номын агуулга юу байх вэ?

  • Эдгээр шүлэг ямар номын тухай өгүүлж байна гэж та бодож байна? (Энэ асуултад хариулахад суралцагчдад туслахын тулд та 2 Нифай 27:6-ийн зүүлт тайлбар б-д жагсаасан судрын эшлэлүүдийг харахыг тэдэнд зөвлөж болно. Та бас “үүрд нойрссон тэдний” гэсэн үгс нь Мормоны Номыг бүрдүүлсэн цэдгүүдийг хөтөлж байсан тэдгээр нас барсан бошиглогчийг хэлж байгааг тайлбарлаж болно.)

Мормоны Номыг өргөж харуул. Их Эзэн энэ номыг эцсийн өдрүүд дэх асуудлуудыг залруулахад туслах болон харанхуйлсан дэлхийд гэрэл өгөхийн тулд гаргаж ирснийг тайлбарла. Их Эзэн Мормоны Ном ирэх тухай нарийн тодорхой зүйлсийг эртний бошиглогчдод илчилсэн юм. Нифай эдгээр нарийн тодорхой зүйлийг 2 Нифай 27-д цэдэглэжээ. Мөн үүнтэй төстэй бошиглол Исаиа 29-д байдгийг тайлбарла. (Зарим хүн Мормоны Номыг Библид яагаад дурддаггүй юм гэж асуун, энэ номонд эргэлздэгийг та тайлбарлаж болно. Исаиа 29 дэх бошиглол Мормоны Номыг Библи гэрчилдэг гэдгийг харуулдаг болохыг хэл.

2 Нифай 27:12–14-ийг чанга уншихад нэг суралцагчийг урь. Энэ номыг харахыг ямар хүмүүст зөвшөөрөх болно хэмээн Нифай хэлснийг олохыг ангийнхнаас хүс.

  • Мормоны Номыг “Бурханы хүчээр” харахыг тэдэнд зөвшөөрсөн гурван гэрч хэн хэн байсан бэ? (Oливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар. Мормоны Ном, “Гурван гэрчийн гэрчлэл”-ийг үзнэ үү.)

Бас өөр “хэдэн” хүнд уг номыг харах боломж олгосон тухай Нифай дурдсаныг онцлон тэмдэглэ.

  • Эдгээр гэрч хэн хэн байсан гэж та нар боддог вэ? (Та Мормоны Номын өөр найман гэрчийн тухай суралцагчдад сануулах хэрэгтэй байж болно. Мормоны Ном, “Найман гэрчийн гэрчлэл”-ийг үзнэ үү.)

2 Нифай 27:14-т Их Эзэн “Үгийг байвал зохих тооны гэрчүүдийн амаар нотлуулах болно” гэж дурдсаныг хэл.

  • Эдгээр гэрч Бурханы үгийг нотлох болно гэж Нифай яагаад хэлсэн гэж та бодож байна? (Мормоны Номоор дамжуулан Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, хүлээн авсан хүмүүс энэ номыг бусадтай хуваалцаж, үүний үнэнийг гэрчлэх болно.)

  • Эдгээр гэрч хэн хэн байж болох вэ?

  • Суралцагчид өөрсдөө бас Мормоны Ном үнэнийг гэрчлэгчид байж чадна гэж бодоход нь тэдэнд туслахын тулд та тэднийг нэрээ 2 Нифай 27:14-ийн дэргэд судрын хуудасны захад бичихийг тэднээс урьж болно. Сүмийн гишүүн бүр, түүний дотор та нар Мормоны Ном үнэнийг нотлоход хэрхэн тусалж болох вэ?

  • Та Мормоны Ном үнэн тухай гэрчлэлээ хэзээ хуваалцсан бэ?

Өмнөх нэг хичээл дээр та Мормоны Номын тухай гэрчлэлээ өөр хэн нэгэнтэй хуваалцахад суралцагчдыг урамшуулан дэмжсэн билээ. Хэрэв та тэгсэн бол хэдэн суралцагчаас энэ даалгаврыг биелүүлэхийн тулд юу хийснийг нь асуу. Мормоны Номын тухай гэрчлэлээ бусадтай, түүний дотор өөр сүмийн гишүүдтэй хуваалцах боломжуудыг эрж хайдаг байхад суралцагчдад урам дэм өг.

Дараах хүснэгтийг самбар дээр байрлуул. (Цаг хэмнэхийн тулд хүснэгтийг хичээл эхлэхээс өмнө самбар дээр байрлуулах хэрэгтэй.)

Тухайн хүн юу хийж болох тухай Нифайн бошиглол

Уг хүний нэр

Бошиглолын биелэлт

Иосеф Смит—Түүх 1: 63–65

Нэг дэх хүн (“боловсролгүй”)

2 Нифай 27:9, 15, 19

Хоёр дахь хүн (“нөгөө хүн”)

2 Нифай 27:15, 17

Гурав дахь хүн (“боловсролтой хүн”)

2 Нифай 27:15–18

Суралцагчдыг хос хосоор нь хуваарил. Хос бүр Мормоны Ном ирэх тухай бошиглолыг болон уг бошиглолын биелэлтийг судлах болно гэдгийг тайлбарла. Хүснэгтийг суралцагчдаар судрын тэмдэглэлд нь эсвэл хичээлийн дэвтэрт нь хуулж, өгсөн судруудын эшлэлийг ашиглан хариултыг нь бичүүл. (Иосеф Смит—Түүх 1:63–65 дахь үсгүүд, үсэгнүүд гэх үгс Мормоны Номны орчуулагдсан алтан ялтсууд дээрх бичээсүүдийг хэлж байгааг та тайлбарлаж болно.) Суралцагчдыг хариулж дуусахаар нь хариултаа ангийнхантай хуваалцахад тэднийг урь.

  • 2 Нифай 27:15 болон Иосеф Смит—Түүх 1:64-т өгүүлснээр Мартин Харрис номын үгсийг түүнд аваачиж үзүүлсэн хүн хэн байсан бэ? (Чарльз Антон.)

  • Иосеф Смит шиг албан ёсны боловсролгүй хүн Чарльз Антон шиг эрдэмтнээс Мормоны Номыг орчуулахад ямар замаар илүү тохиромжтой байж болох вэ?

2 Нифай 27:20–21-ийг суралцагчдаар чимээгүй уншуулахдаа шүлэг бүрд давтагдаж байгаа өгүүлбэрийг олуул. (“Би өөрийн ажлыг хийж чадна.”)

  • “Би өөрийн ажлыг хийж чадна” гэсэн өгүүлбэр танд ямар хамаатай вэ?

  • Сайн мэдээний cэргээлт болон Мормоны Ном ирсэн нь Бурхан Өөрийн ажлыг хийх чадвартай гэдгийг хэрхэн баталж байна вэ?

  • Эдгээр шүлэг ямар зарчим зааж байна вэ? (Суралцагчдыг бодол санаагаа хуваалцах үед Мормоны Ном ирсэн нь Бурхан Өөрийн ажлыг хожмын өдрүүдэд гүйцэлдүүлэх нэг арга зам мөн гэдгийг онцлон тэмдэглэ.

  • Энэ бошиглолын биелэлт Мормоны Ном болон Их Эзэний Сүмийн сэргээлтэд энэ номын гүйцэтгэсэн үүргийн тухай таны гэрчлэлийг хэрхэн бэхжүүлсэн бэ?

2 Нифай 27:24–35

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ болон Мормоны Номын сайн нөлөөний тухай Нифай бошиглосон юм

2 Нифай 27:24–26-г суралцагчдад чанга уншиж өг. Энэ үед тэднийг судар дээр нь дагуулан харуул.

  • Та эдгээр үгийг өмнө нь сонсож байсан уу? Хэрэв сонсож байсан бол, хаана? (Хэрэв суралцагчдад хариулах нь хүндрэлтэй байвал Их Эзэн Ойн ариун цоорхойд мөн эдгээртэй адил төстэй үгсийг ашигласныг тайлбарла; Иосеф Смит—Түүх 1:19-ийг үзнэ үү.)

Хичээлийн эхэнд үзүүлсэн юмсын нэгийг өргөн харуулж, энэ зүйлийг аль нэг асуудлыг шийдэхийн тулд зохион бүтээснийг суралцагчдад сануул.

  • 2 Нифай 27:25-д өгүүлснээр хожмын өдрүүдийн хүмүүсийн дунд ямар асуудлууд байх болно гэж Их Эзэн хэлсэн бэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр бичиж болно.)

2 Нифай 27:5-д дурдсан хожмын өдрүүдэд хүмүүсийн сүнслэг байдалд тохиолдох бусад асуудлын тухай суралцагчдад сануул. (Та алдас, сүнсний харалган байдал , бошиглогчдыг эсэргүүцэх гэдэг үгсийг нэмж бичиж болно.)

  • Мормоны Ном ба Есүс Христийн сайн мэдээний сэргээлт эдгээр асуудлыг шийдэхэд хэрхэн туслах вэ?

2 Нифай 27:29–30, 34–35-ыг чимээгүй уншихдаа сэргээгдсэн сайн мэдээ болон Мормоны Ном хожмын үеийн хүмүүсийг ямар арга замаар адисалж болно гэж Их Эзэн хэлснийг олохыг суралцагчдаас хүс. Эдгээр адислалыг самбар дээр жагсаан бичихэд нэг суралцагчийг урь.

  • 2 Нифай 27:29-д өгүүлснээр, “хараагүй нэг нь тодорхой бус байдлаас ч, мөн харанхуйгаас ч харахад” Мормоны Ном туслах болно. Энэ нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна?

Мормоны Ном ба Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ нь эдгээрийг хүлээн авсан хүмүүст баяр баясгалан, ойлголт мэдлэгийг авчрах болно гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Өөртөө тохиолдсон асуудал бэрхшээлийн шийдлийг Мормоны Номоос олдог байхад, мөн энэ номын тухай гэрчлэлээ бусадтай хуваалцдаг байхад суралцагчдыг урамшуулан дэмж.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

2 Нифай 27:1–2. “Алдсууд мөн бүх төрлийн жигшүүрт хэргүүд”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр эцсийн өдрүүдэд биднийг бүсэлсэн ёс суртахууны өргөн хүрээтэй уналт, бидний сүнслэг байдалд учирч байгаа аюулын талаар санаа зовдгоо ийнхүү илэрхийлжээ:

“Бидний өнөөгийн нөхцөл байдалтай зүйрлүүлж болох юу ч Сүмийн түүхэнд эсвээс дэлхийн түүхэнд тохиолдож байгаагүйг би мэднэ. Ёс бус байдал, завхрал нь хэрээс хэтэрсэн Содом, Гомора хоёрт ч өнөөдөр бидэнд тохиолдож байгаа шиг тийм зүйл тохиолдоогүй юм.

“Бүдүүлэг, ой гутам бөгөөд ариун зүйлсийг доромжлон гутаасан үг хэллэгийг өнөөдөр газар сайгүй сонсож болно. Өгүүлэхийн аргагүй бусармаг явдал, мушгин гуйвуулалт нэг үе нууцаар үйлдэгддэг байлаа. Харин өнөөдөр тэдгээр нь ил гарч, бүр хуулийн хамгаалалтад оржээ.

“Ийм зүйлс Содом, Гомора хоёрт байгаагүй юм. Эдүгээ эдгээр зүйл дэлхий даяар тархаж, бүр бидний дунд ч байна” (“The One Pure Defense” [Шашны боловсролынхонд хандаж хэлсэн үг, 2004 оны 2-р сарын 6], 4, si.lds.org).

2 Нифай 27:10–11. “Учир нь уг ном лацдагдах болно”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл ирээдүйд илчлэгдэх судруудын тухай ийн өгүүлжээ:

Бидэнд ирэх олон судар, түүний дотор Енохын бичээсүүд (С ба Г 107:57-г үзнэ үү), Төлөөлөгч Иоханы бүх бичээс (Ифер 4:16-г үзнэ үү), Изриалын алдагдсан овгуудын цэдгүүд (2 Нифай 29:13 -ыг үзнэ үү) түүнчлэн Мормоны Номын ойролцоогоор гуравны хоёр хэсэг нь лацдагдсан юм: ‘Мөн тэрхүү номын лацдагдсан үгс дээвэр дээрээс уншигдах өдөр ирнэ. Мөн тэдгээр нь Христийн хүчээр уншигдах болно. Мөн хүмүүний үрсийн дунд байсан тэдгээр, мөн дэлхийн төгсгөлийг хүртэл байх тэдгээр бүх зүйл хүмүүний үрсэд илчлэгдэх болно’ (2 Нифай 27:11-ийг үзнэ үү). Өнөөдөр бидэнд эдгээр судрын дөрвөн ном байна. Харин бүр олон судар нэмэгдэж ирэх тэр үед бидэнд судруудаа ачих жижигхэн улаан тэрэг хэрэгтэй болж мэднэ” (A Wonderful Flood of Light 1990, 18).

2 Нифай 27:14. Гэрчүүд Их Эзэний үгийг нотлох болно

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Мормоны Номын тухай гуйвшгүй чанд гэрчлэлээ хуваалцжээ:

“Их Эзэн Есүс Христийн тухай гэрчилдэг Мормоны Номын бурханлаг мөн чанарыг хүн баяртай хүлээн авах хүртлээ … хожмын үеийн энэ ажилд бүрэн итгэж чадахгүй гэдгийг би гэрчилж байна.

“… Амилсан Их Эзэний шархыг барьж үзсэн нифайчуудын дунд би байгаагүй. Гэвч энэхүү цэдэг хийгээд хүмүүний зүрх сэтгэлд үүний авчирсан амар амгалан нь яг тэд нарынхтай адил гандан бууршгүй болохыг би гэрчилж байна. ‘ [Би] [харсан] зүйлээ дэлхийд гэрчлэхийн тулд [өөрийн нэрийг] тэдний нэгэн адил дэлхийд өгч байна. ’ Мөн тэдний нэгэн адил, ‘[би] худал хэлэхгүй. Бурхан үүнийг гэрчлэх болно.’ [“Мормоны Номын Найман гэрч;” онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.]

Мормоны Ном болон үүний агуулж байгаа бүхний тухай миний гэрчлэлийг газарт хүмүүс, тэнгэрт тэнгэр элчүүд цэдэглэх болно гэдгийг би өнөөдөр албан ёсоор андгайлан хэлж байна. … Намайг Бурханы шүүлтийн тавцангийн өмнө очих үед, Мормоны Ном үнэн гэдгийг, үүнийг ирэх болно хэмээн Иосефын хэлсэн яг тэр замаар уг ном ирснийг өөрийн илэрхийлж чадах хамгийн тодорхой, хамгийн шулуухан хэлээр миний бие дэлхийд тунхагласан нь туйлын тодорхой болсон байгаасай хэмээн би хүснэ” (“Safety for the Soul,” Ensign ба Лиахона, 2009 оны 11-р сар, 89–90).