Гэрээр судлах хичээл
2 Нифай 11–25 (Хэсэг 7)
Оршил
Энэ долоо хоногт суралцагчид Нифай өөрийн бичээсүүдэд оруулсан Исаиагаас сонгож авсан бүлгүүдийг судалсан билээ. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр Исаиагийн эдгээр бүлгийн тухай: “Энэ номыг зогсолтгүй унш! Хуучин Гэрээний бошиглолын энэхүү ойлгоход хэцүү бүлгүүдээс маш бага зүйлийг ойлгож байгаа ч гэсэн зогсолтгүй урагш ахин унш. Эдгээр бүлгээс ойлголт мэдлэг авахын тулд та бүхэн дахин дахин уншиж судалбал урагш ахиж чадна” гэжээ (“The Things of My Soul,” Ensign, 1986 оны 5-р сар, 61).
Та суралцагчидтайгаа энэ долоо хоногт уулзахдаа Исаиагийн үгсийг шаргуу тэвчээртэй судлахад тэдэнд урам дэм өг. Бурханы ач буянд “зүрх сэтгэл нь хөөрч, баясахад” (2 Нифай 11:8) Исаиагийн бичээсүүд тэдэнд хэрхэн тусалсныг хуваалцахад та тэднийг урьж болно.
Заах зөвлөмж
2 Нифай 11–25
Нифай Есүс Христийн тухай Исаиагийн бошиглолуудаас эш татсан нь
Томруулдаг шилийг үзүүлэх буюу зургийг нь самбарт зур. 2 Нифай 25:13-ыг чанга уншихад нэг суралцагчийг урь. Нифай юуг “томруулдаг” байсныг эрж олохыг ангиас хүс. Нифай 2 Нифай 11–25-д Исаиагийн үгсийг цэдэглэсэн нэг шалтгаан нь Нифайн үгсийг унших хүмүүсийн амьдралд Есүс Христийн нэр, түүний үйлчлэл болон Цагаатгалын ач холбогдлыг томруулан харуулах явдал байлаа.
2 Нифай 11:4–8-ыг нэг суралцагчаар чанга уншуул. Исаиагийн үгсийг эш татсан Нифайн зорилгын тухай өгүүлсэн үгсийг судрын энэ эшлэлээс олохыг ангиас хүс.
Гэрээр судлах үедээ “Христ” гэдэг нэрийг 2 Нифай 25:20–30-д гарах бүрд тэмдэглэхийг суралцагчдаас хүссэн билээ. 2 Нифай 25:28–29-ийг гаргаж, эдгээр шүлэгт давтагдсан хэллэгийг олоход тэднийг урь. (“Христэд итгэх зөв зам бол түүнийг үгүйсгэхгүй байх явдал мөн.”)
Есүс Христэд итгэж, Түүнийг дагах нь амьдралын зөв зам гэдгийг амьдралд тань ямар туршлага та нарт заасан бэ? гэж суралцагчдаас асуу.
2 Нифай 11–25-аас суралцагчдын судалсан үнэн ба сургаал, зарчмууд дараах хүснэгтэд агуулагдаж байгаа. Дараах есөн үнэнийг самбар дээр бичих буюу суралцагч бүрд тараах материал болгон өгөхөөр бэлтгэ. Жагсаалтыг уншиж, эдгээр шүлэгт эш татагдсан үнэн ба сургаал, зарчмуудыг олоход суралцагчдыг урь.
Исаиагийн сургаалуудыг өнөө үетэй холбогдуулан ойлгох нь
-
Бурхан бидэнд Өөрийн замуудыг зааж, Түүний замаар замнахад бидэнд туслахын тулд ариун сүмүүдийг байгуулсан юм (2 Нифай 12:2–3-ыг үзнэ үү).
-
Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан зохисгүй байдлаасаа ариусан цэвэршиж чадна. (2 Нифай 16:5–7-г үзнэ үү).
-
Биднийг Бурханд итгэсэн үед хүндрэл бэрхшээл, айдас хүйдсийн үед Тэрээр бидэнтэй хамт байх болно (2 Нифай 17:4, 7, 14).
-
Есүс Христ бол шүүлтийн ба нигүүлслийн Бурхан. Тэрбээр Түүний зарлигуудыг сахидаг хүмүүст нигүүлсэнгүй ханддаг (2 Нифай 19:12, 17, 21; 20:4-ийг үзнэ үү).
-
Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн сайн мэдээг сэргээсэн бөгөөд эдүгээ эцсийн өдрүүдэд Өөрийн хүмүүсийг цуглуулж байна (2 Нифай 21:10, 12-ыг үзнэ үү).
-
Мянган жилийн үед дэлхий Их Эзэний тухай мэдлэгээр дүүрэх учраас амар амгалангийн газар байх болно (2 Нифай 21:6–9 -ийг үзнэ үү).
-
Их Эзэн Өөрийн хүмүүст нигүүлсэнгүй байх болно, харин ёс бусчууд мөхөх болно (2 Нифай 23:22-ыг үзнэ үү).
Нифайн сургаалууд
-
Бид өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсний эцэст Христийн ачаар, Түүний ивээлээр аврагдаж чадна (2 Нифай 25:23-ыг үзнэ үү).
-
Бид Аврагчийн Цагаатгалаар дамжуулан, нүглийнхээ уучлалыг хүлээн авна (2 Нифай 25:26-г үзнэ үү).
Хангалттай цаг гаргаж өгсний эцэст дараах асуултуудыг асуу:
-
Исаиа, Нифай хоёрын эдгээр сургаалаас та нар ямар сэдвийг олж харав? (Байж болох сэдвүүд: Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ аврал болоод амар амгаланг бэлэглэхийн тулд Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн. Бид ямар ч нөхцөлд Бурханд итгэж болно. Ариун сүм бидэнд Бурханы тухай заадаг.)
-
Эдгээр есөн үнэнээс алийг нь та нар хамгийн чухал гэж үзэж байна? Яагаад?
Дээрх жагсаалтаас суралцагч бүрд нэг сургаал буюу зарчмыг даалгаж, дараах даалгавруудыг тэднээр хийлгэ:
-
Уг сургаал буюу зарчим агуулагддаг судрын хэсгийг унш.
-
Энэ асуултад хариул: Их Эзэнд “баясахад” танд энэ сургаал буюу зарчим өөрт тань хэрхэн тусалж болох вэ? (2 Нифай 11:4–6-г үзнэ үү.)
-
Энэ сургаал буюу зарчмын тухай мэдлэг танд итгэл найдвар, хүч чадал авчрах нөхцөл байдлын тухай бодно уу.
Бодол санаагаа хуваалцахад суралцагчдыг урь. Ийнхүү бодол санаагаа хуваалцсаны дараа та “Энд заагдсан зүйлсийн талаар гэрчлэлээ буюу бодол санаагаа хуваалцах хүн байна уу?” гэж асууж болно. Тэдэнд бодол санаа, гэрчлэлээ хуваалцах боломж олгох нь дээрх үнэнүүдийг тэдний болон бусдын зүрх сэтгэлд батлах болно. Хичээлд идэвхтэй оролцсонд нь суралцагчдад талархал илэрхийл.
2 Нифай 25:13-ыг чанга уншихад нэг суралцагчийг урь. Түүнийг унших үед судар дээрээ дагаж харан, Нифай Их Эзэний нэрийг өндөрт өргөхдөө баярласны шалтгааныг олохыг ангиас хүс. Олж мэдсэн зүйлээ ярихыг суралцагчдаас хүс.
Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах гэрчлэлийг уншихад нэг суралцагчийг урь.
“Бидний хэн нь ч Гетсеманид өөрсдийнхөө төлөө Христийн хийсэн зүйлийн ач холбогдлыг бүрэн ойлгож чадахгүй ч, бидний төлөө хийсэн Түүний цагаатгагч золиослолын төлөө миний бие өдөр бүр баярлан талархаж явдаг билээ.
“Тэрбээр эцсийн мөчид шантран буцаж болох байсан. Гэвч тэгээгүй юм. Тэрбээр бүх зүйлийг аврахын тулд бүхнээс доогуур байж насаа юүлсэн билээ. Тэрбээр ингэснээрээ бидэнд энэхүү мөнх бус оршихуйгаас цааш үргэлжлэх амьдралыг өгч, биднийг Адамын Уналтаас эргүүлэн татсан юм.
Би Түүнд сэтгэл зүрхнийхээ гүнээс баярлан талархаж явдаг. Тэрбээр бидэнд хэрхэн амьдарвал зохихыг заасан юм. Тэрбээр бидэнд бас хэрхэн үхэхийг заасан юм. Тэрбээр бидний авралыг баталгаатай болгосон билээ” (“At Parting,” Ensign, 2011 оны 5-р сар, 114).
Асуулт: 2 Нифай 25:13 дахь Нифайн үгс, ерөнхийлөгч Монсоны үгс хоорондоо юугаараа адил төстэй байна вэ?
Хичээл хожмын үеийн залуу гэгээнтнүүд Их Эзэний нэрийг ямар замаар өндөрт өргөж чадахыг суралцагчдаас асууж, өнөөдрийн хичээлийг дуусга. Суралцагчдыг хариулсны дараа Их Эзэний нэрийг өдөр бүр өндөрт өргөж явахад тэдэнд урам дэм өг.
Дараагийн хэсэг (2 Нифай 26–31)
Дараагийн хэсгээр суралцагчид хожмын өдрүүдийн тухай Нифайн зарим бошиглолыг судлах болно. Хуурамч сүмүүд болон нууц хуйвалдаанууд газар авахыг Нифай харжээ. Тэр бас Их Эзэн “гайхамшигт ажил болон гайхамшгийг” (2 Нифай 27:26) үйлдэх болно гэдгийг мөн олон хүн өөрсдөд нь Библи байгаа учраас Мормоны Номыг эсэргүүцэх болно гэдгийг харсан ажээ. Түүнээс гадна Нифай Христийн сургаалыг тайлбарласан юм.