105-р хичээл
Алма 59–63
Оршил
Ахмад Моронай леменчүүдэд эзлэгдсэн Нифайн зарим хотыг эргүүлэн авсан амжилтад нь Хиламанд баярлав. Гэвч тэрээр Нифайха хотыг леменчүүдэд эзлэгдсэнийг сонсоод засгийн газар нэмэгдэл хүч явуулахад хайхрамжгүй хандаж байгаад уурлажээ. Ерөнхий шүүгч Пахоранд бичсэн захиандаа тэр зовж зүдэрч байгаа зөв шударга хүмүүсийн төлөө гашуудаад эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжээгүйнх нь төлөө Пахораныг буруушаажээ. Пахоран нифай үндэстэн хааныг хүсэгч хүмүүсийн эсэргүүцлээс болж Моронайд мэдэгдэлгүйгээр Гидеоны нутаг руу зугтаажээ. Пахоран Моронайн зэмлэлтэд гомдсонгүй, харин Моронайн эрх чөлөөний төлөөх хайранд баярлаж байв. Их Эзэн нифайчуудыг хүчирхэгжүүлж, Моронай, Пахоран болон тэдний хүмүүс хамтдаа хааныг хүсэгч хүмүүс болон леменчүүдийг ялсан ажээ. Олон жилийн дайны дараа нифайчуудад амар амгалан дахин ирсэн бөгөөд Хиламан Сүмийг дахин байгуулжээ.
Заах зөвлөмж
Aлмa 59
Нифайчууд нэг бэхлэлтээ алдсан бөгөөд Ахмад Моронай өөрийн хүмүүсийн ёс бусад гашуудсан
Хичээл эхлэхээс өмнө самбар дээр ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах үгсийг бич (The Teachings of Ezra Taft Benson-оос [1988], 285):
Та энэ үгсийг Aлмa 49–51 дэх хичээлийн нэг хэсэг болгон эш татсан билээ. Хэрэв та тэгсэн бол, өгүүлбэрийг самбар дээр бичихдээ зарим үгийн оронд хоосон зай орхихыг бодолц. Хоосон зайг бөглөхийг суралцагчдаас хүс.
Бэлтгэл нь урам хугаралт эсвэл харамслаас сэргийлсэн амьдралынхаа аль нэг үе эсвэл өөрийн тань мэдэх хэн нэгний амьдрал дахь үеийн талаар хуваалцахад суралцагчдыг урь.
Тэд сүүлчийн хичээлүүд дээр нифайчууд болон леменчүүдийн хоорондох байлдааны тухай бүлгүүдийг судалсныг суралцагчдад сануул. Самбар дээрх үгс нь эдгээр шүлэгт дүрсэлсэн нөхцөлүүдтэй хэрхэн холбогдож байгааг бодон, Алма 59:5–11-ийг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь.
-
Нифайха хотыг эзлэн авахыг леменчүүдэд юу боломжтой болгосон бэ? (Нифайха хотын хүмүүсийн ёс бус байдал)
-
Та нар энэ шүлгүүдээс самбар дээр бичсэн үгстэй холбоотой юуг олсон бэ?
Хэрэв суралцагчид Алма 59:9 дэх дараах үгсийг дурдаагүй бол үүнийг тэдэнд онцлон хэлж өг: “леменчүүдээс үүнийг дахин авах гэснээс уг хотыг тэдний гарт орохоос хамгаалах нь илүү амархан.” Та суралцагчдад эдгээр үгсийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно. Суралцагчдад энэ үнэнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх тухай бодоход нь туслахын тулд тэднээс энэ түүхэн дэх хотуудыг өөрсөдтэйгөө мөн тэдэнд учирч буй сүнсний тулалдаантай харьцуулахыг хүс. Дараах асуултуудаас нэг буюу хэд хэдийг асуу:
-
Энэ үнэн бидэнд хэрхэн хамаатай байж болох вэ? (Итгэлтэй хэвээр үлдэх нь төөрч яваад эргэж ирэхээс хамаагүй амар бөгөөд илүү сайн юм гэдгийг харахад нь суралцагчдад тусал.)
-
Сүмд итгэлтэй хэвээр үлдэх нь хэсэг хугацаанд идэвхгүй байгаад Сүмдээ эргэж ирэхээс яагаад хамаагүй амар байдаг вэ?
-
Гэрчлэлээ хадгалж үлдэх нь яагаад төөрч яваад гэрчлэлээ дахин олохоос илүү амар байдаг вэ?
Суралцагчдыг дайсан болон түүний дагалдагчид тэднийг хэрхэн дайрч давшилдаг арга замуудын тухай эргэцүүлэн бодоход урь. Тэднийг дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ сүнсний тулалдаанд бэлтгэхийн тулд юу хийх талаараа бичихэд урамшуулан дэмж.
Алма 60–62
Моронай хайр болон хүндэтгэлээр хариулсан Пахораныг хилсээр зэмлэсэн нь
Алма 59:13-ыг чанга унш. Моронай засгийн газрыг ард түмнийхээ эрх чөлөөний асуудалд хайхрамжгүй байна, санаа зовохгүй байна гэж бодоод уурласныг суралцагчид ойлгосон эсэхийг анхаар. Тэрээр уурандаа Зарахемла дахь ерөнхий шүүгч Пахоранд захидал бичжээ. Алма 60:6–11-ийг ээлж дараалан чанга уншихад цөөн суралцагчийг урь.
-
Ахмад Моронай Пахораныг юунд буруутгасан бэ?
-
Та Моронайн зэмлэлд сэтгэлийн ямар хөдөлгөөнийг мэдэрсэн бэ?
Дараах судрын эшлэлийг самбар дээр бич: Алма 60:17–20, 23–24. Суралцагчдыг эдгээр шүлгийг дор бүрнээ чимээгүй уншихад урь. Хэрэв тэд Пахораны оронд байсан бол ямар санагдах байсныг төсөөлөн бодоход урамшуулан дэмж.
-
Ахмад Моронайн зэмлэл ямар байдлаар Пахораныг гомдоож болох байсан бэ?
Алма 60:33–36-г ээлж дараалан чанга уншихад цөөн суралцагчийг урь. Хэрэв Пахоран хүсэлтэд нь нааштайгаар хариулахгүй бол Ахмад Моронай юу хийхээр бэлтгэж байсныг дагаж унших үедээ олохыг суралцагчдаас хүс. Олж мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг суралцагчдад олгосны дараа эдгээр шүлгээс Моронай ямар шалтгаануудын учир хүсэлт тавих болсон, мөн энэхүү шалтгаануудыг харуулж байгаа үгс буюу өгүүлбэрүүийг олж мэдэхийг суралцагчдаас хүс.
Моронай яагаад нэмэгдэл хүч хүлээж аваагүйг олж тогтоохын тулд Алма 61:1–5-ыг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь.
-
Пахоран ямар мэдээллийг Моронайтай хуваалцсан бэ?
-
Хүмүүс ямар нэгэн зүйлд хилсээр зэмлүүлсэн үедээ ямар байдлаар хариулдаг вэ?
-
Таныг ямар нэг зүйлд хилсээр зэмлэж байсан уу? Та зэмлэл болон хилсээр зэмлэгчийн тухайд ямар сэтгэгдэлтэй байх вэ?
Пахораны зан чанарын агууг илэрхийлсэн ямар нэг зүйлсийг олохыг хичээн Алма 61:9–10, 15–18-ыг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь. Хангалттай хугацаа өгсний дараа олж мэдсэн зүйлийг нь хуваалцуулахаар цөөн суралцагчийг урь.
-
Моронайн зэмлэлд Пахоран хэрхэн хариулж байгаагаас та нар юу сурч болох вэ? (Суралцагчдад дараах зарчмыг тогтооход нь тусал: Бид бусдын үгс ба үйлдлүүдэд гомдохгүй байхаар сонгож чадна. Суралцагчдын тогтоосон бусад үнэнд бид бусдын тухай эелдэг бус шүүлт хийхээс зайлсхийх ёстой, бид бусадтай шударга байдлаар нэгдвэл нүгэл хилэнцийн эсрэг тулалдаандаа хүчтэй байна гэх зэрэг санаанууд орж болно. Та энэ үнэнүүдийг самбар дээр бичихийг хүсч болно.)
-
Бид гомдохгүй байхыг хэрхэн сонгож болох вэ?
Хүмүүс тэдний тухай эелдэг бус эсвэл үнэн биш зүйл ярихад гомдоогүй туршлагаасаа хуваалцах хүсэлтэй хүн байна уу гэдгийг суралцагчдаас асуухыг бодолц. Та мөн өөрийн туршлагаас ярьж болно. Бусдыг бидний эсрэг үгс болон үйлдлүүдийнх нь төлөө уучлахын чухлыг гэрчил. Суралцагчдыг Пахораны үлгэр жишээг дагахыг урамшуулан дэмж.
Нэг суралцагчийг Алма 62:1-ийг чанга уншихад урь. Моронай Пахораны хариултыг хүлээж аваад ямар сэтгэгдэлтэй байсныг олж мэдэхийг суралцагчдаас хүс.
Хэдийгээр Ахмад Моронай Пахораныг хилсээр зэмлэсэн нь буруу байсан ч тэрээр бидэнд амьдралдаа хэрэгжүүлж болох үнэн зарчмуудыг заасныг тайлбарла. Нэг суралцагчийг Алма 60:23-ыг чанга уншихад урь. Савны “дотоод хэсэг нь” цэвэршигдэх тухай Моронайн үгс наманчлал хэрэгтэй ямар ч хүнд хамаатай гэдгийг онцлон хэл. Сав гэдэг нь аяга, хувин зэрэг сав болохыг тайлбарла. Аяганы дотор болон гадна талд шороо юм уу эсвэл шавар түрх (боломжтой бол нэвт харагддаг сав ол). Тэд ийм аяганаас уух уу гэдгийг суралцагчдаас асуу. Аяганы зөвхөн гадна талыг цэвэрлээд, ийм аяганаас уувал сэтгэл хангалуун байх уу гэдгийг суралцагчдаас асуу.
-
Хэрэв бид өөрсдийгөө сав гэж бодвол савны дотоод хэсэг буюу дотор талыг цэвэрлэх нь юу гэсэн утгатай вэ?
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах үгсийг унш:
“Бид савны дотор талыг цэвэрлэхдээ (Aлмa 60:23-ыг үзнэ үү) эхлээд өөрсдийгөө, тэгээд гэр бүлээ, эцэст нь Сүмийг цэвэрлэх ёстой” (“Cleansing the Inner Vessel,” Ensign, 1986 оны 5-р сар, 4).
-
Бид дотор талаа (хүмүүсийн харж үл чадах) гадна талтайгаа (хүмүүсийн харж чадах) адил цэвэр байлгах нь яагаад чухал вэ?
-
Бид Их Эзэний хаант улсад бүрэн дүүрэн үр өгөөжтэй байхаасаа өмнө, амьдралынхаа савны дотор талыг цэвэрлэх нь яагаад чухал вэ?
Ахмад Моронай өөрийн их цэргийн нэг хэсгийг Пахоранд Зарахемла дахь хааныг хүсэгч хүмүүсийг унагахад туслуулахаар авчирсныг тайлбарлаж, Алма 62:1–38-ыг дүгнэ. Тэгээд Моронай, Пахоран хоёр нэгдсэн их цэрэгтэйгээ бас Нифайн бусад хүчний хамт леменчүүдэд алдсан үлдсэн хотуудаа эргүүлэн авчээ. Тэд леменчүүдийг нутгаасаа хөөн гаргаад ард түмнийхээ дунд амар амгаланг тогтоожээ.
-
Дайны үеийн дараа хувь хүмүүс болон гэр бүлүүд ямар сорилт бэрхшээлүүдтэй тулгарч болох вэ?
Нифайчууд дайны зовлон зүдгүүрт хэрхэн нэрвэгдсэнийг харахын тулд Алма 62:39–41-ийг дор бүрнээ чимээгүй уншихад суралцагчдыг урь.
-
Алма 62:40–41-т та нар ямар зарчмуудыг тогтоож болох вэ?
Суралцагчид энэ асуултын талаар ярилцахдаа дараах хариултуудтай адил төстэй хариулт өгч болно:
Бидний зөв шударга залбирлууд нийгэм, хамт олонд сайн нөлөө үзүүлж болно.
Бэрхшээл тохиолдсон үед бусад нь зүрхээ хатууруулдаг бол зарим хүн өөрийгөө Бурханы өмнө даруусгадаг.
-
Зарим хүн сорилт бэрхшээлтэй тулгарахаараа Их Эзэнд яагаад илүү ойр болдог гэж та боддог вэ? Зарим хүн сорилт бэрхшээлтэй учрахаараа Их Эзэнээс яагаад холддог гэж та нар боддог вэ? (Зовлон бэрхшээлийн үед бидний сонголтууд Их Эзэнд илүү ойртох эсэхийг тодорхойлдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)
-
Та нарыг Мормоны Номоос дайны тухай бүлгүүдийг уншихад тэдгээр нь дайн дажин, сөргөлдөөний үед Есүс Христийн шавь байх талаар та нарт юу заасан бэ?
Aлмa 63
Олон нифай хүн умард нутаг руу дүрвэсэн нь
Олон нифай хүн умард нутаг тийш газраар болон далайгаар дүрвэснийг тайлбарлан, энэ бүлэг дэх Мормоны үгсийг нэгтгэн дүгнэ. Шиблон ариун нандин цэдгүүдийг Хиламанд шилжүүлэн өгөв. Ахмад Моронай нас эцэслэж, түүний хүү Моронайха леменчүүдийн өөр нэгэн дайралтыг ухраасан их цэргийг удирдсан ажээ.
Та энэ хичээлийг сорилт бэрхшээл, зовлон зүдгүүртэй учраад зүрх сэтгэлээ зөөлрүүлж, Бурханд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийг сонгосон хэн нэгний тухай ярьснаар дуусгахыг хүсч болно. Хувийн туршлагаасаа хуваалцах талаар бодолц.
Алмаг нэгтгэн дүгнэх нь
Цаг гаргаад Алмагийн номыг нэгтгэн дүгнэхэд суралцагчдад тусал. Энэ номоос семинараар болон хувиараа судар судлах үедээ сурсан зүйлийнхээ тухай бодохыг тэднээс хүс. Хэрэв хэрэгтэй бол тэдэнд санахад нь туслахын тулд Алма дахь зарим бүлгийн агуулгыг хураангуйлан дүгнэхэд суралцагчдыг урь. Хангалттай хугацаа өгсний дараа, хэдэн суралцагчийг номон дахь ямар нэгэн зүйл тэдний сэтгэлийг хөдөлгөсөн тухай бодол санаагаа хуваалцахад урь.