75-р хичээл
Aлмa 9–10
Оршил
Алма, Амюлек хоёр Сатан “хүмүүсийн зүрх сэтгэлд агуу суурь эзэлсэн байснаас” Аммонайхагийн хүмүүст номлохдоо маш бага амжилтыг олсон (Алма 8:9-ийг үзнэ үү). Тэдний олон нь сайн мэдээний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулж, Алма, Амюлек хоёрын наманчлах урилгыг эсэргүүцсэн. Хэдий тэгсэн ч, Алма Амюлек хоёр үнэнийг заалгаж мөн Бурханы хүчийг мэдэрсэн учир Их Эзэн тэднийг үнэний тухай заалгаагүй леменчүүдээс илүү зөв шударга хэмээн хүлээн авсныг гэрчилснээр тэднийг наманчлалд итгэлтэйгээр дуудсан. Алма Амюлек хоёр хэрэв Аммонайхагийн хүмүүс наманчлахгүй бол сүйрэлтэй учрах болно гэдгийг заасан. Тэд мөн гэтэлгэл нь зөвхөн Есүс Христээр дамжин боломжтой болсныг хүмүүст заасан ажээ.
Заах зөвлөмж
Aлмa 9
Алма Аммонайхагийн хүмүүсийг наманчилж, Есүс Христийн ирэлтэд бэлтгэхийг сэрэмжлүүлсэн нь
Дараах зохиомжийг үзүүл: Хоёр сурагчийг сургууль дээрээ ирэхэд багш нь гэнэтийн шалгалт авах болсноо хэлэв. Эхний сурагч хичээлдээ өдөр бүр ирдэг байж, харин хоёр дахь сурагч өвчтэй байсан учраас сургуульдаа хоёр долоо хоног яваагүй гэнэ.
-
Аль сурагчийг шалгалтаа сайн өгнө гэж та бодож байна?
Суралцагчдыг Алма 9:1–7-г гүйлгэж хараад Аммонайхагийн хүмүүс сайн мэдээг болон Бурханы хүчийг хэр зэрэг сайн ойлгосныг харуулсан үгс болон өгүүлбэрүүдийг хайж олоход урь. Тэднээс юу сурч мэдсэнээ хуваалцахыг хүс.
Алма 9:8–13-ыг ээлж дараалан чанга уншихыг суралцагчдаас хүс. Энэ хүмүүс сайн мэдээг заалгасан эсвэл Бурханы хүчийн тухай мэдлэгтэй эсэхийг харуулсан үгс, өгүүлбэрүүдийг олохыг суралцагчдаас хүс. (Хариултуудад “та нар мартсан” мөн “та нар санахгүй байна уу”гэсэн өгүүлбэрүүдийг оруулах ёстой).
-
Аммонайхагийн хүмүүс сайн мэдээг эсвэл Бурханы хүчний талаар өмнө нь сурч мөн заалгаж байсан уу?
-
Сайн мэдээг заалгасан хүмүүс сурсан зүйлээ мартдаг, эсвэл заалгасан зүйлээ ойлгодоггүй ямар шалтгаанууд байдаг вэ?
Суралцагчдыг Алма 8:9, 11; 9:5, 30 болон 12:10–11-ийг гүйлгэж хараад, Аммонайхагийн хүмүүс яагаад сурсан зүйлсээ мартдаг эсвэл заалгасан зүйлээ ойлгоогүйг дүрсэлсэн үгс болон өгүүлбэрүүдийг хайж олоход урь. (“Хүмүүсийн зүрх сэтгэлд Сатан агуу суурь эзэлсэн байв”; “зүрх сэтгэлээ хатууруулж”; “тэд зүрх сэтгэл [нь] хатуу мөн зөрүүд хүмүүс байв”; “тэдний зүрх сэтгэл Бурханы үгийн эсрэг дэндүү хатуурсан байв.”)
Дараах хүснэгтийг самбар дээр зураад, суралцагчдаас үүнийг дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ хуулж авахыг хүс. (Бичихэд хангалттай зай үлдээхэд анхаар.)
Хүмүүсийн сүнслэг байдал |
Их Эзэн хүмүүсээс юу хүсэн хүлээж байсан болон Их Эзэн хүмүүст юу амласан тухай | |
---|---|---|
Леменчүүд (Алма 9:14–17) | ||
Аммонайхагийн хүмүүс (Алма 9:18–24) |
Суралцагчдыг бүлэг болго. Бүлэг бүрийг өгсөн судрын эшлэлүүдийг ашиглан, хүснэгтийг бөглөхөд урь. Тэднийг хүснэгтээ дуусгасны дараа сурсан зүйлээ товчхон дүгнэж, суралцагчдаар хүснэгтийн дор нэг өгүүлбэр бичүүл. Хэдэн суралцагчаас бичсэнээ хуваалцахыг хүс. Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байна: Их Эзэн сайн мэдээний мэдлэг ба адислалуудыг хүлээн авсан хүмүүсээс илүү их дуулгавартай байдлыг хүсэн хүлээдэг. Суралцагчдад энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Их Эзэн яагаад Аммонайхагийн хүмүүст илүү найдлага тавьсан гэж та бодож байна?
-
Их Эзэн сайн мэдээний мэдлэг, адислалуудыг хүлээн авсан хүмүүст илүү найдлага тавих нь яагаад шударга байдаг вэ?
Алма 9:20 дээрх “Их Эзэний маш ихээр таалсан хүмүүс” гэсэн хэллэгийг онцлон тэмдэглэ. (Та энэ хэллэгийг тэмдэглэхийг суралцагчдад санал болгож болно.)
-
Өнөөдөр Сүмийн гишүүд ямар байдлаар “Их Эзэний маш ихээр таалсан хүмүүс” байдаг вэ?
-
Алма 9:19–23-т өгүүлсний дагуу Их Эзэний гэрээт хүмүүс байсны учир нифайчуудын (Аммонайхагийн хүмүүсийг оролцуулан) хүлээж авсан ямар бэлэг болон адислалууд байна вэ?
-
Их Эзэний Сүмийн гишүүний хувьд таны хүлээж авсан ямар бэлэг болон адислалууд байдаг вэ?
-
Түүнээс хүлээн авсан бэлэг болон адислалуудын улмаас Их Эзэн биднээс хүсэн хүлээдэг зарим зүйл нь юу вэ?
Суралцагчдын нэг хэсэгт Алма 9:24–27-г бие даан судлахыг, нөгөө хэсэгт Алма 9:28–30-ийг хувиараа судлахыг даалга. Суралцагчдаас өөрсдөд нь даалгасан судрын хэсгийг өөрийн үгээр товч хуваалцахад бэлтгэхийг хүс. Тэднийг товчлолоо бэлтгэхэд удирдамж болох дараах асуултуудыг самбар дээр бич:
Суралцагчдад унших хангалттай хугацаа өгсний дараа нэг хэсгээс нь нэг суралцагчийг даалгасан судрын хэсгийг хураангуйлан дүгнүүлэхээр нэрийг нь дуудаж асуу. Тэгээд суралцагчдаас асуу:
-
Бид хүлээн авсан гэрэл ба мэдлэгтээ үнэнч хэвээр үлдэх ямар арга замууд байна вэ? (Суралцагчид судраас судлах, адислалуудынхаа төлөө Бурханд талархал илэрхийлэх, гэрчлэлээ тогтмол хуваалцах, долоо хоног бүр Сүмийн цуглаанд оролцох, тэмдэглэлээ бичих гэх зэргийг санал болгож болно.)
Алма 10:1–12
Амюлек Их Эзэний дуудлагад анхаарал тавьж мөн Алмагийн бурханлаг дуудлагыг баталдаг
Алмаг хүмүүст хандаж үг хэлсний дараа тэд уурлаж, түүнийг шоронд хаяхыг хүссэнийг тайлбарла. Амюлек хүмүүст зоригтойгоор үг хэлж, өөрийн гэрчлэлийг Алмагийнх дээр нэмж хэлсэн. (Алма 9:31–34-ийг үзнэ үү.) Амюлек Нифайн үр удам байсан гэдгийг тайлбарлаж, Алма 10:1–4-ийг хураангуйлан дүгнэ. Тэрээр их хэмжээний баялаг хуримтлуулсан ажилсаг хүн байсан юм. Тэр бас олон түмний дунд нэрд гарсан хүн байсан бөгөөд гэр бүлийнхээ олон гишүүн, садан төрлүүд болон найзуудынхаа дунд “нэр хүндээр багагүй” нэгэн байлаа (Алма 10:4-ийг үзнэ үү). Гэвч тэр заалгасан сайн мэдээний үнэнүүдээр амьдраагүй юм.
-
Олон түмний дунд нэрд гарсан Амюлект Алмаг дагах нь яагаад тустай байж болно гэж та бодож байна вэ?
Суралцагчдаас өнөө өглөө хэрхэн сэрснийг нь асуу. (Жишээ нь: тэд цагийн сэрүүлгийн дуунаар сэрсэн үү, эсвэл гэр бүлийн өөр нэгэн гишүүн тэднийг сэрээсэн үү?) Хэрэв танд сэрүүлэгтэй цаг эсвэл сэрүүлэгтэй цагны зураг байгаа бол үүнийгээ үзүүлж болно.) Тэдний хэд нь орноосоо босохын тулд нэгээс илүү “дуудуулсныг” суралцагчдаас асуу.
Нэг суралцагчийг Алма 10:5–6-г чанга уншихад урь. Их Эзэнээс ирсэн сүнсний “сэрээх дуудлагуудад” Амюлекийн хариултуудыг хайж олохыг суралцагчдаас хүс.
-
Амюлек “би сонсохоос татгалзсан” бөгөөд “би мэдэхийг хүссэнгүй” гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?
-
Их Эзэн биднийг ямар арга замуудаар дууддаг вэ? (Байж болох хариултуудад Ариун Сүнсний өдөөлтүүд, эцэг эхчүүд болон Сүмийн удирдагчдын заавар зөвлөгөө, Сүмийн дуудлага зэрэг нь орно.)
Алма 10:7–10-ыг дор бүрнээ чимээгүй уншихдаа өөрийн хүмүүст хандаж Амюлекийн хэлсэн эхний гэрчлэлийн гол санаануудыг хайж олоход суралцагчдыг урь.
-
Амюлект тохиолдсон явдал түүнийг Аммонайхагийн хүмүүст Алмагийн өгсөн захиасын хоёр дахь гэрч байхад хэрхэн бэлтгэсэн бэ?
-
Амюлекийн дуулгавартай дагах шийдвэр түүний амьдралд ямар өөрчлөлт гаргасан гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчаас Алма 10:11–12-ыг чанга уншихыг хүсээд, Амюлек Их Эзэний дуудлагад анхаарал тавихаар шийдсэн нь бусдад нөлөөлсөн арга замуудыг эрж олохыг суралцагчаас хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
Дараах зарчмыг самбар дээр бич: Бид Их Эзэний дуудлагыг анхааралтай сонсож, дуулгавартай дагахад бидэнд болон бусдад адислалууд ирдэг (Та суралцагчдад энэ зарчмыг судартаа Алма 10:11–12-ын дэргэд бичихийг санал болгож болно). Суралцагчдад энэ зарчмын үнэн болон чухлыг мэдрэхэд нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Та Их Эзэнээс ирсэн дуудлагыг дуулгавартай дагасан учраас адислагдсанаа хэзээ мэдэрсэн бэ?
-
Та эсвэл өөр хэн нэгэн Их Эзэний дуудлагад хариулсан учраас бусдад адислалууд ирснийг хэрхэн харсан бэ?
-
Энэ туршлагууд нь Их Эзэний дуудлагыг анхааралтай сонсож, дуулгавартай дагах өөрийн тань хүсэлд хэрхэн нөлөөлсөн бэ?
Алма 10:13–32
Амюлек өөрийг нь эсэргүүцсэн хүмүүст хариулж мөн хүмүүсийг наманчлахад уриалсан нь
Дараах асуултуудыг самбар дээр бич:
Хэрэв эцэг эх эсвэл Сүмийн нэг удирдагч тэдний бурууг залруулах юм уу тэдний хийж байгаа зарим зүйлийг өөрчлөхийг тэднээс хүсвэл тэд хэрхэн хариулж болохыг самбар дээрх өгүүлбэрүүдээс аль нь хамгийн сайн харуулж байгааг дотроо бодохыг суралцагчдаас хүс.
-
Ийм арга замуудаар алдааг залруулах үед хүмүүсийн хариулж болох ямар шалтгаанууд байна вэ?
Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Алма 9:2–3; Алма 9:4–5; Алма 10:13, 16–17; Алма 10:24, 28–30
Суралцагчдыг самбар дээрх судрын хэсгүүдээс нэгийг нь сонгож, бие даан судлахад урь. Алма, Амюлек хоёрын захиасанд Аммонайхагийн хүмүүсийн хариулсныг уг судрын хэсэг хэрхэн дүрсэлснийг хайж олохыг тэднээс хүс. Мөн хүмүүсийн хариултуудыг самбар дээрх өгүүлбэртэй таарч байгаагаар тэднээр сонгуул. Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдаас судалсан судрын хэсэгтэй нь хамгийн сайн тохирч буй самбар дээрх таван хариултыг тайлбарлахыг хүс.
-
Самбар дээрх эхний дөрвөн хариулт сүнслэг байдлын хувьд яагаад аюултай вэ?
Алма 10:19–23-ыг ээлж дараалан чанга уншихад цөөн суралцагчийг урь. Гэм нүглийн үр дагаврууд болон зөв шударга хүмүүсийг зайлуулах тухай Амюлекийн юу заасныг хайж олоход тэднийг урамшуулан дэмж.
Суралцагчдад гэм нүглээ наманчлахгүй байхын хор уршигтай үр дагавруудын талаар эргэцүүлэн бодоход нь туслахын тулд ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах үгсийг унш:
“Нүгэл хилэнц хаа сайгүй маш их байна. Уруу таталт, хор уршигтай нөлөө бидний эргэн тойронд хаа сайгүй байна. Харамсалтай нь, бид эдгээр сүйрүүлэгч хүчинд заримыгаа алддаг. Бид алдагдсан хүн бүрийн төлөө харамсдаг. Бид тэдэнд тусалж, тэднийг аврахаар очдог ч, тэд бидний хүсэлтийг ихэнхдээ ойшоодоггүй. Тэдний дагаж байгаа зам бол эмгэнэл юм. Энэ зам доош сүйрэл рүү хөтөлдөг” (“My Testimony,” Ensign, 2000 оны 5-р сар, 69).
-
Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаагүй хүмүүс эсвэл хэсэг бүлэг хүнд ирэх хор уршигтай зарим үр дагавар нь юу байдаг вэ?
Хэрэв хугацаа байвал суралцагчдыг дараах асуултад хариулж бичихэд урь:
-
Өнөөдрийн хичээл дээр сурч мэдсэн үнэнүүд таныг хэрхэн адислах вэ?