Номын сан
77-р хичээл: Алма 12


77-р хичээл

Алма 12

Оршил

Амюлекийн үгс Зиезромыг “өөрийн зөрчлийг ухамсарласнаас түүний салгалж эхэлсний” (Aлма 12:1) дараа Алма босоод Амюлекийн юу заасныг улам дэлгэрүүлэн тайлбарласан. Алма Аммонайхагийн хүмүүст зүрх сэтгэлийнхээ хатууг болон бусад гэм нүглээ наманчлахад туслах үнэнүүд дээр илүү анхаарал хандуулжээ. Тэрээр Сатаны овжин урхи, ёс бусчуудын унах шүүлт, наманчилсан хүмүүсийн гэм нүглийг уучлах боломжтой болгодог гэтэлгэлийн төлөвлөгөөг онцлон тэмдэглэжээ.

Заах зөвлөмж

Алма 12:1–7

Алма Зиезромын төлөвлөгөө—болон дайсны төлөвлөгөөг— Аммонайхагийн хүмүүст тайлбарласан нь

Олс эсвэл уяагаар хөвөрдөг зангилаа эсвэл урхийг доорх зургийн дагуу зангид. Урхи хэрхэн ажилладгийг ширээн дээрх нэг ширхэг чихэр, хоол хүнсний зүйлийн өмнө гогцоог барьснаар үзүүл. Нэг суралцагчийг урхиар дамжин хоолонд хүрэхийг хүс. Түүнийг ингэхэд нь урхиа чангал. (Суралцагчийг өвтгөхгүй байхад анхаар.)

Зураг
урхи

Нэг суралцагчийг Зиезром Амюлекийг үгэн дээр нь будлиулж барихыг хэрхэн оролдсон тухай ангийнхаа хүүхдүүдтэй дүгнэж ярилцахад урь (Алма 11:21–25-ыг үзнэ үү). Амюлекийг Зиезромын санааг ойлгуулж түүнд хариулсны дараа Алма ч мөн босч зогсоод Зиезром болон тэнд сонсож байсан хүмүүст хандаж хэлсэн (Aлма 12:1–2-ыг үзнэ үү). Алма 12:3–6-г дор бүрнээ чимээгүй уншихдаа Зиезромын арга ухааныг дүрслэн Алмагийн ашигласан үгс болон өгүүлбэрүүдийг суралцагчдаар олуул. (Та суралцагчдад эдгээр үг, өгүүлбэрийг тэмдэглэхийг урамшуулан дэмжиж болно.) Тэднээр олж мэдсэн зүйлээсээ хуваалцахад урь.

  • Зиезром хэний төлөвлөгөөг дагасан бэ?

  • Алма юуг чөтгөрийн санаархлууд гэж хэлсэн бэ?

  • Алмад юу энэ төлөвлөгөөг нэвт харах боломжтой болгосон бэ?

Суралцагчдыг Алма 12:3-аас дайсныхаа заль мэхийг хэрхэн илрүүлж чадах тухай сурсан зүйлээ хураангуйлан дүгнэсэн зарчмуудыг хэлэхэд урь. Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байна: Ариун Сүнс дайсны заль мэхийг таньж мэдэхэд бидэнд тусалж чадна. Та суралцагчдад өмнөх хичээл дээр бид Ариун Сүнсэнд итгэл найдвараа тавьснаар уруу таталтыг давж гарахыг сурсан гэдгийг сануулж болно. Бид уруу таталт болон заль мэхийг давж гарахын тулд эхлээд үүнийг болон бидэнд учруулж болох хор хөнөөлийг нь таньж мэдэх ёстой. Тэгээд бид үүнээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийх ёстой.

  • Ариун Сүнс хэзээ танд уруу таталтыг мэдэж, зайлсхийхэд тусалсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа та мөн өөрийн туршлагаас хуваалцаж болно.)

Суралцагчид дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ дайсныхаа урхийг мэдэж, зайлсхийхийн тулд Ариун Сүнсний өдөөлтийг мэдрэхээ хэрхэн нэмэгдүүлж болох тухай бичих хэдэн минутын хугацаа өг.

Алма 12:8–18

Алма бүх хүн төрөлхтний эцсийн шүүлтийн тухай заасан нь

Суралцагчдаас ямар мэргэжилтэй болохыг сонирхдогийг нь асуу. Тэднээс цөөн суралцагчийг сонирхдог мэргэжлийнхээ тухай хуваалцахад урь. Тэднээс тухайн мэргэжлээрээ амжилт олоход шаардагдах мэдлэг, чадварыг хуримтлуулахад ойролцоогоор хэр зэрэг их мөнгийг коллеж, их сургууль, эсвэл худалдааны сургуулийн төлбөрт төлөхийг асуу. Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг уншихад урь. Сүнслэг мэдлэгийг хүлээн авахын тулд бид төлөх ёстой гэж ахлагч Бэднарын хэлсэн “сургалтын төлбөрийг” сонсохыг суралцагчдаас хүс.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Сүнслэг ойлголт нь … [бидэнд] зүгээр өгчихөж болдог зүйл биш. Судласнаар мөн итгэлээр суралцах нь шаргуу хичээнгүй байдлын төлөөс нь ‘хувиараа’ тиймэрхүү мэдлэгийг эзэмшсэнээр төлөгдөх болно. Ийм л замаар оюун ухаанд ойлгогдох зүйл зүрх сэтгэлд мэдрэгдэх болно” (“Цөхрөлтгүй сэргэг бай,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5-р сар, 47).

Нэг суралцагчийг Алма 12:7–8-ыг чанга уншихад урь. Зиезром сүнслэг мэдлэгийг хүлээн авахад хэрэгтэй сүнслэг “сургалтын төлбөрийг” төлж эхэлсэн нотолгоонуудыг олохыг хичээн, чимээгүй дагаж уншихыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг эдгээр шүлэгт Зиезромын зүрх сэтгэл өөрчлөгдөж эхэлснийг харуулсан юуг харж байгаагаа тайлбарлахад урь.

Зиезром Алмагаас амилуулалтын тухай асуусан гэдгийг онцлон хэл. Алма энэ асуултад тэр даруй хариулахын оронд түүнд сүнслэг мэдлэг хуримтлуулах тухай заажээ. Нэг суралцагчийг Алма 12:9–11-ийг чанга уншихад урь. Сүнслэг мэдлэг олж авах тухай Алма Зиезромд юу заасныг олохыг суралцагчдаас хүс. “Бурханы нууцууд нь сайн мэдээнд дуулгавартай байдаг хүмүүст … зөвхөн илчлэлтээр мэдэгддэг сүнслэг үнэнүүд юм” гэдгийг тайлбарла (Судрын Удирдамж, “Mysteries of God,” scriptures.lds.org). (Та энэ үгсийг самбар дээр бичихийг хүсч болно. Та бас үүнийг судар дээрээ Алма 12:9-ийн дэргэд бичихийг суралцагчдад санал болгож болно.)

Суралцагчдаас Алма 12:9 дээр бид сүнслэг үнэнийг хүлээн авахын тулд юу хийх ёстой хэмээн заасныг өөрсдийн үгээр илэрхийлэхийг хүс. Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч тэдний хариултад Бид Түүний үгст хэр зэрэг анхаарал, хүч чармайлт гаргаж байгаагийн хэрээр Их Эзэн бидэнд сүнсний үнэнүүдийг илчилдэг гэсэн зарчим орсон байх ёстой. (Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ Aлмa 12:9-ийн дэргэд бичихийг санал болгож болно.)

  • Бидний зүрх сэтгэлийн нөхцөл байдал болон сүнслэг үнэнүүдийг хүлээн авах чадвар хоёрын хооронд ямар уялдаа холбоо байдаг вэ?

Алма 12:10–11 дээр үнэний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулаагүй болон хатууруулсан хүмүүсийн эсрэг тэсрэг үр дагавруудыг онцлон хэл.

  • Эдгээр үр дагаврыг мэдэх нь илүү их сүнслэг мэдлэгийг эрэлхийлэх таны хүсэлд хэрхэн нөлөөлөх вэ?

Алма биднийг хэрхэн сүнслэг үнэнүүдийг олж авдгийг заасныхаа дараа Зиезромын өмнө нь асуусан асуултад хариулсан гэдгийг тайлбарла. Суралцагчдаас Алма 12:8 дахь Зиезромын асуултыг өөрийн үгээр дахин хэлэхийг хүс. Тэднийг Алма 12:12–15-ыг дор бүрнээ чимээгүй уншихдаа Алма Зиезромд амилуулалт болон шүүлтийн тухай юу заасныг олоход урь. Суралцагчдыг уншиж байх үед, самбар дээр дараах дутуу өгүүлбэрийг бич: Бид … , … , мөн … ийнхээ төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээнэ

Суралцагчдыг уншиж дуусахад тэднээс самбар дээрх өгүүлбэрийг нөхөж дуусгахыг хүс: Бид бодол санаа, үг, мөн үйлдлийнхээ төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээнэ.

  • Энэхүү үнэн Зиезромд хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ? (Хариултыг олохын тулд Алма 14:6 болон 15:3-ыг суралцагчдаар уншуул.) Энэхүү үнэн яагаад Зиезромд ийм их хүчтэй нөлөө үзүүлсэн гэж та нар бодож байна вэ? (Та Зиезром зөвхөн өөрийнхөө төлөө санаа зовоогүй гэдгийг онцлон хэлж болно. Тэрээр өөрийнхөө буруу замд хөтөлсөн хүмүүсийн төлөө санаа зовж байсан.)

  • Хэрэв тэд наманчлахгүй бол тэднийг буруутгаж болох ямар бодол санаа, үгс, үйлдлүүдтэй хүмүүс тэмцдэг вэ? (Суралцагчдыг тэдний сонгосон үзвэр үйлчилгээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдний бодол, үгс, мөн үйлдлүүдэд хэрхэн нөлөөлдгийг эргэцүүлэн бодож ярилцахад туслахын тулд та Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь үзвэр үйлчилгээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тухай зөвлөгөөг үзэж болно.)

  • Хэрэв та нар самбар дээр бичсэн үнэнийг санавал энэ нь та нарын өдөр тутмын сонголтод ямар өөрчлөлтийг хийх вэ?

Алма 12:14 дэх Мозая 4:30-ийн харьцуулах эшлэл 14 а, зүүвэр тайлбарт суралцагчдын анхаарлыг хандуулаад, нэг суралцагчийг Мозая 4:30-ийг чанга уншихад урь. (Та суралцагчдад энэ харьцуулах эшлэлийг тэмдэглэхийг санал болгож болно.) Хэрэв хангалттай цаг байвал Ариун Сүнсний өдөөлтийг мэдрэх мэдрэмжээ хэрхэн өсгөн нэмэгдүүлэх тухай бичсэн зүйлээ эргэн харахыг суралцагчдаас хүс. Бурханы өмнө хүлээсэн хувийн хариуцлагаа ойлгох нь уруу таталтыг мэдэж, үүнээс зайлсхийх хүсэлд нь хэрхэн нөлөөлөх тухай цөөн бодол санаагаа нэмэхийг тэднээс хүс.

Алма 12:19–37

Гэтэлгэлийн төлөвлөгөө нь Уналтын үр дагавруудыг даван туулахад бидэнд хэрхэн тусалдгийг Алма тайлбарласан нь

Зураг
Тахилын ширээний өмнө өвдөг сөгдөж буй Адам, Ева хоёр

Суралцагчдад тахилын ширээний өмнө өвдөг сөгдөж буй Адам, Ева хоёрын зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], дугаар 4). Аммонайхагийн дээд удирдагчдын нэг болох Антионах хэмээх эр амилуулалтын тухай Алма, Амюлек хоёрын заасан зүйлсийн талаар асуусан гэдгийг тайлбарла. Тэрээр Алма дээр хүн төрөлхтөн үхэшгүй болох нь хэрхэн боломжтойг асуухаар ирсэн. (Алма 12:20–21-ийг үзнэ үү.)

Бид хэрхэн Уналтаас гэтэлгэгдэж чадахыг Сүмийн гишүүн бус хүнд тайлбарлахдаа хэрхэн өөртөө итгэлтэй байх ёстойг суралцагчдаас асуу. Тэднийг энэхүү үнэнийг өөр хэн нэгэнд заахад бэлэн байхад туслахын тулд доорх хүснэгт дэх судруудыг судалж, сурч мэдсэн зүйлийг нь холбогдох баганад бичүүл. (Та энэ хүснэгтийг хичээл эхлэхээс өмнө самбар дээр хуулбарлан зурж болно. Суралцагчдыг үүнийг дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ хуулж бичихэд урь.)

Уналтын үр дагаврууд (Алма 12:22, 24)

Бурхан биднийг гэтэлгэхийн тулд юу хийсэн бэ (Алма 12:24–25, 28–33)

Бид гэтэлгэгдэхийн тулд өөрсдөө юу хийх ёстой вэ (Алма 12:24, 30, 34, 37)

Суралцагчид хүснэгтийг дуусгахад тэдний заримд нь таны тусламж хэрэгтэй болно. (Судрыг ойлгоход суралцагчдад туслах нэг арга нь зүүвэр тайлбаруудыг тэдэнд зааж өгөх явдал юм. Жишээлбэл, судрын эшлэлд өгөгдсөн зүүвэр тайлбар 22с нь суралцагчдыг бүх хүн төрөлхтөн төөрөлдсөн мөн унасан гэдгийг ойлгоход тусалж болно.) Суралцагчдыг хүснэгтийг бөглөж дууссаны эцэст дараах асуултуудыг асуу. (Та энэ асуултуудыг суралцагчид хүснэгтийг бөглөж байхдаа хариултуудыг нь бодож байхаар хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичиж болно.)

  • Есүс Христийн Цагаатгал бидэнд Уналтын үр дагавруудыг даван туулахыг хэрхэн боломжтой болгодог вэ? (Есүс Христийн Цагаатгалын ачаар бид бүгд амилуулалтаар дамжуулан бие махбодын үхлийг ялах болно. Мөн бид Аврагчийн Цагаатгал болон наманчлалаараа дамжуулан “төөрөлдсөн мөн унасан” байдлаасаа Бурхан руу эргэж чадна.)

  • Алма 12:24-т өгүүлснээр, Алма амьдралын зорилгыг юу гэж заасан бэ? (Тэрээр энэ амьдрал бол Бурхантай уулзахаар бэлтгэх цаг гэж хэлсэн. Та суралцагчдад Алма 12:24 дээрх үнэнийг заасан өгүүлбэрүүдийг тэмдэглэхийг санал болгож болно.)

Суралцагчдад сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд туслахын тулд дараах асуултуудыг асуу:

  • Амьдралын зорилгыг мэдэх нь та нарыг удирдахад хэрхэн тусалсан бэ?

  • Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христэд итгэх итгэл тань Тэдэнтэй уулзахад бэлтгэхэд танд хэрхэн тусалсан бэ?

Өнөө үе бол Бурхантай уулзахаар бэлтгэх цаг гэдгийг гэрчилж, хичээлээ дуусга.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Алма 12:24. “Сорилтын нөхцөл”

Энэ судрын эхнээс аваад дуустал, зөвхөн Алмагийн номонд “сорилтын нөхцөл” эсвэл “сорилтын цаг” гэсэн нэр томьёо байдаг (Aлма 12:24; 42:4, 10, 13-ыг үзнэ үү). Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Л. Том Пэрри энэхүү сорилтын цагийг ингэж тодорхойлжээ:

“Дэлхийн амьдралын гол зорилго нь дэлхийгээс өмнө оршин байсан бидний сүнснүүдийг мөнх бус байдлын агуу боломжуудын цаг хугацаанд бие махбодтой болгох явдал мөн. Энэ хоёрын нэгдэл нь зөвхөн сүнс бие махбод хоёр нэгдсэнээр бий болдог өсч хөгжих, боловсрох боломжуудыг бидэнд олгодог. Бид бие махбодтой болсноор өөрсдийн оршихуйн сорилтын нөхцөл хэмээн томьёологдсон тодорхой хэмжээний зовлон зүдгүүрийг туулдаг. Энэ үе бол бид өөрсдийн мөнхийн боломжуудад зохистой эсэхээ батлахаар суралцаж, соригдох цаг юм. Энэ бүхэн бол бидний Тэнгэрлэг Эцэгээс хүүхдүүддээ зориулсан бурханлаг төлөвлөгөөний нэг хэсэг юм” (“Proclaim My Gospel from Land to Land,” Ensign, 1989 оны 5-р сар, 14).

Алма 12:32. Авралын төлөвлөгөөний тухай мэдлэгийг хүлээн авсны дараа зарлигуудыг хүлээн авах нь

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр Бурханы төлөвлөгөөний тухай мэдлэг нь биднийг яагаад зарлигуудыг сахих ёстойгоо ойлгоход тусалдгийг заасан. Өсвөр үеийнхний багш нарт хандан ярихдаа тэрээр ингэж хэлсэн:

“Залуу хүмүүс яагаад зарим зүйлийг хийх, зарим зүйлийг хийхгүй байх зарлигууд байдаг талаар гайхдаг.” ( Авралын төлөвлөгөөний тухай мэдлэг, бүр тойм төдий байхдаа ч, залуусын оюун санаанд ‘яагаад’ гэсэн асуултыг өгдөг. …

“Өнөө үед Сүмд тулгараад байгаа хамгийн хэцүү асуудлууд гэвэл үр хөндөлтөөс эхлээд тэдгээрийг бүгдийг нь жагсааж болох бөгөөд эдгээр асуудлуудыг авралын төлөвлөгөөний тухай тодорхой мэдлэггүйгээр—санваартан ч бай, санваартан биш ч бай хариулж чадахааргүй сорилт болоод байна.

“Бурхан тэдэнд гэтэлгэлийн төлөвлөгөөг мэдүүлсний дараа тэдэнд зарлигуудыг өгсөн билээ’ (Aлма 12:32; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн Алма хэлсэн бөгөөд энэ бол миний дуртай судар. Хэдийгээр би эдүгээ бас дараа нь өөрчлөгдөж болох ч энэ судар миний дуртай судар хэвээр байх болно гэж би боддог. …

“… Хэрэв та [суралцагчдад] ‘яагаад’ гэсэн асуулт өгөх гэж байгаа бол дараах загварыг дага: ‘Бурхан тэдэнд гэтэлгэлийн төлөвлөгөөг мэдүүлсний дараа тэдэнд зарлигуудыг өгсөн билээ’ (“The Great Plan of Happiness” [СБС-ийн шашны боловсролынхонд хандаж хэлсэн үг, 1993 оны 8-р сарын 10], si.lds.org).

Хэвлэх