Номын сан
83-р хичээл: Алма 19–20


83-р хичээл

Алма 19–20

Оршил

Лемонай хаан өөрийн эхнэр болон бусад олон хүнийг хөрвөлтөд хөтөлсөн зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрсэн. Аммон, Лемонай хаан хоёр шоронд хоригдсон Аммоны ах дүүсийг чөлөөлөхөөр Миддонай руу явжээ. Тэд замдаа бүх нутгийн захирагч хаан Лемонайн эцэгтэй уулзав. Тэр хаан Лемонай Аммон хоёрын үгсэд түүнчлэн Аммоны хүч чадал болон Лемонайг хайрлах түүний хайрыг бахдан бишрэв. Түүний зүрх зөөлөрч, тэрээр Аммоны ах дүүс шоронгоос суллагдах болно гэсэн баталгааг өгөв. Тэрээр өөрийн хүү болон Аммоноос сонссон үгсийн тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Заах зөвлөмж

Aлмa 19

Лемонай хаан болон түүний хүмүүсээс олон нь наманчилж, баптисм хүртэв

Суралцагчдаас асуу:

  • Та нарыг тогтоол усанд нэг чулуу хаяхад юу болох вэ?

Суралцагчдыг ус руу чулуу шидэхэд үүсэх долгионыг дүрслэхийн тулд дараах диаграммыг үгсийг нь орхин самбар дээр зур.

ус руу шидсэн чулуу

Дараах дутуу өгүүлбэрийг самбар дээр бич:

Бид гэрчлэлээ хуваалцаж, зөв шударга үлгэр жишээ үзүүлснээр, …чадна.

Суралцагчдыг энэ өгүүлбэрийг хичээлийн турш санаж, үүнийг хэрхэн гүйцээхийг бодоход урь.

  • Хүмүүний үйлдэл ус руу шидсэн чулуутай хэрхэн адил байж чадах вэ? (Чулууны шидэлтээс үүссэн долгион шиг бидний үйлдлээр бусад хүмүүс нөлөөлөгддөг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)

Диаграммын эхний тойрогт Аммон гэж бич.

  • Аммон эхлээд хэнд заасан бэ? (Хэрэв суралцагчдад энэ асуултад хариулахад тусламж хэрэгтэй бол та тэдэнд Алма 18-р бүлгийн тоймыг харахыг санал болгож болно. Диаграммын хоёр дахь тойрогт Лемонай хаан гэж бич.

Алма 18:40–43 болон 19:1–5-ыг Лемонай хаан Аммоныг сонссоноороо өөрийн нүгэлтэй байдал болон өөрт нь Аврагч хэрэгтэйг ойлгосон гэдгийг тайлбарлаж, хичээлийн энэ хэсгийг дүгнэ. Тэр Их Эзэнд хандан ач ивээлийн төлөө залбираад газарт унасан. Зарц нар нь түүнийг үхсэн гэж бодоод эхнэрт нь аваачиж өгөн, оронд нь хэвтүүлсэн. Хоёр өдөр мөн хоёр шөнийн дараа зарц нар нь түүний биеийг авч хадан булшинд оршуулах гэж байхад хатан нь Аммонтой ярих хүсэлтэйгээ хэлэв. Тэрээр Лемонайг үхсэн гэж бодоогүй тул Аммоныг түүн рүү очихыг хүссэн.

Лемонайн мэдрэмжийг илүү сайн дүрсэлсэн өгүүлбэрийг олохыг хичээн Алма 19:6-г дор бүрнээ чимээгүй уншихыг суралцагчдаас хүс. Цөөн суралцагчийг олсон өгүүлбэрийг нь уншуулахаар урь. Тэднээс яагаад тэдгээр өгүүлбэрийг сонгосныг нь асуу.

Диаграммын дараагийн тойрогт хатан гэж бич. Энэ явдал хатанд хэрхэн нөлөөлснийг харахын тулд Алма 19:7–11-ийг суралцагчдаар судлуул.

  • Бид энэ шүлгүүдээс хатны тухай юу мэдэж болох вэ? (Хариултууд нь тэр нөхөртөө хайртай, Аммонд итгэсэн, мөн тэр агуу итгэлтэй зэрэг байж болно.)

Нэг суралцагчаас Алма 19:12–14-ийг чанга уншихыг хүс. Бусад суралцагчийг Лемонай итгэлээ хэрхэн илэрхийлсэнд онцгой анхаарал хандуулан, дагаж уншихад урь.

  • Өмнөх хоёр өдрийн турш Лемонай ямар үнэнүүдийг мэдсэн бэ?

  • Лемонай, хатан, Аммон гурав “сүнсээр давамгайлагдаж” түүнчлэн “баясалдаа дийлдэн байв.” Та хэзээ Сүнсний нөлөөг ийм их хүчтэй мэдэрсэн бэ? Та хэзээ агуу баяслыг мэдэрсэн бэ?

Диаграммын дараагийн тойрогт Лемонайн зарц нар гэж бич. Нэг суралцагчийг Алма 19:15–16-г чанга уншихад урь. Эдгээр зарц Бурхан руу эргэсэн жишээнүүдийг олохыг суралцагчдаас хүс.

  • Ямар үгс болон өгүүлбэрүүд зарц нарыг Бурхан руу эргэснийг харуулж байна вэ?

Дараагийн тойрогт Эбиш гэж бич. Нэг суралцагчийг Алма 19:17-г чанга уншихад урь. Эдгээр үйл явдал Эбишт хэрхэн нөлөөлснийг олоход суралцагчдыг урь.

  • Эбиш юу хийсэн бэ? Түүний үйлүүдээс болж юу тохиолдоно хэмээн тэр бодсон бэ?

Суралцагчдад Алма 19:18–28-ыг нэгтгэн дүгнэх боломжийг олго. Тэдэнд энэ хэсгүүдийг дор бүрнээ чимээгүй унших хугацаа өг. Тэгээд хэн нэгнийг саналаараа уг түүхийг өөрийнхөө үгээр тайлбарлаж ярихыг хүс. Түүнд туслах боломжийг бусад суралцагчид олго. Шаардлагатай бол тэднийг дараах мэдээллийг яриандаа оруулахад нь тусал: Хүмүүс Эбишээс мэдээг сонссоны дараа хааны ордны гадаа цугларсан. Тэд Аммон, хаан, хатан, мөн зарц нарыг ухаангүй унасныг харсны дараа тэдний дунд агуу маргаан үүссэн. Нэгэн хүн Аммоныг алахыг оролдоод үхсэн мэт газарт унасан. Зарим нь Аммоныг Агуу Сүнс гэсэн бол харин зарим нь түүнийг мангас гэж байлаа. Эбиш ард олныг энд цуглуулснаас болж зөрчил сөргөлдөөн гарсныг хараад ихэд харамсав.

Хэрэв тэд Эбишийн оронд байсан бол юу хийх байсныг суралцагчдаар бодуул. Тэгээд нэг суралцагчийг Алма 19:29-ийг чанга уншихыг хүс.

  • Эбишийн үйлдлүүд түүний гэрчлэлийн хүчийг хэрхэн харуулсан бэ? Хатан гэрчлэл хүлээн авснаа хэрхэн харуулсан бэ?

Алма 19:30–36-г чанга унш. Аммоны гэрчлэл болон үлгэр жишээ бусдад хэр зэрэг нөлөөлснийг бодон дагаж уншихыг суралцагчдаас хүс.

Диаграммын сүүлчийн тойрогт бусад олон лемен хүн гэж бич.

Хичээлийн эхэнд самбар дээр бичсэн өгүүлбэрийг гүйцээхийг суралцагчдаас хүс. Тэдний илэрхийлж болох нэг зарчим нь бид гэрчлэлээ хуваалцаж, мөн зөв шударга үлгэр жишээг үзүүлснээр, Их Эзэн рүү эргэхэд нь бусдад тусалж чадна.

  • Хэн нэгний үлгэр жишээ эсвэл гэрчлэл танд хэзээ сайнаар нөлөөлсөн бэ?

Суралцагчдыг тэдний гэрчлэл болон үлгэр жишээ нь гэр бүл, найз нөхөд, олон нийтэд хэрхэн нөлөөлөхийг эргэцүүлэн бодоход урь. Тэднийг дараах асуултын хариултыг дэвтэртээ эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихийг хүс.

  • Та өөрийнхөө эргэн тойрон дахь хүмүүст сайнаар нөлөөлөх юуг өнөөдөр хийж чадах вэ?

Суралцагчдыг ус руу шидсэн чулууны үүсгэсэн долгио шиг гэрчлэл болон зөв шударга үлгэр жишээгээрээ бусдад нөлөөлөхийг урамшуулан дэмж. Дараагийн хичээл (85-р хичээл) дээр гэрчлэлээ хүчирхэгжүүлэх болон бусдад зөв шударга үлгэр жишээ үзүүлэх талаар хийсэн зүйлийнхээ тухай ярилцах болно гэдгийг суралцагчдад хэл.

Aлмa 20

Лемонай хааны эцэг сайн мэдээний тухай мэдэхийг хүсч, зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрч эхэлсэн

Суралцагчдыг тэдэнтэй тааруухан эсвэл шударга бус харьцсаныг мэдэрсэн үеийн тухай бодоход урь.

Аммон, Лемонай хоёр өөрсдөд нь тааруухан хандсан нөхцөлтэй тулгарсныг тайлбарла. Тэдэнд хандсан байдалд тэдний үзүүлсэн хариу үйлдлээс бид чухал сургамж авч болно гэдгийг онцлон хэл.

Суралцагчдад Алма 20 дээрх түүхийг анхааралтай уншихад нь туслахын тулд Алма 20:1–7-г дараах байдлаар дүгнэ: Лемонай Аммоныг бүх нутгийн дээрх хаан-- өөрийн эцэгтэй танилцуулахаар авч явахыг хүсчээ. Их Эзэн Аммонд Лемонайн эцэг түүнийг алах гэж оролдох учир түүнийг явах ёсгүйг илчлэв. Их Эзэн мөн Аммоны дүү Аарон, хоёр хамтрагчийнхаа хамт Миддонай нутгийн шоронд байгааг илчилсэн. Аммон ах дүүсээ чөлөөлөхийг хүссэн. Аммоныг эдгээр зүйлсийг илчлэлтээр мэдсэнийг сонсоод Лемонай Аммонд ах дүүсээ чөлөөлөхөд туслахаар явдаг.

Дараах хүснэгтийг самбар дээр зурах эсвэл суралцагч бүрд зориулан тараах материал дээр хуулж зур.

1. Алма 20:8–13

Хэрэв та Аммоны оронд байгаад хэн нэг нь таныг худалч, дээрэмчин гэж буруутгавал танд ямар санагдах вэ?

2. Алма 20:14–16

Лемонайн эцэгтээ хэлсэн хариултаас бид ямар сургамж авч болох вэ?

3. Алма 20:17–25

Лемонайн эцэг, Аммон өөрийг нь алж чадахыг хараад Аммонд юу санал болгосон бэ? Оронд нь Аммон юу хүссэн бэ?

4. Алма 20:26–27

Лемонайг хайрлах Аммоны хайр Лемонайн эцэгт хэрхэн нөлөөлсөн бэ? Аммон, Лемонай нарын хэлсэн үгс ямар байдлаар Лемонайн эцэгт нөлөөлсөн бэ?

Суралцагчдыг хоёр хоёроороо ажиллахыг хүс. Ингэж ажиллахдаа тэднээр 1–2 дэх эгнээн дэх шүлгүүдийг уншуулж, дагалдах асуултуудад хариулж, ярилцуул. Тэднийг хариултаа бусадтайгаа хуваалцахад бэлтгэхийг урамшуулан дэмж.

Суралцагчдыг 1–2 дахь эгнээний хэсгүүдийг ярилцсаны дараа тэдний заримаас нь сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Дараа нь асуу:

  • Бид энэ хэсгүүдээс ямар зарчмуудыг сурч болох вэ? (Суралцагчид хэд хэдэн хариулт хуваалцаж болох ч тэдэнд дараах зарчмыг олж тогтооход тусал: Бид хэдийгээр бусад хүн биднийг буруу зүйл хийхийг ятгахыг оролдсон ч үг яриа, үлгэр жишээгээрээ гэрчлэлээ хэлж чадна. Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ Aлмa 20:15-ын дэргэд бичихийг санал болгож болно.)

Тэднийг 3–4 дэх эгнээний шүлгүүдийг судлаад дагалдах асуултуудад хариулан ярилцахад урь. Тэднийг олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахад урь. Дараа нь асуу:

  • Бид энэ хэсгүүдээс ямар зарчмуудыг сурч болох вэ? (Суралцагчид янз бүрийн зарчмуудыг хуваалцаж болох ч дараах зарчим тэдний хариултад байх ёстойг анхаар: Бид хайраа харуулж, үнэнийг заахдаа бусдад зүрх сэтгэлээ зөөлрүүлж, сайн мэдээг хүлээн авахад нь тусалж чадна. (Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ Aлмa 20:26–27-гийн дэргэд бичихийг санал болгож болно.)

Суралцагчдыг Алма 20-оос олсон зарчмуудын нэгээс үнэнийг харуулсан туршлага хуваалцахад урь. Та мөн өөрийнхөө туршлагаас хуваалцахыг хүсч болно.

Суралцагчдыг энэхүү хоёр зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар Сүнсний удирдамжийг эрэлхийлэхэд урамшуулан дэмжсэнээр хичээлээ дуусга.