Номын сан
Гэрээр судлах 21-р хэсэг


Гэрээр судлах хичээл

Алма 45–63 (Хэсэг 21)

Гэрээр заах багшид зориулсан ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчид Алма 45–63-ыг (21-р хэсэг) судлах үед сурсан сургаалууд ба зарчмуудын дараах хураангуйг энэ хичээлийн хэсэг болгон заахаар зориулаагүй болно. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмыг зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг олж тогтоохдоо Ариун Сүнсний өдөөлтийг дагана уу.

Нэг дэх өдөр (Алма 45–49)

Алма хүү Хиламандаа Их Эзэн нүглийг хамгийн бага хэмжээгээр ч гэсэн хүлээн зөвшөөрдөггүйг тайлбарлажээ. Суралцагчид нифайчуудын тулалдаануудыг өөрсдийн тулалдаантай харьцуулснаар дараах үнэнүүдийг сурсан. Бид Ахмад Моронай шиг зарлигуудыг сахихдаа зоригтой байвал Бурхан биднийг хүчирхэгжүүлж, адислах болно. Сатан биднийг устгахыг эрэлхийлдэг бөгөөд биднийг бага багаар жишгүүдээ бууруулахад уруу татдаг.

Хоёр дахь өдөр (Алма 50–52; 54–55)

Нифайчууд амаликайчуудыг явсны дараа тодорхой хугацаанд хөгжин цэцэглэсэн ч Моронай ирээдүйн довтолгоонуудад өөрийн хүмүүсийг бэлтгэх ажлаа үргэлжлүүлсэн. Үймээн самууны үе дэх хагарал, зөрчил сөргөлдөөн бидний амар амгаланг бусниулж мэдэх ч хэрэв бид Бурханд итгэлтэй байвал аз жаргалтай амьдардгийг ойлгоход хүнд нөхцөлд байсан нифайчуудын үлгэр жишээ суралцагчдад тусалсан юм. Суралцагчид мөн зөв үйл хэргийн төлөө бат зогсвол муу нөлөө өөрсдийнх нь дээр хүчтэй болохоос сэрэмжилж чадахыг мэдсэн билээ.

Гурав дахь өдөр (Алма 53; 56–58)

Дайны хамгийн хүнд хэцүү үед Хиламан Аммоны хүмүүс болох залуу эрчүүдээс бүрдсэн их цэргийг удирджээ. Хэрэв бид итгэлээр үйлдвэл Бурханаас хүч чадлыг хүлээн авч чадна гэдгийг эдгээр залуу дайчин харуулсан юм. Хэрэв бид Их Эзэнд итгэн Түүнийг яг таг дуулгавартай дагавал Тэрээр биднийг тэмцэл тулалдаанд маань дэмжинэ гэдгийг суралцагчид энэ баатарлаг дайчдын үлгэр жишээнээс мэдсэн билээ. Нифайн их цэрэг болон залуу дайчид олон шарх олсон ч хэцүү бэрхийг тэвчиж даван туулснаараа хэрэв бид хэцүү цагт Бурханд хандвал Тэрээр бидний итгэлийг хүчирхэгжүүлж, бидэнд найдвар төрүүлэх тэнгэрлэг баталгааг өгч чадна гэдгийг харуулсан юм.

Дөрөв дэх өдөр (Алма 59–63)

Нифайчууд дотоод дахь хагарал зөрчилдөөнийхөө уршгаар хэд хэдэн хотоо алдсан бөгөөд энэ нь итгэлтэй хэвээр үлдэх нь төөрч яваад эргэж итгэлдээ ирэхээс хамаагүй амар бөгөөд илүү сайн болохыг суралцагчдад харуулсан юм. Моронай ерөнхий шүүгч Пахораныг үүргээ умартлаа хэмээн яаран зэмлэснээс мөн Пахораны хариултаас бусдын үгс болон үйлдэлд гомдохгүй байхыг сонгож чадна гэдгийг суралцагчид мэдсэн билээ. Түүнээс гадна, бид бусадтай зөв шударга байх зарчим дээр нэгдвэл Моронай, Пахоран хоёрын үзүүлсэн үлгэр жишээ шиг чөтгөрийн эсрэг тулалдаанд илүү хүчтэй байх болно гэдгийг суралцагчид сурч мэдсэн юм.

Оршил

Энэ хичээл Алмагийн номын 19 бүлгийг хамардаг учраас та түүхэн нөхцөл байдал болон долоо хоногийн турш суралцагчдын ойлгосон бүх сургаал, зарчмыг заах буюу онцгойлон авч үзэх боломжгүй. Дараах заах зөвлөмжүүд нь нифайчуудын тулалдааныг судалснаар сурсан үнэнүүдээ өөрсдийнхөө амьдрал дахь тулалдаанд хэрэгжүүлэх боломжийг суралцагчдад олгоно. Та энэ хичээл дээр ярилцах судруудыг залбирч судалснаар суралцагчид хичээлийн туршид анхаарах ёстой үнэнүүдэд онцгой ач холбогдол өгөхөөр сүнслэгээр өдөөгдөх болно.

Заах зөвлөмж

Алма 45–63

Нифайчууд Бурханд итгэж, сүнслэг нөлөө бүхий удирдагчдыг дагаснаар леменчүүдийг ялж чадсан юм

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах үгсийг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бич: “Бид Мормоны Номоос Христийн шавь нар дайны үед хэрхэн амьдарч байсныг мэддэг” (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, 1986 оны 11-р сар, 7).

Амьдардаг улсынхаа оролцсон дайнуудыг нэрлэхийг суралцагчдаас хүс. Тэгээд дайны үед хүмүүст учирч болох бэрхшээл, сорилтуудыг нэрлэхийг тэднээс хүс.

Асуулт: Дайны үед Есүс Христийн шавь байх нь яагаад хэцүү байж болох вэ?

Алма 45–63-т цэдэглэгдсэний дагуу сүүлчийн долоо хоногт судалсан дайнуудынхаа тухай бодоход суралцагчдыг урь. Та тэднийг Алма 45–63-ын бүлгийн тоймыг гүйлгэн уншихад урамшуулан дэмжиж болно. Дайны үед нифайчуудад тулгарч байсан зарим сорилт бэрхшээлийг нэрлэхэд тэднийг урь.

Хэдийгээр бид жинхэнэ дайнд оролцож яваагүй ч сүнсний дайнд бүгд оролцдогийг суралцагчдад сануул. Бидний одоогийн оролцож байгаа сүнсний дайныг дүрсэлсэн Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг уншихыг нэг суралцагчаас хүс. Та суралцагч бүрд хэлсэн үгийн нэг хувийг өгөхийг хүсч болно.

“Энэхүү эцсийн өдрүүдэд Их Эзэний армид нэгдсэн та бүхэнд зориг, өөртөө итгэх итгэл хэрэгтэй байна. Энэ нь энх амгалангийн үе биш юм. Өмнөх амьдралд Сатан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний эсрэг өөрийн хүчинг тохинуулсан тэр үеэс л ийм байсан юм. Тэр зөрчилдөөнд яг юу болсныг бид мэдэхгүй. Гэвч үүний үр дүнг нь бид мэднэ. Сатан болон түүний дагалдагчид дэлхий рүү хөөгдсөн билээ. Адам, Ева хоёрыг бүтээгдсэнээс хойш уг зөрчилдөөн үргэлжилсээр ирсэн юм. Бүр ширүүсэхийг ч бид харсан. Судруудад дайн нь улам ширүүсэн, Их Эзэний хүмүүсийн сүнслэг хохирол ихсэх болно гэж заажээ” (“Санваартны эв нэгдэл” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 5-р сар, 73).

Суралцагчдын анхаарлыг самбар дээр бичсэн ерөнхийлөгч Бэнсоны үгсэд хандуул. Бид жинхэнэ дайны тухай эсвэл сүнсний дайны тухай ярьж байгаагаас үл хамааран, эдгээр үг үнэн гэдгийг тэдэнд хэл. Мормоны Номын үеийн олон дайны үед амьдарч байсан шавь нарын амьдралыг судлах нь бидний хийж байгаа сүнсний дайнд зан төлөвийн чухал чанаруудыг хөгжүүлэхэд тусалж чадна гэдгийг тайлбарла.

Дараах нэрс болон судрын эшлэлүүдийг самбар дээр бичих буюу эдгээр эшлэлээр тараах материал бэлтгэ. Эдгээр хувь хүмүүс болон бүлгүүдээс нэгийг нь судлахаар сонгохыг суралцагчдаас хүс. Наад зах нь нэг суралцагчаар нэг хүн буюу нэг бүлгийг судлуулахыг хичээ.

  1. Moронай—Aлмa 46:11–21; 48:7–17

  2. Хиламан—Aлмa 48:19–20; 56:2–9; 58:4–12, 32–37

  3. 2060 залуу дайчин—Алма 53:16–22; 56:47–56; 57:19–27

  4. Пахоран—Aлмa 50:39–40; 51:1–7; 61:1–21

Сонгож авсан хувь хүн буюу бүлгийнхээ тухай аль болох олон судрыг судлахад зориулж суралцагчдад хэдэн минутын хугацаа өг. Дараах санаануудыг ангид заахад бэлтгэхийг тэднээс хүс (та санаануудыг самбар дээр бич эсвэл тараах материал болгон бэлтгэхийг хүсч болно):

  • Аврагчийн жинхэнэ шавь байсныг харуулсан энэ хүний эсвэл бүлгийн амьдралд тохиолдсон үйл явдал

  • Леменчүүдтэй хийсэн дайны туршид зоригтой хэвээр үлдэхэд нь тусалсан хүний эсвэл бүлгийн нэг ба түүнээс дээш олон шинж чанар

  • Өнөө үеийн сүнсний тулалдаанд биднийг хүчирхэгжүүлж чадах энэ хүн эсвэл бүлгээс сурч мэдсэн сайн мэдээний нэг зарчим

Аль болох олон суралцагчийг сурч мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахад урь. Сурсан сайн мэдээний зарчмуудаа самбар дээр бичихийг та суралцагчдаас хүсч болно.

Алма 45–63-ыг судлахдаа сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг асуу:

  • Леменчүүдтэй хийсэн дайны үед амьдарч байсан хүмүүсээс олж харсан Есүс Христийн шавийн зан чанаруудын тухай бод. Та энэ шинж чанаруудаас алийг нь амьдралдаа хөгжүүлэхийг хүсч байна вэ? Яагаад?

  • Бидэнд өнөөдөр тулгарч буй сүнсний тулалдаанууд юу вэ? Аврагчийн эдгээр шавь нарын үлгэр жишээ сүнсний дайнд биднийг итгэлтэй бөгөөд зоригтой байхад хэрхэн тусалж болох вэ?

Та Алма 45–63-аас дуртай судрын хэсгүүдийнхээ нэгийг хуваалцахыг хүсч болно. Эдгээр бүлгээс сурсан зарчмууд нь эцсийн өдрүүд дэх сүнсний дайнуудад биднийг Есүс Христийн үнэнч шавь байхад тусална гэдгийг гэрчил.

Дараагийн хэсэг (Хиламан 1–9)

Хиламаны 1-р бүлэгт гурван ерөнхий шүүгчийн үхлийн тухай өгүүлдгийг суралцагчдад хэл. Тэд дараах асуултуудын хариултыг олох болно гэдгийг хэл: Шүүгчид хэрхэн үхсэн бэ? Нифай, Лихай хоёрыг шоронд байхад ямар гайхамшиг тохиосон бэ? Тэд хэний дуу хоолойг сонссон бэ? Бошиглогч Нифай бошиглолын хүчээр хүний амь хөнөөх асуудлыг шийдэж чадсаныг суралцагчдад хэл.

Хэвлэх