Номын сан
Үндсэн сургаалын оршил


Үндсэн сургаалын оршил

Дараах үндсэн сургаалуудыг семинарт заах ёстой:

  • Бурхан Тэргүүтэн

  • Авралын төлөвлөгөө

  • Есүс Христийн цагаатгал

  • Эрин үе, урвалт ба сэргээлт

  • Бошиглогчид ба илчлэлт

  • Санваар ба санваарын түлхүүрүүд

  • Ёслол ба гэрээнүүд

  • Гэрлэлт ба гэр бүл

  • Зарлигууд

Багш нарын үүрэг бол суралцагчид нь судруудаас судалж байхдаа сайн мэдээний эдгээр үндсэн сургаалыг таньж мэдэн, ойлгож, итгэж, тайлбарлаж мөн хэрэгжүүлэхэд нь тэдэнд туслах юм. Үүнийг хийх нь суралцагчдад гэрчлэлээ хүчирхэгжүүлж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд талархах нь өсөн нэмэгдэхэд тусалж чадна. Үндсэн сургаалуудыг суралцах нь суралцагчдыг сайн мэдээний дагуу амьдрахад илүү сайн бэлтгэж, эдгээр чухал үнэнийг бусдад заахад туслах болно. Энэ гарын авлагын хичээлүүдийг үндсэн сургаалууд дээр үндэслэн бүтээсэн. Сайн мэдээний бусад чухал ач холбогдолтой сургаал нь хэдийгээр үндсэн сургаалуудын жагсаалтад байхгүй ч энэхүү гарын авлагад онцлон тэмдэглэгдэнэ гэдгийг ойлгох нь чухал юм.

Та өдөр бүр суралцагчидтайгаа хамт судруудаас суралцаж, тэдэнд төгс эзэмших судрыг эзэмшихэд нь туслах үед сайн мэдээний үндсэн сургаалуудыг тэдэнд заадаг. Эдгээр сургаал дээр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд судрыг дэс дараатай судлах хэрэгтэй. Үүний оронд үндсэн сургаалууд нь хичээлийн үеэр эсвэл төгс эзэмших судрын хэсгүүдийг чээжлэхэд нь суралцагчдад туслах үед гарч ирвэл тэдгээрт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Жишээ нь: Та 1 Нифай 1 дээр “бошиглогчид нүглийн эсрэг сэрэмжлүүлж, Есүс Христээр дамжуулан ирэх авралыг заадаг” үнэнийг заахдаа энэхүү үнэн нь тэдэнд “бошиглогчид ба илчлэлтийн” талаарх үндсэн сургаалыг ойлгоход нь тусална гэдгийг тайлбарлан хэлж болох юм. Та мөн суралцагчдаас бошиглогчид ба илчлэлтийн талаар мэддэг зүйлүүдээ тайлбарлахыг хүсч болно. Мөн суралцагчдыг 2 Нифай 25:23, 26 төгс эзэмших судрын хэсгээс суралцаж байхад нь тухайн хэсэг Есүс Христээр дамжуулан авралыг заах бошиглогчдын үүргээ гүйцэтгэдэг нэг арга замыг харахад нь тэдэнд тусалж болно. Үндсэн сургаалуудыг ойлгож, итгэж мөн үүний дагуу амьдрахдаа өсч хөгжих нь семинарын дөрвөн жилийн хугацаанд тохиолдох үйл явц бөгөөд суралцагчийн үлдсэн амьдралынх нь турш үргэлжлэх болно.

Та суралцагчдадаа үндсэн сургаалын жагсаалтыг тараан өгч болно.

Үндсэн сургаалуудын үнэлгээ

Үндсэн сургаалын үнэлгээ нь суралцагчдынхаа амьдралыг илүү ихээр адислахад багшийг мэдээллээр хангах зорилготой. Бид багш нарыг энэхүү үнэлгээг хичээлийн эхний долоо хоногт мөн хичээлийн жилийн төгсгөлд дахин нэг удаа ашиглахыг санал болгодог. Үндсэн сургаалуудын болон бусад үнэлгээг И ба С вэбсайтаас (si.lds.org) үнэлгээ гэсэн түлхүүр үгийг ашиглан хай.

Суралцагчдынхаа үнэлгээний дүнг И ба С-ын судалгааны алба руу илгээдэг багш нар суралцагчдынхаа хэрэгцээнд илүү сайн тохирох хичээлүүдийг заах тайланг хүлээн авах болно. Жишээлбэл: Үр дүн нь суралцагчид наманчлалын сургаалыг ойлгоогүй гэж тодорхойлсон бол жил тутмын хичээлийн хөтөлбөрт хэдэн хичээлийг энэ сургаалыг илүү сайн ойлгоход нь туслахаар тогтож болно. Багш нар судрыг дарааллынх нь дагуу заахдаа энэ мэдээллийг залбирч ашигласан үед манай өсвөр үеийнхэн ба залуучууд Шашны институт ба семинарын зорилго биелэхэд илүү сайн бэлтгэгдэх болно.

Хэвлэх