Номын сан
Төгс эзэмших судрын үйл ажиллагаа


Төгс эзэмших судрын үйл ажиллагаа

Оршил

Энэ хэсэг суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг эзэмшихэд нь туслах зарим санааг багтаасан. Суралцагчдад эдгээр ур чадварыг хөгжүүлэхэд нь туслан, урамшуулан дэмжсэнээр та тэдэнд судруудыг бие даан суралцахад нь тусалж байна гэсэн үг. Суралцагчид эдгээр ур чадварыг амьдралынхаа турш судрын хэсгүүдийг яг хаана байдгийг тогтоох, ойлгох, хэрэгжүүлэх мөн чээжлэхэд ашиглаж болно. Төгс эзэмших судрын бүрэлдхүүн хэсгүүдэд зориулсан заах санаануудыг дор жагсаасан болно. Эдгээр үйл ажиллагаанаас олныг ашигласнаар суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг илүү амжилттай эзэмшихэд нь туслах болно.

Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг судрын яг аль хэсэгт байдгийг тогтооход туслах үйл ажиллагаанууд

Хэсгүүдийг тэмдэглэх нь

Төгс эзэмших судрын хэсгүүдийг тэмдэглэх нь суралцагчдад эдгээр хэсгийг чээжлэх, судрын яг аль хэсэгт байдгийг илүү хурдан тогтооход тусална. Эдгээр гол хэсгийг судар дээрээ тэмдэглэсэн бусад хэсгүүдээс ялгагдахаар тэмдэглэхэд тэднийг урамшуулан дэмжих талаар бод.

Номуудыг мэдэх нь

Мормоны Номон дахь номуудын нэрс ба дэс дарааллыг чээжлэх нь суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг судрын яг аль хэсэгт байдгийг илүү хурдан тогтооход нь тусалж болно. Дараах нь суралцагчид Мормоны Номон дахь номуудыг илүү мэдэхэд тусалж чадах үйл ажиллагаануудын жишээ юм:

  • Агуулгын хүснэгтийг олох—тусламж нь суралцагчдад “Мормоны Номон дээрх номуудын нэрс ба дараалал” гэсэн гарчигтай Мормоны Номын агуулгын хүснэгтийг олоход тусална.

  • Дуу дуул—суралцагчдад “Мормоны Номын номууд” дууг заа (Children’s Songbook, 119). Мормоны Номон дахь номуудын нэрс ба дарааллыг чээжлэхэд нь туслахын тулд жилийн турш байнга хамтдаа дуул.

  • Эхний үсгийг ашигла—Самбар дээр Мормоны Номын номуудын эхний үсгийг бич (1Н, 2Н, И, Ин, гэх мэт). Суралцагчдаар үсэг бүр ямар номны нэр болохыг хэлэх дасгал хийлгэ. Энэ үйл ажиллагааг номны нэрийг чээжээр хэлж чаддаг болох хүртэл үргэлжүүлэн давт.

  • Номоор мөрдөх—Төгс эзэмших судрын хэсэг байгаа номны нэрийг хэл. Тэгээд суралцагчдаар тухайн номны аль нэг хуудсыг нээлгэ. Ангийн бүх суралцагчид бүх номыг олоход хэр хугацаа зарцуулж буйг мэд. Энэ үйл ажиллагааг суралцагчид чээжлэхдээ болон Мормоны Номын номуудыг олохдоо илүү сайн болох хүртэл хийж болно.

Эшлэл ба агуулгыг чээжлэх нь

Суралцагчдыг төгс эзэмших судрын хэсгүүдийн хаана байдгийг болон агуулгыг суралцахад хэрэгтэй үед нь Ариун Сүнс тэдэнд судрын эшлэлийг эргэн санахад (Иохан 14:26-г үзнэ үү) тусална. “Би явж, биелүүлэх болно” (1 Нифай 3:7) ба “сонгох эрх” (2 Нифай 2:27) гэх мэт түлхүүр үгс эсвэл хэллэгүүд нь суралцагчдад хэсэг бүрийн агуулга, сургаалын сургамжуудыг чээжлэхэд тусалж чадна. Төгс эзэмших судрын эшлэлүүдийг тэдний агуулга эсвэл түлхүүр үгстэй холбоход дараах арга барилууд туслах болно. (Суралцагчид төгс эзэмших судрын хэсгүүдийг хаана байдгийг мэддэгээ харуулсаны дараа жилийн эцсээр тэмцээн, уралдаан эсвэл үйл ажиллагаануудыг явуулж болох юм. Ийм үйл ажиллагаанууд тэдний суралцсан зүйлсийг бататгахад тусалж болно.)

  • Эшлэлүүд ба түлхүүр үгс—Суралцагчдыг төгс эзэмших судрын картан дээр байгаа төгс эзэмших судрын хэсгийн эшлэлүүд ба түлхүүр үгсийг чээжлэхэд урамшуулан дэмж. (Төгс эзэмших судрын картуудыг store.lds.org дээрх онлайн хаягаар захиалж болно. Та мөн суралцагчдаас хувьдаа төгс эзэмших судрын картууд хийхийг хүсч болно.) Суралцагчдад хамтрагчтайгаа хамтран картуудыг суралцаж, дараа нь бие биенээсээ асуух цаг гаргаж өг. Суралцагчдыг хамтдаа суралцах мөн бие биенээсээ асуулт асууж, хариулах арга замаар үр бүтээлтэй хандахад урамшуулан дэмж. Суралцагчид төгс эзэмших судрын хэсгүүдийг илүү сайн мэддэг болох үед та тэднээс төгс эзэмших судрын хэсгүүдийн сургаал ба зарчмуудын хам сэдэв эсвэл хэрэгжүүлэхийг илэрхийлсэн сэжүүр үгсийг ашиглахыг хүсч болох юм. Асуултыг тухайн хүн амаар эсвэл бичгээр хариулж болно.

  • Төгс эзэмших судрын картууд—Энэ үйл ажиллагааг төгс эзэмших судрын хэсгүүдийг танилцуулах эсвэл давтахдаа ашиглаж болно. Нэлээд хэдэн төгс эзэмших судрын картуудыг сонгож, суралцагчдад тараан өг. (Нэг ижил картыг олон суралцагч авч болохын тулд карт бүрийг олшруулахад анхаар. Нэг суралцагч бүр хоёр юм уу гурван өөр судрын хэсгээс авсан байхаар тооцож хангалттай тооны карт бэлд.) Тэдгээрийг ангид тарааж өг. Суралцагчдад картан дээрх төгс эзэмших судрын хэсэг, эшлэл, түлхүүр үгс, хам сэдвийн тайлбар, сургаал эсвэл зарчим болоод хэрэгжүүлэх санаануудыг суралцах цаг гарга. Картан дээрх зарим сэжүүр үгсийг чангаар унш (Жишээлбэл: Төгс эзэмших судрын хэсгийн үгс эсвэл түлхүүр үгс, хам сэдэв, сургаал эсвэл зарчим эсвэл хэрэгжүүлэх гэх мэт). Тухайн картыг авсан суралцагчид босож, төгс эзэмших судрын эшлэлийг чангаар уншина.

  • Судрыг мөрдөх—Суралцагчдад өөрсдийн судар дээрээс хэсгүүдийг хурдан олоход нь туслахын тулд сэжүүр үгсийг ашигла. Төгс эзэмших судрын картуудаас түлхүүр үгс, хам сэдвийн тайлбар, сургаал ба зарчмууд мөн хэрэгжүүлэх санаануудыг сэжүүр үгс болгон ашиглаж болно. Мөн та өөрөө сэжүүр үг зохиож болно. Хэсгүүдийн хаана байдгийг олж тогтоох судар мөрдөх үйл ажиллагаанууд нь суралцагчид төгс эзэмших судрын хэсгүүдийг идэвхтэй суралцахад тусалж чадна. Төгс эзэмших судрыг суралцахад туслах судар мөрдөх үйл ажиллагааг ашиглаж байхдаа сүнслэг байдлыг үргээхгүй эсвэл Сүнсийг гомдоохгүй байх арга замаар хийгээрэй. Суралцагчдад судартаа хүндэтгэлгүй хандах эсвэл хэтэрхий өрсөлдөөнтэй байхаас зайлсхийхэд тусал. Суралцагчдыг хооронд нь өрсөлдүүлэхийн оронд тодорхой шалгуурыг давахын төлөө уралдуулах талаар тунгаан бодоорой. Жишээлбэл, суралцагчид багшийн эсрэг уралдах эсвэл ангийн хэдэн хувь нь тогтоосон тодорхой хугацаанд хэдэн төгс эзэмших судрыг олох чадах зэргийг мэдэхээр тэднийг уралдуулж болно.

  • Түүхийг мөрдөх—Өдөр бүрийн амьдралд чухал ач холбогдолтой төгс эзэмших судрын хэсгээс жүжигчлэн үзүүлж, юун тухай үзүүлснийг таах сэжүүрүүдийг өг. Жишээлбэл, 1 Нифай 3:7-д зориулсан сэжүүрт та нар “Их Эзэн зохистой бүх залуу эрэгтэйг номлолд үйлчлэхийг зарлигласан гэдгийг Жонн мэддэг ч түүний ичимхий зан үр бүтээлтэй үйлчлэхэд саад болно гэж тэр санаа зовдог байв. Дараа нь тэр гуулин ялтсуудыг буцааж авах хүндхэн үүрэгт Нифай хэрхэн хариулсныг санадаг. Иохан Их Эзэн түүнд сайн номлогч болох арга замыг өгнө хэмээн тэр зоригждог.” Суралцагчдыг сонсох зуураа өөрсдийн судраас холбогдох төгс эзэмших судрын хэсгүүдийг хаана байдгийг олж тогтоохыг хүс.

  • Асуулга ба тест—Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг чээжилснээ шалгах боломж олго. Сэжүүр үгсэд түлхүүр үгс эсвэл судрын заалт, хэсгүүдээс авсан эшлэл эсвэл хэсгүүдэд заасан үнэнүүдийг харуулсан үзүүлбэр зэргийг багтааж болно. Асуулга ба тестийг амаар эсвэл бичгээр самбарт, цаасан дээр бичин өгч болно. Суралцагчдыг асуулга эсвэл шалгалт өгч дууссаны дараа өндөр үнэлгээ авсан суралцагчдыг бага үнэлгээ авсан суралцагчидтай хос болгох талаар бодож үз. Өндөр үнэлгээтэй суралцагчид бага үнэлгээ авсан суралцагчдад суралцаж, хөгжихөд нь туслахын тулд багш нь болж болно. Энэ чармайлтын хэсэг болгон хос хоёр дараагийн шалгалтанд илүү амжилттай байх зорилго тавьж болно. Суралцагчдын зорилго болон тэдний өсөлтийг харуулах хүснэгт юм уу мэдээллийн самбар хийх талаар бодож үз.

Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг ойлгоход туслах үйл ажиллагаанууд

Үг, хэллэгүүдийг ойлгомжтой болгох нь

Төгс эзэмших судрын хэсгүүдийн үгс ба хэллэгүүдийг ойлгомжтой болгох нь (эсвэл суралцагчид тэднийг тодорхойлоход нь туслах нь) суралцагчдад бүхэл хэсгийн утга учрыг ойлгоход тусалдаг. Эдгээр тодорхойлолт тухайн хэсгийн сургаал ба зарчмуудыг ойлгоход чухал бол та суралцагчдыг өөрсдийн судрууд дээр эдгээр тодорхойлолтыг бичихийг урамшуулан дэмжиж болох юм. Төгс эзэмших судрын хэсгүүдийг давтахдаа үгс ба хэллэгүүдийн утгыг дахин хар.

Хам сэдвийг тодорхойлох нь

Судрын хэсгийн хам сэдвийг тодорхойлох нь суралцагчдад тухайн хэсгийн утгыг илүү сайн ойлгоход тусалж чадна. Хам сэдэв нь хэн, яагаад хэнд хандан хэлж байгаа, хэсгийн бүрдэл (түүхэн, соёл ба газар зүйн) болон судрын хэсэг үүсэн бий болсон асуулт эсвэл хам сэдвийн тухай мэдээллийг багтаадаг. Жишээлбэл: 1 Нифай 3:7 шүлгийн хам сэдэв нь Нифай бошиглогч байсан өөрийн аав Лихайгаас Иерасулим руу буцаж, гуулин ялтсуудыг хамгаалах даалгавар авсан түүхийг агуулдаг. Энэ мэдээллийг мэдэх нь суралцагчид Нифай яагаад “Би явж бас Их Эзэн зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” гэж хэлснийг илүү сайн ойлгоход нь туслах болно. Та төгс эзэмших судрын хэсгүүд орсон хичээл зааж байхдаа эдгээр хэсгийн эргэн тойрны хам сэдвийг онцлон хэл. Доорхтой ижил нэмэлт үйл ажиллагаанууд нь мөн суралцагчдыг эдгээр гол хэсгийг ойлгоход тусалж чадна.

  • Хам сэдвийг тодотгох нь—Самбарын дээд хэсэгт дараах гарчгуудыг бич: Үг хэлэх хүн, үзэгчид, зорилго, бусад тустай санаанууд. Суралцагчдыг бүлэг болгон хуваарилж, бүлэг бүрд төгс эзэмших судрын хэсэг өг. Тэднийг самбарын дээд талд бичсэн гарчгуудад таарах мэдээллийг олж, авсан хэсгийнхээ хам сэдвийг тодорхойлохыг хүс. Олсон зүйлсийг нь самбар дээр бичүүл. Дараа нь бүлэг бүрээс авсан хэсгийнхээ хам сэдэв ба энэ мэдээлэл хэрхэн хэсэг бүр дэх үнэнүүдийн талаарх ойлголтонд нь нөлөөлж буйг тайлбарлахыг хүс. Энэ үйл ажиллагаанд бас нэгэн цар хүрээг нэмэхийн тулд та бүлгүүд самбар дээрх бичсэн зүйлсээ тайлбарлахаас нь өмнө ангийнхныг самбар дээр бичсэн тодорхойлолтууд дээр үндэслэн төгс эзэмших эшлэлүүдийг таах эсэхийг шалгаж болох юм.

Задлан шинжлэх нь

Задлан шинжлэхэд судрын хэсгүүд дэх сургаал ба зарчмуудыг тодотгох хэрэгтэй байдаг. Энэ нь мөн суралцагчдад эдгээр үнэн тэдэнд хэр чухал болохыг ойлгоход нь тусалдаг. Энэ нь тэдэнд өөрсдийн амьдралдаа сургаал ба зарчмуудыг илүү сайн хэрэгжүүлэхэд удирдаж чадна. Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг задлан шинжлэхэд туслах болно:

  • Сэжүүр үгсийг бич—Суралцагчид төгс эзэмших судрын хэсгүүдийг илүү сайн мэддэг болсон үед тэднийг сургаал ба зарчмуудыг үзүүлсэн асуулт, жүжиг эсвэл бусад сэжүүрийг зохиоход урь. Эдгээрийг ангид асуулт хариултын маягаар ашиглаж болно.

Тайлбарлах нь

Суралцагчдаар судрын хэсгүүдийг тайлбарлуулах нь тэдний ойлголтыг өргөжүүлж, судруудаас сургаал ба зарчмуудыг заах чадварыг нь өсгөдөг. Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг суралцаж, тайлбарлахад нь туслах хоёр аргыг доор багтаав :

  • Түлхүүр үгс ба хэллэгүүд—Суралцагчдыг дор бүрнээ төгс эзэмших судрын хэсгийг уншиж, тухайн хэсгийн хувьд хамгийн чухал ач холбогдолтой гэж бодож байгаа үг эсвэл хэллэгийг тодорхойлоход тэднийг урь. Дараа нь нэг суралцагчийг ангийнхандаа тухайн судрын хэсгийг уншиж өгч сонгосон үг эсвэл хэллэгээ тодруулж хэлэхэд түүнийг урь. Тухайн суралцагчаас тэр хэсгийг ойлгоход яагаад энэ үг эсвэл хэллэг чухал болохыг тайлбарлахыг хүс. Цөөн хэдэн суралцагчийг үүнтэй адил зүйл хийхэд урь. Суралцагчид нэг хэсгээс өөр өөр үг эсвэл хэллэгүүдийг сонгож болох юм. Ангийн гишүүд өөр санаа бодлуудыг сонссоноор уг хэсгийн талаар илүү гүн гүнзгий ойлголтыг олж авч болно.

  • Сүнслэг хэсэгт бэлтгэх нь—Суралцагчдыг хичээлийн эхэнд онцгой цугларалтад бэлтгэн, түүнийгээ танилцуулах үедээ төгс эзэмших судрын хэсгүүдийг ашиглах боломжийг өг. Тэдэнд хам сэдвийг тоймлож, сургаал ба зарчмуудыг тайлбарлан, утга учиртай мэдрэмж эсвэл жишээ хуваалцах, хэсэг дэх сургаал ба зарчмуудыг гэрчлэхээр бэлтгэхэд нь тусал. Та мөн суралцагчдад хэсгүүд дэх санаануудыг тайлбарлахдаа биет юмс хичээлдээ ашиглахыг санал болгож болох юм.

Сургаал ба зарчмуудын чухал ач холбогдлыг мэдрэх нь

Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүд дэх сургаал ба зарчмуудыг ойлгож, сүнслэг гэрчлэлийг олж авахад тусал. “Жинхэнэ багш хүн бол сайн мэдээний үнэнийг заагаад дараа нь … , сүнслэг гэрчлэлийг хүлээн авч, үйлдэл хийх тухай ойлголтыг тэдний зүрх сэтгэлд суулгадаг юм” хэмээн aхлагч Робэрт Д.Хэйлс тайлбарласан байдаг (“Teaching by Faith” ахлагч Робэрт Д.Хэйлс [СБС-ийн шашны багш нарт хандсан үгс, 2002 оны 2-р сарын 1], 5, si.lds.org). Суралцагчид сургаал эсвэл зарчмын үнэн, чухал ач холбогдол, хийгээд хойшлуулшгүй байдлыг Сүнсний нөлөөгөөр мэдрэх үед тэдний үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх хүсэл нь өсдөг. Багш нар суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүд дэх сайн мэдээний зарчмуудын дагуу амьдарсан туршлагаасаа хуваалцах боломжийг олгосноор, тэдэнд Ариун Сүнсний эдгээр мэдрэмжийг урьж, тэжээхэд нь тусалж болно. Энэ нь төгс эзэмших судрын хэсгүүдэд заагдсан үнэнүүдийг илүү сайн ойлгож, эдгээр үнэнийг суралцагчдын зүрх сэтгэлд бичигдсэнийг батлахад туслах болно. Доорх үйл ажиллагаа нь суралцагчдад төгс эзэмших судруудаар заагдсан сургаал ба зарчмуудын чухал ач холбогдлыг мэдрэхэд тусална:

  • Судрын хэсгүүдийг сонсох нь—Суралцагчдыг сүм дээр үг хэлж байгаа хүмүүсийн яриа, хичээл, Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс мөн гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцаж байхдаа төгс эзэмших судрын хэсгүүдийг олж сонсоход урь. Суралцагчид ямар хэсэг сонссон, сонссон хэсгүүдээ хэрхэн ашигласан, тэдгээр нь ямар үнэнийг заасан мөн тэрхүү заагдсан үнэнээр дамжуулан тэдний мөн бусад хүний мэдэрсэн зүйлүүдийг тайлагнахад тэднийг урь. Төгс эзэмших судрын хэсгүүдийн заасан үнэнүүдийг гэрчлэх (мөн суралцагчдыг гэрчлэлээ хуваалцахад урь) боломжуудыг эрж хай.

Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг хэрэгжүүлэхэд туслах үйл ажиллагаанууд

Заах нь

Төгс эзэмших судрын хэсэг, үндсэн сургаалуудыг хамтад нь бүтээсэн бөгөөд суралцагчдын тусын тулд нийцүүлсэн. (Төгс эзэмших судрын хэсгүүд нь үндсэн сургаалуудад байдаг.) Суралцагчид төгс эзэмших судрын хэсгүүд дэх сургаал ба зарчмуудыг суралцан, илэрхийлж байгаа үедээ тэд мөн үндсэн сургаалуудаас суралцаж, илэрхийлж байдаг. Суралцагчид өөрийн үгээр үндсэн сургаалуудыг илэрхийлж сурахдаа тэдэнд туслах чээжилсэн төгс эзэмших судрын хэсгүүддээ найдаж болох юм. Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг ашиглан сайн мэдээний сургаал ба зарчмуудыг заах боломж өгснөөр тэдний өөрсдөдөө мөн судруудын мэдлэгтээ итгэх итгэлийг өсгөх болно. Суралцагчид төгс эзэмших судрын хэсгүүд дэх сургаал ба зарчмуудыг зааж, гэрчилснээр мөн өөрсдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг. Суралцагчдыг ангид сайн мэдээг зааж, тайлбарлахдаа мөн найз нөхөд, гэр бүл ба бусадтай ярилцахдаа төгс эзэмших судрын хэсгүүдийг ашиглахад урамшуулан дэмж.

  • Захиасыг танилцуул—Суралцагчдыг төгс эзэмших судрын хэсгүүд дээр тулгуурлан 3-5 минутын яриа эсвэл хичээл бэлтгэхийг даалга. Тэднийг ангид эсвэл гэрт нь бэлтгүүл. Төгс эзэмших судрын хэсгүүд дээр нэмэлт болгон тэдэнд бэлтгэхэд нь туслах төгс эзэмших судрын картууд, судрын удирдамж эсвэл Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт зэрэг бусад эх сурвалжийг ашиглаж болно. Хэлсэн үг эсвэл хичээл бүр нь оршил хэсэг, төгс эзэмших судрын хэсэг, заагдаж буй зарчмуудтай холбоотой түүх эсвэл жишээ мөн суралцагчийн гэрчлэлийг багтаасан байна. Суралцагчид ангидаа, гэр бүлийн үдэш дээр эсвэл чуулга, ангиуддаа захиасуудаас хуваалцахдаа Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь эсвэл Хувийн хөгжил дэвшлийн нэг хэсэг болсон өөрийнхөө үүргийг биелүүлэхдээ сайн дураараа хамрагдах хэрэгтэй. Суралцагчид ангиас гадна үг хэлэх эсвэл хичээл заасан бол тэднийг туршлагаасаа хуваалцахыг урих талаар бод.

  • Номлогч болж тоглох—Төгс эзэмших судрын хэсгүүдийн тусламжтайгаар хариулагдах сонирхогчийн асуух асуултуудыг бэлтгэ (жишээлбэл, “Танай сүмийн гишүүд Есүс Христийн юунд итгэдэг вэ?”). Хоёр суралцагчийг самбарын өмнө гарахыг урьж, картуудаас сонгосон асуултад хариулахыг хүс. Яг адилхан асуултад номлогчид хэрхэн хариулахыг ойлгоход нь туслахын тулд суралцагчдад (1) судрын хэсгийн хам сэдвийг тайлбарлах, (2) сургаал ба зарчмыг тайлбарлах, (3) зааж байгаа хүмүүс нь юу заасныг нь ойлгосон эсвэл итгэсэн эсэхийг мэдэхийн тул асуултууд асуух, (4) мэдрэмж ба гэрчлэлээ хуваалцах, (5) заасан үнэнүүдийн дагуу үйлдэхэд заасан хүмүүсээ урих зэрэг хэдэн үр дүнтэй арга барилыг санал болгож болно. Ангийнхнаас хамтрагч бүр тэдний асуултанд хэрхэн хариулсан талаар сэтгэгдлээ хэлэхийг хүс.

  • Гэрчлэх—Суралцагчдыг төгс эзэмших судрын хэсгүүдийг харж, гэрчлэхийг хүсч байгаа сургаал ба зарчмыг багтаасан нэг хэсгийг сонгохыг хүс. Сонгосон үнэнийхээ талаар гэрчилж, үүнийг гэрчлэх боломжтой болоход хөтөлсөн туршлагаасаа хуваалцахыг хүс. Суралцагчдыг гэрчлэлээ хуваалцах үед тэдний гэрчилж байгаа сургаал ба зарчмуудын үнэнийг Ариун Сүнс батлах болно. Тэдний гэрчлэл итгэлтэйгээр үйлдэхэд бусдыг сүнсээр өдөөж болно.

    Анхааруулга: Тэд гэрчлэлээ сайн дураараа хуваалцах хэрэгтэй. Суралцагчдаар хэзээ ч гэрчлэлийг нь хүчээр хуваалцуулж эсвэл мэдрээгүй зүйлийг нь хуваалцах ёстой гэж ойлгуулж болохгүй. Мөн зарим суралцагч “Би өөрийн … гэрчлэлийг хуваалцахыг хүсч байна” эсвэл тэдний гэрчлэлийн илэрхийлэл сэтгэл хөдлөлтэй байх ёстой гэж андууран боддог учраас өөрсдийн гэрчлэлийг хуваалцахаас татгалздаг. Суралцагчдад гэрчлэлээ хуваалцахдаа энгийнээр өөрсдийн үнэн гэж мэддэг сургаал ба зарчмуудыг хуваалцах хэрэгтэй гэдгийг ойлгоход тусал. “Би үүнийг үнэн гэдэгт итгэдэг” эсвэл “Энэ нь үнэн гэдгийг би мэднэ” эсвэл “Би үүнд чин сэтгэлээсээ итгэдэг” гэж энгийнээр хэлэн, гэрчлэлээ хуваалцаж болно.

Амьдрах нь

Суралцагчдад судрын хэсгүүдэд багтсан сургаал ба зарчмуудыг хэрэгжүүлж болох арга замуудыг (эсвэл суралцагчдыг арга замуудын талаар бодохыг) санал болгох нь тэдэнд итгэлээ хөгжүүлэх боломжийг олгодог. Арван Хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн ахлагч Дэвид А.Бэднар хэлэхдээ:

“Суралцагч зөв зарчмуудын дагуу үйлдэж, сонголтоо ашигласнаар өөрийн зүрх сэтгэлийг Ариун Сүнсэнд нээдэг ба Түүний сургаал, гэрчлэх хүч болон батлах гэрчийг урьдаг. Итгэлээр суралцах нь сүнслэг, сэтгэл зүйн болон биеийн хүчин чармайлтыг шаарддаг ба зүгээр л хүлцэнгүй хүлээн авалт биш юм. “Энэ нь Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христэд харуулах бидний суралцах хүсэл ба Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авах итгэлээр өдөөгдсөн чин сэтгэл ба тууштай үйлдэл юм” гэсэн.(“Seek Learning by Faith,” Ensign, 2007 оны 9-р сар, 64).

Суралцагчдад сургаал ба зарчмуудыг хэрэгжүүлснээр олсон туршлагаасаа хуваалцан, гэрчлэх боломжийг өг. Дараах зүйл нь суралцагчдыг амьдралдаа төгс эзэмших судрын хэсгүүдийг хэрэгжүүлэхээр урамшуулан дэмжих нэг арга зам юм:

  • Зорилго тавь— Төгс эзэмших судрын картуудын хэрэгжүүлэх хэсэгт тулгуурлан суралцагчдыг төгс эзэмших судрын хэсгүүд дэх зарчмуудын дагуу илүү сайн амьдрах онцгой зорилгууд тавихад урь. Тэднээс зорилгоо цаасан дээр бичиж сануулга болгон авч явахыг хүс. Боломжтой үед суралцагчдыг амжилтуудынхаа талаар тайлагнахыг хүс.

Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг чээжлэхэд туслах үйл ажиллагаа

Чээжлэх нь

Судрын хэсгүүдийг чээжлэх нь ойлголтыг өргөжүүлж, суралцагчдын сайн мэдээ заах чадварыг өсгөдөг. Суралцагчид судруудыг чээжлэх шаардлагатай үед тэдний оюун ухаанд Ариун Сүнс үг хэллэг ба санаануудыг тэдэнд сануулдаг (Иохан 14:26; C ба Г 11:21-ийг үзнэ үү). Чээжлэх үйл ажиллагаануудыг суралцагчдын ур чадварт тохируулах хэрэгтэйг бүү март. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн ахлагч Ричард Г.Скотт судруудыг чээжлэх явцыг урамшуулан хэлэхдээ:

“Судруудыг чээжлэх нь агуу хүч чадлыг авчирдаг. Судрыг чээжлэх нь шинэ нөхөрлөл бий болгож байгаатай адил билээ. Энэ нь хэрэгцээтэй үед маань тусалж, тайвшрал болон сүнсний нөлөөг өгч, өөрчлөлт хэрэгтэй үед маань урам дэм өгдөг шинэ танилтай болсонтой адил юм” гэжээ (“Судрын хүч” Ensign эсвэл Лиахона 2011 оны 11-р сар, 6).

Дараах үйл ажиллагаа бүрийг суралцагчдад урт хугацааны турш ой тойндоо санадаг байхад нь туслахын тул хичээлийн эхэнд эсвэл төгсгөлд хэдэн өдөр дараалан давтаж болно.

  • Үгчилсэн баглаа—Суралцагч бүрийг төгс эзэмших судрын хэсгээс нэг удаа нэг үг хэлэхийг хүс. Жишээлбэл: Суралцагчдад Aлмa 39:9-ийг чээжлэхэд туслахдаа эхний суралцагч эдүгээ хоёр дахь суралцагч хүү гурав дахь суралцагч минь гэж хэлэх маягаар хэсгийг дуустал хэлэх болно. Цаг харан, тэдэнд цагтаа хийж гүйцэтгэх олон удаагийн оролдлого хийх боломж өг. Энэ үйл ажиллагааг давтан хийхдээ тэднээр өөр өөр үгийг хэлүүлэхийн тулд суралцагчдыг дарааллыг солих талаар бодоорой.

  • Эхний үсэг—Самбар дээр төгс эзэмших судрын хэсэг дэх үг бүрийн эхний үсгийг бич. Шаардлагатай бол ангийнхан хэсгийг тантай хамт давтах үед тэдний судрыг ашиглан үсгүүд дээр заа. Энэ үйл ажиллагааг суралцагчид эхний үсгээр хэсгийг чээжээр хэлэх чадвартай болтол үргэлжлүүлэн давт. Магадгүй та нар хэсгийг суралцагчид чээжээр хэлэх ээлж бүрд хэдэн үсгийг арилгаж болох юм. Энэ нь суралцагчид эхний үсгүүдийг ашиглахгүйгээр хэсгийг давтан хэлэх хүртэл хүндэрч болох юм.

  • Үгийн сүлжээ— Төгс эзэмших судрын хэсгийн үгсийг суралцагчдаар эсвэл өөрөө шугамтай цаасан дээр бич. Цаасыг судрын үгсийг гэмтээлгүй тууз болгон хайчил. Зарим туузыг хэсгийн хэдхэн үгсийг багтаахын тулд арай богино хайчил. Хайчилбараа сайтар холин, суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлэг болгон өг. Өөрсдийн судрыг удирдамж болгон ашиглаж, хайчилбарыг дэс дараагаар нь болгохыг тэднээс хүс. Судраа ашиглах шаардлагагүй болтол үүнийг давтан хий. Тэд үүнийг хийж дууссаны дараа хэсгийг чангаар уншуул. Та нар мөн суралцагчдын гүйцэтгэх цагийг хэмжиж, аль бүлэг хамгийн түргэн зөв дараалалд оруулахыг харж болно. Эсвэл үгийн сүлжээг хэдий хэр хугацаанд хийж дуусгахыг мэдэхээр ангийн нийт суралцагчдын хийх цагийг хар (нэг бүлгийг хийж дуусмагц арай удаан хийж буй бүлэгт туслуул).