145-р хичээл
Ифер 3
Оршил
—“Та нар хөлгүүд дотроо гэрэлтэй байхын тулд намайг хэрхэхийг хүснэ вэ?”—гэсэн Их Эзэний асуултад Жаредын ах арван зургаан чулуу олж бэлдээд, Их Эзэнд даруухнаар хандан, “тэдгээр нь харанхуйд гэрэлтэж болохын тулд” хуруугаараа хүрэхийг гуйдаг ( Ифер 2:23; 3:4). Учир нь Жаредын ах агуу итгэлтэй хүн байсан учраас Аврагчийн хуруунууд чулуунд хүрэхийг харсан ажээ. Дараа нь Их Эзэн түүнд өөрийгөө харуулж олон зүйлийг илчилжээ. Их Эзэн Жаредын ахад харсан, сонссон зүйлүүдээ бичихийг мөн Их Эзэн тэдгээрийг ил гаргахыг хүсэх хүртэл битүүмжлэн хадгалахыг тушаасан ажээ.
Заах зөвлөмж
Ифер 3:1–20
Их Эзэн хуруугаараа чулуунуудад хүрч, жаредчуудын усан онгоцыг гэрэлтүүлэх болгосон бөгөөд Тэр Өөрийгөө Жаредын ахад харуулсан
Ангийн өмнө гарч, суралцагчдын хариултуудыг самбарт бичихийг нэг суралцагчаас хүс. Тэгээд дараах асуултыг суралцагчдаас асууж, хариултуудыг нь бичээч суралцагчаар самбарт бичүүл.
-
Өсвөр насныхан ямар зүйлсийн төлөө чин сэтгэлээсээ залбирдаг вэ?
Найз нарын чинь нэг нь самбарт бичсэн зүйлсийн аль нэгийнх нь төлөө залбирчээ гэж төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс. Энэ найз чинь залбирал ба үйлдлээ сайжруулснаар, Их Эзэний тусламж болон удирдамжийг хэрхэн хүлээн авч болохыг мэдэхийг хүсчээ. Суралцагчдыг Ифер 3 дахь Жаредын ахын жишээнээс суралцан, тодорхой ойлголттой болж, найзынхаа энэхүү хүсэлтийн тухай болон найзтайгаа тэдний хуваалцах санаануудын тухай бодоход нь суралцагчдад урам дэм өг.
Суралцагчид өмнөх хичээлээр Жаредын ах өөрсдийн усан онгоцыг хэрхэн гэрэлтүүлэхийг Их Эзэнээс асуусан түүхийг ярилцсаныг тэдэнд сануул.
-
Усан онгоцыг гэрэлтүүлэхийн тулд Жаредын ах юу хийсэн бэ? (Ифер 3:1-ийг үзнэ үү.)
-
Жаредын ах гэрэл гаргахын тулд Их Эзэнээс юу хүссэн бэ? (Ифер 3:1–4-ийг үзнэ үү.)
-
Жаредын ахын ямар зан чанар та нарт гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ?
Жаредын ах тэр чулуунуудыг бэлтгэхдээ онцгой их хүч чармайлт гаргасныг онцол. Их Эзэн чулуунуудад хүрээгүй бол тэдгээр нь хэр зэрэг үр ашигтай байж, гэрэл гаргах байсан бол гэдгийг бодохыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг Ифер 3:2–5-ыг чимээгүй уншиж, Жаредын ах өөрийгөө Их Эзэнээс хамааралтайгаа мэдсэн тухай өгүүлбэрүүдийг олоход урь.
Суралцагчдад унших цаг өгсний дараа тэднийг хосууд болгон хуваа. Тэгээд олсон зүйлээ хоорондоо хуваалцахыг хүс. Мөн тэднийг, Жаредын ахын залбирлын талаарх сэтгэгдлээ хуваалцахад урь.
Суралцагчид Ифер 3:2-г уншаад “таны өмнө бид зохисгүй” мөн “бидний төрөлхийн чанар үргэлжид хилэнцэт байхаар болсон” гэсэн өгүүлбэрүүдийн талаар тэдэнд асуулт гарч магад. Бидэнд өвлөгдөн ирсэн “Адамын уналт”-ын тухай Жаредын ахын хэрэглэсэн өгүүлбэрүүдийг ойлгоход тэдэнд тусал. Бид биеэрээ болон сүнсээр Бурханаас тусгаарлагдсан бөгөөд нүгэл үйлдэх юм бол бид өөрсдийгөө Түүнээс холдуулдаг. Түүнтэй харьцуулахад бид зохисгүй, сул дорой юм. Бид Түүний тусламжгүйгээр Түүний оршихуйд хэзээ ч эргэн очиж чадахгүй.
Суралцагчдад уншсан шүлгүүдийнхээ утгыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Бид Их Эзэнээс туслахыг гуйн залбирснаар Түүнээс хамааралтай гэдгээ ойлгох нь яагаад чухал гэж та боддог вэ?
-
Ифер 3:1–5-д Их Эзэн Жаредын ахад асуудлуудыг нь шийдэхэд туслах итгэлтэй байсныг харуулах ямар гэрчийг та харж байна вэ? (Жаредын ахын хичээл зүтгэлийг харуулсан өгүүлбэрүүд болон Их Эзэнд итгэх түүний итгэлийг харуулсан өгүүлбэрүүдийг хэрэгтэй үед нь суралцагчдад хэлж өгч тусалж болно.)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Жаредын ахын итгэлийн хүчийг онцлон дараах үгсийг хэлжээ. Түүний үгсийг уншихыг суралцагчдаас хүс:
Мэдээж Бурхан, уншигчийн адил, энэ хүний итгэлд хүүхдийн гэнэн цайлган, халуун сэтгэл шиг ямар нэгэн гайхалтай зүйлийг мэдэрчээ. ‘Болгоогтун, Ай Их Эзэн, та үүнийг хийж чадна шүү дээ.’ Сударт хүмүүний итгэлийн талаар түүнийх шиг тийм хүчирхэг, тод томруун дүрслэл байдаггүй. … Бошиглогчийн хувьд тэр өөрийн чадварт эргэлзэж болох байсан ч, харин Бурханы чадварт эргэлзэх зүйл түүнд огтхон ч байгаагүй юм. (“Rending the Veil of Unbelief,” Nurturing Faith through the Book of Mormon: The 24th Annual Sidney B.Sperry Symposium [1995], 12).
Жаредын ах Их Эзэний хурууг харсан нь ( Сайн мэдээний уран зургийн цуглуулга 62478; [2009], дугаар 85). Нэг суралцагчийг Ифер 3:6-г уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, энэ шүлэгт Жаредын ахын энэхүү туршлага ямархуу байсныг төсөөлөн бодохыг хүс.
-
Та нарт Жаредын ахынхтай адил тийм туршлага тохиолдсон бол ямар санагдаж, юу мэдрэгдэх байсан бэ?
Ифер 3:6–8-д Жаредын ах Их Эзэний хурууг хараад, тэр “Их Эзэний өмнө унав” (Ифер 3:6) гэснийг тайлбарлан дүгнэ. Тэрээр Их Эзэний хурууг харж, “мөн энэ нь хүмүүний хуруутай адил, мах цустай мэт байв” (Ифер 3:6). (Дараа нь Жаредын ах Их Эзэний сүнсэн биеийг харснаа мэдсэн [ Ифер 3:16]-г үзнэ үү).
Суралцагчдыг Ифер 3:9-г чимээгүй уншихдаа Жаредын ах Их Эзэний хурууг харж чадсаны учрыг олоход урь.
Суралцагчдыг хариулсны дараа самбарт дараах гүйцээх өгүүлбэрийг бич:
Суралцагчдаас дээрх өгүүлбэрийг нөхөхөд орох үгнүүдийг хэлэхийг хүс. Суралцагчид энэ өгүүлбэрийг нөхөхийн тулд итгэл гэдэг үгийг хэлэх хэрэгтэй. Тэд мөн идэвх чармайлт, даруу байдал, хэрэгцээ, чин сэтгэл гэсэн үгнүүдийг санал болгож болно. Эдгээр бүх үг нь бидний итгэлийн илэрхийлэл болдгийг ойлгоход тэдэнд тусал. Тэгээд өгүүлбэрийг самбар дээр гүйцээж бич: Бид Их Эзэнд хандан даруухнаар залбирвал, Тэр бидний итгэл болон Өөрийн хүслийн дагуу биднийг адислах болно.
Хичээлийн эхэнд самбарт жагсаасан үгсэд анхаарлаа хандуул. Жагсаалтаас 1 буюу 2 зүйлийг сонгон ав. Дараах тодорхой нөхцөлүүдэд хэн нэгэн, Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн харуулж болох талаар суралцагчдыг санал бодлоо хуваалцахад урь. Тэднийг санал бодлоо хуваалцсаны дараа самбарт бичсэн зарчмын талаар ярилц.
-
Энэ зарчмыг зөв гэдгийг мэдэхэд тань тусалсан ямар туршлагууд байдаг вэ?
Суралцагчдад энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд туслахын тулд Их Эзэний тусламж тэдэнд хэрэгтэй болсон нөхцөл байдлын тухай бодоход тэднийг урь. Итгэлээ сорихын тулд Их Эзэний тусламжийг даруухнаар эрэлхийлэх нэгэн арга замын тухай дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэлдээ бичих цагийг тэдэнд өг. Та Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлснээр хүлээн авсан адислалуудынхаа туршлагаас хуваалцаж болно.
Өнгөрсөн үеийн туршлагууд бидний итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлдгийг тайлбарласан ахлагч Жэффри Р.Холландын дараах үгсийг уншихыг суралцагчдаас хүс.
“Итгэлтэй болох бэлтгэл нь өнгөрсөн үеийн туршлагуудаар, итгэлийн суурийг бүрдүүлдэг хүний өөрийнх нь мэддэг зүйлсээр бүрдэн бий болдог” Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 18).
-
Бабелын цамхгийн үеэс эхлэн Жаредын ах Их Эзэнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх ямар туршлагуудыг олж авсан бэ? Эдгээр туршлага нь тэр чулуунуудыг Их Эзэнд авчрахаар тийм агуу итгэлийг хөгжүүлэхэд нь түүнийг хэрхэн бэлтгэсэн гэж та бодож байна?
Суралцагчдыг хосууд болгон хувааж, дараах асуултуудыг ярилцахад урь:
-
Их Эзэнд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлсэн ямар туршлагууд танд байдаг вэ? Эдгээр туршлага цаашдын амьдралд тань ирэх агуу итгэлийг хөгжүүлэн ашиглахад таныг хэрхэн бэлтгэж чадах вэ?
Хэдэн суралцагчийг Ифер 3:9–12-ыг ээлжлэн чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харахыг хүс. Тэгээд дараах асуултуудыг асуу:
-
Их Эзэн Жаредын ахаас ”Миний ярих үгсэд чи итгэх үү?” гэж асуухад, тэр “Тийм ээ, Их Эзэн” гэж хариулжээ (Ифер 3:11–12). Жаредын ах Их Эзэний үгийг сонсохоос өмнө Түүний үгэнд итгэхээр амласан нь яагаад онцгой чухал гэж та нар бодож байна вэ?
Ахлагч Холланд итгэл дээр суурилсан өнгөрсөн туршлагуудын тухай заасны дараа, бид илүү бүрэн итгэлийг хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг заажээ. Ахлагч Холландын хэлсэн дараах үгийг уншихыг нэг суралцагчаас хүс:
Наманчлагч итгэл нь гайхамшгуудыг авчрах боломжийг байнга өөртөө агуулдаг бөгөөд одоо бид мэдэхгүй байгаа ч, ирээдүйд олж авах бидний туршлагуудаар бэхэждэг. Бодит итгэл, уулыг нүүлгэх итгэл, Жаредын ахынх шиг итгэл бол гайхамшиг болоод мэдлэгийн өмнө ирдэг. … Бурхан, ойрын эсвэл алсын ирээдүйд тохиох ямар ч зүйлс байсан ямар ч нөхцөлд, үг дуугүй—өмнө нь—итгэл байхыг шаарддаг. “Жаредын ахын итгэл бүрэн төгс байсан”
( Christ and the New Covenant, 18–19).
Их Эзэн тэдэнд илчлэх зүйлсийг илчлэхээс нь өмнө Түүнд итгэх хангалттай итгэлтэй байж, тэдгээрийг дагахад суралцагчдыг урамшуулан дэмж.
Суралцагчдыг Ифер 3:13–20-г чимээгүй уншин, итгэлийнхээ улмаас Жаредын ахын хүлээн авсан адислалуудыг олоход урь. Та тэдэнд Жаредын ахын сурсан үнэнүүд болон туршлагуудыг бичих цаг гарган өгч болно. Тэднийг бичсэний дараа цөөн суралцагчийг бичсэн зүйлсээс нь уншуулахаар урьж болно.
Та хичээлийн эхэнд Жаредын ах Их Эзэний хурууг харсан тухай унших үед, үүнтэй яг адил зүйл та нарт тохиолдвол ямар байх талаар суралцагчдаас асуусан. Одоо Жаредын ахын туршлагын талаар тэд илүү их зүйл уншсаны дараа та энэ асуултаа дахин асууж болох юм.
Бид Жаредын ахынх шиг итгэлийг хөгжүүлэх юм бол, Их Эзэнд илүү ойр дотно байж чадна гэдгийг гэрчил.
Ифер 3:21–28
Их Эзэн, Жаредын ахад харсан зүйлүүдээ бичиж, битүүмжлэн лацдахыг тушаасан
Ифер 3:25–26-г уншихыг нэг суралцагчаас хүс, тэгээд Их Эзэн, Жаредын ахад үзэгдлээр юу харуулсныг олж мэдэхэд ангийг урь. Сурсан зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс.
Их Эзэн Жаредын ахад харсан, сонссон зүйлүүдээ бичихийг мөн тэдгээрийг лацдан битүүмжлэхийг тушаасныг тайлбарлан Ифер 3:21–24, 27–28-ыг дүгнэ. Их Эзэн мөн хоёр чулууг ашиглан уг бичээсийг ирээдүйд орчуулах замыг бэлтгэх болно гэдгээ Жаредын ахад тайлбарласан (С ба Г 17:1; Судруудын Удирдамж, “Урим ба Туммим”-ыг үзнэ үү).
Өнөөдрийн сурсан зүйлсээ амьдралд хэрэгжүүлж, Их Эзэнд итгэх итгэлээ харуулах арга замуудыг эрэлхийлэхэд суралцагчдыг дэмжин хичээлээ дуусга. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрэглэх юм бол, Бурхан биднийг, Жаредын ахыг адисалсан шигээ адислах болно гэсэн амлалтыг хуваалц.