Номын сан
149-р хичээл: Ифер 12:1–22


149-р хичээл

Ифер 12:1–22

Оршил

Моронай жаредчуудын олон жилийн түүхийг дахин цэдэглэсний дараа, бошиглогч Иферийн үйлчлэлийн талаар танилцуулжээ. Моронай дараа нь, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн хүмүүст ирэх адислалуудын талаар бичихийн тулд түүхэн цэдгийг түр завсарласан ажээ. Энэ хичээл нь Ифер 12:1–22-ыг хамрах бөгөөд Ифер 12:23–41 нь 150-р хичээлд орно.

Заах зөвлөмж

Ифер 12:1–4

Ифер жаредчуудад наманчлалыг тунхагласан нь

Хичээлийг эхлэхдээ, нэг суралцагчийг урьж, зангуунд бэхэлсэн усан онгоц болон давалгаануудыг самбар дээр зурахыг хүс.

  • Усан онгоцонд зангуу яагаад заавал хэрэгтэй байдаг вэ?

  • Зангуу байхгүй бол усан онгоцонд ямар аюул тохиолдож болох вэ?

  • Завинд давалгаа хэрхэн нөлөөлдөг вэ? (Хариултууд нь давалгаа завийг дайвалзуулан хөдөлгөж, живүүлж эсвэл шидэж болно гэх мэт. )

Таны амьдрал гэж бичсэн үгийг завин дээр наа.

  • Хэрвээ энэ завь бидний амьдралыг төлөөлж байгаа бол, давалгааг юутай адилтгаж болох вэ? (Хариултад нийгмийн дарамт, зовлон бэрхшээл, буруу сургаал, ёс бус байдал орж болох юм.)

  • Хүний амьдрал хэрхэн зангуугүй завьтай адилхан байж болох вэ? (Та суралцагчдад энэ асуултад хариулахын тулд Moрмoн 5:17–18-ыг уншихыг санал болгож болно.)

  • Их Эзэн бидний амьдралд сүнсний зангуу болгон хэрэглэж болох ямар зүйлсийг өгсөн бэ? (Суралцагчид олон янзаар хариулж болно. Сайн мэдээний олон хэсгийг зангуутай адилтгаж болно.)

Ифер 12-ыг судалснаар сүнсний зангуунуудын жишээг олоход суралцагчдыг урамшуул.

Хүмүүс бошиглогчдыг эсэргүүцэж, ёс бусаар амьдарч байсан үед номлож байсан жаредчуудын бошиглогч Иферийн тухай Моронайн танилцуулгаар Ифер 12 эхэлдгийг тайлбарла. Суралцагчдыг Ифер 12:1–3-ыг чимээгүй уншин, Иферийн тухай тэдний сэтгэлийг хөдөлгөсөн ямар нэг зүйлийг олж мэдэхийг хүс. Дараа нь олсон зүйлсээ хуваалцахад тэднийг урь.

Нэг суралцагчийг Ифер 12:4-ийг чангаар уншихад урь. Суралцагчдыг дагуулан харж, Бурханд итгэдэг хүмүүс эргэн тойронд нь буй сорилт бэрхшээл, ёс бус байдлаас хамааралгүй байж, “найдварыг” олж авч чаддаг гэдгийг мэдэхэд урь. Суралцагчид хариулах үед та “илүү сайн дэлхий,” “Бурханы баруун гар тал дахь байр” бол бидний найдвар мөн гэдгийг онцолж болох юм.

  • Бурханы баруун гар тал дахь байр гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Түүний оршихуйд эргэн очиж, мөнх амьдралтай болох)

  • Ямар нэгэн юманд “лавтайяа” найдах, эсвэл зүгээр нэг хүсэх хоёр ямар ялгаатай гэж та нар бодож байна? (судруудад найдварыг Бурхантай хийсэн гэрээгээ сахиснаар Түүний амласан адислалуудыг хүлээн авах итгэл гэж тодорхойлсон байдаг. )

  • Ифер 12:4-т өгүүлснээр, бид Бурханы баруун гар талд байрлах найдвараа хэрхэн өсгөдөг вэ? (Суралцагчдыг хариулах явцад Ифер 12:4-т дурдсан итгэл бол Есүс Христэд итгэх итгэл гэдгийг тайлбарла.) Есүс Христэд итгэх итгэл нь Бурханы баруун гар тал дахь байранд “лавтайяа” очих найдварыг бидэнд хэрхэн төрүүлдэг вэ?

Итгэл ба найдвар гэсэн үгстэй зангууг самбар дээр байрлуул.

  • Ифер 12:4-т өгүүлснээр, Есүс Христэд итгэж найддаг хүмүүст юу тохиолддог вэ? (Суралцагчид өөр өөр үгээр хариулж болох ч, тэд дараах зарчмыг илэрхийлэхэд анхаар: Бид Есүс Христэд итгэх итгэл, найдвартай байснаар гуйвшгүй бат бөх байж, сайн үйлсээр бялхах болно.)

  • Сайн үйлсээр “бялхах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна? (Олон сайн зүйлсийг хийх.)

  • “Бурханыг алдаршуулах” зарим сайн ажлууд юу вэ? (Хариултад залбирал, судар судлах, бусдад үйлчлэх болон авьяасаа хөгжүүлэх зэрэг нь орж болно. )

  • Бурханыг алдаршуулахаас ичилгүй, сайн үйлсүүдээр бялхаж байдаг, өөрийнхөө таних хүмүүсийн тухай бод. Энэ зарчмын cайн жишээг харуулах ямар тодорхой зүйлсийг тэд хийдэг вэ?

Суралцагчдыг сайн үйлсээр бялхаж, гуйвшгүй байхад хэцүү байсан үеийнхээ талаар эргэцүүлэн бодоход урь. Ифер 12-ыг судлахдаа, амьдралынхаа туршид иймэрхүү нөхцөлд байгаа хүмүүст туслах, итгэл, найдварыг нь нэмэгдүүлж чадах арга замуудыг олж мэдэхэд суралцагчдыг урамшуул.

Ифер 12:5–22

Итгэлийн улмаас ирсэн гайхамшгууд болон аугаа үйлсийн тухай Моронай цэдэглэсэн нь

Дараах өгүүлбэрийг самбар дээр бич:  Би…сүнсний гэрчлэлээ нэмэгдүүлэх гэсэн юм.

Сүнсний гэрчлэлээр эрэлхийлж болох сайн мэдээний аль нэг зарчим, үнэн, эсвэл сургаалыг санал болгохыг суралцагчдаас хүс. Тэднийг хариулах үед хариултуудыг самбар дээр бич. (Хариултад дараах гэрчлэлүүд орж болно. Мормоны Ном үнэн; цэвэр ариун бөгөөд зохистой амьдрах нь чухал; Мэргэн ухааны үг бол Бурханы хууль; Би номлолд үйлчлэхийн тулд бэлтгэх хэрэгтэй. Сайн мэдээний аль нэг үнэний талаар сүнсний гэрчлэл эсвэл илүү хүчтэй гэрчлэлтэй болоход мөн энэ тухай бодоход суралцагчдыг урь.

Зарим хүн: “үнэн гэсэн баталгааг үзэхээс нааш би итгэж, үүний дагуу амьдарч чадахгүй” гэсэн үзэл бодолтой байдгийг тайлбарла. Суралцагчдыг Ифер12:5–6-г чимээгүй уншин энэ шүлгүүд ийм бодол санаатай хэрхэн холбоотойг олоход урь. Ифер 12:6 нь төгс эзэмших судар гэдгийг онцол. Энэ шүлгийг олоход хялбар болгон тэмдэглэхийг суралцагчдад санал болго.

  • Ифер 12:6-д өгүүлснээр, гэрчлэлийг хүлээн авахын өмнө бидэнд юу тохиолдох ёстой вэ?

  • Та нар “итгэлийн чинь сорилт” гэсэн хэллэг юу гэсэн утгатай гэж бодож байна вэ?

Cуралцагчдыг хариулсны дараа та “итгэлийн сорилт”-ыг хүмүүс зовлон бэрхшээл гэж ташаа ойлгодгийг тайлбарлаж болно. “Итгэлийн сорилт” гэсэн хэллэг нь бидэнд Есүс Христэд итгэх итгэлээ хэрэглэх, харуулах боломж олгохыг хэлдэг. Суралцагчдад энэ өгүүлбэрийг илүү сайн ойлгуулахын тулд, нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах үгсийг чангаар уншихад урь. Үүнийг уншихын өмнө, ангийнхнаас ахлагч Скотт, “итгэлийн сорилт”-ын талаар юу гэж тайлбарласныг сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

‘… Итгэлийн тань сорилт-ын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй’[Ифер 12:6; налуу бичиглэл нэмэгдсэн] хэмээн Моронайн заасан зарчмыг та нар хэрэгжүүлэх юм бол, итгэлээ илүү үр дүнтэй ашиглаж сурна. Тиймээс та нар зохистой байж, итгэлээ ашиглах бүрдээ Сүнснээс ирэх баталгааг хүлээн авах болно. Эдгээр мэдрэмж итгэлийг тань бат бөх болгоно. Энэ загвараар дахин дахин үйлдэх бүрд итгэл тань улам хүчирхэг болно.” (“The Sustaining Power of Faith in Times of Uncertainty and Testing,” Ensign ба Лиахона, 2003 оны 5-р сар, 76).

  • Ахлагч Скоттын хэлсэн зүйлс, итгэх эсвэл үйлдэхийн өмнө гэрчлэлийг шаарддаг хүмүүсийн зан авираас хэр зэрэг өөр байна вэ?

Дараах судрын эшлэлүүдийг самбарт бич: Ифер12:7–12; Ифер 12:13–18; Ифер12:19–22, 30–31. Ангийг гурван хэсэг болгон хувааж, хэсэг бүрд нэг судрыг даалган өг. Судар бүрд гардаг хүмүүсийн итгэлийн улмаас ирсэн адислалуудыг олохыг суралцагчдаас хүс. Тэднийг 7, 12, 17, 18 ба 31-р шүлгүүд дэх “итгэлийг олсны дараа” эсвэл “тэд итгэлийг олох хүртлээ” гэсэн үгсийг ажиглахыг хүс. (Эдгээр хэллэг гарч ирэх бүрд тэмдэглэхийг тэдэнд сануулж болно. )

Суралцагчид олсон зүйлсээ хуваалцах үед, тэднийг Есүс Христэд итгэх итгэлээ харуулсны дараа Их Эзэн бидэнд юу өгдгийг дүгнэхийг хүс. Суралцагчид өөр өөр үгсийг хэлж болох ч, дараах үнэнийг хэлэх ёстой: Хэрэв бид сүнсний гэрчийг олж авахыг хүсвэл, эхлээд, Есүс Христэд итгэх итгэлээ ашиглах ёстой. Сүнсний гэрчүүдийн адил, гайхамшгууд нь биднийг итгэлээ ашиглахаас нааш ирдэггүй.

Ангид дараах нөхцөлүүдийг танилцуул. Дараах нөхцөл бүрд хувь хүн Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн харуулж болохыг тайлбарлахад суралцагчдыг урь.

  1. Нэгэн залуу эмэгтэй Мормоны Ном үнэн гэсэн баталгааг олж авахыг хүсчээ.

  2. Нэгэн залуу эрэгтэй хайртай хүмүүс нь сайн мэдээг хүлээн аваасай гэж ихэд хүсдэг ажээ.

Суралцагчид өөрсдөө болон тэдний таньдаг хүмүүс Их Эзэнд итгэх итгэлээ харуулснаар, дараа нь гайхамшгуудыг болон сүнсний баталгааг хүлээн авсан тухайгаа санахад тэднийг урь. Цөөн суралцагчийг энэ тухайгаа хуваалцахад урь. (Суралцагчдад хувийн, нууц зүйлсийг хуваалцах хэрэггүйг ойлгуул.) Та өөрийн туршлагаас хуваалцахыг хүсч болох юм.

Сайн мэдээний аль нэг үнэний талаар сүнсний баталгаа хүлээн авахыг хүссэн тухайгаа эргэн санахад суралцагчдыг урь. Их Эзэнд итгэх итгэлээ улам илүү ашиглахын тулд хийх зүйлсээ судрын тэмдэглэлдээ эсвэл дэвтэртээ бичихийг тэднээс хүс.

Төгс эзэмших судар—Ифер 12:6

Ифер 12:6-г чээжлэхэд нь суралцагчдад туслахын тулд, суралцагч бүрийг цаас авч, уг шүлгийг түлхүүр үг, хэллэгийг нөхөх зайг орхин бичихэд урь. Тэд үүнийг хийсний дараа цаасан дээрх зайг дотроо бодон бөглөхөд нэг минутын хугацаа өг.

Суралцагчдаас хажуугийнхаа хүнтэй цаасаа солилцохыг хүс. Суралцагч бүр нөгөө хүнээс авсан цаасан дээрх шүлгийг чээжээр нөхөн гүйцээж чангаар уншина. Цаг хангалттай байвал тэдний цаасыг дахин нэг солилцуулаад давтаж болно.

Суралцагчдыг цаасаа гэртээ авч яван, Ифер 12:6-г аав эсвэл ээждээ чээжээр уншиж өгөхийг хүс. Есүс Христэд итгэх итгэлээ харуулснаар, хайж байсан нотолгоо болон гайхамшгийг хүлээн авсан үеийнх нь талаар эцэг эхээсээ асуухад тэднийг урь.

Заагдсан зарчмуудын талаарх өөрийн гэрчлэлээр хичээлийг дуусга.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Ифер 12:4–6. Найдвар гэж юу вэ?

Ифер 12-т итгэл ба найдварын зарчмуудын талаарх Моронайн сургаал энэ хоёр зүйл хоорондоо нягт холбоотойг илчилсэн байдаг. Тэрээр “итгэл бол найдагдсан боловч, үзэгдээгүй юмс” (Ифер 12:6) гэж тодорхойлсон бөгөөд бидний аврал Есүс Христэд итгэх “итгэлээр ирэх” болно гэдгийг заасан (Ифер 12:4). Итгэлдээ үнэнч байх нь товхимолд найдварын талаар заасан нь:

“Бидэнд найдвар байснаар, бид Бурханы амлалтуудад итгэдэг. Хэрэв бид зөв шударгын ажлуудыг хийх юм бол бид [өөрсдийн] шагналаа бүр энэ дэлхийн амар амгаланг болон ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно (С ба Г 59:23). Найдварын зарчим нь мөнхөд үргэлжилдэг ч таныг амьдралын өдөр тутамд тохиох хэцүү зүйлсийг даван гарахад тусалдаг. (True to the Faith: A Gospel Reference [2004], 85–86).

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф найдварыг ийнхүү тодорхойлжээ:

“Найдвар бол Сүнсний бэлэг. [Moронай 8:26-г үзнэ үү.] Энэ нь Есүс Христийн Цагаатгал, Түүний амилалтын хүчээр бид мөнх амьдралд өргөмжлөгдөх найдвар бөгөөд энэ нь Түүнд итгэх итгэлийн ачаар биелэгдэх болно. (Моронай 7:41-ийг үзнэ үү.) Бидний Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын энэхүү энэрэнгүй төлөвлөгөө нь биднийг амар амгалан [ Ром 15:13-ыг үз], нигүүлсэл [Ефес 33:22-ыг үз], баяр баясал, [ Ром 12:12-ыг үз], итгэл найдвар руу (Сургаалт үгс 10:28-ыг үзнэ үү) хөтөлдөг. Авралын найдвар бол хамгаалагч хуяг дуулга лугаа адил юм. [ 1 Tесалоник 5:8-ыг үз. ]; [Сургаалт үгс 10:28-г үзнэ үү.] Энэ нь бидний итгэлийн үндэс суурь [ Еврей 11:1; Moронай 7:40-ийг үзнэ үү], бидний сүнсний зангуу юм. [ Еврей 6:19; Ифер 12:4-ийг үз. ]” [Еврэй 6:19; Эфир 12:4-г үзнэ үү.]” Дийтр Ф.Угдорф, “Найдварын хязгааргүй хүч,” Ensign, 2008 оны 11-р сар, 21-22 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 25-29.

Ифер 12:6. “Итгэлийн тань сорилт”

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли, итгэлийн сорилтын дараа чухал зарчмыг хүлээн авсан тухай дараах түүхийг хуваалцсан юм:

“Бразилын Сан Паулод байдаг нэгэн эмэгтэйн түүхийг хуваалцъя. Тэр сургуульд явангаа ажиллан гэр бүлээ тэжээдэг байв. Би уг түүхийг түүний өөрийнх нь үгээр ярья. Тэр ингэж ярьсан юм:

“‘Миний сурч байсан их сургуульд өртэй оюутнуудыг шалгалт өгөхийг хориглодог байв. Иймээс би цалингаа авангуутаа аравны нэг болон бусад өргөлүүдээ аваад, дараа нь сургуулийн төлбөр болон төлөх ёстой бусад мөнгөө төлөвлөдөг байв.

Би нэг үе санхүүгийн хүнд байдалд орсноо … санадаг. Би дөрөв дэх өдөр цалингаа авлаа. Төлөвлөсөн мөнгөө бодож үзтэл аравны нэг, сургалтын төлбөр хоёроо хоёуланг нь төлөх мөнгө хүрэлцэхгүй байсан учраас аль нэгийг нь төлөхөөр сонгох хэрэгтэй болов. Би аль нэгийг нь сонгох хэрэгтэй байв. Хоёр сар тутам өгдөг шалгалт дараагийн долоо хоногт эхлэх байсан ба хэрэв би шалгалтуудаа өгөхгүй бол тэр хичээлийн жилд цааш суралцах боломжгүй байлаа. Би сэтгэлээр унаж, … гутрав. Би ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй, шаналж байлаа. Надад хоёр л сонголт байсан, аравны нэгээ төлөх, эсвэл сургуулийн шалгалтуудаа өгөх боломжоо алдах.”

Сэтгэл зовоосон энэхүү бодол намайг бямба гараг хүртэл шаналгасан юм. Тэгээд би гэнэт, баптисм хийлгэх үедээ аравны нэгийн хуулиар амьдарна гэж зөвшөөрснөө санав. Миний энэхүү амлалт зөвхөн номлогчдод хамаатай биш, харин Тэнгэрлэг Эцэгт миний хийсэн амлалт юм. Яг энэ үед, сэтгэлийн шаналгаа арилж, оронд нь амар амгалан, шийдвэр төгс байх мэдрэмж төрж билээ.

“Тэр шөнө би Их Эзэнээс шийдэмгий бус байдлынхаа төлөө уучлалт гуйсан. Ням гарагт ариун ёслолын цуглааны өмнөхөн, бишоптой уулзаж, аравны нэгийн өргөлөө чин сэтгэлээсээ төллөө. Энэ бол онцгой өдөр байсан юм. Би өөрийнхөө болон Тэнгэрлэг Эцэгийнхээ талаар маш их амар амгалан, аз жаргалыг мэдэрч билээ.

“‘Би маргааш нь ажлынхаа өрөөнд лхагва гарагт эхлэх шалгалтаа яаж өгөх вэ? хэмээн толгойгоо гашилган сууж байв. Бодох тусам ямар ч гарц байхгүй юм шиг санагдлаа.

“Ажлын цаг дуусч байтал миний ажил олгогч хүрч ирээд, тэр өдрийн сүүлчийн захиалгуудыг өглөө. Ажлаа дуусгаад тэр цүнхээ авч салах ёс гүйцэтгэв. Гэнэт тэр над руу харснаа, “Хичээл сургууль чинь юу болж байна?” гэж асуув. Би сонсож байгаа зүйлдээ итгэж чадахгүй байлаа. Би сонссондоо итгэж чадалгүй бүр гайхан, хоолой чичирч, зөвхөн “Бүх юм зүгээр!” гэж л хэлж чадсан. Тэр над руу бодлогошронгуй харснаа, дахин салах ёс хийгээд гарч явав.

Гэнэт нарийн бичиг өрөөнд орж ирэн, чи их азтай хүн шүү гэв! Би яасныг асуутал, тэр инээмсэглэн, “Өнөөдрөөс эхлэн компаниас чиний коллежийн бүх зардал, номын мөнгийг чинь даана гэж дарга сая хэлсэн. Явахаасаа өмнө над дээр очиж, төлбөрийнхөө тухай мэдээллийг надад өгөөрэй. Би маргааш чамд чек бичиж өгье” гэжээ.

“‘Би түүнийг гарсны дараа маш их даруусан, уйлж, Тэнгэрлэг Эцэгийнхээ өгөөмөр сэтгэлд талархан өвдөг сөгдөн залбирлаа. Би Тэнгэрлэг Эцэгтээ, Та намайг тийм ихээр адислах хэрэггүй байсан юм, надад зөвхөн сургалтын нэг сарын мөнгө л байхад болох байлаа. Ням гарагт өгсөн миний аравны нэг саяны авсан мөнгөтэй харьцуулахад юу ч биш байсан! Энэ залбирлын үед: “Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” ( Maлахи 3:10) гэсэн үгс санаанд минь орж ирлээ. Би энэ судар дахь амлалтын ач холбогдлыг болон энэ зарлиг нь дэлхий дээрх хүүхдүүддээ өгдөг Бурханы хайрын жинхэнэ гэрч гэдгийг чухамдаа энэ мөчийг хүртэл мэдэрч байгаагүй билээ.” (“We Walk by Faith,” Ensign, 2002 оны 5-р сар, 73–74).

Ифер 12:6. “Итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй”

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл ийн заасан:

Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 15). “Ер нь хүмүүс бид өөрсдийн амьдралаас сэтгэл санааны болон биеийн өвчин шаналлаа зайлуулан гаргаж, өөрсдөдөө байнгын санаа амар, ая тухтай байдлыг бий болгохыг хүсдэг. Гэвч бид зовлон шаналал, уйтгар гунигийн үүдийг хаавал, хамгийн агуу найзууд, өглөгийн эздээсээ ч мөн хагацан салсан байж мэднэ. Зовлон бэрхшээл нь гэгээнтнүүдийг тэсвэр хатуужилтай, өөрийгөө хянах чадварт суралцдаг хүмүүс болгодог.”

Хэвлэх