Номын сан
150-р хичээл: Ифер 12:23–41


150-р хичээл

Ифер 12:23–41

Оршил

Моронай даруухан залбирлаар бодол санаагаа илэрхийлжээ. Тэрбээр Мормоны Номын бошиглогчдын цэдэг дэх өөрийн бичгийн чадвар сул доройд санаа зовж байсан. Хариуд нь Их Эзэн, Өөрт нь итгэж, өөрийгөө даруусгасан хүмүүсийг хүчирхэгжүүлэх амлалтыг өгсөн билээ.

Заах зөвлөмж

Ифер 12:23–41

Итгэл, найдвар, энэрэл гурав нь авралд зайлшгүй болохыг Моронай заасан нь

Хүчтэй гэдэг үгийг самбарын нэг талд, харин сул дорой гэдэг үгийг нөгөө талд нь бич. Суралцагчдад хүч чадлынхаа талаар бодох цагийг өг. Дараа нь тэднийг өөрсдийн сул тал буюу дутагдлын тухай бодоход урь. Тэд сул талаа хүч чадал болгон өөрчлөхийг хүсдэг бол гараа өргөхийг хүс. Моронай яагаад бидэнд сул талууд байдгийг, мөн тэдгээрийг хэрхэн даван туулахыг заажээ.

Ифер 12:23–25-ыг чангаар уншихыг нэг суралцагчаас хүс. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, Моронай болон Мормоны Номын бусад зохиогчдод тулгарч байсан сорилт бэрхшээл ба сул талыг олоход урь. Суралцагчдыг уншихаас өмнө та хожмын өдрүүдэд харь үндэстнүүдийн дунд амьдрах хүмүүст зориулан эдгээр шүлгүүд дэх Харийнхан гэдэг үгийг тайлбарлах хэрэгтэй байж болно.

  • Мормоны Номыг бичсэн хүмүүсийн сул талаас болж, тохиолдож болох ямар зүйлд Моронайн сэтгэл зовсон бэ?

Ифер 12:26–27 дахь Моронайн бодолд Их Эзэний өгсөн хариултыг чимээгүй уншихад суралцагчдыг урь. Бурхан бидэнд яагаад сул тал өгдгийг олохыг тэднээс хүс. Ифер 12:27 бол төгс эзэмших судар гэдгийг онцол. Та суралцагчдыг энэ судрыг амархан олохын тулд судартаа тэмдэглэл хийхийг урамшуул.

Шүлгүүд дэх сул дорой байдал гэдэг үгийг суралцагчдад илүү сайн ойлгуулахын тулд нэг суралцагчийг Арванхоёрын чуулгын ахлагч Нийл А.Максвеллын дараах үгсийг уншихад урь. Уншихынх нь өмнө ахлагч Максвеллын хэлсэн хоёр төрлийн сул дорой байдлын талаар олж сонсохыг ангийнхнаас хүс.

Ахлагч Нийл А.Максвелл

“Бид судруудаас хүмүүний ‘сул дорой байдал’ гэдэг үгийг уншаад … энэ нэр томьёо ерөөсөө хүнд заяамал байдаг бөгөөд сүнсэнд нөлөөлдөг, махан биеийн төрөлх [хувиршгүй] чанар гэж ойлгодог ( Ифер12:28–29-ийг үз.) Үүнчлэн сул дорой байдалд бидний хувь хүн бүрийн өөрийнх нь даван туулах ёстой өвөрмөц сул дорой чанар мөн багтдаг.( C ба Г 66:3; Иаков 4:7-г үзнэ үү. Амьдралд эдгээр сул дорой байдлаа ялах арга зам байдаг” Lord, Increase Our Faith [1994], 84).

  • Ахлагч Максвеллын хэлснээр, бид хүмүүний ямар хоёр сул дорой байдлын тухай судруудаас уншдаг вэ? (Та магадгүй, “хүмүүний төрөлхийн зан чанар” гэсэн хэллэг нь Адам Ева хоёрын уналтын үр дагавраас ирсэн сул дорой байдал, өөрөөр хэлбэл, Moзая 3:19-д өгүүлсэн “эгэл хүмүүн”-тэй холбоотойг тайлбарлах хэрэгтэй байж болно.)

Заримдаа судруудад зарчмуудыг тайлбарлахдаа хэрэв, тэгвэл гэсэн үгнүүдийг онцолдог. Хэрэв гэдэг нь бидний хийх ёстой ямар нэг зүйлийг танилцуулахад, харин тэгвэл гэдэг нь бидний үйлдлийн үр дүнд юу болохыг тайлбарладаг. Суралцагчдыг Ифер 12:27-г чимээгүй уншин, энэ шүлэгт заасан “хэрэв-тэгвэл” зарчмыг олохыг хүс. Суралцагчид дараах зарчмуудыг олж мэдэх хэрэгтэй (самбарт тэдгээрийг бич):

Хэрэв бид Есүс Христэд ирэх юм бол, Тэр бидний сул дорой байдлыг үзүүлэх болно.

Хэрэв бид өөрсдийгөө даруусган, Их Эзэнд итгэх итгэлээ ашиглавал, Тэр бидний сул талыг хүчирхэг болгоно.

  • Сул дорой байдлаа мэдэх нь бидэнд яагаад чухал гэж та бодож байна вэ?

  • Эхний зарчим дахь “Есүс Христэд ир” гэсэн өгүүлбэрийг онцлон заа. Бид “Есүс Христэд ирэхийн” тулд ямар зүйлсийг хийж болох вэ? (Хариулт нь бид залбирч, мацаг барьж, наманчилж, судруудыг судалж, ариун сүмийн ёслолд оролцон, бусдад үйлчилж мөн сул дорой байдлаа даван туулахын тулд Их Эзэний тусламжийг эрэлхийлэн, өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх ёстой гэсэн санаанууд байж болно.)

  • Хэрэв бид Есүс Христэд итгэхгүй, өөрсдийгөө даруусгахгүй байхаар сонгох юм бол, хоёр дахь зарчимд юу тохиолдохыг харуулж байна вэ? (Бид сул дорой байдлаа даван туулахад туслах Их Эзэний ач ивээлээс татгалзсаны уршгаар бидний сул дорой байдал хэвээр үлдэх болно.)

  • “Миний өмнө өөрсдийгөө даруусгадаг … хүн бүрд миний ач ивээл хангалттай” гэсэн өгүүлбэр юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдад энэ асуултад хариулахад нь туслахын тулд ач ивээл гэдэг нь ”Есүс Христийн нигүүлсэл хийгээд хайраар өгөгддөг бурханлаг хүч чадал, тусламж” гэдгийг, үүнийг Цагаатгал боломжтой болгосныг тайлбарлах хэрэгтэй. [Судруудын Удирдамж, “Ач ивээл”]. Энэхүү хүч болоод тусламж нь хэчнээн олон хүн үүнийг ашиглахаас үл хамааран, хэзээ ч дуусдаггүй.

Суралцагчдаас өөрсдөө эсвэл тэдний танил хүмүүсээс сул дорой чанаруудаа Бурханы тусламжтайгаар даван туулсан тухай туршлага байвал хуваалцахад урь. (Хэт хувийн шинжтэй буюу нууц зүйлсийнхээ талаар ярихгүй байхыг суралцагчдад сануул.) Та өөрийн туршлагаас хуваалцаж болно.

Ифер 12:27-д заасан зарчмыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмжихийн тулд дараах өгүүлбэрүүдийг самбарт бич:

1. Өөрийн сул талыг олж мэдэх 2. Өөрийгөө даруусгах 3. Есүс Христэд итгэх итгэлээ ашиглах

Суралцагчдыг дараах өгүүлбэрүүдийг судрын тэмдэглэлдээ эсвэл дэвтэртээ бичихэд урь. Холбогдох өгүүлбэрийн дор (1) тэдэнд байгаа гэж боддог сул тал, (2) өөрсдийгөө даруусгах арга зам, (3) тэд Есүс Христэд итгэх итгэлээ ашиглах арга замыг хэрэглэснээр, Түүний тусламж, ач ивээлийг хүлээн авч, өөрсдийн сул талыг даван туулж чадна. Өөрсдийн бичсэн зүйлсийг дуулгавартайгаар дагавал, Их Эзэн тэдэнд “сул талуудыг нь хүчирхэг болгож өгөх болно.” (Ифер12:27).

Суралцагчдыг Ифер 12:26, 28-ыг чимээгүй уншин, Моронайн санааг зовоосон түүний сул дорой байдалд Их Эзэн хэрхэн хариулсныг олж мэдэхэд урь.

Ифер 12:26 дахь “Тэнэгүүд шоолдог, гэвч гашуудах болно” гэсэн өгүүлбэрийг онцлон заа.

  • Өнөөдөр бидний сурсан зүйлээс харвал, бусдын сул талыг шоолох нь яагаад тэнэг хэрэг гэж та боддог вэ?

Ифер 12:26-д номхон даруу зангийн талаар дурдсаныг онцлон хэл. ( Номхон даруу гэдгийг та төлөв даруу, сурах дуртай, зовлон бэрхшээлийн үед тэвчээртэй байдаг хэмээн тайлбарлаж болно.)

  • Бусдын сул талыг анзаарахгүй байхын тулд бид яагаад номхон даруу байх ёстой гэж та нар боддог вэ?

Хичээлээ үргэлжлүүлэхийн өмнө, Хэрэв бид номхон даруу байх юм бол, бусдын сул талыг анзаарахгүй байж, Их Эзэний ач ивээлийг хүлээн авч чадна гэдгийг онцол.

Ифер 12:29–32-т Моронай найдвар болон энэрэлтэй байж, итгэлээ хөгжүүлэхийн чухлыг заасныг тайлбарлан дүгнэ. Та мөн “энэрэл бол Христийн цэвэр хайр” Moронай 7:47 гэдгийг тайлбарлаж болно.

Суралцагчдыг Ифер 12:33–35-ыг чимээгүй уншин, бусдын сул талыг харсан үедээ, энэрлийг харуулах нь яагаад чухал болохын шалтгааныг олж мэдэхэд урь.

  • Ифер 12:34-т өгүүлснээр, хэрэв бидэнд энэрэл байхгүй бол ямар үр дагавар гарч ирэх вэ?

Хичээлийг дүгнэхийн тулд, суралцагчдыг Ифер 12:38–41-ийг чимээгүй уншихад урь. Ифер 12:41-д ”Бошиглогчид хийгээд төлөөлөгчдийн тухайлан бичсэн Есүсийг эрэлхийлэхийг би та нарт уриалж байна” гэсэн энэхүү урилганд хэрхэн хариулах, юу хийх талаар судрын тэмдэглэлдээ эсвэл дэвтэртээ бичихэд урь.”

Бид өөрсдийгөө даруусган, Есүс Христэд итгэх итгэлээ өсгөвөл, Тэр “[бидний] сул талыг хүчирхэг болгох болно” (Ифер 12:27). Суралцагчдад бичсэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг урамшуул. Та мөн тэднийг, Их Эзэнийг эрэлхийлэн, бусдын сул талыг уучлахад энэрлийг харуулахаа нэмэгдүүлэхэд нь урамшуул.

төгс эзэмших судрын заалтТөгс эзэмших судар—Ифер 12:27

Ифер 12:27-г чээжлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах үгсийг самбарт бичиж, цаасан дээр хуулж авахад урь:

Хэрэв … ирэх … сул дорой … үзүүлэх … даруу … сул доройг … даруусгадаг … ач ивээл … хэрэв … даруусгаж, … итгэлтэй … [тэгвэл,] … сул дорой … хүчирхэг …

Суралцагчдыг Ифер 12:27-г чимээгүй уншиж, эдгээр үгсийг ажиглахыг хүс. Дараа нь зөвхөн цаасан дээрх үгнүүдээ харан, шүлгийг бүтнээр чанга уншихад урь. Энэ цаасаа өнөөдөр эсвэл маргааш уншихаар хаа нэг газар хадгалахыг суралцагчдаас хүс (жишээ нь, халаасандаа, судрын завсар гэх мэт). Тэднийг цаасаа харах бүрдээ Ифер 12:27-г чээжилтлээ дахин дахин уншихад урамшуул.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Ифер 12:27. “Би тэдэнд өөрсдийнх нь сул талыг үзүүлэх болно”

Далын Чуулгын ахлагч Брүс С.Хафен, сул дорой зүйлүүдээ ялах нь бидний хувьд энэ амьдралын төвд байлгах хамгийн чухал зүйл гэдгийг онцолжээ:

“Тэнгэр дэх бидний Эцэгийн төлөвлөгөөний дагуу бид энэхүү унасан дэлхийд уруу таталт, өвчин зовлонтой учирдаг. …

“Хэрэв амьдралд чинь асуудал гарвал, өөртөө бурууг өгч бодох хэрэггүй. Эдгээр бэрхшээлтэй тэмцэх нь амьдралын чинь гол зорилго юм. Бид Бурханд ойр байх юм бол, Тэр бидний сул дорой зүйлүүдийг үзүүлж, үүгээр биднийг илүү ухаалаг, илүү хүчирхэг болгоно. Хэрэв чи өөрийн сул дорой зүйлүүдийг улам олонтоо олж хардаг бол, чи Бурханаас хол биш, Түүнд илүү ойр байна гэсэн үг” (“The Atonement: All for All,” Ensign ба Лиахона, 2004 оны 5-р сар, 97).

Дараах түүх нь Ифер 12:27 дахь Бурханы амлалтыг мэдэрсэн нэгэн залуугийн тухай юм:

Сүмийн бүх залуу эрэгтэйчүүдэд, Бурханы өмнө хүлээх үүргийн зорилгуудыг бас зарим бүсүүдэд скаутын программыг биелүүлэхийг урамшуулан дэмждэг байв. Жонатан Перезийн эцэг эх өнөр гэр бүлээ тэжээхийн тулд завгүй ажилладаг байх үед, тэр скаутын Бүргэд цолыг авахыг хичээж байгааг нь мэдээд найзууд нь түүнийг дооглодог байв. Жонатан энэхүү бэрхшээлийг үл хайхран, зорилго тавиад ажиллажээ. Тэр хэсэг хугацааны дараа Залуу эрэгтэйчүүдийн удирдагчдын дэмжлэгтэйгээр энэхүү зорилгодоо хүрчээ. Тэр бичсэн нь: Замд маань ямар ч бэрхшээл, саад тохиолдсон, Их Эзэн тусалж, сул дорой байдал болон дутагдлаа даван туулахад минь тусалдгийг энэ туршлага надад зааж өгсөн юм” (Ифер 12:27-г үзнэ үү). Бидний нөхцөл байдал ямар байгаа болон баян, ядуугаасаа үл хамааран Их Эзэн бидний талд байгаа учраас бид тавьсан зорилгодоо хүрч чадна.(Жонатан Перез, “An Honor Earned,” New Era, 2007 оны 11-р сар, 45).