Номын сан
112-р хичээл: Хиламан 11–12


112-р хичээл

Хиламан 11–12

Оршил

Хиламаны номын 11 ба 12-р бүлгүүд хүмүүс хэрхэн зөв шударга байдлаас гэм нүгэлтэй болсон тухай нифайчуудын 14 жилийн түүх юм. Энэ түүх хүмүүс Их Эзэнээ ямар түргэн мартдагийг мөн тэд наманчилж, Түүнд эргэн ирэхэд нь Тэрээр туслахын тулд зэмлэдэг гэдгийг үзүүлдэг.

Заах зөвлөмж

Хиламан 11

Нифайчууд зөв шударга байдлаас гэм нүгэлтэй байдалд шилждэг

Самбар дээр дараах диаграмыг зур. Энэ диаграмыг ихэвчлэн бардамналын тойрог гэж нэрлэдэг болохыг тайлбарла.

Righteous Cycle

Суралцагчдаас тойргийн дөрвөн үндсэн зүйлд ямар тодорхойлолт өгөх талаар тунгаан бодохыг хүс. Боломжтой асуултуудын талаар чөлөөтэй хэлэлц. Хэсэг хугацаанд хэлэлцсэний дараа диаграмын дөрөв дэх тодорхойлолтын дэргэд Даруу төлөв байдал ба наманчлал гэж бич. Дараах судрын үйл ажиллагаа Мормоны Номон дахь хүмүүс энэ тойргийн дагуу хэрхэн явсныг үзүүлсэн гэдгийг тайлбарла. Энэ тойрог нь ихэвчлэн томоохон нийгмийн дунд тод харагддаг ч мөн гэр бүлүүд болон хувь хүмүүсийн амьдралд ч илэрдэг гэдгийг онцлон тэмдэглэ.

Суралцагчдад Нифайг хүмүүст ерөнхий шүүгчийн үхлийн талаар хэлсний дараа ч “тэд зүрх сэтгэлээ хатууруулж мөн Их Эзэний үгсийг анхааран сонссонгүй” (Хиламан 10:13) гэдгийг сануул. Шүүгчийн засаглалын 71-р оны төгсгөлд хүмүүс “өөр хоорондоо хуваагдаж мөн нэг нэгнээ илдээр хөнөөж эхлэв” (Хиламан 10:18).

  • Энэ үед нифайчууд бардамналын тойргийн хаана нь байсан гэж та нар бодож байна вэ?

Хичээл эхлэхийн өмнө дараах хүснэгтийг самбар дээр бич. Гурав ба дөрөв дэх багана дахь тодруулсан асуултуудыг оруулах шаардлагагүй. Боломжтой бол хүснэгтийг хуулж, суралцагч бүрд тараах материал болгон өг. Боломжгүй бол тэднээс дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ хуулан авахыг хүс.

Эхний мөрийг ангиараа хамт ажиллан хүснэгтийг хэрхэн нөхөж гүйцээхийг дүрслэн үзүүл. Нэг суралцагчаас Хиламан 11:1–2-ыг чангаар уншихыг хүс. Ангийнхныг энэ шүлгүүдэд дүрслэгдсэнчлэн хүмүүсийн нөхцөл байдлуудын талаар товч дүгнэлт өгөхийг хүс. Хүснэгтэд хариултыг бөглөн бич. Дараа нь суралцагчдаас хүмүүс тойргийн аль хэсэгт буюу хэсгүүдэд байсныг тодруулахыг хүс. Хариултыг хүснэгтэд бичиж бөглө.

Суралцагчдыг хүснэгт бөглөх аргаа ойлгох үед тэдэнд өөрсдөө бие даан хийх хугацаа гарга. Тэднээс бие даан, хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүд болон эсвэл ангиараа хамтдаа ажиллахыг хүсч болно.

Шүүгчдийн засаглалын он жилүүд

Хиламан 11 дээрх шүлгүүд

Хүмүүсийн нөхцөл байдлын тодорхойлолт

Тойргийн үе шат(ууд)

72–73

1–2

Зөрчилдөөн болон дайн ихэсч, дээрэмчдийн нууц бүлэглэл устгалд хүргэсэн.

2, 3

73–75

3–6

Их Эзэнд хандсан Нифайн хүслийн учир дайны оронд өлсгөлөн нөмөрч, олон мянган хүн өлсгөлөнгөөр үхэж эхэлдэг.

2, 3

75

7–11

Хүмүүс Их Эзэнээ санаж, өөрсдийгөө даруусган, өөрсдийн дундах Гадиантоны бүлгийг зайлуулж эхэлдэг.

3, 4

76

17–20

Хүмүүс баярлан баясаж, Бурханаа алдаршуулдаг. Тэд зөв шударга болж, дахин хөгжин дэвшиж эхэлдэг.

4, 1

77–79

21–23

Хөгжил дэвшил, амар амгалан сэргээгддэг. Зөрчилдөөн багасаж, тэд илчлэлтүүд ба сайн мэдээний сургаалын дагуу тэдгээрийг шийдвэрлэдэг.

1

80

24–26

Хүмүүс дахин бардам, ууртай мөн гэм нүгэлтэй болдог. Дээрэмчдийн гэм нүгэлт бүлэг, аллагууд болон нууц төлөвлөгөөний хамт хүмүүсийн дунд дахин хөгждөг.

2, 3

80–81

27–35

Дээрэмчид эвдрэл, сүйрлийн шалтгаан нь болж, нифайчууд болон леменчүүдийн арми гэм нүгэлт бүлгийг устгах чадваргүй болдог. Дээрэмчид олон хүнийг алж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг оролцуулан, зарим хүнийг авч, боолчлолд оруулан, аглаг буйд руу явдаг. Зовлон зүдгүүрүүд хүмүүсийг Их Эзэнээ санахад хүргэдэг.

3, 4

Суралцагчдад хүснэгтийг бөглөх хангалттай хугацаа өгсний дараа тэднээс үйл ажиллагаанаас юу суралцсанаа тайлагнахыг хүс. Дараа нь дараах асуултуудыг асуу:

  • Хиламан 11:4 дээр өгүүлсэнчлэн Нифай яагаад өлсгөлөн илгээхийг хүсэн залбирсан бэ? (Тэрээр өлсгөлөн нь хүмүүсийг Их Эзэнээ санаж, наманчлалд хөтөлнө гэж найдсан.)

  • Хүмүүс тойргийн “зовлон шаналал ба устгал” хэсгээс зайлсхийхийн тулд юу хийж чадах вэ?

Суралцагчид энэ асуултад олон янзын сайн хариулт өгч болно. Тэд дараах зарчмыг тодотгосон эсэхэд анхаар: Бид даруу төлөв байдал ба наманчлалаар дамжуулан бардамнал ба устгалаас зайлсхийж чадна. Нифайчууд тойргийн хоёр ба гурав дахь хэсгийг алгасаж болох байсан гэдгийг онцлон тэмдэглэ. Тэд байнга зөв шударга, даруу төлөв байж, нүгэл үйлдэх бүрдээ наманчлалаа хойшлуулахгүй амьдарч болох байсан. Хэрэв тэд ингэж амьдарсан бол зарим саад бэрхшээлийг үзэх байсан ч тэдний гэм нүглүүдийн үр дүн болон ирсэн аймшигтай зовлон зүдгүүр, устгалаар төгсөхгүй байж болох байсан.

Нэг суралцагчаас Хиламан 11:36–37-г чанга уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, богино хугацаанд бий болсон өөрчлөлтүүдийг олж сонсохыг хүс.

  • Их Эзэнээ санасны дараа нифайчууд “алдаст дахин хүчирхэг болж эхлэхэд” хэр хугацаа болсон бэ? (Дөрвөн жил)

  • Бардамналын тойргийн аль үе шат нь Хиламан 11 дээр тодорхойлогдсон байна вэ?

Суралцагчдаас энэ тойргийн зарим хэсэг өөрсдийн эсвэл мэддэг хүмүүсийн тань амьдралд тохиосон онцгой цаг мөчүүдийг тодорхойлон, түүнийхээ талаар бодохыг хүс. Тэднийг тойргийн хоёр ба гурав дахь хэсгээс хэрхэн зайлсхийх тухай эргэцүүлэн бодоход урь. Тэднийг эргэцүүлэн бодох үедээ хүлээн авсан онцгой санаануудыг бичиж авахад урамшуулан дэмж.

Хиламан 12

Их Эзэн хүмүүсийг цээрлүүлсэн шалтгааныг Мормон тайлбарладаг

Дараах зүйлийг самбар дээр бич: “Мөн тийн бид …” Мормон энэ хэллэгийг өөрийн цэдэглэсэн зүйлээс суралцах шаардлагатай сургамжуудыг үзүүлэхийн тулд ашигласан гэдгийг тайлбарла.

  • Хиламан 11 дээр үндэслэн энэ мэдэгдлийг та нар хэрхэн гүйцээх вэ?

Нэг суралцагчаас Хиламан 12:1-ийг чанга уншихыг, ангийнхнаас Мормоны мэдэгдлийг төгсгөсөн арга замыг олохыг хүс.

  • “Хүмүүний үрс ямар хуурамч мөн түүнчлэн зүрх сэтгэл нь тогтворгүй” гэсэн хэллэг ямар утгатай вэ?

  • Их Эзэнд үнэнч хэвээр, зүрх сэтгэлээ тогтвортой байлгахад юу туслах вэ?

Суралцагчдаас Хиламан 12:2–3-ыг дотроо уншиж, нифайчуудын энэ түүхээс Мормон биднийг бусад ямар сургамжийг сураасай гэж хүссэнийг олж мэд. Суралцагчдад Мормон ихэвчлэн судрууд дээрх цэдгүүдээс бидний суралцаж болох үнэнүүдийг “бид харж болох бөлгөө” (2-р шүлэг ) ба “бид ийн харлаа” (3-р шүлэг) гэсэн хэллэгүүдийг ашиглан хуваалцсан гэдгийг сануул.

  • Мормон биднийг ямар сургамжуудыг мэдэж аваасай гэж хүссэнийг өөрийн үгээр хэлнэ үү. Суралцагчид дараах хариултуудыг өгч болно: Хэрэв бид сэрэмжгүй байх юм бол эд баялаг маань биднийг Их Эзэнээ мартахад хүргэдэг; тэдэнд сануулахын тулд Их Эзэн Өөрийн хүмүүсийг шийтгэдэг.)

  • Баян чинээлэг хүмүүс яагаад заримдаа Их Эзэнээ мартдаг вэ?

  • Тэд яагаад өмнө нь шийтгүүлж байж Их Эзэнээ санах хэрэгтэй байдаг гэж та нар бодож байна вэ? (Магадгүй та шийтгүүлэх гэсэн үг нь зарим төрлийн зэмлэл эсвэл зовлон зүдгүүрээр дамжуулан хэн нэгнийг засах гэсэн утгатайг тайлбарлах хэрэгтэй байх)

Суралцагчдаас дараах асуултын талаар эргэцүүлэн бодохыг хүс:

  • Өнөөдөр Их Эзэн биднийг ямар арга замуудаар шийтгэж болох вэ?

Суралцагчдыг энэ асуултад хариулахад нь тусалж, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсоны өгсөн мэдэгдлийг унш:

“Бурханлаг шийтгэл дор хаяж гурван зорилготой байдаг: (1) наманчлалд ятгахын тулд, (2) өөрсдийгөө шинэчлэн, цэвэршүүлэхийн тулд, (3) Бурханаа илүү сайн мэддэг зам руу амьдралын замналаа хандуулахын тулд” (“Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм (As Many as I Love, I Rebuke and Chasten,)” Ensign эсвэл Лиахонa, 2011 оны 5-р сар, 98).

  • Их Эзэний зэмлэл хэрхэн Түүний хайрын баталгаа болдог вэ?

Нэг суралцагчаас Хиламан 12:4–6-г чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, Бурханыг санахад нь хүндрэл учруулж байсан хүмүүсийн зан төлөвийг олохыг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлсээ танилцуулахад урь.

Их Эзэнийг өөрсдийнхөө чиглүүлэгч байлгахаас татгалзсан тэр хүмүүсийг Мормон “газрын тоосноос ч өчүүхэн” (Хиламан 12:7) хэмээн тодорхойлсныг тайлбарла. Нэг суралцагчаас Хиламан 12:7–8-ыг чанга уншихыг хүс.

  • Ийм хүмүүсийг яагаад “газрын тоосноос ч өчүүхэн” гэж тодорхойлсон бэ? (Суралцагчдад Тэнгэрлэг Эцэгт хүмүүс газрын тоосноос ч бага үнэ цэнэтэй гэж Мормон заах санаагүй байсныг ойлгоход тусал. Харин түүний оронд газрын тоос шороо нь Бурханы зарлигуудад байнга дуулгавартай байдаг, харин хүмүүс тийм биш гэдэгт анхаарлыг нь хандуулахыг хүссэн.)

Эдгээр шүлэгт Мормон бидэнд Их Эзэний агуу хүчийг сануулан, Их Эзэн биет зүйлсэд хөдлөх эсвэл өөрчлөгдөх зарлигийг өгч чадах бөгөөд Тэрээр мөн нүгэлтнийг Өөрийн оршихуйгаас тусгаарлах болно гэдгийг дурдан, Хиламан 12:9–22-ыг товч дүгнэ. Суралцагчдыг Хиламан 12:23–26 дээрээс бид газрын тоосноос илүү агуу үнэ цэнэтэй болохыг үзүүлсэн баталгааг олж мэдэхэд урь. Тэдэнд чухал ач холбогдолтой үгс ба хэллэгүүдийг тодотгон тэмдэглэхийг санал болгож болно.

  • Бид наманчилж, Их Эзэний дуу хоолойг сонсох юм бол бидэнд ямар бэлэг ирэх боломжтой вэ?

  • Энэ нь Бурханд бидний үнэ цэнэтэйн баталгаа хэрхэн болох вэ?

Дараах төгсгөөгүй мэдэгдлүүдийг самбар дээр бич. Суралцагчдыг эдгээр мэдэгдлийг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ бөглөн бичиж, өнөөдрийн хичээлээ дуусгахад урь.

Иймд Хиламан 11–12 дээр … гэдгийг би харлаа.

Тэгэхээр би … болно

Бид Их Эзэнээ санаж, Түүний дуу хоолойг сонсож мөн наманчлах үед даруу төлөв байдал ба Түүнд итгэх итгэлээ өсгөдөг гэдгийг гэрчил. Хариуд нь Тэрээр биднийг өршөөн адислах, эцэст нь биднийг мөнх амьдралаар шагнах Өөрийн амлалтыг биелүүлдэг.