114-р хичээл
Хиламан 14
Оршил
Лемен үндэстэн Самуел Зарахемла дахь нифайчуудад номлолоо үргэлжлүүлэн, Есүс Христийн төрөлт ба үхлийг илэрхийлэх тэмдгүүдийг зарладаг. Тэр эдгээр тэмдгийг хүмүүс Есүс Христэд итгэж, өөрсдийн нүглийг наманчлахаар ятгагдаасай хэмээн бошиглосон гэдгээ тайлбарладаг. Тэрээр Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бүх хүн төрөлхтөн Бурханы оршихуйд эргэн аваачигдах болно гэдгийг заасан. Хүмүүсийг наманчлалд дуудсанаар, наманчилсан тэдгээр нь өөрсдийн нүглүүдээс уучлагдаж харин наманчлахаа мартсан тэдгээр нь Бурханы оршихуйгаас дахин тусгаарлагдана гэдгийг тэрээр амласан.
Заах зөвлөмж
Хиламан 14:1–13
Самуел Аврагчийн төрөлттэй холбоотой тэмдгүүдийг бошиглодог
Хичээл эхлэхээс өмнө дараах гурван сумыг самбар дээр зур. Хичээлийн явцад сумыг тойруулан үг хэллэгүүдийг оруулах болно.
Суралцагчдаас Хиламан 13 буюу өмнөх хичээл дээр юуны тухай ярилцсанаа хэлэхийг хүс. Хэрэв сануулах шаардлагатай бол тэдэнд Самуел нэртэй бошиглогчийн талаар суралцсаныг сануул. Тэр ямар хүн байсан, хаашаа явсан, юу заасан мөн түүний заасан хүмүүсийн сүнслэг байдлын талаар, түүний тухай санаж байгаа зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Суралцагчдаас Самуелын захиаст хүмүүс хэрхэн хандсаныг хэлэхийг хүс. Хиламан 14 нь Самуелын сургаалуудын үргэлжлэлийг багтаасан гэдгийг тайлбарла.
Самуел ирээдүйд болох, зарим нь Зарахемлагаас хэдэн мянган бээрийн холд тохиох үйл явдлуудын талаар бошиглосон гэдгийг тайлбарла. Суралцагчдаас Хиламан 14:1–2-ыг уншин, Самуелын бошиглосон нэг үйл явдлыг (Есүс Христийн төрөлт) тодорхойлохыг хүс.
Суралцагчдаас Хиламан 14:3–6-г дотроо уншиж, Аврагчийн төрөлтийн цаг үед нифайчуудын харж болох тэмдгүүдийг олж мэдэхийг хүс. Энэ тэмдгүүдийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно. Та мөн суралцагчдын анхаарлыг Самуелын бошиглолуудын биелэлтийг нотлох шүлгүүдийн зүүлт тайлбар руу чиглүүлж болно.
-
Аврагчийн төрөлт та нарын хувьд ямар утга учиртай вэ?
Хиламан 14:8–9-ийг чанга унш. Мөнх амьдралыг олж авахын тулд Аврагчид итгэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэ. Самбар дээрх сүүлчийн сумны дэргэд Мөнх амьдрал гэж бич. “Мөнх амьдрал” нь “мөнхийн амьдрал” гэсэн үг гэдгийг тайлбарла. Энэ нь Бурханыхтай адил амьдралаар амьдарч, Түүний оршихуйд гэр бүлийнхэнтэйгээ үүрд амьдарна гэсэн үг. Самуел Зарахемла дахь нифайчуудад мөнх амьдралыг хүлээн авахын тулд хийх шаардлагатай зүйлийг заасан.
Суралцагчдаас Хиламан 14:11–13-ыг дотроо уншиж, Самуел хүмүүсийг юу мэдэж хийгээсэй гэж хүссэнийг олж мэдэхийг хүс. Самуел хүмүүст мэдүүлж мөн хийлгэхийг хүссэн зүйлсийг тэмдэглэхийг суралцагчдад санал болгож болно.
Самбарын зүүн талын эхний сумны дэргэд Мэдлэг гэж бич. Дараа нь суралцагчдаас Самуел хүмүүсийг юу мэдээсэй гэж хүссэнийг олж мэдсэн эсэхийг асуу. Суралцагчдаас тэдгээр зүйлсийг Мэдлэг гэсэн үгний дэргэд самбар дээр жагсаан бичихийг хүс. (Хариултад Самуел хүмүүсийг, нүгэл хийсэн хүмүүст зориулсан Бурханы шүүлт, наманчлалын нөхцөл байдлууд, Есүс Христийн ирэлт ба Түүний ирэлттэй холбоотой тэмдгүүдийн талаар мэдээсэй гэж хүссэн нь багтсан байх ёстой.)
-
Энэ мэдлэг хүмүүсийг юу хийхэд хөтөлнө гэж Самуел найдсан бэ? (Есүс Христэд итгэж, өөрсдийн нүглүүдийг наманчлах)
Суралцагчдаас Хиламан 14:13 дээрх зарчмыг бичихийг хүс. Дараа нь хэдэн суралцагчаас бичсэн зүйлээ чанга уншихад урь. (Нэг боломжийн хариулт нь Есүс Христэд итгэх итгэл нь наманчлал бөгөөд нүглүүдээсээ ангижрахад хөтөлдөг гэсэн байж болно.)
Суралцагчдад “түүний сайн үйлс” гэсэн хэллэгийн утгыг ойлгоход тусалж, сайн үйлс нь хэн нэгний хийсэн зүйлсийн шагнал хүртэхүйц мөн чанар буюу үйлдлүүд гэдгийг тайлбарла. Бид нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авахын тулд зохистой байж, чин сэтгэлээсээ наманчлах, баптисм хүртэн батлуулах болон зарлигуудыг сахих зэрэг тодорхой зүйлсийг хийх хэрэгтэй. Гэвч бид өөрсдийн бус, Аврагчийн сайн үйлсийн учир уучлалын бэлгийг хүлээн авдаг. Суралцагчдад “Учир нь ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу” гэсэн төгс эзэмших судар 2 Нифай 25:23-ын үйл явдлыг сануулж болно. Мөн суралцагчдад Aлмa 22:14 бa Aлмa 24:10–11-ийг уншихыг санал болгож болно.
Самбар дээрх дараах диаграмыг гүйцээ:
-
Аврагчийн тухай мэдлэгийг олж авснаар Түүнд итгэх та нарын итгэл хэрхэн өссөн бэ?
-
Аврагчид итгэх итгэл тань та нарыг наманчлал болон Түүнтэй илүү адил байхыг хичээхэд хэрхэн хөтөлсөн бэ?
Зөвхөн Есүс Христийн сайн үйлээр дамжуулан бид нүглүүдийн ангижрал болон мөнх амьдралыг хүлээн авч чадна гэдгийг гэрчил.
Хиламан 14:14–31
Самуел Аврагчийн үхэлтэй холбоотой тэмдгүүдийг бошиглодог
Нэг суралцагчаас Хиламан 14:14-ийг чанга уншихад урь. Дараа нь суралцагчдаас Хиламан 14:20–27-г дотроо уншиж, Есүс Христийн төрөлтийн үед нифайчуудад харагдсан тэмдгүүдийг олуул. Эдгээр тэмдгийг тэмдэглэхийг санал болгож болно. Тэдэнд унших хангалттай хугацаа өгсний дараа тэднийг олж мэдсэн зүйлээ тайлбарлахад урь. Тэдэнд энэ тэмдгүүдийн бүрэн биелэлтийг 3 Нифай (Хиламан 14:20, зүүлт тайлбар a-г үзнэ үү) дээр цэдэглэсэн байгаа гэдгийг хэл.
Нэг суралцагчаас Хиламан 14:28–29-ийг чанга уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхаас шүлгийг дагуулан харж, Их Эзэний тэмдгүүд болон гайхамшгийг тохиолгодог шалтгааныг олж мэдэхийг тэднээс хүс. Цөөн хэдэн суралцагчаас өөрсдийн үгээр эдгээр шалтгааныг илэрхийлэхийг хүс. (Суралцагчид олон янзын үгс ашиглаж болох ч дараах үнэнийг тодотгосон эсэхэд анхаарлаа хандуул: Хүмүүсийг Өөрт нь итгэхэд туслахын тулд Их Эзэн тэмдгүүд болон гайхамшгуудыг өгдөг.)
-
Энэ үнэн бидэнд Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө үзэгдэх тэмдгүүдийн талаар юу зааж байна вэ?
Суралцагчдыг тэмдгүүд эсвэл Их Эзэнд итгэхэд туслах Түүний өгсөн баталгаануудын талаар бодохыг хүс. Суралцагчдыг өөрсдийн туршлагаас хуваалцахыг урамшуулан дэмжиж болно (гэхдээ хэт хувийн эсвэл нууцлаг зүйлсээ хуваалцах шаардлагагүй гэдгийг тэдэнд сануул.) Их Эзэн хожмын өдрүүдийн хүмүүсийг Түүнд итгэхийг ятгахын тулд тэмдгүүд болон Самуелын адил бошиглогчдыг илгээдэг гэдгийг гэрчил.
Анхааруулга: Олон судрын захиас бидэнд тэмдгүүдийг эрэлхийлэхгүй байхыг анхааруулдаг учраас суралцагчдад тэмдгүүдийн талаарх энэ хэлэлцүүлэг зарим нэг байдлаар ойлгоход түвэгтэй санагдаж магадгүй. Тэдэнд Бурханы тэмдгүүдийг таних, хувийн шалтгаанаар тэмдгүүдийг эрэлхийлэх хоёр ялгаатай гэдгийг ойлгоход нь тусал (Иаков 7:9–14; Aлмa 30:43–50; С ба Г 46:9; 63:7–11-ийг үзнэ үү). Тэмдгүүдийг эрэлхийлэхгүй байхыг бошиглогчид заахдаа ямар нэгэн тэмдгийг үзүүлэхгүй бол итгэхээс татгалздаг хүмүүст зориулан хэлсэн болохоос Их Эзэний тааллын дагуу гайхамшгуудыг эрэлхийлэн итгэлээ өсгөдөг хүмүүст хамаагүй юм.
Аврагчийн үхэлтэй холбоотой тэмдгүүдийг нифайчууд харах байсан талаар мэдэх нь сайн бөгөөд Есүс Христийн үхэл ба амилуулалтын утга учрын талаар Самуелын сургаалуудыг ойлгоход илүү чухал ач холбогдолтой гэдгийг тайлбарла. Самбар дээр дугаарласан тайлбаруудыг орхин, дараах диаграмыг зур. Хиламан 14:15–19-ийн талаар хэлэлцэж байхдаа боломжтой үед нь эдгээр тайлбарыг нэм. (Суралцагчдыг энэ диаграмыг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ зурахад урьж болно.)
“Сүнсний үхэл” гэсэн хэллэг нь Бурханы оршихуйгаас салангид байхтай холбоотой гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Хиламан 14:15–16-г чанга уншихыг хүс.
-
Хиламан 14:16 дээр хэлсэн эхний сүнслэг үхэл гэж юу вэ? (Адам ба Евагийн уналтын улмаас бид Бурханы оршихуйгаас тусгаарлагдсан гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх)
Нэг суралцагчаас Хиламан 14:17-г чанга уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, тэднээс хэрхэн эхний сүнслэг үхлийг даван туулж болохыг эргэцүүлэн бодохыг хүс. Самбар дээр дараах үнэнийг бич: Есүс Христ бүх хүн төрөлхтнийг Уналтаас гэтэлгэж, Бурханы оршихуйд буцаж очихоор болгосон. Бүх хүн төрөлхтөн Бурханы оршихуйд шүүгдэхээр буцаж очих болно гэдгийг тайлбарла (2 Нифай 2:10-ыг үзнэ үү).
Нэг суралцагчаас Хиламан 14:18–19-ийг чанга уншихыг хүс.
-
Хиламан 14:18–19 дээр хэлсэн хоёр дахь сүнслэг үхэл гэж юу вэ? (Наманчлахгүй тэдгээр хүмүүс Эцэгийн оршихуйгаас дахин тусгаарлагдах болно гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх)
-
Самуелын хэлсэнчлэн, бид хоёр дахь сүнслэг үхлээс зайлсхийхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? (Суралцагчдыг Хиламан 14:13 ба Moрмон 7:7–8-ыг уншихад урь. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан наманчилсан хүмүүс Бурханы оршихуйд мөнхөд амьдрах болно гэдгийг онцлон тэмдэглэ.)
Аврагчийн Цагаатгалын адислалуудыг эрэлхийлэх чөлөөт сонголтын чухал ач холбогдлыг онцлон тодруулахын тулд суралцагчдаас Хиламан 14:30–31-ийг дор бүрдээ уншихыг хүс. Чөлөөт сонголтын талаарх үгс ба хэллэгүүдийг олж мэдэхийг тэднээс хүс. Тэднийг олж мэдсэн үг хэллэгээ хуваалцахад урь. Тэдний өдөр бүр хийдэг сонголтууд ямар их чухал ач холбогдолтойг ойлгоход туслахын тулд эдгээр үг ба хэллэг хэрхэн тусалж буйг тайлбарлахыг хүс.
Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Хиламан 14:14–29. Аврагчийн үхлийн талаарх Самуелын бошиглол
Есүс Христийн үхлийн талаарх Самуелын бошиглол нь судруудад цэдэглэгдсэн хамгийн онцгой бошиглолуудын нэг юм. Дараах хүснэгтэд энэхүү бошиглолын биелэлт, хувь тохиолыг тоймлон дүрсэлсэн болно. (Хиламан 14:20–27-д зориулсан зүүлт тайлбар нь Самуелын бошиглолуудын биелэлтүүдийг дүрсэлсэн зарим захиасууд гэдгийг онцлон тэмдэглэж болох юм.)
Аврагчийн үхлийн тухай бошиглол |
Нотолгоо | |
---|---|---|
Гурван өдөр наргүй харанхуй бүрхэнэ | ||
Аянга, цахилгаан, газар хөдлөлт | ||
Дэлхий цууран хагарах | ||
Агуу шуурга; уулс доош нуран намсаж, толгод уулс болно | ||
Дардан зам эвдэрсэн, олон хот эзгүй болсон | ||
Булш нээгдэж, амилуулагдсан гэгээнтнүүд хүмүүст номлоно |
Хиламан 14:15–19. Цагаатгал үхлийг ялан дийлнэ
Лемен үндэстэн Самуел биеийн үхэл, эхний сүнслэг үхэл ба хоёр дахь сүнслэг үхэл хоёрын хоорондох ялгаа болоод Аврагчийн Цагаатгал хэрхэн бидэнд эдгээр үхлийг ялан дийлэхэд тусалдаг талаар тайлбарласан. Бошиглогчид ба сүмийн удирдагчид мөн эдгээр үнэнүүдийг заасан.
Биеийн үхэл. Далын ахлагч Эрл C.Тингэй заахдаа:
“Биеийн үхэл бол мөнх бус биеэс сүнс салах үйл явц юм. Адамын Уналтын учир бүх хүн төрөлхтөн биеийн үхлийг амсан зовох болно” гэжээ (“Аз жаргалын агуу төлөвлөгөө,” Ensign эсвэл Лиахонa, 2006 оны 5-р сар, 73).
Эхний сүнслэг үхэл. Сүнслэг үхэл нь “Их Эзэний дэргэдээс тусгаарлагдсан” байна (Aлмa 42:9).
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл биеийн үхэл ба эхний сүнслэг үхэл нь Адам ба Евагийн Уналтын үр дүн гэдгийг тайлбарласан:
“Бидний анхны эцэг, эх Адам, Ева хоёр Бурханы үгийг зөрчсөн. Тэд хориглогдсон жимснээс идсэнээр мөнх бус болсон. Үүний үр дүнд тэд болон тэдний үр удам мөнх бус байдал мөн сүнслэг үхлийг амсах болсон (бие болон сүнс салгагдах мөнх бус үхэл; болон сүнслэг үхэл буюу Бурханы оршихуйгаас тусгаарлагдах мөн сүнсний зүйлүүдийн үхмэл байдал)” (“The True Way of Life and Salvation,” Ensign, 1978 оны 5-р сар, 6).
Адам ба Евагийн Уналт сүнслэг үхлийг дэлхийд таниулсан. Унасан дэлхийд төрсний хувьд бид Бурханы оршихуйгаас тусгаарлагдсан—энэ нөхцөл байдлыг өвлөн авдаг. Лемен үндэстэн Самуел энэ нөхцөл байдлыг “эхний үхэл”-д хамааруулсан (Хиламан 14:16).
Лемен үндэстэн Самуел мөнх бус байдалд амьдарсан Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд биеийн болон сүнслэг үхэл хоёуланг Есүс Христийн Цагаатгалын хүчээр дамжуулан даван туулах болно гэдгийг заасан (Хиламан 14:17-г үзнэ үү). Бусад олон судар мөн энэ үнэнийг гэрчилдэг (2 Нифай 2:9–10; 9:15, 22, 38; Aлмa 11:43–44; 12:12–15, 24; 42:23; 3 Нифай 26:4–5-ыг үзнэ үү).
Хоёр дахь сүнслэг үхэл. Хоёр дахь үхэл нь наманчлаагүй хувийн нүглийн учир—Бурханы оршихуйгаас үүрд тусгаарлагдах хамгийн сүүлийн буюу эцсийн сүнслэг үхэл юм.
Аврагч мөн энэ хоёр дахь үхлийг даван туулахад туслах боломжийг өгсөн. Тэр бидэнд наманчлах боломжийг олгохын тулд бидний нүглүүдийн төлөө шаналан зовсон. Харин наманчлахгүй байгаа хүмүүст “сүнсний үхэл дахин ирнэ, тийм ээ, хоёр дахь үхэл, учир нь тэд зөв шударгад хамаарагдах зүйлүүдийн хувьд дахин тусгаарлагдах болно” (Хиламан 14:18). Энэ нь шийдэгдээгүй нүгэлтэй хэн боловч шүүгдэхийн тулд Түүнд дахин авчрагдсаны дараа Бурханы оршихуйд үлдэж чадахгүй гэсэн үг юм.
Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон энэ нөхцөл байдлыг тайлбарлахдаа:
“Хэрэв биеийн үхэл ёс суртахууны буруу зүйлс зөв болгогдохоос өмнө тохиосон бол наманчлах боломж алдагдсан байх болно. Тиймээс ‘[жинхэнэ] үхлийн хатгуур нь нүгэл’ юм.(1 Коринт 15:56.)
“Бүр Аврагч ч биднийг нүглүүдэд маань аварч чадахгүй. Зөвхөн бидний наманчлалын нөхцөл байдлын дагуу Тэрээр биднийг нүглээс гэтэлгэх болно. Сүнслэгээр амьд үлдэх эсвэл үхэлд хүрэх нь хувийн хариуцлага мөн. (Ром 8:13–14; Хиламан 14:18; С ба Г 29:41–45-ыг үзнэ үү)” (“Doors of Death,” Ensign, 1992 оны 5-р сар, 73).
Хиламан 14:18–19. Наманчлалын бурханлаг бэлэг
Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон наманчлалаар дамжин ирдэг баяр баясгаланг гэрчлэхдээ:
Би Их Эзэний үхэл ба Амилалт “наманчлах хэн боловч тэр нь тас цавчигдаж мөн галд хаягдахгүй” (Хиламан 14:18) байх гайхамшигт боломжийг авчирсан гэдгийг талархалтайгаар батлан, гэрчилж байна. Наманчлалын бурханлаг бэлэг нь энэ болон ирэх амьдралын аз жаргалын түлхүүр мөн. Аврагчийн үгсээр, гүн төлөв даруу болоод хайраар би бүгдийг ‘Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна’ (Maтай 4:17) хэмээн урьж байна. Энэ урилгыг хүлээн авснаар та нар одоо болон ирээдүйн аль алинд нь баяр баясгаланг олох болно” гэжээ (“Наманчлалын бурханлаг бэлэг (The Divine Gift of Repentance,)” Ensign эсвэл Лиахонa, 2011 оны 11-р сар, 41).