Номын сан
Хичээл 47: Иаков 5:52–77; Иаков 6


Хичээл 47

Иаков 5:52–77; Иаков 6

Оршил

Өмнөх хичээл дээр суралцагчид таримал ба зэрлэг чидун модны тухай Зиносын ёгтлолоос суралцаж эхэлсэн. Энэ хичээлд талбайн эзэн өөрийн үйлчлэгчдийн хамт моднуудад сайн үр жимс гаргахад туслахын тулд сүүлчийн удаа хөдөлмөрлөж байгаа тухай ёгтлолын төгсгөлийн хэсгийг үзэх болно. Тэд мөн Иаков 6-г судалж, Иаков ёгтлолд тайлбар хийж, өөрийн хүмүүсийг наманчлалд ирэхийг сануулдаг.

Заах зөвлөмж

Иаков 5:52–60

Таримал ба зэрлэг чидун модны тухай ёгтлолд талбайн эзэн моднуудыг хадгалан, тэдэнд сайн үр жимс гаргахад нь тусалдаг

Хичээлийн өмнө самбар дээр чидун модны зургийг зур.

Зураг
чидун модод

Суралцагчдад өмнөх хичээлд тэд Иаков 5 дээрээс таримал ба зэрлэг чидун модны тухай Зиносын ёгтлолоос суралцсаныг сануул. Энэ хичээлийн төгсгөлд талбайн бүх мод зэрлэг үр жимс гаргаж эхэлдэг (Иаков 5:30–42-г үз). Энэ нь Их урвалтыг төлөөлдөг.

Өмнөх хичээлийг давтахдаа хүүхдүүдийг хоёр хоёроор нь хуваа. Хос бүр дараах мэдэгдэлд өгөх хариултын талаар хэлэлц (самбар дээр тэдгээр мэдэгдлийг бичиж болно):

  1. Талбайн эзэн … төлөөлдөг

  2. Өөрийн модыг хамгаалах талбайн эзний хүч чармайлт … төлөөлдөг

  3. Талбайн эзний үгс ба үйлдлээс Есүс Христийн тухай миний суралцсан нэг зүйл бол …

  4. Талбайн бүх мод ба үр жимс өмхөрч ялзрахад эзэн … шийдсэн.

Хос хосоор эдгээр мэдэгдлүүдийг хэлэлцсэний дараа тэдний товч хариултыг нийтээр дүгнэн хэлэлц. Эхний хоёр мэдэгдэлд тэд хариулт өгөх үед талбайн эзэн Есүс Христийг, өөрийн моддыг хамгаалах түүний хичээл зүтгэл ба Түүнд эргэн ирэхэд Өөрийн хүмүүст туслах Аврагчийн хүчин чармайлтыг төлөөлж буйг суралцагчид тодорхой ойлгосон эсэхийг шалга. Тэд гурав дахь мэдэгдлийг дуусгах үед суралцагчид олон чухал сургаалыг хуваалцаж болно. Суралцагчдыг дөрөв дэх мэдэгдэлд хариулахдаа Иаков 5:51 дээр эзэн талбайг “бага зэрэг хүлээе” хэмээн хэлтрүүлэхээр шийдэж юу гэж хэлснийг ол.

Өнөөдрийн хичээлд сайн мэдээний сэргээлтийг оролцуулан хожмын өдрүүдийг төлөөлсөн ёгтлолын төгсгөлийн хэсгийг үзнэ гэдгийг тайлбарла.

Талбайн эзэн талбайг хадгалахын тулд аль болох олон мөчир залган суулгасныг онцлон хэл. Хэдэн суралцагчаас Иаков 5:52–58-г чангаар уншихыг хүс. Ангийнхныг мөчрүүд ба үндсийг хүчирхэгжүүлэхийн тулд эзэн юу хийснийг олохыг хүс. (Суралцагчдаас талбайн эзэн шинэ модны мөчрүүдийг тэдний жинхэнэ модны мөчрүүдтэй буюу Израилийн овгийг төлөөлж байгаа модтой залгасан гэдгийг суралцагчид олж харахад нь тусал. Дараа нь модны залгасан мөчрүүдийг бусад модны мөчрүүдтэй залгасан. Тэр мөн хамгийн ихээр ялзарч муудсан мөчрүүдийг тасдан галд хаясан. Та нар үүнийг тайлбарлахын тулд модыг самбар дээр зурж болно. Жишээлбэл, нэг модноос нэг мөчир авч, бас нэг өөр шинэ мөчрийг зур.

Нэг суралцагчаас Иаков 5:59-ийг чангаар уншихыг хүс. Яагаад талбайн Эзэн модны үндэснүүдэд найдаж эдгээр үйлдлийг хийснийг олж сонсохыг тэднээс хүс.

  • Моддын үндэст юу тохионо гэж эзэн найдсан бэ? (Тэр тэднийг “хүчтэй болгохыг” хүссэн.)

Энэ цаг үед муу үр жимс өгч байсан бүх мод уналтын үеийн дэлхийг төлөөлж байгаа гэдгийг суралцагчдад сануул. Үндэснүүд хүчтэй болсноор талбайн нийт мөчир “сайн болж хилэнцтийг даван туулах болно” (Иаков 5:59).

Эдгээр шүлэг сайн мэдээний гэрээнүүд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд нүглийг даван туулж, зөв шударгыг авчрахад тусалдаг болохыг заадаг талаар суралцагчид ойлгосон эсэхийг шалга.

  • Сайн мэдээний гэрээнүүд ямар арга замаар биднийг хүчирхэгжүүлдэг вэ? Таны гэрээнүүд амьдралд тань хэрхэн нөлөөлсөн бэ? (Энэ зарчмын тухай бодол санаа, гэрчлэлээ хуваалцаж болно.)

Иаков 5:61–77

Талбайн эзэн талбайдаа өөрийн үйлчлэгчидтэй хамт хөдөлмөрлөдөг

Суралцагчдыг Иаков 5:61–62–ыг дор бүрнээ чимээгүйхэн уншиж, талбайн эзэн өөрийн үйлчлэгчдэд юу хийхийг зааварласан болон яагаад тэр үүнийг хийхийг тэднээс хүссэнийг олохыг хүс.

  • Ёгтлолын эхэн дэх үйлчлэгч Их Эзэний бошиглогчдыг төлөөлдөг. Иаков 5:61 дээрх олон янзын үйлчлэгчдээр хэнийг төлөөлүүлсэн бэ? (Суралцагчдад эдгээр үйлчлэгч, бошиглогч, төлөөлөгч, ерөнхий ба орон нутгийн Сүмийн удирдагч, бүрэн цагийн номлогчид, гэрийн болон айлчлагч багш нар ба Их Эзэний ажилд оролцож байгаа хэн нэгэн буюу Сүмийн бүх гишүүнийг төлөөлж болно гэдгийг ойлгоход нь тусал.)

  • Иаков 5:61–62 дээрх бид, бидний болон бидэнд гэсэн үгсийн онцлог нь юу вэ? (Их Эзэн бидэнтэй хамт хөдөлмөрлөдөг. Бид Түүний ажлыг ганцаархнаа хийхээр орхигддоггүй.)

  • Иаков 5:62 дээр өгүүлсэнчлэн ажиллахаар дуудагдсан үйлчлэгчдийн цаг хугацааны онцлог нь юу вэ? (Энэ бол Эзэн талбайн моддыг тайрах “хожмын үе” байсан юм. Бошиглогчид энэ “хожмын үе”-ийг “цаг хугацааны бүрэн байдлын үе” гэж нэрлэсэн. Жишээ нь, Ефес 1:10 ба C ба Г 128:20-г үз.)

Зураг
Ахлагч Дийн Л.Ларсен

Суралцагчид ёгтлолын энэ хэсэг тэдэнтэй хэрхэн холбогдож буйг ойлгоход туслахын тулд нэг суралцагчаар Далын ахлагч Дийн Л.Ларсены дараах мэдэгдлийг уншуул:

“[Одоо] бол Их Эзэн ба түүний үйлчлэгчид үнэний захиасыг дэлхийн бүх хүнд болоод өөрсдийн үнэн байдлыг алдсан эртний Израилийн үр удамд хүргэх төгсгөлийн агуу хичээл зүтгэлийн үе юм. …

“Та нар энэ агуу ажлын төлөөх суурь тавигдах үед дэлхийд ирсэн. Сайн мэдээ хожмын үеийн төлөө сэргээгдсэн. Сүм бараг дэлхийн өнцөг булан бүрд байгуулагдаад байна. Хууль тогтоогдох эцсийн эмгэнэлт мөч ирээд байна. Та нар гол тоглогчид байх болно. Та нар талбайн сүүлийн ажилчдын дунд байна. … Та нарыг энд үйлчлэхээр сонгосон юм” (“A Royal Generation,” Ensign, 1983 оны 5-р сар, 33).

  • Ажлын төгсгөлийн үед Их Эзэнтэй хамт үйлчлэхээр дуудагдсан гэдгээ мэдэх нь та нарт ямар санагдаж байна вэ?

  • Түүний ажилд оролцсоноор Их Эзэнтэй хамт ажиллаж байгаагаа хэрхэн мэдэрсэн бэ?

  • Их Эзэнд үйлчилж, бусдыг “сайн үр жимс” авчрахад туслах ямар боломжууд байна вэ? (Суралцагчдын Сүмийн дуудлага, үүрэг даалгаврууд; гэр бүл, найз нөхөд ба бусдыг Аврагчтай ойр байхад туслах үүрэг хариуцлага; Их Эзэнд үйлчлэхийн тулд бүрэн цагийн номлолд үйлчлэх боломж)

Самбар дээр Иаков 5:70–75 гэж бич. Эдгээр шүлэг нь Их Эзэний Өөрийн үйлчлэгчидтэйгээ бий болгосон харилцааны талаар заадаг гэдгийг тайлбарла. Тэд мөн Их Эзэн ба Түүний үйлчлэгчдийн хамтын хөдөлмөрөөр үүнийг гүйцэлдүүлэх боломжтой гэдгийг тайлбарла. Суралцагчдаас эдгээр шүлгийг дор бүрнээ чимээгүйхэн уншиж, тэдний хувьд Их Эзэн ба Түүний үйлчлэгчдийн харьцааг хамгийн сайн тодорхойлсон шүлгийг сонгохыг хүс. Суралцагчдад унших хангалттай хугацаа өгсний дараа тэднээс сонгосон шүлэгтээ яагаад дуртай гэдгээ, мөн Их Эзэнд үйлчлэх үед энэ нь тэдэнд хэрхэн тусалж болохыг хэлэхийг урь.

Суралцагчдыг энэ үйл ажиллагаанд оролцох үед тэд Түүний ажлыг гүйцэлдүүлэхээр Түүнтэй хамт ажиллахад Их Эзэн бидэнд баяр баясгалан амласныг ойлгосон эсэхийг бататга. Суралцагчдын Иаков 5:70–75-ын талаарх ойлголтыг улам гүнзгийрүүлэхийн тулд дараах асуултуудыг асуу:

  • Талбайн эзэн түүнтэй ажилласан хүмүүст юу амласан бэ? (Иаков 5:71, 75-г үз.) Их Эзэний ажилд хэзээ баяр баяслыг мэдэрсэн бэ?

  • Үйлчлэгчид “өөрсдийн бодол санаа” ба “бүх хүч чадлаараа” ажиллах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ? (Иаков 5:72, 74-г үз.) Их Эзэнд үйлчлэх үедээ эдгээр хэллэгээс ямар сургамж авсан бэ?

Хичээлийн энэ хэсгийг суралцагчдаас дараах асуултын хариултыг судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэр дээрээ бичихийг хүсэн, дуусга (үүнийг самбар дээр бичиж болно):

  • Их Эзэнд үйлчлэх өөрийн боломжуудын талаар бодож, Иаков 5 дээр хэлэлцсэн үнэнүүдийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Суралцагчдад энэ талаар бичих хангалттай хугацаа өгсний дараа нэг юм уу хоёр суралцагчаас өөрсдийн хариултыг ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

Иаков 6

Иаков Их Эзэний нигүүлсэл, шүүлтийн талаар зааж, өөрийн хүмүүсийг наманчлалд урьдаг.

Энэ нь таримал ба зэрлэг чидуны модны ёгтлолын чухал үнэний талаарх Иаковын дүгнэлтийг багтаасан гэдгийг тайлбарлан, Иаков 6-г товч танилцуул.

Нэг суралцагчаас Иаков 6:4–6-г уншихыг урь. Ангийн тал хэсгийг Их Эзэний тухай суралцахын тулд Иаков өөрийн хүмүүсээс юу хүссэнийг олохыг хүс. (Бурхан Өөрийн хүмүүсийг санадаг бөгөөд Тэрээр “[тэдэнд] үнэнчээр байж”, Түүний “нигүүлслийн мутар [тэдний] зүг сунгагдсан.” Энэ захиас дээрх үнэнч байх гэдэг үгийн утга ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгэнд ойр дотно байх гэсэн утгатай.) Ангийн нөгөө хагасаас энэ мэдлэгийн үр дүнд өөрийн хүмүүсийг юу хийхийг Иаков урамшуулан дэмжсэнийг олохыг хүс. (Өөрсдийн зүрх сэтгэлийг хатууруулахгүй байх, Их Эзэнд “зүрх сэтгэлийн дүүрэн зорилготойгоор” ирж, “Бурхан [тэдэнд] үнэнчийн адил үнэнч байх.”) Суралцагчдыг ангийнхантайгаа олсон зүйлээ хуваалцсаны дараа дараах асуултуудыг асуу:

  • Иаков Их Эзэнийг хэрхэн дүрсэлсэн бэ? Их Эзэний “нигүүлслийн мутар та нарын зүг сунгагдсан” гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Тэр та нарт үнэнч байдгийг үзүүлсэн чидун модны ёгтлолоос Их Эзэний тухай юу суралцсан бэ? Та нар Их Эзэнд үнэнч гэдгээ хэрхэн харуулж чадах вэ?

Бид “Бурханы сайн үгээр тэжээгдсэний” дараа бид хилэнцэт үр жимсийг гаргах ёсгүй гэдгийг тайлбарлангаа, Иаков 6:7–10-г товч дүгнэн хэлэлц. Бид бошиглогчдын үгсийг дагах хэрэгтэй. Хэрэв бид наманчлахгүй бол Их Эзэний шүүлтийн өдөр нүглүүдийнхээ төлөө хариуцлага хүлээх болно гэдгийг Иаков бидэнд анхааруулсан. Суралцагчдаас Иаков 6:11–13-г дор бүрнээ чимээгүй уншиж, Иаковын сүүлийн зөвлөмжийг олохыг хүс. Тэднийг олсон зүйлээ хуваалцсаны дараа дараах асуултыг асуу:

  • Наманчлахыг сонгож, Их Эзэний өмнө зогсон, Түүгээр шүүгдэхэд өнөөдөр бэлтгэх нь яагаад ухаалаг зүйл вэ?

Бид наманчилж, Их Эзэний нигүүлслийг хүлээн авахын тулд өнөөдөр бэлтгэх нь ухаалаг зүйл гэдгийг бататга.

Наманчлал нь зөвхөн ирэх шүүлтэнд биднийг бэлтгээд зогсохгүй мөн одоо Их Эзэнд үйлчлэх боломжийг олгодог гэдгийг онцлон хэлж хичээлийг дуусга. Суралцагчдад Их Эзэн тэднийг Түүнтэй хамт үйлчилж, Түүнтэй хамт баяр баяслыг олж, Түүний зарлигуудад дуулгавартай байснаар тэд зохистой байж, наманчилж, Түүний нигүүлслийг хүлээн авахыг хүсдэг гэдгийг гэрчил.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Иаков 5 Таримал ба зэрлэг чидун модны ёгтлолыг эргэн дүгнэ

Зураг
чидун модны ёгтлол

Хэвлэх