152-р хичээл
Моронай 1-3
Оршил
Иферийн ялтсуудыг хураангуйлсны дараа Моронай өөр зүйлсийг нэмж бичих бодолгүй байлаа. Гэсэн хэдий ч тэрээр “Их Эзэний тааллын дагуу, ирээдүйн нэг өдөр, леменчүүд, [түүний] ах дүүст чухал байж магад хэмээх тул өөр цөөн хэдэн зүйл” (Моронай 1:4) бичих сүнслэг өдөөлтийг хүлээн авсан билээ. Түүний үгс Есүс Христэд итгэх итгэлийг нь харуулж, сайн мэдээний чухал ёслолуудыг тоймлосон байдаг.
Заах зөвлөмж
Моронай 1
Моронай амь насныхаа аюулгүй байдлын төлөө бэдэрч, бичиглэлээ үргэлжлүүлэв
Нэг суралцагчаас сургууль дээрээ өөрийн итгэлийн төлөө бат зогссон нэгэн залуу эмэгтэйн ярьсан дараах түүхийг уншихыг хүс.
“Манай багш самбарын өмнө зогсоод бидний үзэх киноны тухай ярьсан юм. … Манай багш … уг киног өндөр үнэлгээтэй байгаа кино гэж тайлбарлав. Би бүр гайхаж хоцорлоо. … Би ийм зүйл тохиолдоно гэж огт төсөөлж байсангүй.
“Би сандал дээрээ суугаад юу хийх ёстойгоо бодлоо. Биднээс иймэрхүү зохисгүй кино үзэхгүй байхыг хүсдэг талаар би бодлоо. Би сургууль дээрээ байсан учраас бидний үзэх киноны хэсэг нь зохистой байж болох юм гэж өөрийгөө зөвтгөхийг оролдов. Гэсэн ч уг киног үзэхгүй байх миний бодол уг зөвтгөх оролдлогыг ялсан юм.
“Би гараа аажуу тайван өргөн, киног гарч байх хооронд гадаа хүлээж байж болох эсэхийг ангийнхныхаа өмнө асуулаа. Би сандлаасаа босоод номоо бариад гарах үед бүх хүн над руу харж байгааг мэдэрсэн юм. Би тэдний царайг хараад тэд намайг яагаад ингэснийг ойлгохгүй байгааг мэдлээ.
Би үүдний өрөөнд сууж байхдаа баяртай байлаа. Манай багш эсвэл ангийнхан юу гэж хэлэх нь хамаагүй би зөв зүйл хийснээ мэдэж байсан юм. Мөн би илүү их хүч чадлыг мэдэрсэн. Манай багш бидэнд үзэхийг санал болгосноос болж би зохисгүй кино үзэх шаардлагагүй гэдгийг мэдсэн юм.
“…Бид сорилтуудтай тулгарч, тэдгээрийг ялж гарсан үедээ ялагдаж, сорилтод бууж өгснөөс илүү хүчирхэг болдог гэдэгт би итгэдэг.
Энэ бол Аврагчаас ирдэг дотоод хүч чадал юм. Хэрэв бид хүнд хэцүү үедээ Түүн рүү харах юм бол хүчирхэгжиж чадна. Түүнд итгэх бидний итгэл зовлон бэрхшээлийг давахад маань тусална” (Катерин Холл, “Standing Up, Standing Out,” New Era, 2012 оны 2-р сар, 11).
Суралцагчдаас Моронай 1:1–3-ыг дотроо уншаад Моронай хэрхэн итгэлдээ бат зогссон тухай олж мэдэхийг хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Дараах асуултуудыг асуу:
-
“Христийг үгүйсгэхгүй” байна гэдэг нь юу гэсэн үг вэ?
-
Хэзээ та болон таны таньдаг хэн нэгэн зовлонт үедээ Есүс Христийг дагах тууштай байдлыг харуулсан бэ?
Хэдийгээр Моронай болон уг түүхэнд гарсан залуу эмэгтэйн үлгэр жишээ агуу боловч бид ч бас өдөр бүр бидний итгэл, дуулгавартай байдал болон “Христийг үгүйсгэхгүй” байх хүслийг маань баталсан жижиг сонголтуудыг хийж чадна.
-
Моронайн үлгэр жишээг дагаж болох ямар арга замууд байна вэ? (Суралцагчид сайн мэдээ болон үүний жишгүүдээс ичихгүй байх, зарлигуудыг дагах, зөв шударга үлгэр жишээ үзүүлэх, бусад хүмүүс итгэлээ алдсан ч Есүс Христийн талаарх гэрчлэлдээ бат зогсох зэрэг санааг хуваалцаж болно)
Нэг суралцагчийг Моронай 1:4-ийг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Моронай үргэлжлүүлэн бичихийг сонгосон шалтгааныг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа амийг нь авахыг эрэлхийлсэн хүмүүсийнхээ үр удмын тусын тулд Моронай эдгээрийг бичсэн гэдгийг онцол.
-
Леменчүүдэд туслахыг хүссэн Моронайн хүслээс бид юу сурч болох вэ? (Бид дайснуу-даа хайрлах сонголтыг хийснээр Есүс Христийг дагах итгэлээ харуулж чадна.)
Есүс Христийг дагах Моронайн итгэл, тууштай байдал түүний “үнэ цэнэтэй” (Moронай 1:4) хэмээн мэдэрсэн Сүмийн цөөн хэдэн чухал үндсэн зарчмын талаар бичиглэхэд хүргэсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдаас тэд Моронай 2–3-ыг судлах үед эдгээр бүлэг хэрхэн тэдэнд үнэ цэнэтэй байж болох талаар бодохыг хүс.
Моронай 2
Моронай Ариун Сүнсний бэлэг өгөх талаар Есүс Христийн зааврыг бичиглэсэн билээ
Нэг залуу эрэгтэйг самбарын өмнө гарч ирэхэд урь. Суралцагчдаас энэ залуу эрэгтэйг ирээдүйд бүрэн цагийн номлогч болсон байна гэж төсөөлөхийг хүс. Номлогч залуу маань хамтрагчийн хамт хэн нэгэнд сайн мэдээг зааж, тэр хүн нь баптисм хүртэхээр шийджээ. Залуу эрэгтэйгээс Ариун Сүнсний бэлэг хүртээх гишүүний баталгааны ёслолыг гүйцэтгэхийг хүсчээ. Залуу эрэгтэйгээс дараах асуултыг асуу:
-
Та уг ёслолыг гүйцэтгэхийн тулд юуг бэлтгэж болох вэ? (Залуу эрэгтэйг хариулсны дараа бусад суралцагчаас мөн өөрсдийн бодлыг хуваалцахыг хүс.)
Амилсан Аврагч нифайчууд дээр зочлох үедээ “тэрбээр өөрөө сонгосон шавь нартаа гараа хүргэж”, “Ариун Сүнсийг өгөх хүчийг тэдэнд олгосон” (3 Нифай 18:36–37) гэдгийг тайлбарла. Ариун Сүнсний бэлгийг хэрхэн өгөх талаар Нифайн арванхоёр шавьдаа өгсөн Аврагчийн заавруудын заримыг нь Моронай цэдэгтээ багтаасан. Нэг суралцагчаас Моронай 2:1–3-ыг чангаар уншихыг мөн бусад суралцагчаас дараах мэдээллийг хайж олохыг хүс.
-
Ёслол гүйцэтгэж буй хүн ямар бэлтгэл хийх ёстой вэ?
-
Ёслолыг хэрхэн гүйцэтгэдэг вэ?
Суралцагчдыг шүлгүүдийг уншсаны дараа дараах асуултуудаас заримыг эсвэл бүгдийг нь асуу:
-
Моронай 2:2-ын б зүүлт тайлбарт хэлсэнчлэн Ариун Сүнсний бэлгийг өгөхийн тулд ямар санваартай байх ёстой вэ? (Мелкизедек санваар. )
-
Мелкизедек санваартан Ариун Сүнсний бэлэг өгөхөд бэлтгэхийн тулд юу хийх ёстой вэ? (Тэр “[Есүс Христийн] нэрээр Эцэгт залбирах ёстой.” )
-
Та залбирал хэрхэн тухайн хүнд санваарын ёслолыг гүйцэтгэхэд бэлтгэхэд нь тусална гэж бодож байна вэ?
-
Гишүүний баталгааны ёслолыг хэрхэн гүйцэтгэдэг вэ? (Есүс Христийн нэрээр гараа тавьснаар. Уг ёслолын хэсэг болгож Мелкизедек санваартнууд тодорхой хэдэн үгийг хэлэх ёстой гэдгийг тайлбарла. Бүрэн цагийн номлогчдод санваарын ёслол болон адислалуудыг хэрхэн гүйцэтгэх тухай заавартай жижиг гарын авлага байдаг.)
Та дараах үнэнийг самбар дээр бичиж суралцагчид одоогийн байдлаар юу сурсныг нэгтгэн дүгнэж болно: Мелкизедек санваартнууд гар тавин, баптисм хүртсэн Сүмийн гишүүдэд Ариун Сүнсний бэлэг хүртээдэг.)
Моронай 3
Моронай прист болон багш нарыг томилох талаарх Есүс Христийн өгсөн зааврыг цэдэглэсэн юм
Уг хичээлийг заахаас нэг эсвэл хоёр хоногийн өмнө нэг залуу эрэгтэйгээс ангийнханд санваарын эрх мэдлийн шугамаа уншиж өгөхийг хүс. (Эсвэл та өөрийнхөө эрх мэдлийн шугамыг эсвэл гэр бүлийн гишүүн мөн тойрог, салбарынхаа санваарын удирдагчийн эрх мэдлийн шугамыг уншиж өгч болно.) Санваарын эрх мэдлийн шугам нь Есүс Христийн санваарын эрх мэдлийг харуулдаг гэдгийг тайлбарла. Мелкизедек санваартнууд Сүмийн удирдах газар эсвэл харьяа үйлчлэлийн төвтэйгөө холбоо барьж, өөрсдийн эрх мэдлийн шугамын бүртгэлээ авах хүсэлтийг гаргаж болно. Сүм Аароны санваартнуудад эрх мэдлийн шугамын бүртгэлийг олгодоггүй. Гэсэн хэдий ч Мелкизедек санваартнаар Аароны санваарт томилогдсон Аароны санваартнууд өөрсдийг нь томилсон хүний эрх мэдлийн шугамын талаар суралцаж болдог.)
Нэг суралцагчийг өөрийн эрх мэдлийн шугамыг ангид уншиж өгөхийг хүс (эсвэл ангид авчирсан эрх мэдлийн шугамаа уншиж өг). Санваарын эрх мэдлийг шууд Есүс Христээс авч дагах тухай мэдэх үед түүнд өөрт нь ямархуу санагдсан талаар хуваалцахад урь (эсвэл санваар эзэмшигчид нь эрх мэдлийг Аврагчаас шууд авч дагах боломжтой талаар өөрийн мэдрэмжээсээ хуваалц).
Суралцагчдад санваарын бүх үүргүүдийг гүйцэтгэх эрх мэдэл Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэгээс ирдэг гэдгийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн үгийг уншихыг хүс:
“Бурханлаг эрх мэдэлтэйгээр үйлдэх нь зүгээр л нэг нийгмийн хэлэлцээрээс илүү зүйл шаарддаг. Үүнийг шашны сургалт эсвэл цугларагсдын үүрэг даалгавар бүтээж чадахгүй. Бурханы эрх мэдлээр хийгдэж буй ажилд сүм хийд, гудамж эсвэл шашны сургуульд байгаа хэн нэгний эзэмшиж буй хүч чадлаас хамаагүй агуу хүч байх ёстой—үүний баталгаа нь үнэнч итгэлтэй Бурханыг эрэлхийлэгч олон хүн энэ талаар мэдэж танилцуулж байснаар үе үеийнхнийг Сэргээлт рүү хөтөлсөн юм. …
“… Есүс Христийн сэргээгдсэн Сүмд байгаа бид санваарын эрх мэдлийн шугамыг тойрог дахь шинэхэн дикон, түүнийг удирддаг бишоп мөн биднийг тэргүүлдэг бошиглогчоос харж чадна. Уг шугам нь тэнгэрээс юутай ч харьцуулшгүй бэлгийг авчирсан Бурханы Хүүгээс ирсэн тэнгэрлэг тохинуулагчидтай таслагдашгүй гинжин хэлхээгээр холбоостой байдаг” (“Our Most Distinguishing Feature,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 44).
-
Энэ Сүмийн бүх санваартан өөрсдийн санваарын эрх мэдлийг дээшээ Есүс Христ рүү харж дагаж чадна гэдгийг мэдэх нь танд яагаад чухал вэ?
Моронай 3:1–4-ийг чангаар уншихыг нэг суралцагчаас хүс. Цааш нь хамтдаа суралцагчдаас шүлгийг дагуулан харж, хувь хүмүүсийг хэрхэн санваарын албанд томилдгийг олж мэдэхийг хүс.
-
Хувь хүмүүсийг санваарын албанд хэрхэн томилдог вэ? (Хувь хүмүүс эрх мэдэлтэй тэднээр гар тавиулан, санваарын албанд томилогддог.)
-
Тухайн санваарт томилогдож буй хүн яагаад тухайн санваарыг атгаж байгаа эсвэл үүнээс илүү агуу санваарыг атгаж байгаа хүнээр санваарын албанд томилогдох шаардлагатай вэ?
Ангид байгаа санваартнуудаас санваарын үүргээ товч тайлбарлахыг хүс. Ангиас доорх асуултуудыг асуу:
-
Санваартан үүргээ биелүүлснээр таныг адисалсан үе хэдийд байсан бэ?
Санваар амьдралыг нь хэрхэн адисалсан мэдрэмжээсээ хуваалцахыг хэдэн суралцаг-чаас хүс . Санваарын ачаар амьдрал тань хэрхэн өөрчлөгдсөн тухай та хуваалцаж болно.