154-р хичээл
Моронай 6
Оршил
Моронай ялтсууд дээрх өөрийн цэдгийг дуусгах үедээ Сүмд баптисм хүртэхэд тавигдах зарим шаардлагын талаар тайлбарласан. Тэрээр мөн нэг нэгнээ халамжлах Сүмийн гишүүдийн үүрэг хариуцлагын талаар тайлбарласан юм. Сүмийн цуглаануудын зорилгууд болон Сүмийн цуглаануудыг Ариун Сүнсний нөлөөгөөр удирдах нь хэчнээн чухал болох талаар онцолжээ.
Заах зөвлөмж
Моронай 6:1–3
Моронай баптисмд тавигдах шаардлагыг тодорхойлжээ
Суралцагчдаас долоон настай дүү нь хэдэн сарын дараа найман нас хүрэх гэж байна гэж төсөөлөхийг хүс. Суралцагчдаас тэдний эцэг эх тэднээс баптисм хүртэхэд хэрхэн бэлтгэх талаар гэр бүлийн үдшийн хичээл заахыг хүссэн гэж төсөөлөхийг хүс. Дүүгээ баптисм хүртэхэд бэлтгэхэд нь туслахын тулд юу заах байсныг нь хуваалцуулахаар хэдэн суралцагчийг урь.
Моронай 6 нь баптисмын шаардлагуудын талаар Моронайн хэлсэн тодорхойлолтыг багтаадаг гэдгийг тайлбарла. Суралцагчдаас Моронай 6:1–3-ыг дотроо уншаад баптисмын шаардлагуудыг олж мэдэхийг хүс. Дараа нь суралцагчдыг олж мэдсэн зүйлсээ хуваалцахад урь. Дараах асуултуудыг асуу:
-
Баптисм хүртэхийг хүсч буй хүмүүс “үүнд зохистой байгаагаа үзүүлэхүйц үр жимс” авчрах ёстой гэдэг нь юу гэсэн үг вэ? (Тэд баптисмын гэрээг хийж, сахихад бэлэн байгаагаа харуулж, Бурханы зарлигуудыг дагаж амьдрах ёстой.)
-
Хүмүүс баптисм хүртэхийн өмнө “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй” байх нь яагаад чухал вэ? (Та “харууссан зүрх, гэмшсэн сэтгэл” гэдэг нь наманчилж, Их Эзэний зарлигуудыг дагахад бэлэн байж, даруу байхыг хэлж байгааг тайлбарлаж болно.)
Нэг суралцагчаас Моронай 6:3-ыг чангаар уншихыг хүс мөн бусад суралцагчаас бид баптисм хүртэхдээ ямар гэрээ хийдгийг олж сонсохыг хүс. Суралцагчид дараах үнэнийг олох ёстой: Бид баптисмаар дамжуулан өөрсдийн дээр Есүс Христийн нэрийг авч, эцсээ хүртэл Түүнд үйлчлэх гэрээ хийдэг. (Та мөн суралцагчдаас Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь юу гэсэн үг болох талаар өмнөх хичээл дээр суралцсан зүйлээ санахыг хүсч болно.)
-
Таны туршлагаар баптисм хүртэх гэж байгаа хүмүүст эцсээ хүртэл Есүс Христэд үйлчлэх шийдвэр төгс байдал яагаад чухал вэ?
-
Та Их Эзэнд үйлчлэх шийдвэр төгс байдлаа дэмжиж, хүчирхэгжүүлэхийн тулд юу хийсэн бэ?
Моронай 6:4
Моронай Сүмийн гишүүдийг хэрхэн халамжилж, сүнслэгээр тэжээхийг тайлбарласан
Моронай баптисмын шаардлагуудын талаар тодорхойлсныхоо дараа түүний өдрүүдэд шинээр баптисм хүртсэн хүмүүст гэрээндээ үнэнч үлдэхэд нь туслахын тулд юу хийдэг байсныг тайлбарласан байдаг. Суралцагчдыг Моронай 6:4-г дотроо уншиж Сүмийн гишүүд шинэ хөрвөгчдөд туслахын тулд юу хийдэг байсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Хариултуудыг нь самбар дээр бич.
Суралцагчдаас Моронай 6:4 нь Сүмийн гишүүд ялангуяа шинэ гишүүдийн талаар бидний хүлээсэн үүргийн талаар юу зааж байгааг нэгтгэн дүгнэхийг хүс. (Жишээлбэл: Суралцагчид дараах маягаар хариулж болно: Бид Сүмийн бусад гишүүдийг санаж, тэднийг Бурханы үгээр сүнслэгээр тэжээх үүрэгтэй. Бид нэг нэгэндээ залбиралд үргэлжлүүлэн тууштай хандахад нь туслах хэрэгтэй мөн нэг нэгэндээ Аврагч болон Түүний Цагаатгалд найдвар тавихад нь туслах хэрэгтэй гэж хариулж болно.)
-
Бид нэг нэгнээ санах өөрсдийн үүргийг хэрхэн биелүүлж болох вэ?
-
Бид нэг нэгнээ хэрхэн “Бурханы сайн үгээр” тэжээх вэ?
-
Бурханы үгээр тэжээгдсэнээр ямар адислалууд ирдэг вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг унш:
“Ихэнх гишүүд эдгээр нь хэдийгээр чухал ч гэсэн сүмд ирэхдээ сайн мэдээний цөөн хэдэн шинэ баримтуудыг эрж олон, хуучин найзуудтайгаа уулзах гэж ирдэггүй. Тэд сүнслэг туршлагыг эрэлхийлж ирдэг. Тэд амар амгаланг хүсдэг. Тэд итгэлээ хүчирхэгжүүлж, найдвараа шинэчлэхийг хүсдэг. Товчхондоо бол тэд Бурханы сайн үгээр тэжээгдэж, тэнгэрийн хүчээр хүчирхэгжихийг хүсдэг. Үг хэлж, зааж, удирдахаар дуудагдсан тэдгээр нь чадах чинээгээрээ уг ажилд туслах үүрэгтэй” (“A Teacher Come from God,” Ensign, 1998 оны 5-р сар, 26).
Суралцагчдаас тэднийг санаж, сүнслэгээр тэжээхийн тулд хичээл зүтгэл гаргадаг эсвэл гаргасан хүмүүсийн талаар бодохыг хүс. Тэднээс жишээлбэл тэдний төлөө залбирсан, тэдэнд заах гэж хичээл бэлтгэсэн, Сүм дэх үйл ажиллагаанд нь тэднийг дэмжсэн, тэдний тулгарсан сорилт бэрхшээлд тусалсан бүх хүмүүсийн талаар бодож байсан эсэхийг асуу. Цөөн хэдэн суралцагчийг хэн нэгэн тэднийг санаж, Бурханы үгээр тэжээснээр тэд хэрхэн адислагдаж байсан тухай хуваалцахад урь. Та мөн суралцагчдад тэдэнд тусалсан хэн нэгэнд талархал илэрхийлж захиа бичих цаг өгч болно.
Суралцагчдаас Их Эзэн тэднээс санаж, сүнслэгээр тэжээгээсэй гэж хүсч байгаа хэн нэгний талаар бодохыг хүс. Суралцагчдыг Сүмийн бусад гишүүдийг халамжлах үүргээ илүү сайн биелүүлэхийн тулд юу хийж болох тухайгаа дэвтэр дээрээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэднийг шинэ гишүүдэд онцгой анхаарал хандуулахад урамшуулан дэмж.
Моронай 6:5–9
Моронай Сүмийн цуглаануудын зорилгыг болон тэдгээрийг хэрхэн хөтлөн явуулахыг тодорхойлов
Суралцагчдаас өөрсдийгөө залуу эрэгтэй эсвэл залуу эмэгтэйн эцэг эх гэж төсөөлөхийг хүс. Өнгөрсөн долоо хоногийн турш тэдний хүүхэд сүм уйтгартай, утгагүй санагдаж байгаа учраас сүмд явахыг хүсэхгүй байна гэж хэлжээ. Суралцагчдаас өсвөр насны хүүхдээ сүмд явахад нь дэмжихийн тулд юу гэж хэлэхээ мөн сүмд тогтмол явах зөв учир шалтгааныг ойлгоход нь тэдэнд хэрхэн туслах талаар бодохыг хүс.
Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич:
Нэг суралцагчийг Моронай 6:5–6-г чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, самбар дээрх өгүүлбэрийг гүйцээх үгсийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах хооронд тэдний хариултыг самбар дээр бич. Тэдний хариултууд дараах үнэнүүдийг багтааж болно:
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс сүмээс хэрхэн баяр баясгаланг олох талаар бичсэн найзынхаа захианаас хуваалцжээ.
“Жилийн өмнө би сүмд явах хандлагаа өөрчилсөн юм. Би өөрийнхөө төлөө биш харин бусдын төлөө сүмд явж эхэлсэн. Би ганцаараа сууж байгаа хүмүүстэй мэндэлж, зочдыг угтаж, үүрэг даалгаврыг сайн дураараа хийж эхэлсэн билээ. …
“Удалгүй би долоо хоног бүр идэвхгүй биш харин идэвхтэй байж, хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлт гаргах зорилготой сүмд явдаг болсон. Эцэст нь би Сүмийн цуглаануудад илүү баяр баясгалантай, үүрэг хариуцлагатай явдаг болсон юм” (quoted in “Unselfish Service,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 5-р сар, 96).
Та ангийнхаа суралцагчдын хэрэгцээний талаар бодохдоо тэдэнд Моронай 6:5–6-аас сурсан зарчмуудаа тунгаан бодож, хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах асуултуудаас асуу:
-
Ямар туршлага танд тойрог эсвэл салбарынхаа гишүүдтэй хамт залбирч, мацаг барихын ач холбогдлыг заасан бэ?
-
Бид “өөр хоорондоо бодгалиудынхаа аз жаргалын талаар ярихаар” цуглах ёстой гэсэн нь юу гэсэн үг вэ? (Моронай 6:5). Бид үүнийг сүмд хэрхэн хийдэг вэ?
-
Бид бусдыг сүнслэгээр хүчирхэгжүүлэх хүсэлтэйгээр сүмд явбал энэ нь бидний сүм дэх туршлагад хэрхэн нөлөөлөх вэ?
-
Бид ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийн талаар юуг санаж болох вэ? Ариун ёслолоос хүртэх нь долоо хоногийн турш Түүнийг санахад хэрхэн тусалдаг вэ?
-
Бидний ярилцсан зорилгуудын төлөө Сүмд явах нь бидэнд “[өөрсдийгөө] зөв замд байлгах[ад]” хэрхэн тусалдаг вэ? (Моронай 6:4). Та бусад өсвөр үеийнхнийг Сүмийн цуглаануудад явахыг урамшуулахын тулд юу хийж болох вэ?
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн хэлсэн дараах үгийг унш:
“Санаатайгаар гэм нүгэл үйлдэгсдэд Сионд байр байхгүй. Алдсын замаас эргэж, мөнх амьдрал болон сайн мэдээний гэрлийг эрэлхийлдэг наманчлагч нүгэлтнүүдэд байр бий.
Дараа нь суралцагчдыг Моронай 6:7–8-ыг дотроо уншаад Моронайн өдрүүд дэх Сүмийн удирдагчид юуг “дагаж мөрдөхдөө чанд” байсныг олж мэдэхэд урь. Суралцагчдыг сурсан зүйлээ хуваалцахад урь. Та энэ шүлэгт “арилгагдаж” гэдэг хэсэг нь гишүүнчлэлээс хасах гэсэн үг гэдгийг тайлбарлаж болно. Хэрэв Сүмийн гишүүд ноцтой гэм нүгэл үйлдэж, наманчлаагүй бол гишүүнчлэлээс хасагддаг буюу Сүм дэх гишүүнчлэлээ болон гэрээнүүдийнхээ адислалыг алддаг.
-
Өнөөдөр Сүмийн удирдагчид бидэнд алдсаас зайлсхийхэд туслахын тулд юу хийдэг вэ?
-
Моронай 6:8-д хэлсэнчлэн хэрэв бид нүглүүдээ чин сэтгэлээсээ наманчлах юм бол ямар амлалт бидэнд ирдэг вэ? (Бид ойр ойрхон наманчилж, өршөөлийг үнэн сэтгэлээсээ эрэлхийлснээр уучлагдана.)
Суралцагчдаас ням гаргийн Сүмийн цуглааны үеэр Ариун Сүнсийг мэдрэх ямар боломжууд тэдэнд байгааг асуу (жишээлбэл: залбирал болон ариун ёслолын үеэр, гишүүдийг үг хэлж, заах үед, дууллыг дуулах болон хичээл орж байх үеэр эсвэл судруудыг тунгаан бодох үед). Нэг суралцагчийг Моронай 6:9-ийг чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Ариун Сүнс цуглаануудад ямар үүрэг гүйцэтгэдгийг олж мэдэхийг хүс.
-
Бид Моронай 6:9-өөс Сүмийн цуглаануудыг хэрхэн хөтөлж явуулах талаар ямар үнэнүүдийг сурч байна вэ? (Сүмийн цуглаануудыг Ариун Сүнсний хүчээр хөтөлж явуулах ёстой.)
-
Сүмийн цуглаан Ариун Сүнсний хүчээр удирдагдаж байгааг та хэзээ мэдэрсэн бэ?
Суралцагчдад энэ үнэн хэрхэн Сүмийн цуглаануудын бүх хэсэгт хамаатай болохыг ойлгоход нь туслахын тулд тэднээс өөрсдийгөө дараах нөхцөл байдлуудад тавьж үзэхийг хүс. (Та эдгээрийг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичиж болно эсвэл тараах материал болгон бэлтгэж болно.) Суралцагчдыг Моронай 6:9-өөс мэдэж авсан зарчмууд нь эдгээр нөхцөл байдалтай хэрхэн холбогдож байгааг тайлбарлахад урь.
-
Танаас Есүс Христийн Цагаатгалын талаар ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхийг хүсчээ.
-
Танаас удахгүй болох ариун ёслолын цуглаанд зориулж, хөгжмийн үзүүлбэр үзүүлэхийг хүсчээ.
-
Та гэрчлэлийн цуглаан дээр сууж байгаад гэрчлэлээ хуваалцах сүнслэг өдөөлтийг хүлээн авсан боловч юу хэлэхээ мэдэхгүй байжээ.
Хичээлийн эхэнд та эцэг эхчүүд залуу эрэгтэй эсвэл залуу эмэгтэйг сүмд явахад нь урамшуулахын тулд юу хэлж болох талаар бодохыг суралцагчдаас хүссэн гэдгээ тэдэнд сануул. Хичээлийн төгсгөлд суралцагчдаас юу гэж хэлэх байсныг нь асуу. Дараа нь сүмд явснаар ирэх адислалууд болон өнөөдөр ярилцсан ямар нэгэн зарчмын талаар гэрчлэлээ хуваалц.