Номын сан
54-р хичээл: Мозая 4


54-р хичээл

Moзая 4

Оршил

Хаан Бенжамины заасан зүйлүүдэд сэтгэл нь хөдөлсөн хүмүүс наманчилж мөн нүглээсээ уучлагдсан. Тэд “баяр хөөрөөр дүүрч” мөн “ухамсрын амар амгаланг” хүлээн авчээ (Moзая 4:3). Хаан Бенжамин тэдэнд үргэлжлүүлэн зааж, “нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалах”-ын тулд юу хийх ёстойгоо ойлгоход нь тусалсан” (Moзая 4:12). Үүнийг заахдаа тэрээр, аврагдахын тулд Бурханд найдсан гуйлгачинтай тэднийг зүйрлэсэн. Тэрээр мөн тэдэнд бодол санаа, үг яриа болон үйл хөдлөлөө хянахыг анхааруулсан.

Заах зөвлөмж

Moзая 4:1–8

Хаан Бенжамины хүмүүс нүглээсээ уучлагдаж, аз жаргал, амар амгалангаар дүүргэгдсэн

Дараах асуултын талаар тунгаан бодохыг суралцагчдаас хүс:

  • Бид нүглээсээ уучлагдсанаа хэрхэн мэдэх вэ?

Ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн дараах үгсийг унш:

Ерөнхийлөгч Харолд Б.Лий

“Та хэн ч байсан мөн хаана ч байсан гэсэн нүглээсээ уучлагдахын тулд чадах бүхнээ хийж, өөрчлөгдөн мөн төлөөсөө төлсөн бол, хэрэв энэ нь таны сүмийн байр сууринд нөлөөлж мөн та зохих эрх мэдэлтэнтэй уулзсанаар Их Эзэн таныг хүлээн зөвшөөрсөн эсэх баттай хариултыг та авах болно. Та зүрх сэтгэлийнхээ гүнээс эрэлхийлбэл Их Эзэн таны наманчлалыг хүлээн авсан гэдэг шинж тэмдгийн амар амгалан мэдрэмжийг мэдрэх болно (“Stand Ye in Holy Places,” Ensign 1973 оны 7-р сар, 122).

Нүглээсээ хэрхэн уучлагдах тухай хэлсэн тэнгэр элчийн үгсийг хаан Бенжамин хуваалцсан гэдгийг суралцагчдад сануул. Эгэл хүн бол Бурханы дайсан бөгөөд нүглээ наманчлахгүй нас барсан хүмүүст юу тохиолдох талаар тэнгэр элчийн хэлсэн үгсийг та тэдэнд сануулах хэрэгтэй (Moзая 3:19, 23–27-г үзнэ үү).

Суралцагчдаас Moзая 4:1–2-ыг дор бүрнээ уншиж, хаан Бенжамины хүмүүс тэнгэр элчийн хэлсэн үгэнд хэрхэн хандсан тухай олохыг хүс. Уншсан өгүүлбэрүүдээ бусадтайгаа хуваалцахыг цөөн хэдэн суралцагчаас хүс. Суралцагчид “зуурдын байдал” гэдэг үгийг ойлгохгүй байвал зуурдын гэдэг нь сүнслэг гэдэг үгний эсрэг үг гэдгийг тайлбарлаж өг. Энэ нь Их Эзэнд ойртуулах сүнслэг хүслээс илүү бие махбодын хүслээ илүүд тавихыг хэлсэн үг юм. Та тэднээр Aлма 41:11-ийг уншуулаад, дараа нь тэднээс “зуурдын байдал” гэдэг нь юу гэсэн үг болохыг өөрсдийнхөө үгээр тайлбарлахыг хүс. Суралцагчдыг “газрын тоосноос ч өчүүхэн” гэдэг үгсийг ойлгоход нь туслахын тулд тэднээс Хиламан 12:4–8-ыг уншихыг хүс. Их Эзэний зөвлөгөөг дагахаас татгалзсан хүмүүсийг газрын тоосноос өчүүхэн хэмээн дүрсэлсэн байж болох юм гэдгийг өөрсдийн үгээр тайлбарлахыг тэднээс хүс. Гэхдээ Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийг газрын тоосноос өчүүхэн гэж үздэггүй гэдгийг тэд ойлгосон байх ёстой.

Хүмүүс өөрсдийн нүглийг олж хараад наманчилж мөн Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ илэрхийлдэг гэдгийг онцлон хэл. Суралцагчдыг Moзая 4:3-ыг чанга уншихыг хүс. Тэдний таньж мэдэх хүмүүс нүглээсээ хэрхэн уучлагдсан талаар анхааралтай ажиглахыг хүс.

  • Moзая 4:3-т Их Эзэнээс уучлалыг хүлээн авсан хүмүүс юу мэдэрдэг гэж бичсэн байна вэ?

  • Хүмүүс “Есүс Христэд итгэх үлэмж итгэлийнхээ” учраас нүглээсээ уучлагдсан. Тэд итгэлийнхээ улмаас юу хийсэн бэ? (Moзая 4:1–2-ыг үзнэ үү.)

  • Moзая 4:1–3-аас бид нүглээсээ уучлагдах талаар юу сурч болохыг өөрийнхөө үгээр хэлнэ үү. (Өгч болох хариулт: Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, чин сэтгэлээсээ залбирах аваас нүглээсээ уучлагдах болно. Та тэднээс Moзая 4:1–3 дээр энэхүү зарчмыг илэрхийлсэн гол түлхүүр үгийг тэмдэглэхийг хүсч болно.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний нүглээсээ уучлагдахын тулд бид юу хийх ёстойг тоймлон хэлсэн дараах үгсийг уншиж өг.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Бид чин сэтгэлээсээ наманчилж, гомдоосон нэгнээсээ уучлал гуйн, тушаалуудыг дагаж, нүглүүдээсээ ангижирсан үед уучлалыг хүлээн авдаг. Тэр үед бидний харуусал гэмшлийн сэтгэл тайтгарч, “бидний зүрх сэтгэлээс гэм зайлан”, (Aлма 24:10) “ухамсрын амар амгаланг” мэдрэх болно (Moзая 4:3).

Чин сэтгэлээсээ наманчилсан боловч сэтгэл нь тайвшрахгүй байгаа хүмүүс зарлигуудыг үргэлжлүүлэн дагах хэрэгтэй. Их Эзэний тогтоосон цагт танд амар амгалан ирэх болно гэдгийг би та нарт амлаж байна. Эдгээлт нь цаг хугацааг шаарддаг” (“Наманчил … Би та нарыг эдгээж болохыг тулд,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 11-р сар, 46).

Судар судлах тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэртээ наманчлалын талаар ойлгосон зүйлсээ бичихийг суралцагчдаас хүс Moзая 4:1–3. Нүглийн уучлалыг хүлээн авахыг эрэлхийлэх үедээ Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлж болох тухай мөн бичихийг тэднээс хүс.

Хаан Бенжамин хүмүүс наманчилж байгааг хараад тэд Их Эзэнээс хамааралтай гэдгийг нь тэдэнд сануулдаг. Хэдэн суралцагчаас Moзая 4:4–8-ыг ээлж дараалан чанга уншихыг хүс. Хаан Бенжамин өөрийн хүмүүсийг нүглээсээ уучлагдсаны дараа юу хийхийг хүссэн талаар олж уншихыг ангийнхнаас хүс.

  • Эдгээр хэсэгт өгүүлснээр “аврагдаж болох ямар нөхцөлүүд” байдаг вэ”?

Суралцагчид энэ асуултад хариулсны дараа Moзая 4:4–8-ыг дор бүрнээ уншиж, авралыг хүлээн авсан хүмүүсийг тодорхойлон дүрсэлсэн өгүүлбэрийг олохыг хүс. Та тэднээс эдгээр өгүүлбэрийг тэмдэглэж авахыг хүсч болно. Дараах асуултуудыг асууж болно:

  • “[Их Эзэний] зарлигуудыг дагахдаа тууштай” байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Хүмүүс “Их Эзэнд найдлага тавьсан” гэдгээ ямар үйлдлээр харуулдаг вэ?

  • Та нар “Бурханы сайн сайхан” ба Түүний “зүйрлэшгүй хүчийг” ямар арга замаар харж байсан бэ?

Наманчлал ба дуулгавартай байдал нь биднээс маш их хүчин чармайлтыг шаарддаг гэдгийг онцлон хэл. Есүс Христийн Цагаатгалгүй бол бид хэчнээн их хүчин чармайлт гаргаад ч нүглээсээ уучлагдаж, авралын бэлгийг авч чадахгүй.

Moзая 4:9–30

Хаан Бенжамин нүглийн ангижралаа хэрхэн хадгалахыг заадаг

Нүглийн ангижралаа хадгалах гэж самбар дээр бич. Хүмүүс нүглийн уучлалыг хүлээн авсны дараа хаан Бенжамин тэдэнд хэрхэн нүглээсээ уучлагдсан хэвээр цэвэр ариун байх тухай заадаг.

  • Үүнийг мэдэх нь бидэнд яагаад чухал вэ?

Суралцагчдаас Moзая 4:9–11-ийг дор бүрнээ уншиж, нүглийн ангижралаа хадгалахын тулд бид юу хийх ёстойг олж уншихыг хүс. Суралцагчдад унших хангалттай хугацаа өгч, дараа нь цөөн хэдийг нь олж мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахад урь. Тэдний хариултыг самбар дээр бичиж болно. Хариултууд нь: Бид Бурханы агуу ихийг санах хэрэгтэй, өөрсдийгөө даруусгаж, өдөр бүр залбирах мөн итгэх сүсэг бишрэлд гуйвшгүйгээр зогсох зэрэг байж болно.

Суралцагчдаас дараах асуултуудыг асууж уншсан зүйлээ батжуулахад нь тусал:

  • Хаан Бенжамин бид “Бурханд итгэх” ёстой гэж заасан (Moзая 4:9). Тэр Бурханы хайрыг амтлах мөн “Бурханы агуу их” гэдгийг үргэлж санах хэрэгтэй гэж хэлсэн (Moзая 4:11). Бурхан амьд, хүчтэй бас танд хайртай гэдгийг мэдэж авахад тань ямар зүйлс нөлөөлсөн бэ?

  • Бурханы хүч, сайн сайхан ба Түүний хайрыг санах нь Түүнийг дагах хүсэлтэй байхад хэрхэн нөлөөлдөг вэ?

Moзая 4:12-ыг тэдэнд уншиж өг. Moзая 4:5–11-д заасан зүйлсийг хийсэн хүмүүст ирсэн адислалыг энэхүү шүлгээс олохыг тэднээс хүс.

Moзая 4:13–16-д нүглийнхээ ангижралыг хадгалсан хүмүүсийн тухай хаан Бенжамины хэлсэн үгсийг агуулсан гэдгийг тайлбарла. Ангийг гурван бүлэг болгон хуваарил. Нэг дэх бүлгээс Moзая 4:13, хоёр дахь бүлгээс Moзая 4:14–15, гурав дахь бүлгээс Moзая 4:16-г уншихыг хүс. Бүлэг бүр тус тусынхаа хэсгийг уншиж, хаан Бенжамины дүрсэлсэн нүглийнхээ ангижралыг хадгалахыг эрэлхийлж байгаа хүмүүсийн зан чанарын тухай олохыг хүс.

Тэдэнд хангалттай цаг өгсний дараа уншсан зүйлийнх нь талаар хуваалцуул. Дараа нь тэднийг хэрэв бид Бурханы өмнө өөрсдийгөө даруусган, Христийнхтэй адил зан чанартай болохыг хичээх юм бол бид нүглийнхээ ангижралыг хадгалж чадна гэдгийг онцлон хэл. Дараах асуултуудыг асуун, сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэхэд нь суралцагчдад тусал:

  • Энэ зан чанар нь яагаад нүглийнхээ ангижралыг хадгалахад тустай гэж чи бодож байна вэ?

  • Энэ зан чанарын жишээг чи харж байсан уу?

Хаан Бенжамин нь суралцагчдад Их Эзэнээс хүлээн авсан адислалууддаа талархалтай байж, Moзая 4:13–16-аас сурсан зан чанаруудаа хөгжүүлэхэд нь урамшуулах хүчтэй зүйрлэлийг ашигласан байдаг. Суралцагчдаас Moзая 4:16–23-ыг дор бүрнээ уншихыг хүс.

  • Хаан Бенжаминий хэлснээр бид бүхэн хэрхэн гуйлгачин байдаг вэ?

  • Энэхүү ойлголт нь бусдыг илүү сайн ойлгоход маань хэрхэн туслах вэ?

  • Гуйлгачдад юм өгөх боломжгүй эсвэл өчүүхэн зүйл л өгөх боломжтой хүмүүст хандан, хаан Бенжамин Moзая 4:24–26-д ямар зөвлөгөөг өгсөн бэ?

  • Сүмд өнөөдөр Moзая 4:26-д өгсөн зөвлөгөөг дагахад бидний өгдөг мацгийн өргөл хэрхэн тусалдаг вэ? Өсвөр үеийнхэн мацгийн өргөлд хэрхэн оролцож болох вэ? (Хариултуудад: тэд мацаг барьж болно, бага ч гэсэн мацгийн өргөл өгч болно мөн дэлхийн өнцөг булан бүрийн Аароны санваартнууд тойрог буюу салбарынхаа мацгийн өргөлийг цуглуулдаг.)

Бидний хийх ёстой сайн зүйлүүдийг бүгдийг нь хийхэд заримдаа бэрхшээлтэй тулгардаг гэдгийг онцлон хэл. Суралцагчдаар Moзая 4:27-г чанга уншуул.

  • Та нарын бодлоор бүх зүйлийг “мэргэн ухаанд мөн эмх цэгцэнд” хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Энэхүү зөвлөгөө нь та нарт хэрхэн туслах вэ?

Moзая 4:29–30-ийг чанга унших нэг суралцагчийг урь. Moзая 4:30 бол төгс эзэмших судар гэдгийг онцлон хэл. Та мөн суралцагчдыг энэ эшлэлүүдийг дараа нь олоход хялбар болгохын тулд ялгаж тэмдэглэхэд нь дэмжиж болно.

  • Бидний бодол санаа, үг хэл ба үйл хөдлөл хоорондоо ямар холбоотой вэ? Бид өөрсдийгөө хянахын тулд юу хийх ёстой вэ? Бид нэг нэгэндээ хэрхэн тусалж чадах вэ?

Суралцагчдад Moзая 4:9–30 дээр бичсэн зарчмууд тэдэнд нүглийнхээ ангижралыг хадгалахад нь хэрхэн туслах тухай судар судлах тэмдэглэлдээ бичих хэдэн минут олго. Тэднийг хайрлах Их Эзэний хайрын тухай мөн Их Эзэн тэднийг нүглээ наманчлан, нүглийнхээ ангижралыг хадгалахыг хүсдэг талаар гэрчлэлээ хуваалц.

төгс эзэмших судрын тэмдэгТөгс эзэмших судар—Moзая 4:30

Moзая 4:30 дээр бичсэн бодол санаа, хэл яриа, үйл хөдлөлийн хоорондын харилцааг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгсийг унш:

“Цэвэр бодол санаатай бай. Цэвэр ариун бодол санаатай хүн бохир үйл хөдлөл хийдэггүй. Та Бурханы өмнө үйлдлийнхээ төлөө бас өөрийн бодол санааг хэрхэн хянаж байгаагаараа хариуцлага хүлээдэг. Тэгэхээр таны үйлдэл ба бодол санаа тань сүм дээр олны өмнө ил гарахад ичихээргүй байхаар амьдар. Та бодлоо тарьж, үйлсээ хураадаг, та үйлдлээ тарьж, хэвшлээ хураадаг, та хэвшлээ тарьж, зан араншингаа хураадаг. Таны зан араншин таны мөнх амьдралын хувь заяаг шийддэг гэсэн хуучны зүйр үг одоо ч үнэн хэвээр байна. “Учир нь тэр дотроо боддогтойгоо адил юм”(Чуулганы тайлан, 1964 оны 10-р сар, 60; Сургаалт үгс 23:7).

Гэрэл, харанхуй хоёр нэг газар зэрэг оршиж чадахгүй гэдгийг тайлбарла. Гэрэл харанхуйг үлдэн хөөдөг. Жишээлбэл: зохистой дуу хөгжим, урам зориг өгөх дүрс, эрүүл зөв үйл ажиллагаанууд болон цэвэр бодол санаа, хэл яриа нь бидний амьдралд Сүнсийг урьж, бидний оюун санаанаас зохисгүй бодол санааг зайлуулж чаддаг. Суралцагчдад өөрсдийн амьдралыг гэрлээр дүүргэж, харанхуйтай тэмцэж болно гэдгийг ойлгоход нь тусал.

  • Бид бодол санаа, хэл яриа, үйл хөдлөлөө хэрхэн цэвэр байлгаж чадах вэ?

Өөрсдийн амьдралыг гэрлээр дүүргэх тодорхой төлөвлөгөөнүүдийг гаргахад нь тэднийг дэмж. Та тэднээс судар судлах тэмдэглэлдээ өөрсдийн төлөвлөгөөг бичихийг хүсч болно.