Номын сан
61-р хичээл: Мозая 18


61-р хичээл

Moзая 18

Оршил

Абинадайг нас барсны дараа Алма Абинадайн үгсийг хүмүүст нууцаар заав. Түүний үгсэд итгэсэн хүмүүс илүү ихийг мэдэхээр Мормоны Усанд цугларсан. Алма “наманчлал, гэтэлгэл, мөн Их Эзэнд итгэх итгэлийн” захиасыг номлосон (Moзая 18:7). Түүний заасан зүйлийг хүлээн авч, нүглээ наманчилсан хүмүүс баптисмын гэрээнд орсон байна. Хүмүүс энэ гэрээнд итгэлтэй байж, бие биедээ сүнслэг болон материаллаг байдлаар тусалж байв.

Заах зөвлөмж

Moзая 18:1–16

Алма зааж мөн хүмүүст баптисм хүртээсэн

Хаан Ноагийн өмнө зогсож буй Абинадайн зургийг үзүүл (62042; Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009] 75-р зураг). Тэдний ард байгаа санваартнуудыг зурган дээр заа. Moзая 18 дээр хаан Ноагийн санваартан байсан Алмагийн түүхийг өгүүлсэн гэдгийг тайлбарла.

Moзая 18:1, 3–6-г чанга унших нэг суралцагчийг урьж гарга. Абинадайн гэрчлэлийг сонссоны дараа Алма юу хийсэн тухай олж мэдэхийг тэднээс хүс. Тэднийг хариулсны дараа Moзая 7–24 дээр өгүүлсэн аяллуудын тоймыг харуулсан графикийг үзүүл. Зохих газар нь Мормоны Усыг зурахад тусал. (Энэхүү гарын авлагын төгсгөлд байгаа хавсралтаас бүрэн графикийг үзнэ үү.)

Зураг
Мозая 7–24 дэх аялалууд

Алма хүмүүсийг баптисмд бэлтгэхийн тулд заасан гэдгийг тайлбарла. Суралцагчдаас баптисмынхаа тухай бодохыг хүс. Баптисмын тухай бодоход нь туслахын тулд та дараах асуултуудтай төстэй асуултуудыг тэднээс асууж болно:

  • Та баптисмынхаа тухай юу санаж байна вэ?

  • Эцэг эх, багш болон удирдагчид тань та нарыг баптисмд хэрхэн бэлдсэн бэ?

  • Баптисм хүртэж байсан үедээ сайн ойлгоогүй ямар зүйлийг та одоо ойлгосон бэ?

Алмагийн заасан зүйлс мөн Мормоны Усанд хүмүүст баптисм хүртээсэн түүх нь бидэнд баптисмын гэрээг илүү гүнзгий ойлгоход тусалдаг гэдгийг тайлбарла.

Суралцагчдаас Moзая 18:2, 7-г дор бүрнээ уншаад Алма хүмүүсийг баптисмд бэлтгэж байхдаа юу заасан тухай олохыг хүс.

  • Эдгээр шүлгээс харахад Алма ямар сургаал ба зарчмуудыг илүү онцлон тэмдэглэсэн байна вэ?

  • Эдгээр үнэнийг ойлгох нь хүмүүсийг баптисмд бэлтгэхэд хэрхэн тусалж чадах вэ?

Суралцагчид баптисмынхаа гэрээг сахихын тулд юу хийхээ ойлгоход мөн үүнийг хийснээр хүлээн авах адислалуудад талархалтай байхад нь туслахын тулд та самбар дээр дараах хүснэгтийг хуулж зур. Хүснэгтийн доод хэсэгт байгаа өгүүлбэр эсвэл судрын эшлэлүүдийг бичих хэрэггүй.

Би … хүсэлтэй байна.

Бурханы амласнаар …

Нэгнийхээ ачааг хөнгөлөхийн тулд нэгэндээ туслах (Moзая 18:8-ыг үзнэ үү)

Гашуудах тэдний хамт гашуудах (Moзая 18:9-ийг үзнэ үү)

Тайтгарал хэрэгтэй нэгнээ тайтгаруулах (Moзая 18:9-ийг үзнэ үү)

Ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч байх (Moзая 18:9-ийг үзнэ үү)

Бурханд үйлчлэн, Түүний зарлигуудыг дагах (Moзая 18:10-ыг үзнэ үү)

Би Бурханаар гэтэлгэгдэх болно (Moзая 18:9-ийг үзнэ үү).

Би анхны амилуулалтаар нэг нь байх болно (Moзая 18:9-ийг үзнэ үү).

Би мөнх амьдралыг хүлээн авах болно (Moзая 18:9-ийг үзнэ үү).

Тэр өөрийн Сүнсийг над дээр юүлэх болно (Moзая 18:10-ыг үзнэ үү).

Алма хүмүүсийг баптисм хүртэхэд урихаасаа өмнө тэдэнд Их Эзэнтэй гэрээ хийж, үүнийг дагахад бэлэн гэдгээ харуулах зан төлөв ба үйлдлүүдийн тухай ярьсан. (Та тэдэнд гэрээ бол Бурхан хүн хоёрын хоорондын зөвшилцөл бөгөөд харин уг зөвшилцөлд Бурхан, хүн хоёрын “хийдэг зүйлс нь адилгүй гэдгийг сануулж болно. Бурхан гэрээний нөхцөлүүдийг өгч харин хүн түүний хүссэн зүйлсийг хийхийг зөвшөөрдөг. Хүмүүний дуулгавартай байдлын төлөө Бурхан зарим нэг адислалыг амладаг” [Guide to the Scriptures, “Covenant,” scriptures.lds.org]. Баптисм хүртэх шаардлагуудын хожмын үеийн тайлбарыг Сургаал ба Гэрээ 20:37-оос үзнэ үү.)

Суралцагчдыг хоёр бүлэг болгон хуваарил. Эхний бүлгээс Moзая 18:8–11-ийг уншаад бид баптисм хүртэхдээ юу хийх хүсэлтэй байх тухай Алмагийн заасан зүйлсийг олохыг хүс. Хоёр дахь бүлгээс мөн ижил бүлгүүдийг уншаад бид гэрээнүүдээ дагавал Их Эзэн хэрхэн адисална хэмээн амладаг болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдад эдгээр бүлгийг унших хангалттай цаг өгсний дараа цөөн хэдэн суралцагчаас самбарын өмнө гарч, олж мэдсэн зүйлсээ тохирох буланд нь бичихийг хүс.

Суралцагчдад баптисмынхаа гэрээнд талархалтай байхад нь туслахын тулд дараах асуултуудыг асуу:

  • Эхний баганад бичсэн үйлдэл ба зан төлөвүүд нь таны хувьд юу гэсэн утгатай вэ?

  • Яагаад хоёр дахь баганад байгаа амлалт таны хувьд чухал вэ?

Суралцагчдаас Moзая 18:12–16-г дор бүрнээ уншаад, Алма болон түүний хүмүүс Их Эзэнд үйлчлэхээр гэрээ хийгээд адислагдсан арга замуудын тухай олохыг хүс. Олж мэдсэн зүйлийнхээ тухай мэдээлэхийг суралцагчдаас хүс. Алма Хиламд баптисм хүртээхээр бэлтгэж байхдаа Их Эзэний Сүнсээр дүүрсэн. Түүнд баптисм хүртээсний дараа Алма Хилам хоёр хоёул Сүнсээр дүүрсэн явдал нь Их Эзэн Өөрийн Сүнсийг хүмүүсийн дээр юүлэх болно гэсэн амлалтаа аль хэдийн биелүүлж эхэлснийг харуулж байгаа гэдгийг та онцлон хэлж болно.

Бид баптисмын гэрээг хийн, сахиснаар Их Эзэний Сүнс ба мөнх амьдралын амлалтыг хүлээн авдаг гэсэн гэрчлэлээ хуваалц.

Moзая 18:17–30

Алма хүмүүсийн дунд Есүс Христийн Сүмийг байгуулав

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгсийг унш:

Баптисм хүртсэн өдрөөс эхлээд өсөлт хөгжилтийн амжилтад хүрэх хүртлээ бид Бурханд амлалт өгч, Бурхан ч бидэнд амлалт өгдөг. Тэрээр бидэнд өгсөн амлалтаа Өөрийн эрх мэдэл бүхий үйлчлэгчдээр дамжуулан сахидаг. Харин бид Түүнтэй гэрээ хийн, сахих эсэх нь бидний амьдралын маш чухал шалгуур болдог (“Witnesses for God,” Ensign, 1996 оны 11-р сар, 30).

Самбар дээрх хүснэгтэд суралцагчдын анхаарлыг хандуул. Алмагийн хүмүүс хэрхэн баптисмынхаа гэрээний дагуу амьдарч, адислагдаж байсан тухай одоо судлах болно гэдгийг тэдэнд тайлбарла. Суралцагчдыг хоёр бүлэгт хуваа. Эхний бүлгээс Moзая 18:17–23 харин дараагийн бүлгээс Moзая 18:24–30-ийг судлахыг хүс. Тэднийг унших хооронд та тэднээс баптисмын гэрээгээ сахин амьдрах ёстойг заасан Алмагийн аргуудаас олохыг хүс. Бүлэг бүрээс суралцагчдыг урьж, нөгөө бүлгээс сонгогдсон хамтрагчаасаа юу олж мэдсэн тухайгаа илтгэхийг хүс. Эсвэл бүлэг бүрээс нэг суралцагч гарган, юу сурч мэдсэнээ ангийнхандаа хуваалцахыг хүс.

  • Таны баптисмын гэрээ таны амьдралд өдөр тутам хэрхэн нөлөөлдөг вэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулахдаа тэдний хийсэн баптисмын гэрээ ямар байсан болон гэр бүлийн гишүүдтэйгээ хэрхэн хандах, ямар үзвэр үйлчилгээ сонгох эсвэл тэд үе тэнгийнхэнтэйгээ хэрхэн харилцах зэргийн тухай ярихыг урь.)

Суралцагчдаас Moзая 18:17, 22, 29-ийг гүйлгэн уншаад, хүмүүс гэрээгээ дагаснаар хэрхэн адислагдсан тухай олохыг хүс. Самбар дээрх баптисмын гэрээний хүснэгтийн доор эдгээр адислалыг жагсаан бич. (Та тэдэнд [Moзая 18:22] дээрх “Бурханы хүүхдүүд” гэдэг үг нь бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөнх амьдралын өв залгамжлагчид болж байгааг илэрхийлсэн гэдгийг сануул [Moзая 5:6–8, 15-ыг үзнэ үү].)

Баптисмынхаа гэрээг сахисан хүмүүст агуу адислалууд ирдэг гэдгийг суралцагчдад ойлгуулахын тулд тэдний анхаарлыг самбар дээрх хүснэгт рүү хандуулж, тэднээс асуу:

  • Та нарын найз нөхөд, гэр бүлийн буюу тойргийн гишүүд гэрээгээ сахиснаар адислагдаж байгааг та нар харж байсан уу?

  • Баптисмынхаа гэрээг сахисны төлөө та нарыг Их Эзэн хэрхэн адисалсан бэ?

Гэрээгээ сахиснаар та хэрхэн адислагдсан тухай гэрчлэлээ хуваалц.

Moзая 18:31–35

Сүмд харъяалагддаг хүмүүс хаан Ноагийн хавчлагаас оргон зугтсан

Нэгэн өдөр Алма ба түүний хүмүүс Их Эзэний үгийг сонсохоор цугларахдаа хаан Ноагийн зарц нарт баригддаг талаар Moзая 18:31–33-ыг тоймлон дүгнэ. Тэгээд хаан тэднийг устгахаар их цэргээ илгээдэг.

Moзая 18:34-ийг чанга унших нэг суралцагчийг урь. Зүүвэр тайлбар a нь Moзая 23:1-ийг уншихыг зааж байгааг хэл. (Та тэднээс энэхүү зүүвэр тайлбарыг тэмдэглэж авахыг хүс.) Moзая 18:34 дээр гарсан түүх Moзая 23:1 дээр үргэлжилж байгааг тайлбарла. 19–22-р бүлэгт Лимхайн хүмүүсийн түүх гардаг. Moзая 23:1–2-ыг Чанга унших нэг суралцагчийг урь.

  • Алмагийн хүмүүст аюул нүүрлэхэд Алма хэрхэн сэрэмжлүүлсэн бэ?

Дараах зарчмыг самбар дээр бич: Зөв шударга хүмүүст аюул нүүрлэхэд Их Эзэн тэднийг сэрэмжлүүлдэг. (Энэ зарчмыг Moзая 18:34-ийн ард бичихийг та тэднээс хүсч болно.) Энэхүү үнэнийг дүрслэн харуулахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны дараах түүхийг унш:

“Нэг найз минь Холбооны Мөрдөх Товчоонд мөрдөгчөөр ажиллаж байхдаа АНУ руу хууль бус мансууруулах бодис зөөдөг, зохион байгуулалттай бүлгүүдийг мөрддөг байжээ.

Нэг удаа найз маань хамтрагчтайгаа мансууруулах бодис зардаг хүний байранд очжээ. Миний найз юу тохиолдсон талаар өөрөө ийн өгүүлсэн билээ:

“Бид өнөөх хүний хаалгыг нь тогшлоо. Сэжигтэн үүдээ нээгээд, биднийг харангуутаа цаад талд байгаа зүйлсээ халхлахыг оролдов. Гэсэн ч бид түүний ширээн дээр кокаин байгааг харж амжсан юм.

Ширээний цаана сууж байсан хүүхэн, залуу хоёр ширээн дээрх кокаиныг бушуухан хамав. Тэд эд мөрийн баримтыг алга болгохоос сэргийлэхийн тулд би үүдэнд зогссон сэжигтэнг түлхэв. Түүнийг цааш түлхэх зуур бидний харц тулгарсан юм. Хачирхалтай нь тэр ер уурлаж эсвэл айсан шинжгүй байв. Тэр над руу хараад инээмсэглэж байлаа.

Түүний харц бас гэмгүй инээмсэглэл нь түүнийг ямар ч гэм хоргүй хүн мэт надад санагдуулсан тул би түүнийг орхин ширээ рүү очив. Сэжигтэн миний ар талд байлаа. Тэр даруй надад “хуурамч инээмсэглэлийн цаадах чөтгөрөөс болгоомжил” гэсэн бодол маш хүчтэйгээр төрөв.

Би сэжигтэн рүү түргэхэн эргэн харлаа. Тэрээр гараа өмднийхөө халаасанд шургуулсан байв. Би түүний гарыг бушуухан халааснаас нь сугалж гаргав. Тэгэхэд л би түүний халаасанд хагас автомат гар буу галлахад бэлэн байгааг харсан юм. Би түүнийг зэвсгийг хураасан.” …

“… Ариун Сүнс найзад маань бие махбодын аюул нүүрлэж буйг сэрэмжлүүлсэн; Ариун Сүнс та нарт сүнслэг байдлын аюулаас сэрэмжлүүлэх болно” (“Beware of the Evil behind the Smiling Eyes,” Ensign эсвэлЛиахона 2005 оны 5-р сар, 46–47).

Их Эзэн зөв шударга хүмүүстээ ирэх аюулыг сэрэмжлүүлдэг харин аюултай нөхцөл байдал тулгарах бүрд бид Ариун Сүнсний сэрэмжлүүлгийг мэдрэхгүй байсан ч бид өөрсдийгөө зөв шударга бус гэж бодох ёсгүй.

  • Их Эзэн та нарыг бие махбодын эсвэл сүнслэг байдлын аюулаас сэрэмжүүлсэн гэдгийг та нар хэзээ мэдэрсэн бэ? (Суралцагчдыг туршлагаасаа хуваалцсаны дараа та өөрийн туршлагаас хуваалцаж болно.)

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Мозая 18:8–11. Баптисмын гэрээний хүч чадлын тухай ойлгох нь

Арванхоёр Төлөөлөгчдийн чуулгын ахлагч Иосеф Б.Вөртлин хэлэхдээ:

Шинэхэн хөрвөгч эсвэл насан туршдаа сүмийн гишүүн байсан хүн ч тэр баптисмын гэрээнийхээ хүч чадал болон адислалыг бүрэн дүүрэн ойлгох цагт тэдний амьдралд агуу баяр баясгалан ирж мөн тэд хаант улс дахь үүрэг хариуцлагаа маш баяртайгаар хүлээн авдаг юм” (“Alma the Elder: A Role Model for Today,” in Heroes from the Book of Mormon [1995], 84).

Moзая 18:12–18. Яагаад Алма Хиламд баптисм хүртээхдээ өөрөө усанд мөн бүтнээрээ орсон бэ?

Ерөнхийлөгч Иосеф Фийлдинг Смит энэ талаар онцлон хэлэхдээ: “Мозаягийн номонд Алмад эрх мэдэл байгааг тодоор бичсэн байдаг” гэжээ [Moзая 18:13-ыг үзнэ үү]. Ерөнхийлөгч Смит хэлэхдээ: “Алмад баптисм хийх эрх мэдэл байснаас харахад өөрөө аль эрт баптисм хийлгэсэн байсан нь илт байна.” Тэрээр Алма Хиламтай ус руу доош орсон тухай цааш тайлбарлахдаа: “Энэ нь Алма өөртөө баптисм хийсэн хэрэг биш харин Их Эзэнд өөрийн даруу байдал ба бүрэн наманчлалаа харуулж буй бэлгэдэл юм” хэмээжээ (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [Answers to Gospel Questions, эмхэтгэсэн Бага Жозеф Фийлдинг Смит, 5 vols.(1957-66), 3:203].)

Хэвлэх