62-р хичээл
Moзая 19–20
Оршил
Алма болон түүний хүмүүс хаан Ноагийн цэргүүдээс зугтаасны дараа хаан Ноа болон түүний хүмүүс шударга бус байдлаасаа болж, зовж шаналан, Абинадайн бошиглосноор—тэд леменчүүдийн боолчлолд орон, хаан Ноа галд шатаагдан үхэв. Ноагийн үхлийн дараа түүний хүү Лимхай хаан болов. Ноагийн хуучин санваартнууд леменчүүдийн хэсэг охидыг хулгайлан авахад леменчүүд Лимхайн хүмүүсийг буруутган, тэдэн рүү дайрахаар бэлтгэдэг. Лимхайн хүмүүс тэдэнтэй зоригтойгоор тулалдан, леменчүүдийн хааныг олзолдог. Лимхай леменчүүдийн хааныг тайвшруулсан учраас тэрээр өөрийн хүмүүсийг нутаг руугаа буцахыг ятгав.
Заах зөвлөмж
Moзая 19–20
Лихай-Нифайн нутаг дахь нифайчууд Абинадайн бошиглол биелэхийг үзэв.
Тэдний урьдчилан харж чадаагүй аюулын талаар хэн нэг нь тэдэнд сэрэмжлүүлж байсан тухай эргэн санахыг суралцагчдаас хүс. Тэрхүү сэрэмжлүүлгийг нь дагаснаар хэрхэн адислагдсан тухайгаа ярихыг тэднээс хүс. Сэрэмжлүүлгийн зорилгын талаар ярилцахад нь тэдэнд туслахын тулд дараах асуултуудыг асуу:
-
Сэрэмжлүүлгийн зорилго нь юу вэ? Осолтой байж болох зүйлсийн талаар та нарт хэн сэрэмжлүүлдэг вэ?
-
Өөрийн Сүмийн төлөө сүнслэг сэрэмжлүүлгийг Бурхан хэнд илчилдэг вэ?
Их Эзэн нифайчуудад тэдний нүглийн үр дагаврыг сэрэмжлүүлэхээр Абинадайг илгээсэн гэдгийг тэдэнд сануул. Лихай-Нифайн нутаг дахь нифайчуудад өгсөн Абинадайн бошиглолыг тоймлон дүгнэхэд суралцагчдад туслахын тулд самбар дээр дараах хүснэгтийг зур. Суралцагчдад судрын эшлэлүүдийг бичих хангалттай зай үлдээ.
Хаан Ноагийн хүмүүсийн тухай бошиглол (Moзая 12:1–2; 17:17) |
Бошиглолын биелэлт (Moзая 19:10, 14–15; 20:20; 21:2–4) |
Хаан Ноагийн тухай бошиглол (Moзая 12:3; 17:18) |
Бошиглолын биелэлт (Moзая 19:18–20) |
Moзая 12:1–2-ыг чанга унших нэг суралцагчийг урь. Хаан Ноагийн хүмүүс наманчлаагүй учраас юу тохиолдох болно гэж Абинадай бошиглосон бэ? гэж суралцагчдаас асуу. Нэг суралцагчаар эдгээр үр дагаврыг самбар дээрх хүснэгтийн зүүн дээд өнцөгт бичүүл. Өөр нэг суралцагчаар Moзая 12:3-ыг чанга уншуул. Хаан Ноагийн тухай Абинадай юу бошиглосныг олохыг тэднээс хүс. Нэг суралцагчаар хүснэгт дээр энэхүү үр дагаврыг бичүүл.
Бошиглогчдоор дамжуулан хүлээн авдаг сүнслэг сэрэмжлүүлгийн чухал болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Далын ахлагч Дэвид Р.Стоуны ярьсан дараах түүхийг хуваалц:
“Жил гаруйн өмнө, Доминикан улсын Санто Доминго хотод нэгэн ням гаргийн сайхан өглөө бид сэрсэн юм. Карибын тэнгист нар мандан, тэнгэр цэв цэлмэг байлаа. Салхи модны навчсыг хөдөлгөхтэй үгүйтэй салхилж, дулаахан, амар амгалан, тайван байв. Гэвч далайд бидний харж чадахгүй тэртээд үхлийн сүйтгэгч хар шуурга бидэн рүү гарцаагүй ирж байлаа. Хар салхи хянах төвөөс Жорж хар салхины талаар цаг алдалгүй интернэтээр мэдээлж байлаа. Тайван, намуухан тэр өглөө би хар салхи хянах төвийн хиймэл дагуулаар Санто Домингогийн яг төв хэсэг рүү айсуй шуурга ирэх зам руу харж билээ.
48 цагийн дотор шуурга арал руу ирж, … ширүүнээр замдаа тааралдсан бүхнийг нураан, сүйрэл ба үхлийг үлдээсээр одов. …
Энэхүү шуурганаас үүдсэн хохирол, сүйрэл, үхэл маш их байсан бөгөөд хүмүүсийн сүнслэг байдалд ч маш их хохирол учирсан байв. Ийм хар шуурганууд нь бие махбодын хохирлоос илүү их хохирлыг учруулдаг. Учир нь эдгээр нь бидний зүрх сэтгэлийг сүйрүүлж, бидний мөнхийн хэтийн төлөв ба амлалтаас биднийг сатааруулдаг. …
Гэхдээ биднийг хамгаалж, сэрэмжлүүлэн, сүнслэг уналт, сүйрэл ба бүр үхлээс сэргийлэхэд тусалдаг сүнслэг байдлын хар шуурганы хамгаалагчид бидэнд байдаг. Бидний цамхгийн харуул бол бошиглогч, төлөөлөгчид юм. Тэд тэнгэр дэх бидний сүнслэг байдлын нүд бөгөөд эдгээр шуурга хаашаа чиглэж байгааг илчлэлт, алсын хараа, билэг ухаанаараа мэддэг. Бидэнд Их Эзэний зарлигуудыг зориудаар зөрчихийн аюултай үр дагавруудыг сануулахаар тэд өөрсдийн дуу хоолойг өргөсөөр байна. Тэдний сэрэмжлүүлгийг зориудаар тоохгүй байх нь гай зовлон, устгал авчирдаг. Тэднийг дагах Их Эзэний сонгогдсон үйлчлэгчдийг энх тайван, сүнслэг адислалуудаар элбэг дэлбэг нутаг руу дагахаар сонгохтой ижил юм (“Spiritual Hurricanes,” Ensign, 1999 оны 11-р сар, 31–32).
-
Хаан Ноагийн хүмүүсийн дунд Абинадайн гүйцэтгэсэн үүрэгтэй энэ түүх хэрхэн холбогдож байна вэ?
Дараах үйл ажиллагаа нь тэдэнд Moзая 19–20-ийн түүхийг ойлгон мөн эдгээр бүлэг дэх Абинадайн бошиглолын биелэлтийг харахад туслах болно гэдгийг тэдэнд хэл. Энэ үйл ажиллагааг хийж дууссаны дараа суралцагчид самбар дээрх хүснэгтийн баруун талын зайг нөхөж дуусгах хэрэгтэй.
Хичээл эхлэхээс өмнө дараах 11 зүйлийг самбар дээр бич эсвэл суралцагч бүрд зориулан тараах материал болгон бэлд. Moзая 19–20-ийг гүйлгэн уншихыг суралцагчдаас хүс. Тэднээс уншиж байхдаа үйл явдлуудын дэс дарааллыг нь жагсаалтан дээр бичихийг хүс. Бүлгийн тойм дээр тустай мэдээлэл байдаг гэдгийг та тэдэнд сануул.
Суралцагчдад энэ үйл ажиллагааг хийх 5-10 минутын хугацаа олго. Жагсаалтаа дараа нь Moзая 19–20-ийг тоймлон дүгнэхэд ашигла. (Дээрх үйл явдлуудын зөв дэс дараалал нь жагсаалтын оройгоос эхлэн дараах байдлаар байна: 1, 4, 5, 2, 8, 11, 3, 10, 7, 6, 9.)
Суралцагчдын анхаарлыг самбар дээрх хүснэгт рүү хандуул. Суралцагчдыг хоёр бүлэг болгон хуваа. Эхний бүлгээс Moзая 19:10, 14–15; 20:20; 21:2–4-ийг уншаад, хаан Ноагийн хүмүүсийн тухай хэлсэн Абинадайн бошиглол хэрхэн биелсэн тухай олохыг хүс. Хоёр дахь бүлгээс Moзая 19:18–20-ыг уншаад хаан Ноагийн тухай хэлсэн Абинадайн бошиглол хэрхэн биелсэн тухай олохыг хүс. Бүлэг бүрээс нэг нэг суралцагч гарган, Абинадайн бошиглол хэрхэн биелсэн тухай тоймлон ярихыг хүс. Тэдний хэлсэн тоймыг хүснэгтэд бичих өөр нэг суралцагчийг урь.
Moзая 20:21-ийг дор бүрнээ уншихыг суралцагчдаас хүс.
-
Хүмүүс зовлон зүдгүүрт орсон шалтгааныг Гидеон юу гэж хэлсэн бэ?
Гидеон хүмүүсийг юу ойлгоосой хэмээн хүссэн тухай өөрсдийн үгээр тайлбарлахыг суралцагчдаас хүс. Тэд өөр өөр үгээр тайлбарлаж болох ч Их Эзэний зарцын үгсийг эсэргүүцэх нь зовлон зүдгүүр, харууслыг авчирдаг гэсэн зарчмыг ойлгосон байх ёстой. (Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)
Хожмын үед ч Их Эзэн Түүний дуу хоолойг сонсохгүй байгаа хүмүүст ижил төстэй сэрэмжлүүлгийг өгсөөр байгаа гэдгийг суралцагчдад хэл. Сургаал ба Гэрээ 133:70–72-ыг чанга унших нэг суралцагчийг урь. Энэ зарчмыг судар дээрээ Moзая 20:21-ийн хажуу талд бичихийг та тэдэнд санал болгож болно.
-
Зовлон зүдгүүр ба харууслаас зайлсхийхэд туслах юуг бошиглогч ба төлөөлөгчид бидэнд заадаг вэ? Амар тайван, аз жаргалтай байж, Бурханы оршихуйд буцахад маань туслах юуг тэд бидэнд заадаг вэ? (Та тэдэнд сүүлийн үеийн Ерөнхий чуулганы сэтгүүл үзүүлж, бошиглогчдын хэлсэн үгсийн гарчгуудаас уншиж өгч болно.)
Сүмийн удирдагчдын зөвлөгөөг дагаснаар хэрхэн адислагдсан тухайгаа ярихыг тэднээс хүс.
Бошиглогчдын үгсийг сонсох нь амар амгаланг авчирдаг бөгөөд биднийг Бурханы оршихуйд очиход тусалдаг гэдгийг ойлгоход нь тэдэнд туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах үгсээс хуваалц:
“Сүнслэг байдлаараа аюулгүй байхын тул амьд бошиглогчдынхоо тодхон дуу хоолойг сонсох нь чухал юм. Бид түүний дуу хоолойг сонсон, зөвлөгөөг нь дагах аваас Христийн хүслийн дагуу амьдарч мөн эцсээ хүртэл тэвчин, хэзээ нэгэн өдөр гэр бүлийнхэнтэйгээ Тэнгэрлэг Эцэг ба Аврагч Есүс Христийн оршихуйд эргэн очих болно (“Hear the Prophet’s Voice and Obey,” Ensign, 1995 оны 5-р сар, 17).
Их Эзэний үйлчлэгчийн зөвлөгөөг дагаснаар ирэх сүнслэг аюулгүй байдал ба амар амгалангийн тухай гэрчлэлээ хуваалцан хичээлээ өндөрлө.