Номын сан
Хичээл 28: 2 Нифай 6-8


Хичээл 28

2 Нифай 6-8

Оршил

Нифай өөрийн хүмүүсийн үйлчлэлийн тухай цэдэгт дүү Иаковынхаа хоёр өдрийн номлолыг оруулжээ. Энэ номлол 2 Нифай 6-10-т байдаг бөгөөд энэ нь энэ тухай гурван хичээлийн эхнийх нь юм. Иаков номлолынхоо эхэнд Израилийн тараагдалт ба цугларалтын тухай, “Их Эзэн хүүхдүүдтэйгээ хийсэн гэрээнүүдээ гүйцэлдүүлэх болно” гэдгийг харуулсан Исаиагийн бошиглолуудыг (2 Нифай 6:12 ) уншжээ.

Заах зөвлөмж

2 Нифай 6

Их Эзэн гэрээт хүмүүсээ санах болно гэдгийг Иаков гэрчилсэн нь

Амьдралтай нь холбоотой Иаковын сургаалуудыг ойлгоход суралцагчдад туслахын тулд хэрэв аль нэг найз нь эсвэл гэр бүлийн гишүүн нь тэдний хэлсэн зүйлд итгэхээс татгалзан, найрсаг бусаар харьцаж, цаашид тэдэнтэй харилцаатай байхаас залхсанаа зан байдал, үйлдлээрээ харуулбал тэдэнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ тунгаан бодохыг тэднээс хүс.

Дараах асуултыг дотроо тунгаан бодохыг суралцагчдаас хүс:

  • Та Их Эзэний талаар хэзээ нэгэн цагт иймэрхүү зан авир, үйлдэл үзүүлж байсан уу?

2 Нифай 6–8-д Их Эзэн Өөрөөс нь нүүр буруулж эргэсэн хүмүүст хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг бид олж хардаг болохыг тайлбарла. Нифай эдгээр бүлэгт дүү Иаковынхаа нэг номлолын хэсгийг цэдэглэжээ. Иаковын номлолын үлдсэн хэсэг нь 2 Нифай 9-10-т цэдэглэгдсэн байдаг. Эдгээр бүлгийг дараагийн хоёр хичээлээр үзэх болно.

2 Нифай 6:3–4 , 9:1, 3-ыг чанга уншихад нэг суралцагчийг урь. Иаков яагаад энэ номлолыг өгөх болсон шалтгааныг олохыг ангийн гишүүдээс хүс.

Нэг суралцагчаас бичиж өгөхөд урь. Иаковын номлолын зорилго гэсэн гарчгийг самбар дээр бичихийг түүнээс хүс. Уншсан шүлгүүдээсээ сурч мэдсэн зүйлсээ хуваалцахыг суралцагчдаас хүс. Тэдний хариултыг самбар дээр гарчгийн дор бичээчээр бичүүл. Иаков өөрийн хүмүүст [тэдний] сүнслэг сайн сайхан байдлын төлөө заадаг байсныг ойлгоход суралцагчдад тусал (Нифай 6:3). Тэрээр “Бурханыхаа нэрийг алдаршуулах” (2 Нифай 6:4), “Их Эзэний гэрээнүүдийн талаар мэдэх ( 2 Нифай 9:1 ) болон “тэргүүнээ ямагт дээр өргөж, баясахад” (2 Нифай 9:3 ) тэдэнд туслахыг хүсч байлаа. Эдгээр зорилго суралцагчдын жагсаалтад орсон байх ёстойг анхаар. Иаковын номлолыг судлах үедээ эдгээр зорилгыг биелүүлэхэд туслах сургаалуудыг олохыг суралцагчдад зөвлөмж болго.

Самбар дээрх цаг хугацааны дарааллыг хувилж олшруул. (Та үүнийг хичээл эхлэхээс өмнө хувилсан байж болно.) 2 Нифай 6:4-ийг уншихад нэг суралцагчийг урь. Иаков өөрийнх нь үед оршиж байсан болон ирээдүйд орших нөхцөл байдлын (“байж байгаа болон ирээдүйд ирэх зүйлүүдийн тухай ”) тухай ярих болно гэж хэлснээр номлолоо эхэлснийг тайлбарла.

Зураг
Timeline

Цаг хугацааны он дарааллын дугаар 1 рүү заа.

  • 2 Нифай 6:8-д Иерусалим дахь иудейчүүд Их Эзэнээс нүүр буруулан эргэсэн учир тэдэнд юу тохиолдох болно гэж Иаков хэлсэн бэ? (Зарим нь алагдах болно, зарим нь боолчлолд аваачигдах болно. Лихай, Иеремиа болон бусад бошиглогч ирээдүйд болох зүйлүүдийн тухай бошиглосныг та суралцагчдад сануулж болно. МЭӨ 587 оны орчимд вавилончууд Иерусалимыг эзэлж, олон иудейг Вавилонд боолчлохоор аваачсанаар тэдний бошиглолууд биелэгдсэн юм. Энэ болон бусад оныг Судруудын удирдамж дахь “Он тооллын бичиг”-ээс үзнэ үү.)

Дугаар 2 руу заа.

  • 2 Нифай 6:9-ийн эхний өгүүлбэрт өгүүлснээр Вавилонд боолчлолд аваачигдсан иудейчүүдийн үр удамд эцэстээ юу тохиолдох вэ? (Тэд Иерусалимд эргэж ирэх болно. МЭ 537 оны орчимд Кореш хаан иудейчүүдийг эх орондоо эргэж очихыг зөвшөөрснөөр энэ бошиглол биелэгджээ.)

Дугаар 3 руу зааж, Аврагч иудейчүүдийн дунд мөнх бус амьдралаар амьдрах болно гэдгийг Иаков бошиглосныг тайлбарла.

  • 2 Нифай 6:9–10-т зарим иудей Аврагч болон Түүний мөнх бус үйлчлэлд ямар хариу үйлдэл үзүүлэх болон түүнд хэрхэн хандахыг ямар үгс дүрсэлсэн байна вэ? (“түүнийг цээрлүүлэн,” “цовдлох болно,” Түүний эсрэг “зүрх сэтгэлээ хатууруулж, зөрүүдлэх” гэсэн нийлмэл үгс хариултууд байж болно.)

  • 2 Нифай 6:10-11-д өгүүлснээр Мессиаг эсэргүүцсэн иудейчүүдэд юу тохиолдох вэ? (Тэд махбодоороо зовж, тараагдан, цохигдож, үзэн ядагдах болно.)

2 Нифай 6:6-7, 11-12, 14, 17-г чимээгүй уншихыг суралцагчдаас хүс. Иаков шүлэг 6-7-д сайн мэдээний Сэргээлт болон Израилийн угсааны цугларалтын тухай Исаиагийн бошиглолыг уншсаныг та тайлбарлаж болно. Их Эзэний гэрээт хүмүүс болох Израилийн угсааныхан Түүнийг эсэргүүцлээ ч гэсэн Их Эзэн тэдэнд хэрхэн ханддагийг дүрсэлсэн нийлмэл үгсийг олохыг суралцагчдаас хүс. Олсон өгүүлбэрүүдээ хуваалцахыг суралцагчдаас хүс. Дараах асуултуудыг асууж, эдгээр нийлмэл үгийн утгыг ойлгоход тэдэнд тусал:

  • 2 Нифай 6:7-д Их Эзэнийг “хүлээх” гэсэн үг ямар утгатай гэж бодож байна вэ?

  • “Их Эзэн [Израильд] нигүүлсэнгүй хандах болно” (2 Нифай 6:11) гэдгийг Иаков амлажээ. Та нар Их Эзэний нигүүлслийг зарим өгүүлбэрээс хэрхэн мэдэж болох вэ?

  • Их Эзэн Израилийг “буцааж авах” (2 Нифай 6:14 ) болно хэмээн Иаков бас амлажээ. Аврагч хэн нэгнийг буцааж авна гэсэн нь юу гэсэн утгатай гэж та боддог вэ?

  • Их Эзэний 2 Нифай 6:11-12, 14-т өгүүлснээр бид Их Эзэний нигүүлслийг хүлээж авахын тулд юу хийх ёстой вэ?

Суралцагчид бодол санаагаа хуваалцсанаар Их Эзэн Өөртөө эргэж ирсэн хүмүүст нигүүлсэнгүй ханддагийг тэд ойлгосон байх ёстойг анхаар.

Иаков 2 Нифай 6-д Их Эзэн гэрээт хүмүүс ихэд ёс бус байсны дараа ч гэсэн тэдэнд нигүүлсэнгүй хандах болно гэдгийг Иаков өгүүлжээ. Хэрэв Их Эзэн эдгээр хүнд нигүүлсэнгүй ханддаг бол бид Түүнд ирж, Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахивал бид бүгдэд гарцаагүй нигүүлсэнгүй хандах болно. Их Эзэн тэдэнд нигүүлсэнгүй ханддаг арга замуудын тухай тунгаан бодоход суралцагчдыг урь. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ эсвэл хичээлийн дэвтэртээ бичиж авахыг тэднээс хүс: Их Эзэн … учраас нигүүлсэнгүйг би мэднэ. … Дараа нь гүйцээж бичсэн өгүүлбэрүүдийнхээ талаар бодол санаагаа хуваалцахад тэднийг урь. Бичих хангалттай цаг тэдэнд гаргаж өгсний дараа та бичсэн зүйлээ хуваалцахад цөөн суралцагчийг урьж болно.

2 Нифай 7-8

Өөрийн гэрээт хүмүүсийг гэтэлгэх Аврагчийн чадварын тухай Исаиагийн бошиглолыг Иаков хуваалцсан нь

2 Нифай 7, 8-д Иаков Исаиагийн судруудаас нэг бошиглол уншсаныг тайлбарла. Гэм нүглийнхээ уршгаар тараагдаж, боолчлолд аваачигдсан Израил угсааны гишүүдэд хандаж хэлсэн Их Эзэний үг 7-р бүлэгт агуулагддаг. 2 Нифай 7:1-ийг уншихыг нэг суралцагчаас хүс. Их Эзэний асуусан асуултуудыг судартаа тэмдэглэхэд та суралцагчдыг урьж болно.

Шүлэг 1 дэх асуултуудыг ойлгоход суралцагчдад туслахын тулд “чамайг холдуулах,” “чиний эхийн гэрлэлт цуцлагдсан баримт,” “чамайг худалдсан” гэсэн үгс нь гэрээг зөрчсөн гэдэг санааг илэрхийлж байгааг тайлбарла. Их Эзэний асуултууд дараах байдлаар тавигддагийг ойлгоход суралцагчдад тусал: “Би чамайг холдуулсан гэж үү? Би чамтай хийсэн гэрээгээ хойш тавьсан гэж үү?”

  • Эдгээр асуултад хэрхэн хариулж болох вэ? (Эдгээр асуултад хариулт байхгүй. Их Эзэн биднээс хэзээ ч нүүр буруулж эргэхгүй эсвэл бидэнтэй хийсэн гэрээнүүдээ хэзээ ч мартахгүй.)

  • 2 Нифай 7:1-ийн төгсгөлд өгүүлснээр эдгээр хүн яагаад Их Эзэнээс тусгаарлагдаж боолчлолд орсон бэ? (Тэд нүгэл үйлдэж, Их Эзэнээс нүүр буруулан эргэсэн учраас)

2 Нифай 7:2-т Тэрээр бидэнд туслахыг хүсдэг бөгөөд тийнхүү туслах хүч Их Эзэнд байдгийг онцлон тэмдэглэ. Асуултыг олж, доогуур нь зурахад суралцагчдыг урь. (“Гар минь өчүүхэн ч гэсэн богинодсон нь үгүй буюу, эсвээс надад чөлөөлөх хүч үгүй гэж үү?” )

Энэ асуултыг ойлгоход суралцагчдад туслахын тулд уг асуултыг тэд өөрийнхөө үгээр хэрхэн өөрчлөн асууж болохыг хүс. (Хэрэв тэд “миний гар богинодох” гэсэн үгийг ойлгоход хүндрэл тохиолдвол туслахыг хүссэн суралцагч байвал гараа өргөхийг хүс. Дараа нь эхний суралцагчаас гараа “богиносгохыг” хүсэхдээ туслах буюу гараа татах гэсэн санааг дүрслэн харуулахыг хүс. Суралцагчид Их Эзэний асуултыг: “Би та нарыг гэтэлгэгдэхэд туслахаас татгалзах гэж үү?” Та нарыг аврах хүч надад бий гэдэгт та нар итгэдэг үү?” гэхчилэн асуултыг өөрчлөн асууж болно.

Энэ асуултад хариулахад суралцагчдад туслахын тулд 2 Нифай 7, 8-ын үлдсэн хэсэгт Аврагч Өөрийн гэрээт хүмүүсийг аврах хүсэлтэй байдаг бөгөөд ийнхүү аврах хүч Түүнд байдгийн нэлээд олон жишээ байгааг тэдэнд хэл.

Аврагч Өөрийн гэрээт хүмүүсийг аврах хүсэлтэй байдаг бөгөөд тийнхүү аврах хүч Түүнд байдгийг нээн олоход суралцагчдад туслахын тулд 2 Нифай 8-ыг дараах байдлаар судрын зургаан хэсэг болгон хувааж суралцагчдад хуваарилж өг: шүлэг 1–3, 4–6, 7–8, 10–11, 12–13, 14–16. (Хэрэв таны заадаг анги 12 буюу түүнээс дээш суралцагчтай бол ангийг хос хосоор буюу цөөн хүнтэй жижиг бүлгүүд болгон хуваарил. Хэрэв 12-оос цөөн хүнтэй бол бүлгүүдэд нэгээс илүү судрын хэсгийг даалга.) Судрын хэсэг буюу хэсгүүдээс Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүсийг гэтэлгэх хүсэлтэй байдаг бөгөөд тийнхүү гэтэлгэх хүч Түүнд байдгийг харуулсан нэг өгүүлбэрийг олохыг бүлэг бүрээс хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа өөрсдийн сонгосон өгүүлбэрийг ангийнхандаа уншиж өгөхөд бүлэг бүрийг урь. Судрын энэ хэсгээс юу сурч мэдсэнээ хуваалцахыг тэднээс хүс. Ангийнхаа гишүүдийн хуваалцсан өгүүлбэрүүдийг судартаа тэмдэглэхийг суралцагчдаас хүсч болно.

Хичээлийн энэ хэсгийн дүгнэлтийг хийхийн тулд самбар дээр жагсаан бичсэн Иаковын зорилгуудын жагсаалтыг хар. Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдийнхээ тухай мөн эдгээр гэрээг сахиснаас ирдэг адислалуудын тухай эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Их Эзэн бидэнд болон бидэнтэй хийсэн гэрээнүүддээ чин үнэнч байдаг тухай гэрчлэлээ хуваалцахдаа бид гэрээнүүддээ үнэнч итгэлтэй байснаар нигүүлсэл болоод гэтэлгэлийг хүлээн авч чадна гэдгийг гэрчил.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

2 Нифай 6:2. Лихай, Нифай, Иаков нар ямар санваартай байсан бэ?

Иаков өөрийнхөө тухай “Бурханаар дуудагдаж, мөн түүний ариун жаягийн дагуу томилогдсон” ба тэрээр, “өөрийн ах болох Нифайгаар адислагдсан” гэж хэлсэн байдаг (2 Нифай 6:2 ). Тэрээр Мелкизедек санваарыг ийнхүү “ариун журам” хэмээн нэрлэжээ. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн бичсэнээр “нифайчууд Лихайн өдрүүдээс эхлээд Аврагч маань тэдний дунд хүрч ирэх хүртэл Мелкизедек санваарын хүчээр үйлчилж байжээ” (Answers to Gospel Questions, эмхэтгэсэн Бага Жозеф Фийлдинг Смит, 5 боть, [Answers to Gospel Questions, эмхэтгэсэн Бага Жозеф Фийлдинг Смит, 5 vols.(1957-66), 1:124].)

2 Нифай 8. Хожмын үеийн цугларалт

2 Нифай 8-д эш татсан Исаиагийн бошиглол Израилын хожмын үеийн цугларалтын тухай өгүүлдэг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки энэхүү цугларалтын сүнслэг мөн чанарын тухай ийн заажээ:

“Израилийн цугларалтад юу юу ордог вэ? Израилийн цугларалт нь Их Эзэн эрт үеийн сонгогдсон хүмүүстээ санал болгосон бүх зүйлийг хүлээн авч, тэдгээрт итгэн, тэдгээр зүйлд нийцүүлэн амьдрах явдал мөн. Энэ нь бас Их Эзэн Есүс Христэд итгэх, наманчлах, баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах, Бурханы зарлигуудыг сахих явдал мөн. Энэ бол сайн мэдээнд итгэн, хаант улсад орох явдал мөн. Энэ нь мөн ариун санваар хүлээн авч, ариун газруудад тэнгэрийн хүчээр хишиг хүртээгдэн, селестиел гэрлэлтээр дамжуулан Абрахам, Исаак, Иаков нарт амлагдсан бүх адислалыг авах явдал мөн. (A New Witness for the Articles of Faith [1985], 515).

Хэвлэх