Номын сан
98-р хичээл: Алма 41


98-р хичээл

Aлмa 41

Оршил

Алма хүү Кориантондоо цааш нь зөвлөхдөө зөвхөн бие махбодын амилуулалтаар зогсохгүй, бидний мөнхийн байдал нь мөнх бус амьдралдаа бидний хийсэн үйлдлүүд болон хүслээс хамаардаг сүнслэг байдлын сэргээлт мөн гэдгийг заажээ. Ёс бус байдал хэзээ ч аз жаргал руу хөтөлдөггүйг Алма онцлон тэмдэглэсэн билээ.

Заах зөвлөмж

Aлмa 41

Алма Кориантонд сэргээлтийн төлөвлөгөөний тухай заасан нь

Хэрэв тэд дараах үгсэд итгэдэг бол эдгээр нь хүний үйлдлүүдэд хэрхэн нөлөөлж болохыг тунгаан бодохыг суралцагчдаас хүс (Өгүүлбэр бүрийн ард түр зогсолт хийж, суралцагчдаар хариултыг хэлүүл):

Үхлийн дараа амьдрал байхгүй.

Бид нас барсныхаа дараа дэлхий дээр хийсэн ажлаасаа үл хамааран төгс болгогдоно.

Бид эцсийн шүүлтэд сайн үйлсийнхээ төлөө шагнагдаж, муу үйлсийнхээ улмаас шийтгүүлнэ.

  • Биднийг нас барсны дараа бидэнд юу тохиолдох тухай зөв ойлголттой байх нь яагаад чухал вэ?

Суралцагчдад Алма 40-өөс тэд Кориантонд заасан сүнсний дэлхий, амилуулалт, шүүлтийн тухай Алмагийн сургаалын тухай мэдсэн гэдгийг сануул. Бид Алма 41-ээс амилуулалтын тухай зарим хүний заасан зүйлсэд Кориантон эргэлзсэнийг мэдсэн гэдгийг тайлбарла. Алма 41:1 дэх “төөрөн одсон” гэсэн хэллэгийг онцлон хэлээд юу зарим хүмүүсийг төөрөлдүүлж байгааг олж мэдэхийг хичээн, энэ шүлгийг уншихад суралцагчдыг урь.

  • Зарим хүмүүс яагаад төөрөлддөг вэ? (Судруудыг гуйвуулах нь утгыг мушгин гажуудуулах, өөрчлөх гэсэн утгатайг та тайлбарлаж болно.)

  • Алма Кориантонд юуны талаар тайлбарлах болно гэж хэлсэн бэ?

Суралцагчид тухайн үгийг сэргээлт гэж мэдсэний дараа та үүнийг самбар дээр бичиж болно. Сэргээлт гэдэг нь эргүүлж авчрах эсвэл өмнөх байдалд нь буцаан авчрах гэсэн утгатайг тайлбарла.

Алма Кориантоны “сэргээлтийн төлөвлөгөө” хэмээн түүний нэрлэсэн зүйл нь биеийн болон сүнсний утгатайг ойлгохыг хүссэнийг тайлбарла (Aлмa 41:2). Бидний үхлийн дараа биет байдлаар болон сүнслэгээр сэргээгдэх зүйлсийг эрж олохын тулд Алма 41:2–5-ыг дор бүрнээ чимээгүй судлахад суралцагчдыг урь. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно. Суралцагчдыг уншихаас өмнө шаардагддаг гэдэг үг шаардах эсвэл хэрэгтэй байх гэсэн үг гэдгийг тайлбарлах нь тустай байх болно.

  • Алма 41:2-т дурдсан сэргээлтийн төлөвлөгөөнд биеийн тухай юу гэж хэлсэн байдаг вэ? (Амилуулалтаар сүнс нь биедээ, бие нь бүх эрхтэнтэйгээ сэргээгдэх болно.)

  • Алма 41:3–5-д дүрсэлснээр сэргээлтийн төлөвлөгөөний дагуу сүнс хэрхэн сэргээгдэх вэ? (Суралцагчдыг хариулах үед дараах үнэнийг самбар дээр бич: Бид мөнх бус амьдрал дахь ажил үйлс ба хүслийнхээ дагуу аз жаргал эсвэл зовлонгийн аль нэгэнд сэргээгдэнэ.

Суралцагчид эдгээр шүлгийг Хүүхдийн хэсгийн хичээлээр зааж байна гэж төсөөлөн бодоход тэднийг урь.

  • Та нар сүнсний сэргээлтийн сургаалыг хүүхдэд ойлгомжтойгоор хэрхэн тайлбарлах вэ?

Кориантон ариун явдлын хуулийг зөрчиж, үйлчлэлийн ажлаа орхисныг суралцагчдад сануул (Aлмa 39:2–4-ийг үзнэ үү).

  • Сүнсний сэргээлтийн сургаалыг зөв ойлгох нь Кориантонд зөв сонголт хийхэд хэрхэн тусалж болох байсан бэ? Энэ сургаалыг ойлгох нь бидний ажил үйлс болон хүсэл бодолд хэрхэн нөлөөлөх вэ?

Энэ сургаал үнэн гэдгийг гэрчлээд бидний хүн нэг бүрийг ажил үйлс, хүсэл бодлын дагуу сайн сайхан амьдралд эсвэл зовлонт байдалд сэргээх Бурханы шударга ёсны тухай өөрийн санаа бодлыг хуваалц.

Дараах асуултыг самбар дээр бич: Хэрэв би нүгэл үйлдсэн бол яах ёстой вэ?

  • Хэрэв бид нүгэл үйлдсэн бол сэргээлтийн төлөвлөгөөний дагуу юу хүлээж авах вэ?

  • Бид буруу зүйл хийсэн бол бидэнд сайн сайхан амьдрал, аз жаргалд сэргээгдэх ямар нэг арга зам бий юү?

Нэг суралцагчийг Алма 41:6–9-ийг чанга уншихад урь. Бид нүгэл үйлдсэн ч сайн сайхан амьдрал, аз жаргалтай байхын тулд юу хийж болохыг дээрх шүлгээс олж мэдэхийг суралцагчдаас хүс. (Бид нүглээ наманчилж, бүх амьдралынхаа турш зөв шударга байдлыг хүсэх ёстой.)

  • Алма 41:6–7-гийн ямар үгс болон өгүүлбэрүүд бид амилуулалтаар хүлээн авах зүйлийнхээ төлөө ямар үүрэг хүлээх ёстой тухай өгүүлж байна вэ? Бид ямар байдлаар өөрсдийнхөө шүүгчид байдаг вэ? (Мөнх бус амьдрал дахь бидний сонголтууд биднийг Бурханы өмнө шүүгдэхээр зогсох үедээ ямар төрлийн шүүлтээр шүүгдэхийг тодорхойлдог.)

Зарим хүн өөрсдийн үйлсэд хувийн хариуцлага хүлээхгүйгээр Бурхантай хамт оршихоор эргэж очиж чадна гэж боддогийг хэл. Тэд ихэнхдээ өөрсдийнх нь нүгэлт сонголтууд хөгжилтэй байдаг гэж хэлдэг. Нүгэлд орооцолдсон хүмүүс заримдаа аз жаргалтай байгаа юм шиг харагдаж болно.

Суралцагчдыг босч зогсоод Алма 41:10-ыг нийтээрээ, чанга уншихад урь. Алма 41:10 бол төгс эзэмших судрын хэсэг гэдгийг хэл. Судрын энэ хэсэг хаана байдгийг дараа нь түргэн олохын тулд судартаа өвөрмөц аргаар тэмдэглэхийг та суралцагчдад санал болгож болно. (Энэ нь төгс эзэмших судрын хэсэг учраас та үүнийг тэднээр нэг бус удаа давтуулах хэрэгтэй байж болно. Та судрын энэ хэсгийг чээжээр хэлэх хүн байна уу? гэж суралцагчдаас асууж болно.) Тэднийг дуусахад суралцагчдыг суухыг хүс. Самбар дээр “Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй” гэж бич.

  • “Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй” нь яагаад үнэн бэ?

  • Сатан биднээр зарлигуудыг зөрчүүлсэн мөртлөө үүнийгээ аз жаргалтай байгаа мэтээр бидэнд итгүүлдгийн жишээ юу вэ?

Дэлхийн таашаалуудаас зайлсхийх болон Их Эзэний санал болгодог аз жаргалыг эрхэмлэх нь ямар ялгаатайг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Далын ахлагч Глэнн Л.Пэйсийн хэлсэн дараах үгсийг унш:

“Их Эзэн үргэлж хориглосоор ирсэн бөгөөд нийгэм олон жилийн турш сайшаан дэмждэггүй байсан үйл ажиллагаануудыг эдүгээ нийгэм хүртэл хүлээн зөвшөөрч, хөхиүлэн дэмждэг болоод байна. Мэдээллийн хэрэгсэл эдгээр үйл ажиллагааг дур булаам зүйл мэтээр харагдуулж, өөгшүүлэн дэвэргэж байна. …

“… Телестиел зугаа цэнгэлийг селестиел аз жаргал ба баяр баясгалантай бүү андуур. Өөрийгөө захирах чадваргүйгээ эрх чөлөөтэй бүү хольж хутга. Зохих хязгаарлалтгүй, зоргоороо эрх чөлөө нь биднийг дур таашаалынхаа боол болгодог. Даруухан, дорд амьдралдаа бүү гоморх. …

“… Та нарын сахих ёстой зарлигуудыг хөгжилтэй байхад тань саад болдог ч сэтгэлийн хөдөлгөөнгүй Бурхан биш, харин энэ дэлхий дээр болон үүнээс хойшид ч биднийг аз жаргалтай байлгахыг хүсдэг бидний хайрт Тэнгэрлэг Эцэг өгсөн билээ (“They’re Not Really Happy,” Ensign, 1987 оны 11-р сар, 39–40).

Дараах хэлсэн үгийг самбар дээр бич: Та суралцагчдад үүнийг Алма 41:10-ын дэргэд судартаа бичихийг санал болгож болно. (Энэ үг “To ‘the Rising Generation’”-нд бий, New Era, 1986 оны 6-р сар, 5.)

“Та нар буруу юм хийчихээд үүнийгээ зөв гэж мэдэрч чадахгүй. Энэ бол боломжгүй зүйл!” (Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон).

Алма 41:11 нь буруу сонголтуудыг хийснээр яагаад жинхэнэ ёсоор аз жаргалтай байх боломжгүйг тайлбарладгийг суралцагчдад хэл. Дараах хүснэгтийг самбар дээр хуулбарлан зур (та үүнийг хичээл эхлэхээс өмнө хийж болно) эсвэл суралцагч бүрд тараах материал болгон бэлтгэ. Суралцагчдыг бүлэг болгоод Алма 41:11-ийн хэллэг бүрийг утгатай нь тохируулахыг тэдэнд зааварла. Тэднийг мөн холбогдох асуултуудыг ярилцахад урь.

“Төрөлхийн чанар”-т байхыг дүрсэлсэн Алма 41:11 дэх хэллэг

Утга

  1. “Төрөлхийн чанарт”

  1. Гэм нүглүүдээрээ хязгаарлагдаж мөн дарамтлуулах

  1. “Шаналлын гүн мөн алдсын хүлээсэнд байна”

  1. Адислалууд болон Бурханы удирдамжаар дутагдах, Ариун Сүнсний нөхөрлөлийг алдах

  1. “Дэлхийд Бурхангүй”

  1. Биеийнхээ хүслээр удирдагдах

Бид энэ шүлэгт “Бурханы шинж чанар” нь “аз жаргалын шинж чанар” болохыг хардаг. Энэ нь гэм нүгэл яагаад аз жаргалын эсрэг тал болох талаар та нарт юу хэлж байна вэ?

Хүмүүс өөрсдийгөө аз жаргалгүй гэж боддогийн зарим тодорхой жишээ юу вэ?

(Хариултууд: 1-в, 2-а, 3-б)

“Төрөлхийн мөн чанараасаа” салж чадахгүй байх нь сэргээлтийн сургаалтай хэрхэн хамаатай болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Алма 41:12-ыг чанга уншихад урь. Шүлгийг уншсаны дараа Алмагийн асуултад хариулахыг суралцагчдаас хүс. Дараа нь Алма өөрийнхөө асуултад юу гэж хариулсныг Алма 41:13-аас суралцагчдаар уншуул. (Сэргээлтийн төлөвлөгөөний хэсэг болон бидэнд юу эргэж ирэх болно хэмээн Алмагийн хэлсэн зүйлийг тэмдэглэхийг та суралцагчдад санал болгож болно.)

Их Эзэний зарлигуудад харшлах зүйлийг хийхээр сонгосон атлаа зөв шударга байдалд сэргээгдэхийг хүсдэг нэг найз тэдэнд байдаг хэмээн төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс. Алма 41:12–13-ыг ашиглан, хамтрагчийн хувиар тэр найздаа сэргээлтийн сургаалыг тайлбарлахад суралцагчдыг урь. (Суралцагчид өөрсдийн үгсийг эсвэл самбар дээр бичсэн үгсийг ашиглаж болно: Бид мөнх бус амьдрал дахь ажил үйлс, хүсэл бодлынхоо дагуу аз жаргал ба зовлонгийн аль нэгэнд сэргээгдэнэ.”)

Суралцагчдад мохоо өнцөгтэй модон сум (бумеранг)-ын зургийг үзүүлэх буюу самбар дээр зургийг нь зур.

Шидэхэд тойрог замаар буцаж ирдэг модон сум (бумеранг)-ыг зөв шидэхэд яадгийг суралцагчдаас асуу. (Ийм сум шидэгдсэн газартаа буцаж ирдэг.) Буцдаг шидүүрээр үнэнүүдийг төлөөлүүлсэн байх арга замуудыг дээрх шүлгүүдээс олохын тулд Алма 41:14–15-ыг дор бүрнээ чимээгүй уншихыг тэднээс хүс. (Та суралцагчдад эдгээр шүлгүүдийг тэмдэглэхийг санал болгож болно.) Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахад урь.

  • Та нар бусдаас болон Их Эзэнээс энэ амьдралдаа болон ирэх амьдралд хүлээн авахыг найддаг ямар зүйлс байдаг вэ? (Хариултууд нь нинжин сэтгэл, нигүүлсэл, хайр байж болно. Суралцагчдын хариултыг самбар дээр бичихийг бод.)

  • Та хэзээ бусдад ач буян, нигүүлсэл, нинжин сэтгэл үзүүлээд дараа нь адислал авсан бэ?

Энэ амьдралд болон ирэх амьдралд суралцагчдад сэргээгдэх болно хэмээн найддаг зүйлдээ нөлөөлөх арга замуудаар үйлдэж, харьцаа хандлагаа хөгжүүлэх зорилго тавихад тэднийг урамшуулан дэмж. Зөв шударга үйлдлүүдээр бидэнд ирдэг аз жаргалын тухай гэрчил.

Төгс эзэмших судар—Алма 41:10

Тайлбар: Та энэ хичээлийн сэдэв, үргэлжлэх хугацааг харгалзан, нэмэлт цагтай өөр өдөр энэ үйл ажиллагааг ашиглаж болно.

Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич: … нь аз жаргал.

Алма 41:10-т заагдсан сургаалын эсрэг утгатай өгүүлбэрийг хэлэхэд суралцагчдыг урь. (Байж болох нэг хариулт нь “Зөв шударга байдал нь аз жаргал юм.”) Тэгээд суралцагчдыг хоосон зайг бөглөж болох зөв шударга үйлдлүүдийг жагсаан бичихэд урь. (Жишээлбэл, “Бусдад үйлчлэх нь аз жаргал юм.”) Эдгээр зөв шударга үйлдлийн аль аль нь аз жаргал руу хөтөлдгийг гэрчлэхийг суралцагчдаас хүс. Цөөн суралцагчийг туршлага болон гэрчлэлээ хуваалцсаны дараа ангийг халаасанд багтах хэмжээтэй карт болон хуудас цаасан дээр тэдний аз жаргалыг нэмэгдүүлсэн нэг буюу хоёр зөв шударга үйлдлийн тухай бичихэд урь. Бичсэн зүйлээ өөртөө сануулж байхын тулд мөн ирээдүйд зөв шударга байх хүч чармайлтуудын талаар тайлагнахын тулд цаасаа биедээ авч явахад нь тэднийг урамшуулан дэмж.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Aлмa 41:10. Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй

Итгэлдээ үнэнч байх нь ном дахь дараах үгс нь суралцагчдыг хөгжилтэй байж, зөв шударга замаар аз жаргалыг олох санааг бататгадаг.

“Олон хүмүүс аз жаргал, амжилт ололтыг Их Эзэний зарлигуудад харшлах үйл ажиллагаануудаас олохыг хичээдэг. Тэд Бурханы төлөвлөгөөг үл хайхран, жинхэнэ аз жаргалын эх сурвалжаас татгалздаг. Тэд ‘бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг эрэлхийлдэг’ чөтгөрт бууж өгдөг (2 Нифай 2:27). Тэд эцсийн эцэст хүү Кориантондоо “ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй” хэмээн Алмагийн өгсөн сэрэмжлүүлэг үнэн болохыг мэддэг (Алма 41:10). …

“Та аз жаргалтай байхаар эрэлхийлэхдээ жинхэнэ аз жаргалтай байх цорын ганц арга зам бол сайн мэдээгээр амьдрах явдал гэдгийг санагтун. Та зарлигуудыг сахиж, хүч чадлын төлөө залбиран, нүглээ наманчилж, сэтгэл сэргээсэн сайхан үйл ажиллагаануудад оролцож, үр өгөөжтэй үйлчлэл үзүүлэхийг хичээснээр амар амгалан ба мөнхийн аз жаргалыг олох болно. Та биднийг хайрладаг Тэнгэр дэх Эцэгийн тогтоож өгсөн хязгаар дотор байснаар хэрхэн баяр баясгалантай байхыг мэдэх болно” (Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэл [2004], 79–80).

Aлмa 41:10–11. Бүх хүмүүн “төрөлх чанар”-т байгаа

Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй сургахдаа бид хоёрдмол мөн чанартай бөгөөд өөрийгөө хянах чадвараараа аз жаргалыг сонгох чадвартай гэжээ:

Ёс суртахууны болон нийгмийн хуулиудыг зөрчихийн үр дагавар нь харуусал, эмгэнэл, доройтол байдаг бол үнэн ба ёс суртахууны цэвэр ариун амьдралаар амьдрах нь аз жаргал, баяр баясгаланг авчирдаг.

“Хүн хоёрдмол мөн чанартай бөгөөд нэг нь дэлхийн буюу адгуусны амьдралтай, нөгөө нь бурханлаг байдал буюу сүнслэг амьдралтай холбоотой юм. Хүмүүний бие бол түүний сүнс оршин байдаг ариун сүм юм. Дэндүү олон хүмүүс, бүр хэтэрхий олон хүмүүс хүний хувьд өөртөө хүндэтгэлтэй хандахыг уландаа гишгэж, хүч чармайлтаа махан биеийн зугаа цэнгэл, дур таашаал, шунал хүсэл, хуял тачаалыг өдөөн дэвэргэхэд хандуулж байна. Бодитой оршиж байгаа хүн бол бие нь төрөхөөс өмнө оршиж байсан амьд матери, ‘оюун билэг буюу үнэний гэрэл’ гэгддэг үхэшгүй сүнс бөгөөд энэхүү бие даасан сүнс хүний бие дэлхийн хүрээлэн буй орчинд хариу үйлдэл үзүүлэхээ больсноос хойш ч оршсоор байх болно гэдгийг өдрийн од шиг цөөхөн хүмүүс ойлгодог.

“Хүмүүн нэг бол амьтны ертөнцөд бидэнд өгөгдсөн бүгдэд сэтгэл хангалуун байж, амьтны ертөнцөөс түүнд өгдөг бүхнээс баяслыг олж, хооллох дур таашаал, хүсэл тачаалаа ямар ч хүч чармайлтгүйгээр хүлээсээр, хүлцэнгүй байдал руу улам бүр шигдэн ордог. Нэг бол өөрийгөө хянах чадвараар амьдралынхаа өдөр бүр, үгүй ээ, бүр цаг тутамд хийдэг сонголтуудаасаа хамааран оюун ухаан, ёс суртахуун, сүнслэг баяр баясгалан руу өсөн хөгждөг ” (Conference Report, 1967 оны 4-р сар, 6–7).

Aлмa 41:11. “Аз жаргалын шинж чанарын урвуу байдалд”

Далын ахлагч Ф. Энзио Буше Их Эзэний тослогдсон үйлчлэгчдийн үгсийг хичээнгүйлэн судлах нь бидэнд аз жаргалын мөн чанарын эсрэг байдал руу гулсан орж байгаагаа мэдэхэд тусалдгийг тайлбарласан юм:

Бид бүгд адилхан ямар нэгэн хугацаагаар аз жаргалын мөн чанарын урвуу байдалд байдаг ч энэ нь бид ёс бус явдал болон алдсыг тэр чигээр нь сонгосноос болж байгаа хэрэг биш юм. Гэвч бид энэ дэлхийд сорилтын байдалд байгаа цагт дайсан бидэнд нөлөөлсөөр байх болно. Бид бага зэрэг хайхрамжгүй болж мэднэ. Бид магадгүй ойр дотны хүмүүстэй харилцах харилцаандаа хайхрамжгүй байж мэднэ. Магадгүй бид өөрсдийн амьдрал дахь бага зэргийн муу зуршил болон ялимгүй зохисгүй хандлагыг хүлцэн тэвчих буюу аль нэг гэрээгээ зүйл бүрээр нь бүрэн сахих нь хэчнээн чухал болохыг ойлгох талаараа ямар нэг хэмжээгээр алдсан байж болно. Хэрэв тийм бол, бид аюултай байдалд байгаа нь тэр. Бид энэ тухайгаа мэддэг байх ёстой. Бид нөхцөл байдлыг үл тоомсорлож болохгүй. Бид заримдаа өөрийгөө нэг их аз жаргалтай биш байгааг, өөрийгөө албадан инээлгэж байгааг, эсвэл магадгүй гүнзгий хямралд ойрхон байгааг ажиглаж болно. Бид бусдыг хуурч болох ч, өөрийгөө хуурч чадахгүй. Бид бас Их Эзэнийг хуурч чадахгүй.

Хүн бүр өөрийн байдлаа тодорхой мэдэхийн тулд бүрэн сайн мэдээг Их Эзэний тослогдсон үйлчлэгчид дэлхий даяар номлож байна. Их Эзэний тослогдсон хүмүүсийн үгсэд ойр байхын тулд судруудыг чин сэтгэлээсээ шимтэн уншиж, судлах нь чухал юм.

“… Их Эзэн биднийг зөвхөн шүүлтийн өдөр арчаагүй, хөөрхийлөлтэй бөгөөд зовлонт байдалд байгааг харахыг хүсдэггүй (Moзая 4:11; Aлмa 26:12; Хиламан 12:7; Moсе 1:10). Бидний мөнх бус амьдралд одоо болон цаашид өдөр бүр Тэр биднийг байнгын наманчлалын үйл явцад дуудан, бид өөрсдийн шүүгчид байхын тулд бидний ухамсрыг хурцалдаг” (“University for Eternal Life,” Ensign, 1989 оны 5-р сар, 72).

Aлмa 41:11. Бид Христийн ач ивээлээр өөрсдийн мөн чанарыг өөрчилж чадна.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар

“Есүс Христийн сайн мэдээний мөн чанар нь ‘Ариун Мессиагийн сайн үйлс, нигүүлсэл, ач ивээлд’ (2 Нифай 2:8) найдвар тавьснаар өөрсдийн мөн чанарыг үндсээр нь, эгнэгт өөрчлөхийг биднээс шаарддаг. Бид Эзэнийг дагахыг сонгосноороо өөрчлөгдөхөөр мөн сүнслэг байдлаараа дахин төрөхөөр сонгодог” гэж заасан юм (“Ye Must Be Born Again,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 20).

Хэвлэх