Номын сан
Хичээл 48: Иаков 7


Хичээл 48

Иаков 7

Оршил

Иаков Их Эзэнд найдаж, Христийг эсэргүүцэгч Шеримтэй хийсэн маргаанд түүний гуйвшгүй гэрчлэл хуурамч санаануудыг даван гарсан юм. Тэр ялангуяа Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлсэн өнгөрсөн туршлагуудаасаа хүч чадлыг олсон. Тэр мөн Ариун Сүнсний удирдамж, судруудын мэдлэг, бошиглогчдын үгс болоод Есүс Христийн тухай өөрийн гэрчлэлд найдлага тавьсан. Иаковын үгсийг бататгах тэмдэг үзүүлэхийг Шерим шаардах үед тэр Бурханаар цохигдсон. Тэд леменчүүдийн эсрэг бэхлэлт босгосноор нифайчууд хэрхэн Их Эзэнд итгэсэн болохыг дүрсэлж, Иаков өөрийн цэдгийг төгсгөсөн. Иаков нас барахынхаа өмнө өөрийн хүү Иност итгэн жижиг ялтсуудыг шилжүүлсэн.

Заах зөвлөмж

Иаков 7:1–14

Иаков Христийг эсэргүүцэгч Шеримтэй нүүр тулах үедээ Их Эзэнд найддаг

Хичээлийн өмнө самбар дээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг бич ( “Christian Courage: The Price of Discipleship,”-аас эш татав, Ensign эсвэл Лиaхона, 2008 оны 11-р сар, 72):

“Бидний итгэл соригдож эсвэл буруушаагдах нь мөнх бус амьдралын агуу сорилтын нэг юм.” (Ахлагч Д.Хэйлс).

Суралцагчдаас хэн нэгэн тэдний итгэлийг буруушааж, соригдож байсан эсэхийг асуу. Хэдэн суралцагчаас ийм зүйл тохиолдоход тэд юу мэдэрснээ хуваалцахыг хүс. Та нар мөн амьдралд тохиолдсон туршлагаасаа товч хуваалцаж болно.

Иаков 7-д Христийг эсэргүүцэгч Шеримтэй тулсан Иаковын туршлагыг өгүүлсэн гэдгийг тайлбарла. (Христийг эсэргүүцэгч гэдэг нь “үнэн сайн мэдээний авралын төлөвлөгөөг хуурамчаар дуурайдаг, түүнчлэн Христтэй ил буюу далд сөргөлддөг ямар нэгэн юм буюу хүн [Судруудын удирдамж, “Христийг эсэргүүцэгч”].) Шерим түүний итгэлийг сорьж, Иаковыг буулгахыг эрэлхийлсэн.

Суралцагчдыг Иаков 7:1–5–г дор бүрнээ чимээгүйхэн уншихыг хүс. Тэднээс, (1) Шерим юу хийхийг оролдсоныг мөн (2) өөрийн зорилгыг гүйцээхийн тулд тэр хэрхэн ажилласныг тодруулахыг хүс. Уншиж дууссаных нь дараа тэднээс Шеримын талаар юу сурч мэдсэнээ ярихыг хүс. Ярилцлага өрнүүлэхийн тулд дараах асуултуудыг асуу:

  • Шерим хүмүүст ямар нөлөөтэй байсан бэ?

  • Бусад хүмүүс та нарын итгэлийг сорьж, буруушаасан үед тохиолдсон юуг та нарт Иаков 7:1–5 сануулж байна вэ? (Энэ асуудлыг хэлэлцэх үедээ суралцагчдад бидний итгэлийг сорьсон, буруушаасан хүн бүр Шеримтэй ижил хандлага гаргахгүй гэдгийг ойлгоход нь туслах хэрэгтэй байж болно. Зарим хүн Шеримын адил итгэлийг устгах санааг эрэлхийлдэг ч бусад нь сониуч эсвэл бидний итгэлийн талаар мэдээлэл байхгүй учраас асуудаг.)

  • Яагаад заримдаа Шеримтэй адил хүмүүсийн эсрэг өөрсдийн итгэлийг хамгаалах нь хүндрэлтэй байдаг вэ?

Дараах судрын эшлэл ба мэдэгдлүүдийг самбар дээр бич. (Цаг хэмнэхийн тулд хичээл эхлэхээс өмнө үүнийг самбарт бичсэн байж болно. Мөн та нар тэднийг тараах материал болгон бэлтгэж болно.)

1. Иаков 7:5

а. Судрууд ба бошиглогчдын үгсийг гэрчилсэн.

2. Иаков 7:8

б. Бурханы мутарт үр дүнг нь үлдээсэн.

3. Иаков 7:10–11

в. Ариун Сүнсний удирдамж ба хүчинд найдсан.

4. Иаков 7:12

г. Өнгөрсөн туршлагуудаа санаснаар Түүний итгэл хүчирхэгжсэн.

5. Иаков 7:13–14

д. Тэр Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авсан гэрчлэлээ хуваалцсан.

Энэ жагсаалт дээрх шүлгүүд нь Шерим түүний итгэлийг сориход өгсөн Иаковын хариултуудыг үзүүлсэн гэдгийг тайлбарла. Баруун талын мэдэгдлүүд нь Иаковын хариултууд боловч шүлгийн хариултад тааруулахын тулд тэдгээрийг дарааллын дагуу байрлуулаагүй байгаа. Хэдэн суралцагчийг Иаков 7:5–14-ийг ээлжлэн чангаар уншихад урь. Унших үедээ самбар дээр жагсаасан захиас бүр дээр хэсэг саатахыг хүс. Суралцагчдаас захиас бүрийг мэдэгдэлтэй нь тааруулахыг хүс. Нэг суралцагчийг самбарын өмнө урьж, судрын эшлэлтэй тохирч байгаа мэдэгдлийн доогуур зуруулж болно. (Хариулт: 1-г; 2-в; 3-a; 4-д; 5-б.)

Тохируулах үйл ажиллагааг хийсний дараа дараах асуултыг асуу:

  • Бидний уншсан шүлгүүд ямар зарчмуудыг зааж байна вэ?

Хэрэв хэн ч хариулт өгөхгүй бол, суралцагчид Их Эзэнд найдсан үед бид итгэлийг маань сорьсон зүйлсийг даван туулж чадна гэдгийг ойлгосон эсэхийг баталгаажуул. (Энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

Шеримд өгсөн Иаковын хариултууд бидний итгэлийг сорьж, буруушаасан хүмүүст хариулахдаа дагах үлгэр жишээ болно гэдгийг тайлбарла.

Доор жагсаасан шалгах асуултууд нь суралцагчдад Иаков Их Эзэнд найдахын тулд юу хийсэн тухай илүү гүн бодоход туслах зорилготой. Эдгээр асуултад хариулах нь суралцагчдад бусад хүн тэдний итгэлийг сорьж, буруушаах үед тэдэнд туслах ижил үйлдлүүдийг гэрчлэн, үзүүлэх боломжтой юм. Мөн цаашид тэдний итгэлийг сорих үед хэрхэн тохиромжтойгоор хариулахыг сурахад нь туслах болно. Ангид ашиглаж амжихааргүй олон асуулт байгаа тул зөвхөн хэдхэн асуултыг сонгон авч, хэлэлцүүлэгтээ ашигла. Үүнийг хийх үедээ Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлж, хичээлийн эхэнд суралцагчдын хуваалцсан туршлагуудын талаар ой ухаандаа цэгнэн бод. Мөн суралцагчид цаашид Иаковын ямар үйлдлүүдийн талаар хэлэлцэхийг хүсч байгааг асуу.

  • Өнгөрсөн үед түүний итгэлийг гуйвшгүй болгосон юу Иаковт тохиолдсон бэ? (Иaков 7:5-г үз.)

  • Итгэлийг тань хүчирхэгжүүлсэн зарим туршлагаасаа хуваалцана уу? (Хариултыг асуухын өмнө энэ асуултын талаар бодох хугацааг суралцагчдад өг. Хэт хувийн чанартай туршлагыг хуваалцах шаардлагагүй гэдгийг тэдэнд анхааруул.) Эдгээр туршлагыг санаснаар хэн нэгэн итгэлийг тань сорьж, буруушаах үед та нарт хэрхэн тусалж болох вэ?

  • Та нарын итгэлийг сорин, буруушаасан үед хариулт өгөхөд тань Ариун Сүнс хэрхэн тусалсан бэ? (Иaков 7:8-г үз.)

  • Судрууд болон хожмын үеийн бошиглогчдын үгсээс өдөр бүр судлах зуршил нь итгэлийг тань бусад хүмүүс сорин, буруушаах үед хэрхэн тусалсан бэ? (Иаков 7:10–11-г үз.)

  • Итгэлийг тань сорин, буруушаасан хэн нэгэнтэй хэзээ гэрчлэлээ хуваалцсан бэ? (Иaков 7:12-г үз.) Үр дүн нь ямар байсан бэ?

  • Шерим тэмдгийг шаардах үед өөрийн гэрчлэлийн үнэнийг өөрөө батлахыг эрэлхийлэхийн оронд Иаков Их Эзэний мутарт орхисон нь яагаад ухаалаг зүйл байсан бэ? (Иaков 7:14-г үз.) Итгэлийг тань сорьдог хүмүүст гэрчлэлийнхээ үнэнийг батлах шаардлагагүй гэдгийг мэдэх нь хэрхэн та нарт тустай байсан бэ?

Иаков 7:15–27

Шерим газарт унасны дараа нүглүүдээ наманчилж, үнэнийг гэрчлэн, дараа нь олон нифайчуудыг Их Эзэний зүг эргэхэд уриалсаар нас бардаг.

Ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг унш:

“Он жилүүдийн туршид итгэлд маань сорилтууд ирэх нь шинэ зүйл биш бөгөөд тэдгээр нь тийм ч амархан замхран алга болчихдоггүй гэдгийг бид мэдэж авсан билээ. Гэвч Христийн үнэн шавь нар нь эсэргүүцлийн дотроос боломжийг олж хардаг. …

“… Аз болоход Их Эзэн буруутгагчдын зүрх сэтгэлийг болоод бид хэрхэн тэдэнд илүү үр дүнтэй хариулахыг мэддэг. Үнэнч шавь нарын хувьд Сүнсний удирдамжийг эрэлхийлснээр, тулаан бүрд зохистой сүнслэг өдөөлтийг хүлээн авдаг. Тулаан бүрд, үнэн шавь нар Их Эзэний Сүнсийг урих арга замаар хариулдаг” (“Christian Courage: The Price of Discipleship,” 72–73;).

  • “Эсэргүүцлийн дотроос боломжийг олж хардаг” гэсэн нь юу гэсэн утгатай вэ? (Суралцагчдыг энэ асуултанд хариулах зуур тэдэнд итгэлийг маань сорьсон зүйлсэд Их Эзэний Сүнсийг урих арга замаар хариулах нь сайн гэдгийг ойлгоход тусал.)

Тэднийг хос хосоор нь хуваа. Хос бүрийг Иаков 7:15–23-г уншиж, Иаковын Шеримтэй хийсэн маргаанд ямар нэгэн сайн үр дүн байгаа эсэхийг олохыг хүс. Тэднийг уншиж дууссаны дараа хэдэн суралцагчийг урьж, олсон зүйлээ тайлбарлахыг хүс. Эдгээр шүлгийг дүгнэхэд нь туслах дараах асуултыг ашигла:

  • Шеримтэй хийсэн түүний маргаан бусдад туслах болно гэж Иаковын найдаж байсан ямар баталгааг та нар харж байна вэ? (Иaков 7:22-г үз.) Шерим нүглээ наманчлан, нас барсныг харсан олон нифайчуудын төлөө Иаковын залбирсныг суралцагчдад ойлгоход нь тусал.)

  • Иаков 7:23-т хэлсэнчлэн Иаковын Шеримтэй хийсэн маргаан эцсийн дүндээ олон түмэнд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Иаковын Шеримтэй хийсэн маргааны үр дүнгээс бид ямар үнэнүүдийг суралцаж болох вэ? (Энэ асуултанд олон янзын хариулт байж болно. Зарим нь доорх зарчмуудыг хэлж болох юм.)

  • Бүх бошиглогч Есүс Христийг гэрчилдэг.

  • Итгэлийг маань сорьж, буруушаасан зүйлд Сүнсийг урих арга замаар хариулах үедээ бид бусдыг Их Эзэний зүг эргэхэд нь тусалдаг.

  • Бошиглогчид бидэнд Сатаны заль мэхийг таньж, даван туулахад тусалдаг.

  • Бурханыг эсэргүүцэгчид, үнэний эсрэг идэвхтэйгээр сөрөн номлолыг хийгчид Их Эзэний хатуу шийтгэлтэй тулгарах болно.

  • Судруудыг судлах нь хууртагдахаас зайлсхийхэд бидэнд туслах болно.

Суралцагчдыг дээр дурдсан зарчмуудыг тодруулах зуур тэднээс зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслан хөгжүүлэх асуултуудыг асуу.

  • Энэ зарчмын дагуу амьдрах нь та нарт хэрхэн тусалсан бэ?

  • Энэ зарчмыг мэдэх нь бусдад туслах үед хэрхэн тустай байх вэ?

  • Энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх боломжийг та нар хэрхэн эрэлхийлэх вэ?

Суралцагчдаас дараах асуултын хариултыг судрын тэмдэглэл дээрээ бичихийг хүс:

  • Хэн нэгэн итгэлийг тань сорих үед бэлтгэлтэй байхын тулд хийж эхлэх (эсвэл үргэлжлүүлэн хийх) нэг зүйл тань юу вэ?

Их Эзэнд итгэл найдвараа тавих Иаковын үлгэр жишээг дагаснаар итгэлийг тань сорих саад бэрхшээлүүдийг амжилттайгаар даван туулсан тухай өөрийн гэрчлэлийг хуваалц.

Иаковын дүгнэлт

Суралцагчдад Иаковын номыг дүгнэн давтах цаг гарга. Энэ номноос семинар ба өөрсдийн хувийн судар судлах цагт аль алинд нь юу суралцсан талаараа бодохыг тэднээс хүс. Шаардлагатай бол эргэн санахын тулд Иаковын долоон бүлгийг гүйлгэн уншихыг хүс. Иаковын тухай эсвэл та нарыг сүнслэгээр өдөөсөн түүний бичээсүүдийн талаар ямар нэгэн зүйл хуваалцахаар бэлтгэхийг хүс. Иаков Өгөөмөр нутгийн (Улаан тэнгисийн ойролцоох) эзгүй талд мэндэлсэн бөгөөд Нифайн нутагт нас нөгчсөн гэдгийг тэдэнд сануулж болно. Түүнийг мөн Лихай адисалсан (2 Нифай 2:1–4-ийг үз) ба тэр Аврагчийг харсан (2 Нифай 11:3-ыг үз). Түүний ах Нифай жижиг ялтсууд дээр өөрийн зарим номлолыг оруулсан (2 Нифай 6–10-ыг үз). Хангалттай хугацаа өгсний дараа хэдэн суралцагчаас өөрсдийн бодол санаа, мэдрэмжийг хуваалцахыг урь. Өөрийн гэрчлэлийг хуваалцахдаа хэрхэн Иаковын үлгэр жишээ ба сургаалууд амьдралыг тань адисалсан талаар тунгаан бод.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Иаков 7:5 “Тэрээр миний итгэлийг гуйвуулахаар найдаж байв”

Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф итгэлийг минь сорих, асуудалд оруулах эсвэл гуйвуулахаар заналхийлэх үед юу хийх хэрэгтэйг мэдэх зөвлөмжийг санал болгосон:

“Эргэлзээ ба асуудлууд гэж юу вэ? Та нар сайн мэдээ үнэн гэдгийг яаж олж мэдсэн бэ? Сүмийн эсвэл түүний сургаалын талаар асуух нь зөв үү? Хайрт залуу найз нар минь, магадлан лавлах нь үнэн рүү хөтөлдөг тул бид асуулт асуух дуртай хүмүүс. Ийм замаар л нэгэн залуу эрэгтэйд асуулт байснаас Сүмийн эхлэл тавигдсан. Ер нь асуулт асуухгүйгээр яаж үнэнийг олж мэдэхийг би сайн мэдэхгүй байна. Та нар судруудаас ямар нэгэн асуултын хариулт болж ирээгүй илчлэлтийг олоход хэцүү. Асуулт урган гарахад, Иосеф Смит хариултыг нь мэдэхгүй байсан тул Их Эзэнд хандсан. Үр дүн нь Сургаал ба Гэрээн дээрх гайхамшигтай илчлэлтүүд болон ирсэн билээ. Олон удаа жинхэнэ асуултаасаа хол давсан мэдлэгийг Иосеф хүлээн авч байв. Энэ нь бидний асуусан асуултанд Их Эзэн зөвхөн хариултыг өгөөд зогсохгүй харин бүр илүү чухал, тийм ээ, бид асуух ёстой асуултын хариултуудыг өгдөгт учир нь байгаа юм. Эдгээр асуултуудыг сонсоцгооё.

“Сүмийн номлогчдын амжилт нь шударга сонирхогчдын чин зүрхний асуултуудад оршдог. Магадлан лавлах нь гэрчлэлийг төрүүлэгч мөн. Зарим нь ичмээр эсвэл зохисгүй мэт санагддаг ч тэдэнд сайн мэдээтэй холбоотой ноцтой асуултууд байгаа учраас тэдэнд тэгж санагддаггүй. Асуулт асуух нь сул дорой байдал биш. Энэ нь өсөлтийн анхдагч мөн.

“Бурхан бидэнд асуултуудынхаа хариултыг эрэлхийлж (Иаков 1:5–6-г үз) мөн бид зөвхөн ‘Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух’-ыг (Moронай 10:4) эрэлхийлэхийг зарлигласан. Хэрэв бид тэгэх аваас бүх зүйлсийн үнэн ‘Ариун Сүнсний хүчээр’ (Moронай 10:5) бидэнд тунхаглагдах болно.

“Асуулт асуухаас бүү ай. Сониуч бай, харин бүү эргэлз! Аль хэдийнээ хүлээн авсан итгэл ба гэрэлд байнга үнэнч бай. Бид мөнх бус байдалд төгс бусаар хардаг тул яг одоо бүх зүйлийг ойлгохгүй. Үнэндээ бүх зүйлийг ойлгодог бол бүгд мөнх бус хүний ой ухаанаар хийгдсэний баталгаа болно гэж би бодох хэрэгтэй. Бурханы хэлсэн үгсийг сана:

“Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш.

“Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ.” (Исаиа 55:8–9).

“Тэгэхээр та нарын мөнх бус амьдралын зорилгуудын нэг нь өөрсдийн бодол санаа ба арга замуудад Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болох явдал. Энэ зорилгоос харахад асуултуудынхаа хариултыг хайх нь гэрчлэлийг гуйвуулахын оронд харин хүчирхэгжүүлж, биднийг Бурхантай ойртуулдаг. “Итгэл бол юмсын тухай төгс мэдлэгтэй байх нь бус” (Aлмa 32:21) гэдэг үнэн гэлээ ч харин та нар итгэлийг хөгжүүлж, ямар ч нөхцөл байдалд өдөр бүр сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэх аваас сайн мэдээний амтат үр жимсийг амталж, энэ үр жимсээр энэ нь үнэн гэдгийг та нар мэдэх болно (Maтай 7:16–20; Иохан 7:17; Aлмa 32:41–43-г үз)” (“The Reflection in the Water” [Залуу насанд хүрэгчдэд зориулсан Сүмийн Боловсролын Системийн галын дэргэдэх, 1, 2009 оны 11-р сар]).

Тэдний итгэлийг сорьж, буруушаасан зүйлст хариулахад туслахын тулд дараах эх сурвалжуудыг тэдэнд санал болгож болно:

  • Роберт Д.Хэйлс, “Christian Courage: The Price of Discipleship,” Ensign эсвэл Лиaхона, 2008 оны 11-р сар, 72–75.

    Энэ чуулган дээр дээр хэлсэн үгэндээ Ахлагч Хэйлс шүүмжлэл эсвэл дарамт хавчлагыг зоригтойгоор, тэсвэр тэвчээртэйгээр, энэрэл нигүүлслийн хандлагатай хариулах талаар заасан.

  • Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт (36863)

    Энэ номонд сайн мэдээний сэдэв ба тайлбарыг үсгийн дарааллаар жагсаан оруулсан байдаг. Тэргүүн Зөвлөл энэ номыг Сүмийн гишүүд “Сүмийн тухай асуултуудад хариулахад” нь туслах (Итгэлдээ үнэнч байх нь, 1) зорилготойгоор бичсэн.

  • www.lds.org/study/topics

    Сүмийн албан ёсны веб хуудас нь сайн мэдээний сэдэв ба тайлбарыг холбогдох судлах материал болон ярианууд, хичээлүүд, ба Сүмийн удирдагчдын мэдэгдлүүдийн линкийн хамт үсгийн дарааллаар жагсаасан байдаг.