Гэрээр судлах хичээл
Moзая 7–17 (12-р хичээл)
Оршил
Moзая 7–17-д янз бүрийн хувь хүмүүс ба бүлгүүдийн хийсэн аялал болон түүхүүдийг бичсэн байдаг. Бүлэг нифайчуудыг удирдан леменчүүдийн дунд суурьших Зенифийн шийдвэр нь хоёр ард түмэнд хоёуланд нь нөлөөлсөн. Жишээлбэл: Зенифийн хүмүүс болон тэдний үр сад зовлон бэрхшээл, урвалт, боолчлол, сүнсээр дахин төрөлт ба чөлөөлөлтийг үзэж туулсан. Хичээлийн эхний хэсэгт суралцагчдад энэ долоо хоногт судалсан хүмүүсийн нэрс, байршил ба үйл явдлуудыг эргэн харах боломж гарна. Хичээлийн хоёр дахь хэсэг нь суралцагчид—Есүс Христ ба Түүний Цагаатгалын тухай бошиглогч Абинадайн захиасын гол санааг ойлгоход тусална. Энэ захиасыг өгөхийн тулд Абинадай амиа ч хайрлаагүй юм.
Заах зөвлөмж
Moзая 7–17
Түүхэн нөхцөл байдал ба сургаалын тойм
Энэ хичээлийн үйл явдлуудыг тайлбарлахад тань туслах 12-р хичээлийн эхний өдрийн “Moзая 7–24-ийн тойм” хэсэгтэй танилцана уу. Moзая 7:1–2-ыг унших нэг суралцагчийг урьж, үлдсэн суралцагчдаар энд дурдах хоёр газар нутгийн нэрийг олуул. Нифайчуудын олон бүлэг яагаад нэг нутгаас нөгөө рүү аялахыг хүсч байсан бэ? гэж тэднээс асуу.
Уг хоёр нутгийн нэрийг самбарын хоёр талд бич (эсвэл цаасан дээр):
Зарахемлагийн нутаг |
Нифайн нутаг (Лихай-Нифайн) |
Үйл явдлуудыг нэгтгэн дүгнэхэд танд дараах асуултууд тусалж болно: Та нарын ярилцсан хувь хүмүүсийн нэрсийг самбар дээр бич. Суралцагчдын хэлсэн үгнээс шалтгаалаад та дараах бүх асуултыг эсвэл заримыг нь ашиглаж болно:
-
Зениф яагаад Зарахемлагийн нутгийг орхихыг хүссэн бэ? (Moзая 9:1, 3-ыг үзнэ үү.)
-
Зениф, Ноа, Лимхай нар хоорондоо ямар холбоотой вэ? (Мозая 7:9-ийг үзнэ үү.)
-
Ноа ямархуу хаан байсан бэ? (Moзая 11:1–5, 11-ийг үзнэ үү.)
-
Ноа болон түүний хүмүүсийг ёс бус байдал ба жигшүүрт үйлдлүүдээс нь эргүүлэхийн тулд Бурхан юу хийсэн бэ? (Тэрээр тэднийг наманчлуулахын тулд бошиглогч Абинадайг илгээсэн.)
-
Та нар Алмагийн талаар юу хэлж чадах вэ? (Хариултууд нь тэр бол хаан Ноагийн санваартан байсан, тэр Абинадайн үгсэд итгэж, тэдгээрийг бичсэн мөн тэр алуулахгүйн тулд зугтаасан гэх мэт байж болно.)
-
Мосе ба Исаиа нар Абинадайгаас маш олон жилийн өмнө дэлхийн нөгөө өнцөгт амьдарч байсан ч эдгээр бүлэгт яагаад чухал байна вэ?
-
Лимхай яагаад өөрийн 43 хүнийг аглаг буйд руу илгээсэн бэ? (Лимхай болон түүний хүмүүс леменчүүдийн боолчлолд байсан учраас Зарахемлагийн хүмүүсээс тусламж эрэлхийлсэн.) Тэд Зарахемла нутгийг олохын оронд өөр юу олсон бэ? (Тэд балгас мөн бичвэртэй 24 алтан ялтсыг олсон.)
-
Аммон болон бусад 15 эр юу хийсэн бэ? (Зенифийн хүмүүст юу тохиолдсоныг олж мэдүүлэхээр Мозая тэднийг илгээсэн. Тэд Зенифийн хүмүүсийн үр сад боолчлолд орсон байхыг олж мэдсэн. Зенифийн ач хүү Лимхай тэдний хаан болсон байв.)
-
Хэн Зарахемлагийн хаан, бошиглогч, үзмэрч ба илчлэгчээр үйлчилж байсан бэ? (Moзая). Мозая үзмэрч байсан нь Лимхайд яагаад тийм чухал байсан бэ? (Лимхай Мозаяг 24 алтан ялтас дээрх бичвэрүүдийг орчуулж чадна гэдгийг мэдсэн.)
Зенифийн хүмүүс Зарахемлаг орхисон ба Аммоны хүмүүс Нифайн нутагт ирсэн энэ хоёр үйл явдлын хооронд 80 орчим жил өнгөрсөн байсныг онцлон хэл.
Үүнийг хэлсний дараа тэд энэ долоо хоногт өөр нэг хүний тухай үзсэн бөгөөд түүний нэр самбар дээр байхгүй байгааг хэл.
Суралцагчдаас Moзая 16:6–8-ыг уншаад уг хүний нэрийг олохыг хүс. Мормоны Номын энэхүү хэсэгт олон түүхэн үйл явдлыг бичсэн байдаг ч Есүс Христээр дамжин ирэх авралын тухай сургаалыг мөн агуулсан гэдгийг суралцагчдад хэл.
Есүс Христээр дамжин ирэх авралын чухал болохыг онцлохын тулд дараах хүснэгтийг самбар дээр зур эсвэл хувилаад тараах материал болгон өг. Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болгоод хүснэгт дэх судрын эшлэлүүдийг уншуулж, хооронд нь ярилцуул. Өгөгдсөн зарим асуулт хувийн чанартай тул суралцагчид нэг нэгэндээ хэлэх эсэхээ өөрсдөө шийднэ. Хариултуудаа мөн судар судлах тэмдэглэлдээ бичиж эсвэл энэ талаар тунгаан бодож болно.
Судар |
Юу хайх ёстой вэ? |
Хэрэгжүүлэхтэй хамааралтай асуултууд |
---|---|---|
Бид сүнслэг ба бие махбодын боолчлолоос хэрхэн чөлөөлөгдсөн бэ? |
Лимхайн онцлон тэмдэглэсэн гурван зүйлийн алинд нь та илүү хүчирхэгжих шаардлагатай байна вэ? | |
Ноа болон түүний хүмүүсээс олон нь Есүс Христийн үүргийг яагаад ойлгоогүй вэ? |
Зарлигууд та нарын зүрх сэтгэлд бичигдсэн нь амьдрал дээр хэрхэн илэрдэг вэ? Та нар зөв шударга байдлыг ямар арга замаар сурч мөн зааж болох вэ? | |
Аврагчийн зовлон шаналал ба гадуурхагдан, үл тоомсорлогдсон тухай чухал үгс ба өгүүлбэрүүд |
Өнөөдөр хүмүүс ямар аргаар Аврагчийг үл тоомсорлон, эсэргүүцэж байна вэ? Хүмүүс Түүнээс хэрхэн нүүрээ буруулдаг вэ? Хүн эсрэгээр нь хэрхэн үйлдэх вэ? | |
Есүс Христ юуг “тасчиж,” юуг “олсон” бэ? Аврагчийн золиослолын ачаар бид юу олсон бэ? |
Их Эзэн таны өмнөөс хамгийн сүүлд хэзээ зуучилсан бэ? Тэр шударга ёсны шаардлага болон та хоёрын дундуур хэрхэн орсон бэ? |
Судрын энэхүү үйл ажиллагаа ба энэ долоо хоногийн хичээлүүдийн талаар тунгаан бодоход нь туслахын тулд тэдэнд дараах асуултыг тавь: Энэ долоо хоногт судалсан сургаалууд ба зарчмууд нь та нарыг нүглээсээ уучлагдахаар хичээхэд хэрхэн нөлөөлж байна вэ?
Суралцагчдад Есүс Христийн тухай гэрчлэх боломжийг олго.
Та Moзая 16:13–15-ыг уншаад бидэнд Аврагч ямар хэрэгтэй болох тухай гэрчлэлээ хуваалцан, хичээлээ төгсгөж болно. Хичээлээ төгсгөх өөр нэг арга бол: Есүс Христийн Цагаатгал бол авралын эх сурвалж бөгөөд нүглээ наманчилсан хүн бүрийн төлөө Есүс Христ шударга ёсны шаардлагыг хангаж өгдөг хэмээн энэ долоо хоногт судалсан хоёр сургаал буюу зарчмуудыг онцлон хэлнэ.
Дараагийн хичээл (Moзая 18–25)
Moзая 18–25-д хоёр бүлгийнхэн хэрхэн дайсныхаа боолчлолоос зугтаан, Зарахемлад эсэн мэнд эргэн ирсэн тухай өгүүлдэг. Бурхан хоёр бүлгийг зугтахад хэрхэн удирдсан тухай та нар судлах болно. Нэг бүлэг нь харуулуудыг согтоох Гидеоны төлөвлөгөөг дагадаг бол нөгөө бүлэг нь леменчүүдийг унтаж байх хооронд Алмаг даган оргодог. Хэн леменчүүдийг унтуулсан бэ?