Номын сан
Гэрээр сурах 4-р хичээл


Гэрээр судлах хичээл

1 Нифай 15–19 (4-р хичээл)

Гэрээр заах багшид зориулсан ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Та суралцагчдын 1 Нифай 1–6; 9 (4-р хичээл)-г судлах үедээ сурсан дараах сургаал, зарчмуудын хураангуйг заах шаардлагагүй. Та зөвхөн эдгээр сургаал, зарчмын цөөхөн хэсгийг л зааж болно. Суралцагчдын хэрэгцээг таньж мэдэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (1 Нифай 15)

Нифай болон түүний ах нар Лихайн бошиглолд өөр өөрөөр хандав. Суралцагчид Нифайн үйлдлийг сурснаар хэрэв бид Их Эзэнээс итгэлтэйгээр асууж, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах юм бол Түүнээс илчлэлт, удирдамж хүлээн авахад бэлтгэгдэх болно гэдгийг олж мэдсэн байгаа. Нифай төмөр бариулын утгыг тайлбарлаж, Бурханы үгийг өдөр тутам судалж, дагах нь Сатаны уруу таталтын эсрэг биднийг хүчирхэгжүүлдэг гэдгийг харуулсан юм.

2 дахь өдөр (1 Нифай 16)

Нифайн заасан зүйлд хандсан Лемен, Лемүел хоёрын хандлагаас суралцагчид “Гэмтнүүдэд үнэн нь хатуу санагдах” (1 Нифай 16:2) болно гэдгийг сурсан юм. Нифай нум сумаа хугалах үедээ хэрэв бид хийж чадах бүхнээ хийж, Их Эзэний удирдамжийг эрэлхийлэх юм бол Тэрээр бидэнд хүнд хэцүү үед маань туслах болно гэдгийг харуулсан. Лиахона Лихайн гэр бүлийг хэрхэн удирдсаныг судалснаар суралцагчид “өчүүхэн арга замаар Их Эзэн агуу үйл хэргүүдийг тохиох болгож чадах” (1 Нифай 16:29) болно гэдгийг сурсан.

3 дахь өдөр (1 Нифай 17)

Нифай гэр бүлийнхээ аглаг буйд дахь суурьшлыг болон Өгөөмөр нутагт амжилттай ирсэн тухай өгүүлэв. Тэрээр усан онгоц барихаар зарлигдуулсныхаа дараа хэрэв бид зарлигуудыг сахих юм бол Их Эзэн биднийг хүчирхэгжүүлж, зарлигласан зүйлээ гүйцэлдүүлэх арга замыг өгнө гэдгийг харуулсан юм. Их Эзэн Нифайн ах нарыг хэд хэдэн арга замаар наманчлалд дуудсан юм. Суралцагчид Ариун Сүнс бидэнд сонсогдохоос илүүтэй мэдрэгдэх намуухан, зөөлөн дуу хоолойгоор ярьдаг гэдгийг сурсан байх болно. Тэд өөрсдөд нь намуухан, зөөлөн дуу хоолойг танихад саад болдог нөхцөл байдал, газруудыг жагсаасан байх болно.

4 дэх өдөр (1 Нифай 18–19)

Усан онгоц барьсан Нифайн жишээ суралцагчдад бид Их Эзэний зарлигийг гүйцэлдүүлэхийн тулд Түүний тусламжийг эрэлхийлж улмаар өөрсдөө хичээл зүтгэл гаргах ёстойг харуулсан. Лихайн гэр бүлийн амлагдсан нутаг руу хийсэн аялалыг судлах нь нүгэл бидэнд болон заримдаа бусад хүмүүст зовлон авчирдаг болохыг заасан. Ах нараараа хавчигдаж гадуурхагдахдаа үзүүлсэн Нифайн жишээ бид Бурхан руу харж, зовлон бэрхшээлтэй үедээ итгэлтэй хэвээрээ үлдэж чадна гэдгийг мөн залбирал бидэнд амар амгаланг олоход тусалдаг гэдгийг харуулсан.

Оршил

Энэ долоо хоног суралцагчид Лихайн гэр бүл аглаг буйдад аялж, амлагдсан нутаг руу аянаа хөөх үед тохиолдсон чухал үйл явдлуудыг сурсан. Энэ хичээл суралцагчдад эдгээр үйл явдлуудыг дүгнэж, сурсан зарчмынхаа талаар ярьж, гэрчлэлээ хуваалцахад тусална. Нифай хүнд хэцүү нөхцөл байдалд хэрхэн итгэлтэй хэвээрээ үлдсэнийг мэдэхэд нь суралцагчдад тусал. Тэднийг түүний хэцүү хүнд үедээ Их Эзэнд итгэж, дуулгавартай байсан жишээг дагахыг урамшуул.

Заах зөвлөмж

1 Нифай 15–18

Нифай зовлон бэрхшээлтэй үедээ Их Эзэнд итгэж, дуулгавартай байдлын жишээ болсон юм

Хэрэв дараах зургууд байгаа бол ангид үзүүл:

  • Лиахона (62041; Сайн мэдээний зургийн ном [2009], дугаар 68)

  • Нифай дуулгаваргүй ах нараа номхотгосон нь (62044; Сайн мэдээний зургийн ном, дугаар 70)

  • Лихай болон түүний хүмүүс амлагдсан нутагт ирсэн нь зургийг үзүүл (62045; Сайн мэдээний зургийн ном, дугаар 71)

Суралцагчдад энэ долоо хоногт судалсан зүйлсээ дахин дүгнэж, ерөнхий мэдээлэл авахад нь туслахын тулд зургуудыг замбараагүй байрлалд оруулан өгч, тэднээс цаг тооллын дараалалд оруулахыг хүс. Тэднийг өөрсдийгөө сонины редактор болсноор төсөөлж зураг бүрд хоёроос зургаан үгтэй гарчиг тавих хэрэгтэй боллоо гэж бодоход урь. Зөв дараалалд тавьсан зургуудыг харуулж, суралцагчдаас гарчгуудаа хэлэхийг хүс. Та тэдэнд зарим санааг өгөхийн тулд 1 Нифай 15–18-р бүлгүүдийн товч дүгнэлтийг чангаар уншиж өгч болно.

Суралцагчдыг 1 Нифай 15-ыг ярилцахад нь бэлтгэхийн тулд тэднээс үр дүнг хүртэхийн тулд хичээл зүтгэл гаргах ёстой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож байсан тухайгаа хэлэхийг хүс. Эдгээрт хичээл, хөгжмийн зэмсэг тоглох эсвэл спортоор хичээллэх зэрэг нь байж болно.

1 Нифай 15:2–3, 7–11-ийг самбар дээр бичиж, суралцагчдад эдгээр шүлгийг унших цаг өг. Тэднээс яагаад Нифайн ах нар Лихайн үзэгдлийн талаар Нифайтай адил ойлголт хүлээж аваагүйг асуу.

Тэднийг хариулсны дараа тэдэнд Их Эзэнээс удирдамж, урам зориг хүлээн авахын тулд эхлээд бид өөрсдийн талаас зөв шударга амьдарч, хичээл зүтгэл гаргаж, итгэлтэй байх ёстой гэдгийг мэдэхэд нь тусал. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.

Суралцагчдыг дараах асуултыг тунгаан бодож, хариулахыг хүс: Энэ зарчим үнэн гэдгийг мэдэхэд тусалсан ямар туршлага танд байдаг вэ?

Самбар дээр бат бөх, гуйвшгүй гэж бич. Хүчтэй, зоригтой байх гэдэг нь юу гэсэн үг болохыг суралцагчдаас асуу. Тэднийг хариулсны дараа самбар дээр бич: Хүнд, дарамттай нөхцөл байдалд бат бөх, гуйвшгүй байх.

Суралцагчдад бат бөх, гуйвшгүй гэдэг үг Нифайтай хэрхэн холбогдож байгааг ойлгоход нь туслахын тулд дараах бүлгүүдийн аль нэгийг суралцагч бүрд өг: 1 Нифай 16, 17 эсвэл 18. Хэрэв танай анги олон суралцагчтай бол тэднийг баг болгон хувааж, багаараа хамтдаа суралцахыг зохицуулах хэрэгтэй.

Дараах асуултуудыг самбар дээр бич. Суралцагчдыг асуултуудад хариулахын тулд авсан судрын бүлгээ болон холбогдох гарын авлагыг ашиглахад урамшуул.

  • Таны судалсан бүлэгт Нифайн хувьд ямар шалгуурууд тохиолдсон бэ?

  • Нифай энэ нөхцөл байдалд хэрхэн итгэлтэй байсан бэ? Аль шүлэг эсвэл судрын хэсэг Нифайн итгэл бат бөх, гуйвшгүй байсныг харуулж байна вэ?

  • Ямар сайн мэдээний зарчмууд тухайн бүлэгт гарсан бэ? Эдгээр зарчимтай холбоотой таны итгэлийг өсгөсөн ямар туршлага танд байна вэ?

Суралцагчдад энэ дасгалыг гүйцэтгэх хангалттай цаг өг. Дараа нь бүлэг бүрээс нэг суралцагчийг хариултаа хуваалцахыг хүс. (Хэрэв танай ангид хангалттай суралцагч байгаа бол бүлэг бүрийн асуулт бүрд өөр өөр суралцагчийг хариулахыг хүсэж болно.)

Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны дараах үгсийг чангаар уншихыг хүс:

“Бидэнд яагаад ийм бат бөх итгэл хэрэгтэй байдаг вэ? Учир нь хүнд хэцүү өдрүүд хаяанд ирээд байна. Ирээдүйн өдруудэд бидэнд хожмын үеийн гэгээнтэн байх нь тийм амархан байхгүй. Бид бүгд соригдох болно. … Хавчлага, дарамт нь таныг чимээгүйхнээр сул дорой байдал руу хөтлөх болно эсвэл таныг өдөр тутмын амьдралдаа илүү үлгэр жишээ, зоригтой байхад урамшуулах болно.

Та амьдралын асуудлуудыг хэрхэн давж байгаа нь таны итгэлийн өсөлтийн нэг хэсэг юм. Та тэнгэрлэг хувь заяа болон хязгааргүй үнэ цэнэтэй өв танд байгаа гэдгийг санах үед хүч чадал ирдэг” (“Face the Future with Faith,” Ensign мөн Лиахона, 2011 оны 5-р сар, 35–36).

Суралцагчдыг тэд хэрхэн амьдралын шалгуурууд болон хувийн сорилтуудыг Нифайн адил даван туулах талаар бодол санаагаа хуваалцахад урь.

1 Нифай 19

Нифай Түүнийг санан дурсахыг бидэнд ятгахын тулд Есүс Христийн тухай бошиглолыг бичсэн юм

Хэрэв цаг байвал суралцагчдаас 4 дэх мөн 5 дахь өдрийн хичээлээр судрын тэмдэглэл дээрээ бичсэн зүйлээ дахин эргэж харахыг хүс. Тэднээс Аврагчийг хайрлах хайрынхаа тухай бичсэн зүйлээ хуваалцах хүсэлтэй байгаа эсэхийг асуу. Дараа нь Аврагчийн талаарх мэдрэмжээ хуваалц.

Нифай Аврагчийг хайрлаж, зовлонт үедээ Түүнийг дурсан санасан юм. Бид Аврагчийг хайрлаж, санаснаар Тэр бидэнд зовлонт үед маань тусалж, дэмжих болно гэдгийг гэрчил.

Дараагийн хичээл (1 Нифай 202 Нифай 3)

Дараагийн хичээлд суралцагчид нас барахаасаа өмнө гэр бүлдээ хандаж хэлсэн Нифайн эцсийн үгсийг судлах болно. Мөн тэд Есүс Христээс өмнөх бүр эртний өдрүүд болон бошиглогч Иосеф Смитийн тухай бошиглолыг унших болно.