Номын сан
Гэрээр судлах хэсэг 6


Гэрээр судлах хичээл

2 Нифай 4-10 (Хэсэг 6)

Гэрээр заах багшид зориулсан ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

2 Нифай 4-10 (багц хичээл 6)-ыг судлах явцад суралцагчдын эзэмшсэн дараах сургаалууд болон зарчмуудын товч хураангуйг та хичээлийнхээ хэсэг болгон заахаар төлөвлөх шаардлагагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмуудын зөвхөн хэдхэн дээр нь төвлөрөх хэрэгтэй. Суралцагчдынхаа хэрэгцээг тодорхойлохдоо Ариун Сүнсний өдөөлтүүдийг дага.

Эхний өдөр 2 Нифай 4–5

Суралцагчид (2 Нифай 4-ийг судлахдаа, Бурхан Өөрт нь итгэдэг хүмүүсийг дэмждэг гэсэн зарчим дээр анхаарал төвлөрүүлсэн бөгөөд ( 2 Нифай 4:12–35-ыг үзнэ үү) Бурханд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэх нэг арга замын тухай судрын тэмдэглэлдээ бичсэн билээ. 2 Нифай 5-д тэд дараах үнэнүүдийн жишээг харсан: Бурханы илчлэлтүүдийг дуулгавартай дагаснаар аюулгүй байдал хангагддаг (2 Нифай 5:1–8-ыг үз). Есүс Христийн сайн мэдээ бидний амьдралын хэв маяг болсон үед бидний аз жаргал өсөн нэмэгдэх болно (2 Нифай 5:9-18, 26-27). Суралцагчид амьдралдаа дүгнэлт хийж, “аз жаргалтай хүмүүсийн ёсоор” илүү бүрэн дүүрэн амьдрахын тулд ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн.

Хоёр дахь өдөр 2 Нифай 6-8

Суралцагчид энэ хичээлээр Их Эзэн Өөрт нь эргэж ирсэн хүмүүст нигүүлсэнгүй ханддагийг мэдсэн билээ (2 Нифай 6). Их Эзэн тэдэнд хэрхэн нигүүлсэнгүй ханддагийг тэд тунгаан бодсон. Аврагч Өөрийн гэрээт хүмүүсийг гэтэлгэх хүсэлтэй байдаг бөгөөд үүнийг гүйцэтгэх хүч Түүнд байдгийг тэд бас мэдсэн билээ (2 Нифай 7-8-ыг үз).

Гурав дахь өдөр ( 2 Нифай 9)

Суралцагчид 2 Нифай 9-ийг судлахдаа Цагаатгал байгаагүй бол бидэнд юу тохиолдох байсныг мэдсэн. Тэд бас дараах үнэнүүдийг мэдсэн: Есүс Христийн Цагаатгал бүх хүн төрөлхтнийг Уналтын үр дүнд бий болсон биеийн болон сүнсний үхлээс чөлөөлсөн юм (2 Нифай 9:1). Хэрэв бид Есүс Христэд итгэлтэй байж, наманчлан, баптисм хүртэж, эцсийг хүртэл тэвчвэл Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өөрсдийн нүглийн үр дагавруудыг даван туулж чадна (2 Нифай 9:14–27-г үзнэ үү). Тэдний төлөө Аврагчийн хийсэн золиослолын тухай бодол санаагаа илэрхийлсэн нэг догол мөрийг суралцагчид бичсэн.

Дөрөв дэх өдөр (2 Нифай 9-10)

Суралцагчид 2 Нифай 9 дэх сануулагчийг болон 2 Нифай 10-ыг судалснаар ямар сонголтууд тэднийг Их Эзэнээс тусгаарладгийг мөн ямар сонголтууд Түүнд улам ойртоход тусалдгийг тунгаан бодсон билээ. Бид Их Эзэнд ирэхээр сонгож, Түүний хүслийн дагуу амьдарснаар Цагаатгалын бүрэн адислалуудыг хүлээн авах болно гэдгийг тэд мэдсэн.

Оршил

Энэ долоо хоногт суралцагчдын судалсан олон чухал үнэн дотроос Есүс Христийн Цагаатгалын ач холбогдлыг онцлон тэмдэглэ. Цагаатгалыг илүү сайн ойлгож, түүнд итгэл найдвараа тавихад нь тэдэнд илүү сайн туслах удирдамжийн төлөө залбир. Заах үедээ Аврагчийн Цагаатгалын адислалуудыг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэй байгааг тунгаан бодоход суралцагчдыг урамшуулан дэмж.

Анхааруулга: Хичээлдээ залбирч бэлтгэх үедээ суралцагчдынхаа хэрэгцээг түүний дотор итгэлээ бэхжүүлэхийн төлөө тэмцэж байгаа суралцагчдын хэрэгцээг онцгойлон анхаар. Та суралцагчдынхаа төлөө болон судрууд дахь сургаал, зарчмуудыг тэдэнд хэрхэн хамгийн үр ашигтай заах удирдамжийг хүсч залбирвал суралцагчдынхаа хэрэгцээг хэрхэн шийдвэрлэхийг мэдэхэд тань Ариун Сүнс таныг удирдах болно.

Заах зөвлөмж

2 Нифай 4-5

Нифай Их Эзэнд итгэх итгэлээ илэрхийлэв; Их Эзэн нифайчуудыг леменчүүдээс тусгаарлав; нифайчууд аз жаргалтай хүмүүсийн ёсоор амьдарч байв

Дараах хүснэгтэн дэх мэдээллийг самбар дээр бич. Эсвэл үүнийг тараах материал болгон бэлтгэсэн бай.

2 Нифай 4

2 Нифай 5

  1. Бүлгийн тоймыг уншиж, бүлгийг өөрийнхөө үгээр нэгтгэн дүгнэхэд бэлтгэ.

  2. 2 Нифай 4:19-ийг уншиж, “би хэнд итгэснээ мэдэж байна” гэсэн нь юу гэсэн утгатай гэж боддогоо тайлбарла.

  3. Эхний өдөр судрын тэмдэглэлдээ бичсэн зүйлээ даалгавар 4-ийн хамт уншиж, Их Эзэнд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийг хүссэн нэг арга замаа хуваалцахад бэлтгэ.

  1. Бүлгийн тоймыг уншиж, бүлгийг өөрийнхөө үгээр нэгтгэн дүгнэхэд бэлтгэ.

  2. 2 Нифай 5:27-г уншиж, “аз жаргалтай хүмүүсийн ёсоор” амьдрах гэдэг нь юу гэсэн утгатайг тайлбарла.

  3. Эхний өдөр судрын тэмдэглэлдээ бичсэн зүйлийг даалгавар 6-гийн хамт унш. Нифайчуудын үйлдэл буюу зан төлөвийн чанаруудаас нэгийг болон энэ үйлдэл буюу зан төлөвийн чанарыг эзэмших нь таны аз жаргалд хэрхэн нөлөөлснийг хуваалцахад бэлтгэ.

Ангийг тэнцүү тоотой хоёр бүлэгт хуваа. Эхний бүлгээр 2 Нифай 4-ийн материалыг, нөгөө бүлгээр 2 Нифай 5 дахь материалыг заахад тус тус бэлтгүүл.

2 Нифай 4-ийг судлах даалгавар авсан суралцагч бүрийг 2 Нифай 5-ыг судлах даалгавар авсан суралцагчтай хос болгон зохион байгуул. Даалгавраа хийхэд зориулж бэлтгэсэн материалаа хос суралцагч бүр харилцан бие биедээ хуваалцахад урь.

2 Нифай 6-8

Иаков Израилийн тараагдалт ба цугларалтын тухай бошиглож, Аврагч гэрээт хүмүүстээ чин үнэнч байдаг тухай Исаиагийн бошиглолуудаас эш татжээ

2 Нифай 6-9 бол өөрийн хүмүүст Иаковын номлосон эхний өдрийн номлол юм гэдгийг суралцагчдад сануул. Хоёр дахь өдөр түүний хийсэн номлол 2 Нифай 10-т үргэлжилдэг. Иаков 2 Нифай 6 -д иудейчүүд Их Эзэнийг эсэргүүцсэний улмаас тараагдах болно гэдгийг бошигложээ. 2 Нифай 7:1-2-ыг суралцагчдаар уншуулж, эдгээр шүлэгт юун тухай өгүүлснийг ярихад тэднийг урь.

2 Нифай 9.

Аврагчийн Цагаатгал биднийг Уналтын болон нүглийн үр дагавруудаас хэрхэн чөлөөлдгийг Иаков заасан нь

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах үгсийг хуваалц:

“Хүн өлсөх хүртлээ юм идье гэж боддоггүй шиг, өөрт нь Христ яагаад хэрэгтэйг мэдэх хүртлээ Христийн авралыг хүсдэггүй.

“Уналтын сургаал болон бүх хүн төрөлхтөнд үзүүлсэн түүний үр дагаврыг ойлгож, хүлээн авах хүртлээ Христ өөрт нь яагаад хэрэгтэйг хэн ч зохих ёсоор ойлгодоггүй. Мормоны Номоос өөр дэлхий дэх ямар ч ном энэхүү амин чухал сургаалыг тайлбарлаж чадахгүй” (“The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, 1987 оны 5-р сар, 85).

“Бидэнд яагаад Аврагч хэрэгтэй юм бэ?” гэж нэг найз нь асуужээ гэж суралцагчдаар төсөөлөн бодуул. 2 Нифай 9-өөс сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн энэ асуултанд хариулахаар бэлтгэхэд ангийнхныг урь. Дээрх асуултанд хариулахын тулд 2 Нифай 9:7-10, 19-22-ыг тэднээр нэгтгэн дүгнүүл. Асуултын хариугаа хуваалцахыг суралцагчдаас хүс.

Есүс Христ Уналтын үр дагавруудаас биднийг хэрхэн аварч чадахыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд 2 Нифай 9:10-27-гийн хичээлийн материал болон суралцагчийн гарын авлагын 6-р хэсгийн 3 дахь өдрийн хичээл дэх ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн хэрэглэсэн адилтгалыг унш. Ерөнхийлөгч Смитийн дүрсэлсэн зүйлийг самбар дээр эсвэл хуудас цаасан дээр зурахад нэг суралцагчийг урь. Хэрэв та самбар дээр эсвэл хуудас цаасан дээр зурахад нэг суралцагчийг урьсан бол зургийг тайлбарлахыг өөр нэг суралцагчаас хүс.

Хийсэн сонголтуудынхаа улмаас гүнзгий нүхэнд унаж, Бурханаас тусгаарлагдсан бол ямар санагдах байсан тухайгаа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Хэрэв Есүс Христийн Цагаатгал болоогүй бол наманчлах боломж байхгүй, итгэл найдвар байх боломжгүй, хэн ч нүглийн үр дагавруудаас зайлсхийж чадахгүй байсныг тайлбарла.

2 Нифай 9:21-23-ыг нэг суралцагчаар уншуулж, үүнийг өөрийнхөө үгээр тайлбарлахыг хэдэн суралцагчаас хүс. Тэд үүнийг өөр өөрөөр тайлбарлаж болох ч, дараах үнэн тодорхой байх ёстойг анхаар: Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өөрсдийн нүглийн үр дагавруудыг ялж чадна.

Бид нэг багт байгаа учраас гэрчлэл, мэдрэмжүүдээ хуваалцах нь бидний агуу боломжуудын нэг гэдгийг тайлбарла. Есүс Христийн тухай болон түүний Цагаатгалын талаар өөрсдийн гэрчлэл, мэдрэмжээс хуваалцахад суралцагчдыг урь. Хэрэв тэдэнд хуваалцах нь хэцүү байвал, өөрсдийн 3 дахь өдрийн судрын тэмдэглэл, даалгавар 4-т бичсэн зүйлээсээ уншиж болно. Та өөрийн гэрчлэлийг тэдний гэрчлэл дээр нэмж болно.

Хэн нэг нь аймшигтай хүнд өвчнөөр өвчилжээ гэдгийг суралцагчдаар төсөөлөн бодуул. Тэгээд дараах асуултуудыг ярилц:

  • Тэр хүн тусламж хүлээн авахыг эрэлхийлэхийг ойлгох нь түүнд яагаад чухал вэ?

  • Уг тусламжийг хүлээн авахын тулд тэр хүн юу хийх ёстойг ойлгох нь яагаад чухал вэ?

  • Тухайн хүн өөртөө бусдын тусламж хэрэгтэйг ойлгосон ч тусламжийг хүлээн авахын тулд юу хийх ёстойгоо ойлгоогүй бол үр дүн нь юу болох вэ?

Тэд Цагаатгалын адислалуудыг хүлээн авахын тулд юу хийх ёстойгоо мэдэх үү хэмээн суралцагчдаас асуу. Тэд 2 Нифай 9:23, 42-52-ыг судалж, Христэд ирж, Түүний цагаатгагч золиослолын хүчийг амьдралдаа урихад бидэнд туслах нэлээд хэдэн үйлдэл ба зан төлөвийн чанаруудыг тогтоосныг суралцагчдад сануул. Судрын тэмдэглэлдээ тэмдэглэж, жагсаан бичсэн судруудыг болон биднийг Аврагч руу хөтөлдөг зүйлсийг (4 дэх өдөр, даалгавар 1) тэднээр нэгтгэн дүгнүүл. Тэднийг Аврагчид улам ойртуулсан нэг буюу хоёр үйлдэл болон зан төлөвийн чанаруудаас хуваалцахад суралцагчдыг урь. Дээрх шүлгүүдэд заасан дараах зарчмууд нь Цагаатгалын бүрэн адислалуудыг хүлээн авахад бидэнд туслах болно гэсэн өөрийн гэрчлэлийг хуваалц.

2 Нифай 10

Иаков өөрийн хүмүүсийг Их Эзэнд ирж, баяр баясгаланг эдлэхэд урамшуулан дэмжсэн нь

2 Нифай 10:23-24-ийг суралцагчидтай хамт унш. 3 дахь өдрийн хичээл, даалгавар 6-гаар тэднийг өөрийгөө Бурханы хүсэлтэй эвлэрүүлэх ямар нэг зүйлийг хийхээр шийдэхэд урьсныг суралцагчдад сануул. Энэхүү урилгыг насан туршдаа дагахад тэднийг урамшуулан дэмж.

Энэ долоо хоногт судалсан бүлгүүдээсээ ойлгосон нэмэлт үзэл бодлуудыг хуваалцахыг суралцагчдаас хүс. Цаг гарвал “Би гайхширна” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х.22) дууллыг эсвэл Есүс Христийн Цагаатгалын тухай өөр дууллыг дуулах буюу үгийг нь уншуулж, энэ долоо хоногийн хичээлээ төгсгө. Аврагчид ирэхийн ач холбогдол болон Цагаатгалын адислалуудын үнэн бодит мөн чанарын тухай гэрчлэлээ хуваалц.

Дараагийн хэсэг (2 Нифай 11-25)

Суралцагчид энэ долоо хоногт 2 Нифай 11-25-ыг судалснаар Исаиагийн зарим үгсийн тухай мөн тэрээр манай өнөө үеийг харсан болон харсан зүйл дээрээ үндэслэн биднийг хэрхэн сэрэмжлүүлсэн тухай мэдэх болно. Түүний зарим сэрэмжлүүлэг манай өнөө үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бидний хувцас, амьдралын хэв маяг, зан авиртай холбоотой юм. 2 Нифай 11-25-ыг уншиж, тэндээс ойлгохгүй бүх үгээ түүж бичихэд суралцагчдыг дэмж.