160-р хичээл
Моронай 10:8–26, 30–34
Оршил
Моронай Ариун Сүнсээр дамжуулан бүх зүйлийн үнэний талаар гэрчийг хэрхэн хүлээн авах талаар заасныхаа дараа түүний үгсийг унших тэд бүгдийг сүнсний бэлгүүдийг хүлээн авч, танихыг ухуулсан байдаг. Моронай Мормоны Номын цэдгийг дуусгахдаа бүх хүнийг Есүс Христэд ирж, Түүний санал болгодог бүх сайн бэлгээс зууран барьж, Түүгээр төгс төгөлдөр болохыг ухуулсан.
Заах зөвлөмж
Moронай 10:8–26
Моронай Сүнсний бэлгүүд болон Их Эзэний ажилд тэдгээрийн гүйцэтгэх үүргийн талаар заажээ
Суралцагчдыг тэдний өөрсдөө хийж чадаагүй ямар нэгэн зүйлийг хийхэд нь Тэнгэрлэг Эцэг тусалсан цаг үеийг бодоход урь. Суралцагчдыг Моронай 10:8-г дотроо уншиж, итгэлтнүүдэд өгдөг Бурханы сүнслэг чадварууд эсвэл адислалуудыг тодорхойлсон хэсгийг хайж олоход урь (“Бурханы бэлгүүд”). Бид эдгээр бэлгийг ихэвчлэн Сүнсний бэлгүүд эсвэл сүнслэг бэлгүүд гэж хэлдгийг тайлбарла.
-
Моронай 10:8-д гарсанчлан Бурхан яагаад Өөрийн хүүхдүүдэд Сүнсний бэлгүүдийг өгдөг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа дараах үнэнийг самбар дээр бич: Бурхан Өөрийн хүүхдүүдэд тус болохын тулд Сүнсний бэлгүүдийг өгдөг. Та тус болох гэдэг нь адислах эсвэл туслах гэсэн утгатайг тайлбарлаж болно.)
Суралцагчдыг Моронай 10:9–16-г дотроо уншиж, Моронайн эдгээр шүлэгт тодорхойлсон Бурханы бэлгүүдийг олж мэдэхэд урь. Та тэдэнд олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг зөвлөж болно.
-
Та Сүнсний ямар бэлгүүдийн талаар эдгээр шүлгээс олж мэдсэн бэ? (Та суралцагчдыг хариулах хооронд тэдний хариултыг самбар дээр бичиж болно.)
-
Та эдгээр бэлгийн ямар жишээг Сүмд харсан бэ?
-
Та хүмүүс өөрсдөдөө байгаа сүнслэг бэлгүүдийг хөгжүүлснээр адислал хүлээн авахыг хэзээ харсан бэ? (Та өөрийн харсан жишээг хуваалцахаар бэлдэхийг хүсч болно.)
-
Сүнсний бэлгүүд нь тэдгээрийг хүлээн авсан хүмүүст хэрхэн тус болж болох вэ?
Нэг суралцагчийг Моронай 10:19, 24-г чангаар уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, сүнслэг бэлгүүдийг хүлээн авч, танихад саад болдог зүйлийг олж мэдэхийг хүс.
-
Та сүнслэг бэлгүүдийг хүлээн авч, танихад саад болдог ямар зүйлийг олж мэдсэн бэ?
-
Итгэлгүй хүмүүс яагаад Бурханы хүч болон бэлгүүдийг таньж, хүлээн авч чаддаггүй вэ?
Суралцагчдыг Моронай 10:25–26-г дотроо уншиж, Бурханы бэлгүүд болонд хүчийг эсэргүүцдэг хүмүүст юу тохиолдохыг олж мэдэхэд урь. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
Хэдэн суралцагчийг Моронай 10:20–23-ыг ээлжлэн чангаар уншихад урь. Бусад суралцагчийг дотроо дагаж уншин итгэл, найдвар, энэрэлтэй байснаар ирдэг адислалыг хайж олоход урь. (Суралцагчдыг уншихаас өмнө та Моронай 10:23 дахь “миний хувьд зохистой” гэдэг нь Бурханы таалалтай нийцэж буй зүйлсийг хэлж байгааг тайлбарлаж болно.)
-
Моронай итгэл, найдвар, энэрэлтэй хүмүүст ямар адислалууд ирнэ гэж заасан бэ?
Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбар дээр бич: Хэрэв бид итгэлтэй байвал Аврагчийн биднээс хүсч байгаа зүйлсийг хийх боломжтой байх болно. Та тэднийг уг зарчмыг Моронай 10:23 дээр тэмдэглэхийг зөвлөж болно.
-
Та самбар дээрх хоёр зарчим хоорондоо хэрхэн холбогдож байна гэж бодож байна вэ? (Хэрэв бид итгэлтэй байвал Бурханы биднээр хийлгэхийг хүсч байгаа ажлыг хийхэд шаардлагатай бэлгүүдийг бидэнд өгөх болно.)
-
Эдгээр хоёр зарчмыг мэдэх нь танд одоо болон ирээдүйд хэрхэн туслах вэ?
Дараах гүйцэд биш өгүүлбэрүүдийг самбар дээр бич: Суралцагчдад Моронай 10:23 дээрх амлалт хэрхэн тэдний амьдралд биелсэн эсвэл биелж болохыг ойлгоход нь туслахын тулд тэдэнд дэвтэр дээрээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ гүйцэд биш өгүүлбэрүүдийн нэгэнд хариулж бичих цаг өг.
Хангалттай цаг өгсний дараа суралцагчдыг хамтрагчтайгаа бичсэн зүйлээ хуваалцахад урь.
Moронай 10:30–34
Моронай бүх хүнийг Есүс Христэд ирж, Түүгээр төгс болохыг урьсан
Төгс болох гэдэг үгийг самбар дээр бич. Үүний доор боломжтой юу эсвэл боломжгүй юу? гэж бич.
Суралцагчдыг самбар дээрх асуултын талаар санал бодлоо хуваалцахад урь. Товч ярилцлагын дараа нэг суралцагчийг 3 Нифай 12:48-г чангаар уншихад урь.
-
Аврагч бидний эцсийн зорилгыг юу гэж хэлсэн бэ? (Төгс болох) Энэ нь хэр боломжтой вэ?
Суралцагчдыг санал бодлоо хуваалцсаны дараа нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын хэлсэн дараах тайлбарыг уншихад урь:
“Төгс болох нь мөнхийн зорилго юм. Энэ мөнх бус амьдралд төгс болж чадахгүй ч үүний төлөө тэмцэхийг бидэнд зарлигладаг бөгөөд эцэстээ бид Цагаатгалаар дамжуулан энэ зарлигийг сахиж чадна” (“This Is Our Day,” Ensign, 1999 оны 5-р сар, 19).
Төгс болох нь энэ амьдралд боломжгүй ч бид аажим аажмаар төгс болж чадна гэдгийг тайлбарла. Моронай бидэнд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан төгс болохын тулд юу хийж болохыг заасан байдаг. Дараах хүснэгтийг самбар дээр зур. Хаалтан дахь хариултуудыг орхи.
Би … хийх ёстой |
Бурхан … амладаг |
---|---|
(Хариултууд: бид Есүс Христэд ирэх ёстой; бид сайн бэлгүүдийг эрэлхийлж, хүлээн авах ёстой; бид хилэнцэт бэлэг болон цэвэр бус зүйлсээс зайлсхийх ёстой; бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзах ёстой; мөн Бурханыг бүх оюун санаа, зүрх сэтгэл, хүчин чадлаараа хайрлах ёстой гэх зэрэг байж болно.) |
(Хариултууд: Тэрээр Өөрийн гэрээг гүйцэлдүүлнэ; Түүний ач ивээл бидэнд хангалттай; бид Есүс Христээр төгс болох болно; бид Бурханы ач ивээлийг хүлээн авах болно; бид ариусгагдаж, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авах болно; бид толбогүй ариун болох болно гэх зэрэг байж болно.) |
Суралцагчдаас Моронай 10:30–33-аас бид юу хийх ёстой мөн Бурхан бидэнд цэвэр, төгс төгөлдөр болоход туслахын тулд юу хийнэ гэж амласныг олж мэдэхийг хүс. Нэг суралцагчийг суралцагчдын хариултуудыг самбар дээрх хүснэгтийн тохирох баганад байрлуулахад урь. Ач ивээл гэдэг үг нь бидний Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүлээн авдаг тэнгэрлэг тусламж, хүч чадлыг дүрсэлдэг гэдгийг онцол.
-
Моронайн цэвэр, төгс төгөлдөр болох тухай заасан зүйлсийг нэгтгэн дүгнэхийн тулд та энэ хүснэгтэнд ямар өгүүлбэр бичих вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч дараах үнэнийг тусгах шаардлагатай: Бид Есүс Христэд ирснээр Түүний Цагаатгалаар дамжуулан цэвэршигдэж, төгс болж чадна. )
Хэрэв боломжтой бол суралцагчдад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн үгийн хуулбарыг өг. Нэг суралцагчийг ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн үгсийг чангаар уншихад мөн бусад суралцагчийг дотроо дагаж уншихад урь. Суралцагчийг уншиж эхлэхээс өмнө бусад суралцагчийг анхааралтай сонсож, тэд Мормоны Номыг энэ жил судалсны үр дүнд Есүс Христэд ирэхийн тулд юу хийж болохоо бодоход урь.
“Манай шашны тулгуур чулуу, дэлхий дээрх хамгийн зөв номын сүүлчийн гуйлт бол цэвэр бус зүйлст үл хүрч, ариун мөн толбогүй, цэвэр ариун байх юм. Цэвэршилт нь зөвхөн бидний зовлон шаналлыг үүрч, бидний зөрчлүүдийн төлөө шархдаж, бидний алдсуудын төлөө зодуулан хөх няц болж, үзэн ядагдсан боловч биднээр хүндлэгдээгүй Хурганы цусаар л ирэх болно (Мозая 14-ийг үзнэ үү). …
Хурганы цусаар дамжин ирэх—цэвэр ариун байдал л уг номын биднээс гуйж буй зүйл юм” (“A Standard unto My People” [СБС-ийн шашны багш нарт хандан хэлсэн үг, 1994 оны 8-р сарын 9], 13–14, si.lds.org).
Суралцагчдаас бид зөвхөн “Христээр” эсвэл Түүний Цагаатгалын ариусгагч хүч, ач ивээлээр төгс болж чадна гэдгийг харуулж буй хэсгийг Моронай 10:32–33-оос олохыг хүс.
-
Бидэнд цэвэр ариун, төгс болохын тулд яагаад Есүс Христийн Цагаатгал хэрэгтэй вэ?
-
Таныг цэвэр ариун байдал болон төгс болох мөнхийн зорилгынхоо төлөө тэмцэх үед урам зориг өгөх ямар хэсгийг та Моронай 10:32–33-аас харж байна вэ?
Суралцагчдыг самбар дээрх хүснэгтийн эхний баганаас нэг эсвэл хоёр хэсгийг сонгоход урь. Тэдэнд сонгосон хэсгүүдийнхээ дагуу хэрхэн сайжирч болох тухай санал бодол, сэтгэгдлээ дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичих хэдэн минутыг өг. Моронай 10:34
-ийг ангид уншиж өгснөөр хичээлээ төгсгө. Цааш нь суралцагчдаас шүлгийг дагуулан харж, Моронайн Есүс Христэд итгэлтэй бас найдвартай байсныг харуулах нотолгоог олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа тэднийг энэ жилийн Мормоны Номыг судлах хичээлүүдээ төгсгөхдөө ямар сэтгэгдэлтэй байгаагаа бичихэд урь. Суралцагчдыг бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь. Суралцагчдад хэрэв тэд Түүний сургаалуудыг дагаж, Цагаатгалд итгэлээ хөгжүүлснээр Есүс Христэд ирэх юм бол Тэнгэрлэг Эцэг тэдэнд амласан адислалуудын талаар гэрчил. Суралцагчдыг Мормоны Номыг насан туршдаа үргэлжлүүлэн судлахад урамшуул.
Моронайн дүгнэлт
Суралцагчдад Моронайн номыг нэгтгэн дүгнэхэд туслахын тулд цаг гарга. Суралцагчдаас тэд уг номноос семинарт болон бие даан судраас суралцахдаа юу сурснаа бодохыг хүс. Хэрэв шаардлагатай бол санахад нь туслахын тулд тэднийг Моронай номын зарим бүлгийн тоймыг товч уншихад урь. Тэдэнд хангалттай цаг өгсний дараа хэдэн суралцагчаас тэднийг урамшуулж, Есүс Христэд итгэх илүү агуу итгэлтэй болоход нь тусалсан зарим хэсгийг Моронай номноос хуваалцахыг хүс.